- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголд цаг бусаар өөд болсон уул уурхайн бизнесмен
Жим Доак Монголын Засгийн газраас олон сая ам.долларын төлбөр нэхэмжлэхээр тус улсад өнгөрсөн долоо хоногт хүрэлцэн иржээ. Канадын уул уурхайн "Khan Resources” компанийн захирал, Торонтогийн хөрөнгийн биржэд нэр хүндтэй тэрээр Монгол Улс уран олборлох төслийг нь хууль бусаар хаасан 2009 оноос хойш тус улстай олон улсын шүүхээр заргалдах болсон юм.
Ингээд, өнгөрсөн гуравдугаар сард олон улсын арбитрын шүүх хэргийг хэлэлцээд ОХУ-ын улсын компанийн мэдэлд шилжсэн ураны уурхайн нөхөн төлбөрт Монгол Улс "Khan Resources”-т 100 сая ам.доллар төлөх ёстой гэж шийдвэрлэжээ.
Гэвч төлбөр гүйцэтгэх талаар Монголын төлөөлөгчидтэй хийсэн яриа хэлэлцээ үр дүнд хүрээгүй учир ноён Ж.Доак компанийнхаа гүйцэтгэх захирал Гран Эдейн хамт дараагийн шатны хэлэлцээнд уригдан Улаанбаатар руу нисчээ.
Тэрээр ээлжит яриа хэлэлцээ үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэж байсан аж. Ж.Доак Монголыг зорихынхоо өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө "Khan Resources” компани нөхөн төлбөрөө албадан гаргуулах шийдмэг арга хэмжээ авч буйгаа дурдсан юм. Тус компани аливаа улс орны хугацаа хэтэрсэн төлбөрийг гаргуулахын тулд өөр оронд түр байгаа нисэх онгоц, далайн хөлөг онгоц зэрэг эд хөрөнгийг хураадаг нэгэн компанид хандсанаа ч хэлсэн билээ. Тэр компанийнхан энэ тал дээр мэргэшсэн хүмүүс учир мөнгөө авахад нь дэм болно гэдгийг ч цохон тэмдэглэж байлаа.
Ж.Доак Монголд яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй гэж зөв таамагласан бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилсэн уулзалтын дараа өнгөрсөн пүрэв гаригт "Khan Resources" хэвлэлийн мэдэгдэл гаргаж, Монголын тал төлбөрийг нэн даруй бүрэн хэмжээгээр хийж гүйцэтгэхийг шаардан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэргэжилтнүүдэд хандсанаа дурджээ.
Хэдий тийм ч Ж.Доак "Khan Resources"-ийн шахалт үзүүлэх энэ тактик амжилтад хүрэх эсэхийг мэдэхгүй байсан нь тодорхой. Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хүний хэлснээр, өнгөрсөн лхагва гаригт Улаанбаатарт болсон ээлжит хэлэлцээ мухардалд орсны дараа Ж.Доакийн бие гэнэт мууджээ. Иймд тэрээр Г.Эдейтэй хамт оройн хоолонд орохоо болин маргааш өглөө нь эрт Канад руу нисэх байсан тул амрахаар зочид буудал руугаа буцсан аж. Ж.Доак гар утас руу нь явуулсан удаа дараагийн мессежүүдэд хариулт өгөхгүй байсан тул зочид буудлынхан түгшүүр зарлан өрөө рүү нь нэвтэрч ороход тэрээр амьсгал хураасан байжээ.
Ж.Доак хэлэлцээ мухардалд орсны дараахан ийн нас барсан нь "Khan Resources"-ийн зарим албаны хүн, хөрөнгө оруулагчид сэжиг бүхий санагдсан юм. Гэвч баасан гаригийн орой түүний гэр бүлийн хүмүүс, ойр дотны анд нөхөд нь чихрийн шижингээр өвчилсөн Ж.Доакийг өөрийн үхлээр үхсэн байж болзошгүй гэж үзжээ.
Ж.Доакийн хуучны найз, "Khan Resources” компанийн захирал Дэвид Макаусланд ярихдаа, "Бид бүхэн сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд ороод байгаа бөгөөд бүх асуултад үнэн зөв хариулт олж чадахгүй байна. Гэхдээ Жим Доак маань гадны нөлөөлөлгүй нас барсан бололтой” гэсэн юм.
Монголын цагдаагийн газрын хүсэлтээр цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд дүгнэлт нь даваа гаригт гарах ажээ. Г.Эдей Ж.Доакийн цогцсыг эх оронд нь авчрахаар Монголд үлдсэн юм.
Манай сонинд ирүүлсэн e-mail-д тэрээр "Ж.Доакийн үхэлтэй холбоотой асуудалд ямар нэг шударга бус үйлдлийн ул мөр байсангүй гэж хэлмээр байна. Монголын зохих албаны хүмүүс тус улсын дүрэм журмын дагуу задлан шинжилгээг хийсэн” гэжээ.
Британийн Колумбийн их сургуулийн Азийн судалгааны институтын профессор Жулиан Дьеркес, "Хэдийгээр Ж.Доакийн үхлийн цаг хугацаа сэжигтэй санагдавч түүний аминд хүрсэн гэж үзэхгүй байна. Учир нь Монголд гадаад, дотоодын иргэдийг онилсон захиалгат аллага болсон түүх үгүй” гэж ярьсан юм.
Харин "Khan Resources”-ийн захирал Марк Хендерсон Ж.Доакийн хүчин чармайлтын ачаар авах шийдвэр гарсан нөхөн төлбөрийг заавал авна гэж мэдэгдлээ. Тэрээр, "Бизнесийн ертөнцөд Ж.Доак хамгийн зарчим, шударга хүний нэг байсан гэж боддог. Тэрээр бид бүхэнд нүүрлэсэн хүнд байдлаас болж бууж өгөөгүй. Ийм байдалд орсон цөөнгүй компани үр дүнд хүрч чадаагүй шүү дээ” гэж дүгнэсэн юм.
"Хан Ресурс”-ийн захирлын үхэл гадны нөлөөгүй гэв
Ч.ЗОТОЛ
"Blue sky” зочид буудлын 16 давхарт хүн нас баржээ гэсэн мэдээлэл энэ сарын 23-ны 08:40 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт ирсний дагуу шалгаж "Хан ресурс” компанийн гүйцэтгэх захирал, Канад улсын иргэн 60 настай Жим Доак болохыг тогтоожээ. "Хэргийн газарт хийсэн үзлэгээр гаднаа ил харагдах гэмтэл, шарх сорви байгаагүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хүрээлэнгээс урьдчилсан байдлаар өвчний улмаас нас барсан гэж дүгнэсэн. Нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Талийгаач энэ сарын 19-нд манай улсад ирсэн. Ямар ажлаар ирсэн нь хувийн нууцад хамаарах тул мэдээлэх боломжгүй” хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.
Б.БАРС
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||