- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Амжилт ба “Эрдэнэс-Тавантолгой”-н ирээдүй
Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаарх өнгөгүй илчгүй мэдээллүүд цуварч буй энэ үед "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааны тайлан өөдөлсөн, дэвшсэн үзүүлэлтээр "бэлэг” барив. Тус компани өнгөрсөн онд Монгол Улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлсэн статистик гарчээ. Мөн улсын төсөвт найман нэр төрлийн татвар, хураамж хэлбэрээр 2014 онд нийт 55 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.
2014 онд 23 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
Таван толгойн нүүрсний орд газар нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Улаан нуурын хөндийд Улаанбаатар хотоос өмнө зүгт 540 км зайд байрладаг. Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотоос 90 км, Цогтцэций сумын төвөөс өмнө зүгт 16 км, Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос 440 км, төмөр замын хамгийн ойрын цэг болох Хар Айраг өртөөнөөс 400 км, Гашуунсухайт боомтоос 270 км Монгол-Хятадын хилээс 170 гаруй км-т орших бөгөөд нийт 220 хавтгай дөрвөлжин км талбайг хамардаг орд газар юм.
"Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьд өнгөрсөн онд зах зээлийн нөхцөл байдал тун хүнд байсан. Нүүрсний үнэ 40 хувиар унаж, компаниуд олборлолт, борлуулалтаа бууруулсан жил байв. Харин тус компанийн борлуулалт бараг гурав дахин нэмэгдсэн. Яагаад? Тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэ "Менежментийг сайжруулж, үр бүтээлээ дээшлүүлж ажиллахыг зайлшгүй шаардсан. Үүний хүрээнд юуны түрүүнд зайлшгүй шаардлагагүй зардлуудаа танан, үр ашгаа дээшлүүлж, нэгж бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц өртгөөр зах зээлд борлуулснаар компани ашигтай ажилласан юм.
Монгол Улсын экспортын 34 хувь, БНХАУ-ын импортын арваад хувийг дангаар хангасан байна.
Энэхүү ажлын хүрээнд юун түрүүнд үйлдвэрлэлийн олборлолтын өртгийг бууруулсан. Гэрээт олборлогчидтой хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Баруун Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд ногдох өртгийг 15 хувь Зүүн Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд ногдох өртгийг хоёр дахин багасгасан.
Түүнчлэн үйлдвэрлэлийн өртөгтэй тэнцэхүйц өндөр зардал гардаг тээврийн өртгийг 30 хувь бууруулж чадсан. Бид зардлаа ингэж бууруулсан ч дараагийн тулгарч байсан томоохон асуудал нь борлуулалтын үнийг нэмэгдүүлэх явдал байлаа.
Та бүгдийн мэдэж байгаачлан тус компани нүүрсээ Хятадын "Чалко” компанид зах зээлийн үнээс 20 ам.доллараар бага үнээр нийлүүлэх гэрээг 2011 онд байгуулсан. Удаан хугацааны хэлэлцээний үр дүнд Чалкод нийлүүлдэг нүүрсний үнийг зах зээл дэх бодит үнээр нийлүүлэх боломжтойгоор гэрээг шинэчилсэн.
Өөрөөр хэлбэл, 2011 онд тохиролцсон 70 ам.долларыг хэлэлцээрийн үр дүнд 92 орчим ам.доллар болгон өсгөж чадсан нь манай хамт олны том амжилт байсан. Энэ асуултын хариултыг дүгнэвэл үйлдвэрлэл болон тээврийн өртгийг багасгаж, борлуулалтын үнийг өсгөснөөр зах зээлд нүүрсний үнэ буурсан хүнд үед манай компани ашигтай ажиллаж чадлаа гэж хэлж болно” хэмээн тайлбарласан байна.
Тус компани нь осол гэмтэлгүй, хөдөлмөрийн чадвар алдалтгүй 932 дахь өдрөө ажиллаж байгаа нь уул уурхайн салбарынхны хувьд үнэлмээр үзүүлэлт юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгааны сургалтад гэхэд одоогийн байдлаар нийт мянга гаруй хүнийг хамруулаад байна. Үүнээс гадна БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх оноос 17 хувиар буурчээ. Өнгөрсөн онд 62 сая тоннд хүрсэн бөгөөд Монгол Улс үүний 24 хувийг буюу 14.8 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн байна. "Эрдэнэс-Таван толгой” компани нь 2013 онд хоёр сая тонн нүүрс экспортолж, Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байжээ. Харин 2014 онд зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлснээр манай улсын экспортын 34 хувь, БНХАУ-ын импортын арваад хувийг дангаар хангасан байна.
Б.Түвшин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||