- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрс олборлох хэмжээ буурч таарах нь
Нүүрсийг Өвөр монгол, Шаньси мужид шатааж, цахилгааныг нь Шанхайд хэрэглэнэ
Эдүгээ Хятадын эдийн засгийн загварыг тодорхойлох болмогц өсөлтийн хурдац удааширсан, барааны эрэлт хэрэгцээ багассан, экспортод анхаарах нь суларсан гэх мэтээр ихэвчлэн хасаж, бууруулахтай холбож ойлгох нь нийтлэг боллоо. Гэхдээ ойртож харах юм бол өсөж байгаа юм бас ч их хэвээр. Хятадын төрийн мэдлийн цахилгаан хангамжийн байгууллагууд далайн эргийн хүн ам төвлөрсөн бүсийн бохирдлыг шийдэхээр хэрэгжүүлж буй төлөвлөгөөний хүрээнд цахилгаан хуваарилах сүлжээгээ сайжруулахад зөвхөн 2015 онд 350 тэрбум юань буюу 56 тэрбум ам.доллар зарцуулах аж.
Хятадын хувьд дэд бүтцээ сайжруулах ажил нь газар зүйн байршлын зохицол муутай байдлаа засахад оршиж байна. Энэ орны үйлдвэрлэлийн гол зангилаа газрууд - Шэнжэнь, Гуанжоу нь бараа тээвэрлэхэд туйлын таатай байршил болох Хятадын зүүн эрэгт оршдог. Харин нүүрсний уурхайн ихэнх нь баруун, баруун умардад байдаг. Нүүрсийг Хятадын баруун, баруун умардад шатаалаа ч үйлдвэрлэсэн цахилгааныг нь алс холын зайд ноцтой их алдагдалгүйгээр дамжуулах шугам сүлжээ байхгүй байлаа. Үүнээс болоод дотоодынхоо нүүрсийг тус орны зүүн хэсэг рүү усан болон төмөр замаар тээвэрлэдэг байсан юм. Гэтэл сүүлийн жилүүдэд тус оронд усан замаар нүүрс нийлүүлэх сонирхолтой гаднын нийлүүлэгчид гарч ирлээ. Дотоодын нүүрсний үнээс хямд байвал хятад наймаачид импортын нүүрсийг уухайлан авдаг болов. Дүнд нь тус оронд жил бүр шатаадаг дөрвөн тэрбум тонн нүүрсний 200 сая орчим тонн нь импортынх болж хувирчээ.
Импортын нүүрс Хятад оронд орж ирсэн тэр газраа буюу цахилгаан эрчим хүчээр гачигдаж байдаг дорнод эргийн бүсэд шатаж дуусдаг. Бас дотоодоос ачигдаж ирдэг нүүрсийг ч энд шатаана. Гэтэл дорнод эрэг бол Хятадын үйлдвэрлэлийн хаягдлын овоолго биш, энэ бүс нутаг хүмүүсийн амьдрах орчин, гэр орон нь. Эрх баригчид Бээжин болон бусад хотыг битүү бүрхсэн утаан хөшгийг зүгээр харж суусангүй. Энэхүү хүндрэлийг засахын тулд зүүн эргийн цахилгааны хомстолтой хотуудыг баруун умардын уурхайнуудтай 27 ширхэг UHV буюу хэт өндөр хүчдэлийн дамжуулах шугамаар холбохоор шийдсэн юм. Нүүрсийг Өвөр монгол, Шаньси мужид шатааж, цахилгааныг нь Шанхайд хэрэглэнэ.
Найман UHV дамжуулах шугам хэдийнэ баригдаад ашиглагдаж байгаа. Хамгийн урт шугам нь Монголтой хиллэдэг Шиньжян-Уйгурын өөртөө засах орны Хами-гаас "iPhone 6” гар утасны үйлдвэрлэлд голлох үүрэгтэй "Foxconn” компанийн үйлдвэр байрладаг зүүн эргийн Жэнжоу хот хүртэл 2100 километр үргэлжилнэ. Дараагийн таван нэмэлт шугамыг эдүгээ ид барьж байгаа бөгөөд шинжээчдийнхээр энэ онд лавтайяа наймаас илүү шугам ажилладаг болно.
Хятадын нүүрсний хэрэглээ эдүгээ бараг ханачхаад байна. 2011 онд нүүрсний хэрэглээ 16.5 хувиар өссөнтэй харьцуулах юм бол 2014 онд дөнгөж 0.6 хувь өсжээ. Үүнээс илүү чухал зүйл гэвэл 2014 онд далайн эргийн бүс нутагт нүүрсний эрэлт зургаан хувиар буурсан, дараагийн зургаан жилд ч багасах төлөвтэй байгаа явдал. Төмөр замын нэмэлт шугам тавьснаар дотоодын нүүрсийг улс орны баруун хэсгээс зүүн хэсэг рүү тээвэрлэх ажил хялбар болов. Үүний ачаар импортын нүүрсний хэрэгцээ ч буурсан. Дулааны цахилгаан станцын зориулалттай нүүрсний импортын хэмжээ 2014 онд 13 хувиар буурч, 244 сая тонноос 213 сая тонн боллоо. Мэргэжилтнүүдийн тооцоогоор 2020 он гэхэд тус орны нүүрсний импорт 92 сая тонн буюу одоогийнхоос 62 хувь буурахаар байна. Нийтдээ Хятадын цахилгаан эрчим хүчинд нүүрсний эзлэх хувь 2014 онд 76 хувь байсан бол 2020 он гэхэд 69 хувь болно.
Хятадыг нүүрсний хэрэглээ бараг ханачихаад байна
Хятадын Засгийн газар өнгөрсөн онд импортын нүүрсэнд тавьдаг чанарын шаардлагаа чангатгаж, татвар ногдуулдаг болсон. Ирэх хэдэн жилд эрэлт нь багасаж, дэлхийн нүүрсний зах зээл олон арван сая тонн илүүдэл нүүрсээр хахаж, улмаар үнэ нь унах төлөвтэй байна. Дулааны цахилгаан станцын зориулалттай нүүрс 2014 онд тонн нь дунджаар 71 ам.доллар байсан бол ирэх гурван жилд 60 ам.доллароос доош унана хэмээн "Credit Suisse”-ийн шинжээч таамаглаж байна. "Нүүрс үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэвээр нь үргэлжлүүлээд байх бус, олигтойхон багасгах ёстой гэсэн баргар дүгнэлт гарч байна” хэмээн шинжээч бичжээ.
Тэгэхээр хэн нь эхлээд жагсаалаас гарах бол? АНУ-ын үйлдвэрлэгчид зах зээлээс эхлээд гарч таарах болов уу. Голлох үйлдвэрлэгчдийн хувьд цаашдаа өөр зах зээл гарч ирэхгүй. Уул уурхайн конгломерат-"Glencore” өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Австрали дахь үйлдвэрлэлээ зогсоосон. Харин Австралийн бусад үйлдвэрлэгч энэ жишгийг дагасангүй. Учир нь тэд ихэнхдээ орон нутгийн төмөр зам, усан боомтуудтай тээвэр хийсэн, хийгээгүйгээс үл хамааран төлбөр төлөх нөхцөлөөр олон жилийн хугацаатай хийсэн гэрээндээ баригдаж ажилладаг. Үүн дээр австрали долларын ханш унасан нь дэлхийн хоёр дахь хамгийн том нүүрс экспортлогчид уурхайгаа хэвээр нь ажиллуулах боломж өгч байгаа юм. Гурав дахь том экспортлогч болох Оросын хувьд рублийн ханш унасны ачаар үйлдвэрлэлээ бууруулахгүй тэсэж байна хэмээн "Credit Suisse” үзсэн байна.
Эцсийн эцэст тодорхой нэг улс үйлдвэрлэлээ бууруулах нь төдийлөн ач холбогдолгүй. Бүх нүүрс үйлдвэрлэгчид, үүн дотор Хятадад хамгийн ихээр нүүрс экспортлогч болох үйлдвэрлэлийн хямд өртөгтэй Индонез хүртэл гарцаа танахаас аргагүйд хүрнэ. Нүүрсний үйлдвэрлэл Хятад орон өсөн дэвжихээс өмнө ямар байсан тэр үе рүүгээ буцаж таарна гэж дүгнэхээр байна.
Г.Очирбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||