- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Тавантолгой"-г ажлын хэсэг эцэслэн шийдэх үү
Тавантолгойн асуудал олны анхаарлыг татлаа. Хаврын чуулган эхлэхээс өмнө Ерөнхий сайд олон нийтийн телевизээр мэдэгдэл хийж монголчууд сайхан амьдрах цаг ирлээ Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна хэмээн ярьсан. Гэвч тэр өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан боловч УИХ-ын Тамгын газраас баримт бичгээ дутуу бүрдүүлсэн гэх шалтгаанаар Засгийн газарт буцаасан. Үүний дараагаар Засгийн газар шуурхай хуралдаж дутуу гэгдээд байсан зургаан зүйлийн баримтыг нэмж өчигдөр УИХ-д дахин өргөн барьсан.
Гэвч УИХ-аар хэлэлцэхээс өмнө гишүүдийн болон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч эхлэв. Тодруулбал, тус төслийг ахлаж буй Монгол Улсын сайд М.Энхсайхан болон УИХ-ын даргын зөвлөх, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарын хооронд Тавантолгойн гэрээнээс үүдэлтэй нэлээдгүй маргаан дэгдээд байгаа.
А.Гансүх гэрээний асуудлаар М.Энхсайхан сайдыг халз мэтгэлцээнд дуудсан ч М.Энхсайхан "Монголчууд хоорондоо биш гадныхантай мэтгэлцэх нь зөв. А.Гансүх улс төрийн тайзнаа загвар үзүүлэхээ боль” хэмээсэн.
Тэгвэл өчигдөр УИХ-аас "Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Таван толгойн ордыг хөгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын гэрээ болон хавсралт гэрээнүүдийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, ажлын хэсгийн гишүүдээр А.Бакей, Су.Батболд, О.Баасанхүү, Д.Ганхуяг, С.Ганбаатар, Б.Наранхүү, Д.Сумъяабазар, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нарын гишүүд тус тус багтжээ. Тус ажлын хэсэг нь 14 зүйл заалт бүхий удирдамжийг барьж ажиллах бөгөөд "Гэрээ нь тухайн асуудлаар гарсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын Их Хурлын болон холбогдох Байнгын хороодын тогтоолтой нийцэж байгаа эсэх”, "Гэрээ нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж болон Засгийн газрын холбогдох шийдвэр болон төрийн эрх бүхий байгууллагын бусад шийдвэртэй нийцэж байгаа эсэх”, "Гэрээ нь Монгол Улсын баримталж буй гуравдагч хөршийн бодлоготой нийцэж байгаа эсэх”, "Эрдэнэс Таван толгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангаж байгаа эсэх” зэрэг 14 зүйл заалтад дүгнэлт гаргах учиртай.
Товчоор хэлбэл уг ажлын хэсэг Тавантолгойн асуудлыг эцэслэн шийднэ. Ажлын хэсэг байгуулах саналыг УИХ дахь АН-ын бүлэг гаргасан бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд уг саналыг оруулсан юм. Ингэснээр байнгын хороогоор хэлэлцэх ёстой байсан ч ажлын хэсэг байгуулсантай холбогдуулан түр хэлэлцэхээ түр хойшлуулаад байгаа юм.
Г.Бат
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||