- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өртэй “Эрдэнэс тавантолгой” ашигтай болж хувирав
Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр тус гэрээг эсэргүүцэгчид өдөр алгасалгүй мэдээлэл хийдэг болов. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Тавантолгойн ордыг хэсэг бүлэг олигархи гадныхантай хамтарч хувааж цөлмөх гэж байна. Түүний эсрэг тэмцэнэ” гэдгээ илэрхийлж, энэ ордын хувь заяаг ард түмнээс асуухын тулд ирэх пүрэв гаригт Чингисийн талбайд цуглаан зохион байгуулна” гэдгээ мэдэгдсэн бол дөнгөж сая УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд хандлаа. Түүний тайлбарлаж байгаагаар "Эрдэнэс тавантолгой компани сүүлийн гурван жилд ашигтай ажиллажээ. Жилийн нүүрсний экспорт нь 5000-6000 тоннд хүрч байна. Бүх зардлаа оруулж тооцоход өнөөдөр 1 тонн тутамд 5.8 долларын ашиг олж буй аж. Мөн түүний тодотгосноор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаанд "Эрдэнэс тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь оролцохдоо нэгэн нууц задалжээ. Тэр нь 2014 онд тус компани Шинхуа болон Пибоди компаниудтай хэлэлцээрт орж, "Эрдэнэс тавантолгой” дангаараа 51 хувь, Шинхуа болон Пибоди түншлэл 49 хувь байхаар 100 хувь хөрөнгө оруулалтаа даахаар тохиролцоонд хүрсэн байсан. Гэвч Засгийн газарт асуудлыг хэлэлцүүлэхээс 20 хоногийн өмнө гэнэт зогсоосон. "Энержи ресурс” компани тонн тутмын нүүрснээс 9.8 ам.долларын алдагдал хүлээж байгаа, мөн "Блумбергийн вэб сайтад гарсан мэдээллээр энэ оны эцэс гэхэд бэлэн мөнгөний дутагдалд орно” гэж байгаа аж. Тэгэхээр "Энержи ресурс”-ыг санхүүгийн хямралаас гаргах гол аврал нь энэ гэрээ юм. Тийм учраас "Эрдэнэс тавантолгой” компанийг консерциумд багтаах ёстой” гэж үзэж буйгаа энэхүү хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм.
Уг нь УИХ-ын намрын чуулганаар буюу өнгөрсөн нэгдүгээр сард Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх үед тус компани өрөнд уначихсан, "Чалько” компаниас урьдчилж авсан 350 сая ам.долларыг нүүрсээр төлөх гэж зүдэж байгаа тухай мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч суусан. Өрийн үлдэгдэл 100 гаруй сая ам.доллараар яригдаж байлаа. Мөн бусад газруудаас авсан зээл ч их. Ингэхдээ 2014 оны гуравдугаар улирлын байдлаар тус компани 854 тэрбум төгрөгийн өртэй байсан тухай мэдээллийг Аудитын газраас өгч байсан ч одоо харин байдал эсрэгээрээ өөрчлөгдөж, ашигтай ажилласан болж таарав. Юу болоод байна даа.
Төрийн өмчийг үнэгүйдүүлж авахын тулд ашиггүй ажилласан болгож, хувьчлах оролдлого хийдэг байсан жүжиг энэ удаад эсрэгээрээ ашигтай ажилласан болж дэглэгдэж буй юм биш байгаа даа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||