- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Таны Тавантолгойг ломбарданд тавих гэж байна
Олон зүйл нуршаад яахав. Дэлхийд дээгүүрт эрэмблэгдэх Тавантолгой орд газрыг ашиглах тухай төсөл олны анхаарлын төвд байна. Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн төслийг гацаанаас гаргаад цааш нь явуулах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа ч УИХ босгоороо давуулахгүй эсэргүүцэж буй. Хууль тогтоох дээд байгууллага ч өөрсдөө дотооддоо хоёр хуваагдсан байр суурьтай байна. Ингэхээс ч яахав, Засгийн газрын бүтэц нь бараг тэр чигээрээ УИХ-д байгаа учраас хоёр хуваагдаж таарна. Үүнээс гадна хувь гишүүдийн шоу ч тодорхой хувийг эзэлж байгаа юм. Аль нь ч бай дүүрсэн хэрэг. Чухам ард түмний өөрийнх нь өмч, өөрсдөд нь хэр үр өгөөжтэй эсэхэд л хамаг учир бий.
Юутай ч энэ бол Үндсэн хуулиар олгогдсон ард түмний өмч мөн гэдгийг дурдах нь зүйн хэрэг. Тэгэхээр иргэн бүр өмчөө хэн хааш нь хэрхэн хөдөлгөх гээд байгааг мэдэхэд яагаад ч илүүдэхгүй. Ингээд Засгийн газраас зүтгүүлж байгаа гэрээний төслөөс баримт сөхөх нь үнэнд нийцэж таарна.
Тавантолгой орд газрыг ашиглах гэрээний төсөлд байгаагаар бол 30 жилийн хугацаанд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар харийнханд ашиглуулах нь. Өөрөөр хэлбэл харийнхан манайд дөрвөн тэрбум ам.доллар оруулчихаад орд газрыг маань 30 жил ашиглах юм байна. Гэтэл Тавантолгой орд газрын нөөц нь хоёр тэрбум тонн. Нүүрсний үнийг зах зээлийн дундаж үнэлгээгээр 85 ам.доллар гэвэл нийт үнэлгээ нь 17 тэрбум ам.доллар болж байгаа юм. Олон улсын стандартад ордын үнэлгээ нийт орлогын хамгийн бага хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээгээр гардаг аж. Энгийнээр тайлбарлавал бид 17 тэрбум ам.доллар авч ашиглуулах ёстой зүйлээ дөрөвхөн тэрбум ам.доллараар ашиглуулж байна гэсэн үг. Хувилж үзвэл орд газрын үнэлгээний дөнгөж 23.5 хувьтай тэнцэх мөнгө авч байгаа хэрэг.
Эндээс харвал манай улсын Засгийн газар стратегийн орд газраа харийнханд хөрөнгө оруулагч нэрээр зүгээр шахам өгөх гэж байна. Ганцхан энэ заалтыг харахад л УИХ босгоо давуулахгүй байх нь зөв юм байна гэж хэнд ч бодогдоно. Тэгэхээр зөвхөн УИХ ч бус нийт ард түмэн ч энэ гэрээний эсрэг тэмцэл өрнүүлж таарна. Яагаад гэвэл энэ орд газар чинь монголчууд бидний өмч. Бидний баялаг учраас эрх баригчид эзнийх нь зөвшөөрөлгүй, хямд үнээр хөрөнгө оруулагчдад өгөх гэж байна шүү дээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар бол орж ирэх дөрвөн тэрбум ам.доллар нь хөнгөлөлттэй зээлийн шугамаар орж ирэх гэнэ. Юу гэсэн үг вэ. Энэ нь Тавантолгой орд газраа ломбарданд тавих гэж байгаагаас ялгаа алга. Эдийн засгийн хямралаас гарч чадахгүй байгаа эрх баригчид ийнхүү арга ядахдаа ард түмний өмч, стратегийн орд газраа ломбарданд тавьж амь тариа хийх гэж байгаа нь илт. Та бидний өмч хөрөнгийг засаглал болон тоглож байгаа хэдхэн тооны нөхөд ийнхүү барьцаалахаар улайрч байгааг хувьцаа эзэмшигч ард түмэн зүгээр хараад сууж болохгүй.
Мөн тус гэрээнд төмөр зам, цахилгаан станц гээд дэд бүтцийн асуудал сайтар тусгагдсан эсэх нь ч тодорхой бус. Гэрээнд зааснаар бол Тавантолгойн төслийн төмөр замын бүтээн байгуулалтад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, энэ мөнгө нь есөн жилийн дараа нөхөгдөх тооцоо гаргажээ. Харин хөрөнгө оруулалт нөхөгдсөний дараа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хувьд 25 жилийн хугацаанд нийт 2.5 тэрбум ам.долларын ашиг өгөх аж.
Энэ чиглэлд төмөр замын ажил эхлээд хэдэн жилийн нүүр үзсэн ч өнөө хэр дуусаагүй л байна. Тухайн цагт оруулж байсан хөрөнгө оруулалт нь хаашаа хийсээд алга болсон, одоо яагаад ахиад хөрөнгө оруулалт шаардлагтай болсон зэрэг асуудал ч сөхөгдөх нь мэдээжийн хэрэг.
Мөн гэрээнд огт тусгагдаагүй зүйл олон байгаагаас нэгийг дурдвал дэлхийн зах зээл дээр борлуулж буй коксждог нүүрс нь технологийн аргаар эрчим хүчний нүүрстэй хольсон нүүрс байдаг. Жишээ нь нэг тэрбум тонн нүүрс борлуулна гэхэд 70 сая тонн коксждог нүүрс, 30 сая тонн эрчим хүчний нүүрс байдаг. Хамгийн наад захын ийм зүйл тусгагдаагүй нь хэний эрх ашиг вэ гэж асуумаар. Учир нь эрчим хүчний нүүрсний хэмжээ нэг тонн нүүрсний 20-30 хувьтай тэнцдэг юм байна.
Гэрээнд энэ мэт Монгол Улсад ашигтай зүйлс тусгаагүй. Тэгсэн хэрнээ төслийн санхүүгийн үзүүлэлтээс төслийн хамтын ажиллагааны хүрээнд 867.0 сая тонн түүхий нүүрс бас үүнээс 601.9 сая тонныг баяжуулсан хэлбэрээр зах зээлд борлуулна. Хэрвээ нүүрсний зах зээлийн дундаж үнэ 85 ам.доллар гэж үзвэл борлуулалтын орлогын хэмжээ 51.615 тэрбум ам.доллар байх ба үүнээс дөнгөж 5.692 сая ам.долларыг нийт татвар ба уул уурхайн үйл ажиллагааны төлбөрт төлөхөөр байна. Үүнээс Монгол Улс 10 хувийн, харин хөрөнгө оруулагч 90 хувийн ашиг авахаар байгаа юм.
Гэрээнд сөхөөд дурдаад байвал энэ мэт алдаа дутагдал олон бий. Маш олон ноцтой баримтууд ч гарч ирнэ. Ямартай ч ахин дахин сануулахад Монгол Улсын иргэн таны өмч Тавантолгойн орд газрыг ломбарданд тавих гэж байна шүү.
С.Ууганбаяр
Үнэн.мнURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||