Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

О.Баасанхүү: Тавантолгойд улайм цайм дээрэм явагдах гэж байна

 О.Баасанхүү: Тавантолгойд улайм цайм дээрэм явагдах гэж байнаӨнгөрсөн долоо хоногийн дундуур УИХ-ын гишvvд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, М.Энхсайхан сайд нарын гарын vсэгтэй Монгол Улсын иргэн бvрийн нэр дээрх Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгийг Тавантолгойн хөрөнгө оруулагчид хариуцахгvй болохыг мэдэгдсэн албан бичиг хvлээн авчээ. Энэхvv албан бичигт Тавантолгойн нvvрсний бvлэг ордын ашиг орлогоос иргэн бvрт олгохоор нээсэн 1072 хувьцааг "Эрдэнэс Тавантолгой” компани хариуцах учиртайг битvvхэн сануулсан байна. Монголын улстөрчдийн сонгуулийн амлалтаар анх гарч ирсэн Тавантолгойн 1072 хувьцааны асуудал ийнхvv Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээнд тусгагдаагvй гэдэг нь тодорхой болов. Энэ талаар болон Тавантолгойн гэрээг тойрсон асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхvvтэй уулзаж ярилцлаа.


-Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан консорциум болон "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны дунд Монгол Улсын иргэн бvрт олгогдсон 1072 хувьцааны асуудлаар ойлгомжгvй байдал vvсээд байгаа юм байна. УИХ-ын Өргөдлийн байнгын хороон даргын хувьд энэ асуудлыг хэрхэн дvгнэж байна?


-Тавантолгойн нvvрсний ордыг эзэмшигч Монголын төрийн эзэмшлийн "Эрдэнэс Тавантолгой” ХХК-ны 20 хувийг Монголын ард тvмэнд 1072 ширхэг хувьцаа болгон vнэгvй өгсөн. Нэг ёсондоо Тавантолгойн нvvрсний ордод Монголын ард тvмнийг төлөөлж, эрх ашгийг хамгаалагч нь "Эрдэнэс Тавантолгой” компани юм. Гэтэл одоо Засгийн газар би орно гэж дайрч эхэлсэн. Хэрвээ Засгийн газар орж байгаа юм бол Монголын ард тvмний эрх ашгийг эцсээ хvртэл хамгаалж, хөрөнгө оруулагчидтай хийж байгаа хэлэлцээртээ "За Тавантолгойд Монголын ард тvмэн 1072 хувьцаа эзэмшиж байгаа шvv. Тэр хувьцааг хамгийн эхлээд амь оруулж, манай иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаарай” гэж энэ гэрээнд маш тодорхой нөхцөл тавих ёстой. Нөгөөтэйгvvр хөрөнгө оруулагчидтай гэрээ хийхдээ тусгай бvлэг оруулж асуудлыг шийдэх хэрэгтэй.


Тэнд Шинхуа, Энержи ресурс, Монголын ард тvмнийг заавал оруулах ёстой. Тэгж байж Монголын ард тvмэн буюу хувьцаа эзэмшигч бид насан туршын "дивидент” авах боломжтой болно. Яагаад гэвэл Тавантолгойд "Эрдэнэс Тавантолгой” ХХК 100 хувь Монголын төрийг төлөөлж байгаа учраас тийм л шаардлага тавих ёстой юм.


-УИХ-ын гишvvдэд ирсэн бичиг ямар учиртай юм бол. Тэнд яг юу гэж бичсэн байна?


-Энэ сарын 20-нд эд нар хуралдсан юм билээ. Тэр хурлаасаа 151 тоот тогтоол гаргасан байна. Энэ тогтоолд юу гэж заасан гэхээр Тавантолгойгоос мөнгө, хувьцааны алийг ч аваагvй иргэдэд хувьцааг нь өгье гэж шийдсэн юм байна. Хоёрдугаарт эд нар бол Тавантолгойд хувьцаа эзэмшигч биш гэсэн байгаа юм. Гэтэл та бидний хувьцаа нь Тавантолгойн нийт активын 25 хувиас дээш буюу 189.7 тэрбумаас дээш vнийн дvнтэй байгаа.
Товчхондоо та бид "Эрдэнэс Тавантолгой”-той хэлэлцээр байгуулсан болохоос биш хувьцаа эзэмшигч биш болж таарч байна. Гэтэл төрийн албан хаагчид АТГ-т Хөрөнгө орлогын мэдvvлэг гаргаж өгөхдөө "Тавантолгойд 1072 хувьцаа эзэмшдэг” гэж мэдvvлэг гаргаж өгөх ямар шаардлагатай юм бэ. Тийм биз дээ. Ийм л улаан цайм дээрмийн ажиллагаа Тавантолгойд явагдаж эхэллээ.


Ард тvмний зайлшгvй хэрэгцээ, шаардлага, бvрэн эрхийг ийм улайм цайм хулгай, луйврын аргаар дээрэмдэж яагаад ч болохгvй. Монголын ард тvмэн Оюутолгой, Тавантолгойн зөвхөн нэгэн дээр нь эрх тэгш, шударга гэрээ байгуулчихвал санаа зоволтгvй, элбэг хангалуун амьдрах боломжтой.


-Оюутолгойд Монголын төрийн эзэмшлийн 34 хувь нь байгаа юу, байхгvй болгох ажиллагаа эхэлчихсэн юм болов уу?


-Оюутолгойн 34 хувийг Монголын ард тvмэнд vнэгvй өгөх ёстой байтал энэ нөхөр С.Баярцогт гөжvvдлэсээр байгаад зээлээр авчихсан юм шvv дээ. Рио Тинтогийн худлаа, vнэн хөрөнгө оруулалт, санхvvжилтийн зардал нэмэгдэхийн хэрээр бид бvхэн айдас, тvгшvvртэй амьдарч байна. Саяхан болсон хаалттай хуралдаанаар Оюутолгойд хийгдсэн гээд байгаа нэг тэрбум ам. долларыг шал худлаа цаасан дээрх тоо, хөрөнгө оруулалт гэдгийг ярьсан. Монголчуудын өр улам л нэмэгдэж, тэндээс олж авах учиртай өчvvхэн ашиг орлого маань байхгvй болсоор байхад Рио Тинто Олон улсын хөрөнгө санхvvгийн зах зээлд улам л дээшээ цойлоод байна. "Бид нар Монгол Улсад зургаан тэрбум ам. долларын хөрөнгө оруулж, сая, сая тонн зэс, алт дэлхийн зах зээлд нийлvvлж байна” гээд л пиар хийгээд яваа. Гэтэл Рио Тинтой Монголын говьд ямар их хор хохиролтой олборлолт явуулж байгааг С.Баяр ч, С.Баярцогт ч огт мэдэхгvй, гадарлахгvй л явж байгаа. Оюутолгой өнөөдөр нэг секундэд 1.5 тонн ус ашиглаж, Монголын говийн гvний усыг хэдхэн жилд соруулж дуусгаад, амьтан, ургамалгvй ангамал цөл болгохоор улайран ажиллаж байна. Байдал өдөр ирэх тусам муудна. Монгол Улс гvний усаар хамгийн бага орнуудын нэгэнд ордог. Гэтэл Оюутолгой, Тавантолгойд гvний усыг ямар ч хараа хяналтгvй, дур зоргоороо ашиглаж байгаа.


-Таны ярианаас Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхдээ Монгол Улсын Засгийн газар иргэддээ олгогдсон 1072 хувьцааны асуудлыг ор тас орхигдуулжээ гэж ойлголоо. Хэлэлцээр төгсгөлийн шатандаа орчихсон vед энэ асуудлыг нөхөн оруулж болох болов уу?


-УИХ-ын гишvvн хууль өргөн барихдаа хууль, тогтоолын төсөл өргөн барих журмын хvрээнд л барьдаг. Тэрэн дээр ТББ-ууд, яамдын санал, Засгийн газрын санал дээрээс нь хууль тогтоомжинд байх ёстой бусад бvрдэл гээд хуулинд заасан дарааллаар явдаг.
Харин Тавантолгойн гэрээг оруулж ирэхдээ зvгээр л гурван янзын гэрээний төсөл гэсэн албан бичиг маягийн юм л оруулаад ирж байгаа юм. Одоо энэ жишээ нь "Хэлцэл” гээд тавьчихсан, нэг ёсондоо Монголын төрийг доромжилсон юм л явж байна. Гэхдээ УИХ-ын нэр бvхий хэдэн гишvvн популистаараа дуудуулж, эсэргvvцсээр байгаа ч Засгийн газраас өнгөрсөн пvрэв гарагт өргөн мэдvvлсэн "Тавантолгойн нvvрсний ордыг хөгжvvлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг ирэх пvрэв гарагийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь тодорхой. Уг нь Засгийн газар гэрээндээ тусгах ёстой бvх зvйлээ хамруулаад л өргөн барих ёстой. Хуульд нийцvvлж юмаа өргөн барина гэж ерөөсөө байхгvй болчихсон.


-УИХ-ын тодорхой нэр бvхий гишvvд томоохон төслvvдийг гацааж, эдийн засгийн хямралыг улам даамжруулж байна гэсэн шvvмжлэл байнга явж байна. Энэ талаар сэтгэл тань эмзэглэдэг vv?


-Хэдэн популист гэж хараалгаж, зvхvvлсээр байгаад нэг vеэ бодвол дөжирч дээ. Гэтэл бидний нэрийг холбож, харааж дайраад байдаг нөгөө том төслvvд нь явж л байгаа шvv дээ. Оюутолгой хөдөлдгөөрөө хөдөлж, явдгаараа явлаа гээд Монголын гурван сая иргэний амьдралд хумсын толионы чинээ ч мэдрэгдэж, vр ашгаа өгч байгаа юм байхгvй. Харин Оюутолгойн эзэдтэй янз бvрийн бохир тохиролцоо хийсэн тоотой улстөрчид өнөөдөр хэрхэн амьдарч, орлого ашиг нь яаж өсөн нэмэгдэж байгааг АТГ-т гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдvvлгээс нь ард иргэд олж харсан нь тодорхой. Vнэндээ хэдхэн тооны улстөрчид хагартлаа баяжиж байна, ашиг орлого нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна.


Гэтэл Монголчуудыг жилд ганцхан удаа 100 мянган төгрөг аваад юу дуртайгаа хий гэж байгаа нь vнэндээ хэтэрхий доромжлол биш гэж vv. Уг нь дөнгөж гэрээнд гарын vсэг зурангуут хvн бvрийн дансанд нэгж хувьцааных нь vнэ 15 мянган төгрөг, vйл ажиллагаа яваад эхэлсний дараа Олон улсын банк санхvvгийн зах зээлд гарсны дараа хамгийн бага нь нэг ам. доллар цаашаа сая төгрөг хvртэл өсөөд явах бололцоотой ногдол ашгийнхаа талаар л яриад байна. Хөрөнгө оруулагчид нь нvvрсээ хэрхэн олборлож, зарж борлуулаад ашгаа олох нь бидэнд чухал биш. Хамгийн гол нь бид урьдчилаад ногдол ашгаа хvртэж сайхан амьдармаар байна шvv дээ.


-Хэрвээ Тавантолгойн гэрээ цуцлагдсан тохиолдолд манайхыг Олон улсын Арбитрын шvvхэд өгч, дааж давахын аргагvй өр төлбөрт оруулчихгvй байгаа?


-Хэрвээ бид Тавантолгойд хувьцаа эзэмшдэг бол, гэрээний гурав дахь эрх тэгш этгээд мөн бол энэ гэрээний vргэлжлэх хугацаа 60-100 жил байсан ч бидэнд ашигтай. Яагаад гэвэл уул уурхайн томоохон төсөл удаан хугацаанд vр ашиг нь нэмэгддэг бичигдээгvй хуультай. Харин бид энэ гэрээнд ийм эрхтэй субьект биш бол хатуу vvрэг хvлээх ёсгvй. Яг энэ талаар заасан Эд хөрөнгийн дундаа хамтран өмчлөх тухай хууль бий.Тэр ч vvднээс 2010 онд Тавантолгойг дундаа хамтран өмчилчихсөн, Монголын ард тvмний өмч байхгvй юу. Харин Оюутолгойд төрийн өмчийн 34 хувь байна гээд шийдчихсэн. Дахиад сануулахад Тавантолгойд Монголын ард тvмэн 189.7 тэрбумаас ч дээш төгрөгөөр хэлэлцээр хийж хамтран өмчлөгч болчихсон юм. Тийм болохоор бид албан ёсныхоо өмчийн талаар чангахан дуугарна, ярина. Энэ бол популизм биш. Харин энэ бол зургаан тэрбум тонн сайн чанарын нvvрстэй бvлэг орд Тавантолгойд дээр vvсч магадгvй болоод байгаа хулгай, луйвар, дээрмийн ажиллагааг зогсоох гэсэн ард тvмнийхээ төлөө, тэдний маргаашийн эдийн засгийн баталгааны төлөөх шударга тэмцэл юм.


Бид нарын зvгээс тавьж байгаа шаардлага бол Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай "Эрдэнэс Тавантолгой” гэдэг хувьцаа эзэмшдэг компани л хэлэлцээрт орох ёстой болохоос УИХ, Засгийн газар өмнvvр нь дайрч орох ёсгvй л гэсэн зарчмын хатуу байр суурин дээрээ бат зогсож байгаа. Зvгээр УИХ яах аргагvй оролцох болсон шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой”-н нөхдvvд өөрсдөө орно гэж байснаа хойш нь тавиад Монголын ард тvмэн буюу нийт хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахгvй байгаа учир л бид нар дуугархаас өөр аргагvй болчихоод байгаа юм. Уг нь энэ бол хэдэн мянгаараа явдаг жирийн төслvvдтэй л адилхан нэг төсөл шvv дээ.
Зvгээр л нэг аж ахуйн нэгжvvдийн хооронд хийгддэг иймэрхvv хэлэлцээрийг Мега энэ тэр гэж дэндvv дэврvvлж, дээш нь шидээд байх ч хэрэггvй юм. Заавал "Эрдэнэс Тавантолгой” монголчууд бидний 1072 хувьцааг аваад явж чадахгvй гэж vзээд байгаа юм бол хөрөнгө оруулагч нэг субьект гээд байгаа "Энержи ресурс”-д өгчих л дөө. Асуудлыг яаж ч шийдэж болохоор байхад заавал Монголчуудыг өмч хөрөнгөгvй болгож гарыг нь мухарлах гээд байгааг яагаад ч зvгээр хараад сууж болохгvй.
Ямар ч гэсэн энэ долоо хоног нэлээн халуухан маргаан, мэтгэлцээн дунд өнгөрөх нь тодорхой. Биднийг юу ч гэж байсан, яаж ч дайрч давшилж байсан нийт Монголын ард тvмний тусын тулд юунаас ч айхгvй ярих, тэмцэх л болно.


 

 

 


-Асуудлын гол нь УИХ-ын даргын зөв vv, Ерөнхий сайд болон М.Энхсайхан сайд нарын зөвvv гэдэг дээр иргэд санал хуваагдаад байгаа. Харин та асуудлыг аль өнцгөөс нь харж байна?


-Уг нь яг энэ асуудлаар Vндэсний аюулгvй байдлын зөвлөмж гарсан юм байна лээ. Тэнд улстөрийн албан тушаалтан буюу аль нэг сайд энэ хэлэлцээрт шууд оролцож, гэрээ хэлцлийг авч явах ёсгvй гэсэн зөвлөмж гарсан байдаг. Тэр ч утгаараа Тавантолгойд гvйцэтгэх засаглал хутгалдаад байх ямар ч шаардлага байхгvй. Тэгэхээр Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар яах гэж улайраад байгаа нь ойлгомжтой учраас МАХН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагуу Тавантолгой орд Монголын ард тvмний өмч байх ёстой. Бид тvvний төлөө л тэмцэж яваа.


Эх сурвалж:

О.Баасанхүү: Тавантолгойд улайм цайм дээрэм явагдах гэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани