- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Засгийн газар “Хан ресурс”-т нөхөн төлбөр өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй юу
Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын төлбөрт унаад байгаа. Уг асуудлаар Засгийн газар "Хан ресурс”-ын захиралтай яриа хэлэлцээ хийхээр тохирсон байж. Гэвч харамсалтай нь Канадын "Хан ресурс” компанийн дарга Жим Доак Монголд нас барсан юм. Хэдийгээр гадны нөлөөгүй, түүний биеийн байдал муу байсны улмаас ийм харамсалтай хэрэг гарсан гэсэн урьдчилсан мэдээлэл өгч байгаа ч, үр дүнд нь тус компани асуудлыг эвийн аргаар шийдвэрлэхийг хүсээгүй. Тэд энэ сарын 22-нд эвийн аргаар, харилцан ашигтай байдлаар шийдвэрлэхийг хүсээгүй учир хэлэлцээрийг цуцалсан байгаа юм. Иймд манай Засгийн газар өөрийн эрх ашгаа хамгаалах үүднээс арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах, шаардлагатай бусад арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ гэв. Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах боломж байдаггүй гэж хуульчид хэлдэг. Тэгэхээр Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу гарсан нөхөн төлбөрийг өгөхөөс өөр сонголт үлдээгүй бололтой.
Үүнээс гадна "Хан ресурс” компанийн дарга манай улсад амиа алдсан мэдээлэлтэй зэрэгцээд тус компани гадаадад байгаа Монгол Улсын өмчийг битүүмжлэн хураах бэлтгэл ажлыг хийж эхлэхээ мэдэгдсэн мэдэгдлийг гаргасан байгаа юм. Монгол Улсын Засгийн газар "Хан ресурс”-т нөхөн төлбөрийг өгөх ёстой. Энэхүү төлбөрийн хүү өдөр бүр бодогдож байгаа, ингэхдээ өдөрт 6485 ам.доллараар нэмэгдэж байгаа аж. Засгийн газар "Хан ресурс”-ын лицензийг цуцалснаас үүдсэн уг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол гадаад дахь манай улсын нэр хүнд унаж эхлээд байна. Тавантолгойн томоохон ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулагчдыг татахаар ажиллаж буй энэ үед Арбитрын шүүхийн шийдвэр, мөн "Хан ресурс”-ын захирал амиа алдсан явдал таагүй сэтгэгдэл үлдээж байгаа нь дамжиггүй.
Хэдийгээр Засгийн газрын зүгээс өөрсдийн эрх ашгийн төлөө бүх зүйлийг нь хийнэ гэж буй ч, нөхөн төлбөрөө барагдуулах, хэрэв барагдуулахгүй бол гадаадад байгаа улсынхаа өмчийг битүүмжлүүлэх болчихоод байна. Манай улсад үүнээс өөр сонголт юу байна вэ.
Засгийн газар тухайн үед үйл ажиллагаагаа явуулж байсан "Хан ресурс”-ын компаийн үйл ажиллагааг цуцалсан нь уг маргааны гол үндэс юм.
Канадад төвтэй "Хан ресурс” компани Дорнод аймаг дахь цацраг идэвхт ашигт малтмалын орд газарт уран олборлох тусгай зөвшөөрөлтэй байсан. Гэвч тусгай зөвшөөрлийг нь тухайн үеийн Засгийн газар цуцлах шийдвэрийг гаргасан нь зургаан жил үргэлжилсний эцэст шийдвэр нь гарч буй энэхүү маргааныг эхлүүлсэн юм. Анх 2009 оны долоодугаар сард үүссэн "Хан ресурс”, манай Засгийн газар хоорондын маргаан арбитрын шүүхээр шийдвэрлэгдэхдээ Монголын тал үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэн, 100 сая ам.долларыг нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч тал анх 358 сая ам.долларыг нэхэмжилж байсан юм. Манай улсын Засгийн газрын зүгээс энэхүү нөхөн төлбөр нь хэтэрхий өндөр, нэхэмжлэлийн дүнг үндэслэлгүй гэж тайлбарлаж байв. Тухайн үед Арбитрын шүүх дээр очсон "Хан ресурс”-ын нэхэмжлэхтэй шүүх хуралд Засгийн газраас ажлын хэсэг гарган ажилласан боловч эцсийн үр дүн "Хан ресурс”-ын талд гарсан нь энэ юм.
Ц.Цацрал /Uls.mn/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||