- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс-Тавантолгой” өнгөрсөн онд 23.2 тэрбумын ашигтай ажиллажээ
-2014 онд 5.8 сая тонн нүүрс экспортолж, 400.7 тэрбумын орлого олжээ-
"Эрдэнэс-Таван толгой” төрийн өмчит хувьцаат компанийн энэ оны эхний улирлын үйл ажиллагааны тайлан гарчээ. Энэхүү тайлангийн зарим нэг сонирхолтой тоо, баримтуудаас түүвэрлэн уншигчиддаа хүргэе. Таван толгойн орд газрыг хөгжүүлэх тухай гэрээг УИХ-аар хэлэлцэх гэж буй энэ үед тус компанийн талаарх мэдээлэл сонирхол татаж байгаа юм.
"Норвест” компанийн олон улсын Жорк ангилалд дүйцүүлсэн нөөцийн урьдчилсан тооцооллоор Таван толгой орд нь 300 метрийн гүнд 7.5 тэрбум коксжих болон эрчим хүчний нүүрсний геологийн нөөцтэй гэж үздэг байна. Таван толгой орд нь Цанхи, Бор толгой, Бортээг, Оорцог, Онч-Хараат болон Ухаа худаг гэсэн зургаан хэсгээс бүрддэг бөгөөд үүнээс Цанхийн нүүрсний талбай нь коксжих нүүрс агуулсан хамгийн том хэсэг нь ажээ.
Цанхийн зүүн уурхайг 2010, баруун уурхайг 2013 оноос эхлэн нээж өнгөрсөн оны байдлаар дээрх хоёр уурхайгаас нийт 13.2 сая тонн нүүрс экспортолж, 46.5 сая куб.м хөрс хуулсан байна. Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчоор "Монгол уурхайчид” түншлэлийнхэн ажиллаж байгаа нь монголчууд өөрсдөө хийж, ажлын байр бий болгож болдгийг харуулсан гэж үзэж байгаа юм.
"Эрдэнэс-Таван толгой” 2013 онд 2 сая тонн нүүрс экспортолж Монгол Улсын нүүрсний экспортын 13 хувийг бүрдүүлж байсан бол өнгөрсөн онд зах зээл дэх байр сууриа өсгөж улсын нийт экспортын 34 хувь, БНХАУ-ын нийт импортын 9 хувийг дангаар хангасан амжилт гаргасныг тайландаа дурджээ. Эрдэнэс-Таван толгойн уурхай нь өдгөө осол гэмтэлгүй, хөдөлмөрийн чадвар алдагдалгүй 932 дахь өдрөө ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгааны сургалтад нийт 1117 хүнийг хамруулжээ. Компанийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өссөөр байгаа аж.
2011 онд 0.3 сая тонн нүүрс экспортолж 26.6 тэрбумын орлоготой байсан тус компани өнгөрсөн онд 5.8 сая тонн нүүрс экспортолж 400.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан амжилт гаргасан байна. Өнгөрсөн онд "Таван толгой” компани 0.6, "Энержи Ресурс” компани 5.2, "Саутгоби сэндс” компани 2.1, "Мак” компани 4 сая тонн нүүрс экспортолсон бол "Эрдэнэс-Таван толгой” компани 5.8 сая тонныг экспортод гаргаж нүүрс экспортлогч компаниудаа манлайлжээ. Энэ оны эхний улирлын байдлаар "Эрдэнэс-Таван толгой” 1.8 сая тонн нүүрс экспортолж, нийт нүүрсний экспортын 56 хувийг эзэлсэн амжилттай яваа юм байна. Энэ байдлаараа бол өнгөрсөн оныхоо амжилтуудыг дахин ахиулах төлөвтэй ажээ.
Ийнхүү нүүрсний экспортоо огцом нэмж чадсан "Эрдэнэс-Таван толгой” компани 2011 онд 4 тэрбумын татвар улсад төлсөн бол өнгөрсөн онд найман нэр төрлийн 58 тэрбум төгрөг төлсөн байна. Тайланд дурдсанаар тус компани өнгөрсөн онд 23.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Маргааш "Эрдэнэс-Таван толгой” компанийн хөрөнгө оруулагчид хуралдаж энэхүү тайланг хэлэлцэхээр болжээ.
Д.Сонор
Зууны мэдээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||