Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хан ресурс”-ын Ж.Д.Чарльзыг өвчнөөр нас барсан гэдгийг хамт явсан хуулийн зөвлөх нь баталж байгаа гэнэ



jim doak

-Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХҮҮ НЬ ӨДӨР БҮР ЗУРГААН МЯНГА 485 АМ.ДОЛЛАРААР НЭМЭГДЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ "ХАН РЕСУРС” КОМПАНИ ТАЙЛБАРЛАДАГ-

"Хан ресурс" компанийн гүйцэтгэх захирал Жим Доак  Чарльз өнгөрсөн долоо хоногийн сүүлээр  Монголд нас барсан нь  олны анхаарлыг татсан билээ. Монголын цагдаагийн байгууллага түүнийг гаднаа ил харагдах шарх сорвигүй  нас барсан байдалтай олдсон гэж мэдээлсэн. Харин Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэн  түүнийг өвчний улмаас  нас барсан гэж урьдчилсан  байдлаар тогтоогоод байгаа юм.  Жим Доак Чарльз нь манай улсад   энэ сарын 19-ний өдөр иржээ. Тэрбээр өөрийн хуулийн зөвлөхтэйгээ хамт  Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах "Blue sky"  зочид буудалд  буусан байна. Түүнийг өвчтэй, бие нь муу байсан гэдгийг  хуулийн зөвлөх нь баталж байгаа аж. Өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны өдөр Олон Улсын Арбитрын шийдвэр гарч, Монгол Улс "Хан ресурс" компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон.  Бидэнд олдсон мэдээллээр энэ шийдвэртэй холбоотойгоор Жим Доак  Чарльз  манай улсад  ирсэн бололтой. Тэд Монгол Улсын Засгийн газар, "Хан Ресурс" компанийн хооронд  энэ  сарын 21, 22-ны өдрүүдэд харилцан тохиролцох хэлэлцээр хийсэн гэнэ. Манай  улсын Засгийн газар энэхүү асуудлыг эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг эрмэлзсэн боловч "Хан Ресурс" компанийн зүгээс энэхүү хэлэлцээрийг нэг талын санаачилгаар  энэ сарын 22-нд цуцалсан байна. Иймд манай  Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр болжээ. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүү бодогдож эхэлсэн бөгөөд өдрийн хүү 6 мянга 485 ам.доллараар нэмэгдэж байна гэсэн мэдээлэл өдөр тутмын хэвлэлүүдээр явсан юм. 


erdenedalaiЭнэ талаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын асуудлаар Улаанбаатар, Лондонгийн хооронд үйл ажиллагаа явуулдаг  уул уурхайн санхүүгийн шинжээч, "Independent Mongolian Metals & Mining Research” буюу "Хараат бус Монголын уул уурхай санхүүгийн судалгаа"-ны  эрхлэгч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.

-"Хан ресурс” компанитай холбоотой  үйл явдал хэрхэн өрнөж байна вэ.  Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна?

-"Хан ресурс”-ын нэхэмжлэлтэй Арбитрын шүүхэд ялагдал хүлээж, 100 сая ам.долларын нөхөн төлбөрт унаад байгааг хүн бүхэн мэднэ. Арбитрын шүүхийн нэхэмжлэл гарснаас хойш уг төлбөрийн хүү бодогдож эхэлсэн бөгөөд өдрийн хүү 6 мянга 485 ам.доллараар нэмэгдэж манай улсын Засгийн газар төлөх ёстойгоор бодогдож байна. Энэ бол маш хариуцлагагүй үйл явдал. Энэ нь Монгол Улсын нэр хүндийг гадны улс оронд унагасан үйл явдал болж байна. Үүнээс болж  гадаадын хөрөнгө оруулагчдад эргэлзээ  төрүүлж байна.

-Ямар эргэлзээ төрүүлж байна гэж?

-Хэдэн сарын өмнө "Саус гоби сэндс” компанийн  зарим удирдлагуудтай холбоотой  хэрэг мандсан. Дараа нь Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Гэтэл "Хан ресурс” компанийн захирал Монголд  нас барлаа. Энэ бүхэн гадаадын хөрөнгө оруулагч нарт  Монгол Улсыг муугаар харуулаад байна. Үүнээс болоод хөрөнгө оруулагчид Монголын нийгэм, хууль ёсонд нь эргэлзэж эхэлсэн. "Хан ресурс”  компани  энэ сарын 23-ны  өдөр нэгэн мэдэгдэл гаргасан байна.  Ингэхдээ тус компани ”Арбитрын шийдвэрийг хүчээр хэрэгжүүлэх, нөхөн төлбөрийг барагдуулах арга хэмжээ авна. Энэ нь Нью-Йоркийн конвенцид нэгдсэн улс оронд хамааралтай учир  энэ чиглэлээр туслалцаа үзүүлэхийг мэдэгдье” гэсэн байгаа юм. Энэ нь гадаадад байгаа манай улсын өмчийг битүүмжилнэ шүү гэсэн сануулга болов уу гэж бодож байна.

-Гадаадад байгаа Монголын өмч гэхээр чухам юуг битүүмжилдэг юм бол?

-Яг юуг битүүмжилнэ гэдэг талаар бол дурдаагүй байсан. Миний сонссоноор онгоц битүүмжилдэг юм билээ. Хэрэв гадаадад байгаа өмчөө битүүмжлүүлбэл энэ нь олон улс дахь Монголын нэр хүндийг  унагаана гэж болгоомжилж байна.

 -"Хан ресурс”-ын захирал манай улсад нэгэн зочид буудалд нас барсан  мэдээлэл цацагдлаа. Тус компани мэдэгдэл гаргасан цаг үетэй таарч байна уу. Энэ нь  Засгийн газрын төлөх төлбөр, цаашлаад манай улсын нэр хүндэд нөлөөлөх  болов уу. Та юу гэж харж байна?

-Засгийн газар  Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлбөр төлөх гээд, хүү буюу өдөр бүр 6 мянган 485 ам.доллараар  нэмэгдээд байгаа энэ үед тус компанийн захирал нас барчихлаа. "Хан ресурс” компанийн тухайд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг байсан. Одоо бол өр барагдуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Миний харж байгаагаар "Хан ресурс” компанийн лицензийг тухайн үед хурааж, буруу шийдвэр гаргасан. Үүнээс болж манай улс нэр хүндээ алдаж, нөхөн төлбөрт уначихаад байна. Ийм хариуцлагагүй байдлаас салж, олон улсын жишгийн дагуу шийдвэрээ гаргаж ажиллах ёстой. Түүнээс биш Цөмийн энергийн тухай хууль гэж гаргаж ирээд үйл ажиллагаа явуулж байсан компанийн тусгай зөвшөөрлийг хурааж аваад зогсоочихож болохгүй л дээ.

-"Хан ресурс”-ийн захирал нас барсан нь өвчний улмаас болсон гэдэг нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.  Жим Доакын ар гэрийнхэн Торонтогийн хамгийн том хэвлэлд ярилцлага өгөхдөө Жим Доакыг ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өвчний улмаас нас барсан гэсэн байна. Тэгэхээр  манай улсыг ямар нэгэн байдлаар муугаар харуулах зүйл болоогүй юм биш үү?

-Нас барсан үйл явдал нь Монголд болсон болохоор сөргөөр  гадныханд харагдах өнцөг гэж бодож байна.  Нөгөө талаар энэ асуудлууд  "Хан ресурс”-т 100 сая ам.доллар төлөх болсон асуудалд  бас нэг цучил нэмж буй юм. Манайх  Канадын Элчин сайдын яам болон "Хан ресурс” компанийн албан ёсны мэдээллийг  хүлээх хэрэгтэй. Гэтэл цагдаагийнхан нь  гадны нөлөөгүй нас барлаа гэж хэлээд байна. Гадныхан юу гэж мэдэгдэхийг хараад дараа нь тайлбараа хийх хэрэгтэй. Тэгээд Шүүхийн шинжилгээний үндэсний  хүрээлэнгийн албан ёсны  хариу гараагүй байна.

-Мэдээж үйл явдал Монголын нутаг дэвсгэрт болсон учраас манай цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэх нь зөв шүү дээ. Та монгол хүн байж  эх орны  эрх ашиг гэдэг зүйлээ бодож ярьж байгаа биз дээ?

-Эх орны эрх ашиг  гэдэг зүйлийг бодолгүй яах вэ. Тэгээд л гадныханд тэр тусмаа хөрөнгө оруулагчид эргэлзээ төрүүлээд байна гэж хэлээд байгаа юм.

-Тэгвэл таныхаар яах ёстой гэж?

-"Хан ресурс”-тэй холбоотой асуудлаа яаралтай нэг тийш нь болгох ёстой. Ямар нэгэн гарц байгаа. "Хан ресурс”-т хүчингүй болгосон лицензүүдээ эргүүлж аваад манайд үйл ажиллагаа явуулах нь одоо мэдээж ашиггүй. Тэр лицензүүдийг зараад хөрөнгө босгоод  тэр 100 сая ам.долларын асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт асуудал байна. Манай Засгийн газарт 100 сая ам.доллар төлнө гэдэг  тийм ч амархан биш. Асуудлыг хурдан шийдэж чадвал гадаадын хөрөнгө оруулагч дунд алдсан нэр хүндээ сэргээх боломжтой. Дээрээс нь Тавантолгой, Оюутолгойн асуудлаа ч яаравчлан шийдэх ёстой. Энэ мэтээр асуудлуудыг  хурдан шийдвэрлэж чадвал  гарч буй үр дагавруудаас шалтгаалж нэр хүндээ сэргээх боломж бидэнд байна. Гадаадын хөрөнгө оруулагч нарын ч эргэлзээ арилах нь дамжиггүй юм. Өөрсөндөө хэрэгтэйгээр асуудлыг аль болох түргэн шийдээд явбал бидэнд л хэрэгтэй.  

 -Шинжээчийн хувьд одоо үүсээд байгаа нөхцөлд манай улс нөхөн төлбөрийг барагдуулах шаардлагатай гэсэн үг үү?

-Миний хувьд улс орныхоо нэр хүндэд л санаа зовж байна гэдгээ түрүүн хэлсэн. Иймд манай Засгийн газрын зүгээс "Хан ресурс”-ын нөхөн төлбөрийг барагдуулах асуудлаар хурдан шийдвэр гаргаж, мэдээлэх хэрэгтэй байна. Мэдээж ямар байдлаар шийдэх нь зөв бэ гэдгээ бодох ёстой. Хамгийн гол нь өмчөө битүүмжлүүлж, хүчээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь өөрөө сөрөг талтай гэдгийг анхааруулах нь зөв байх.

 -Манайх  Арбитрын  шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой гэж байгаа. Дахин маргаан үүсгэвэл заавал тэр 100 сая ам.долларыг төлөх гээд  яарах хэрэг байна уу. Нөгөө талаас нөхөн төлбөрийн хүү нь 6 мянга 485 ам.доллараар өдөр бүр нэмэгдээд байна гэлээ. Энэ ямар учиртай юм. Шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээгүй байгаа юм биш үү?

-Би Арбитрын энэ шийдвэрийг эцсийнх гэж бодож байна. Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой байдаг. Хэрэв манай талд ямар нэгэн арга байсан бол аль эрт энэ асуудалд оролцоод явах ёстой байсан байх. Таван жил Арбитрын  шүүх дээр маргаан үүсгэсэн асуудал шүү дээ. Энэ шийдвэр гартал юу хийж байсан юм бэ. Давж заалдах боломжтой гээд л  асуудлыг сунжруулаад явах өөрөө утгагүй. Тэр хэрээр манай нэр хүндэд муугаар нөлөөлнө. Нөхөн төлбөрийн хүү  буюу өдөр бүр 6 мянга 485 ам.доллараар  нэмэгдэж байгаа гэдгийг  "Хан ресурс”  компани  Арбитрын шүүхийн шийдвэрийг өөрөө  тайлбарлахдаа ингэж хэлж байгаа юм билээ. Арбитрт дахин маргаан үүсгэнэ  гэх юм бол манай Засгийн газар холыг харж чадахгүй байна гэсэн үг.
 
Эх сурвалж: Өдрийн сонин
“Хан ресурс”-ын Ж.Д.Чарльзыг өвчнөөр нас барсан гэдгийг хамт явсан хуулийн зөвлөх нь баталж байгаа гэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани