- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн гэрээний төслийг УИХ хvлээн авлаа
Бичиг баримтын бvрдэл дутуугаас болж УИХ-ын босгон дээрээс буцсан
Тавантолгойн гэрээг батлах асуудлыг ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт
өчигдөр З.Энхболд даргад өргөн барилаа. УИХ-ын даргын зөвлөл тов
тогтоож, ирэх долоо хоногоос парламетын бvтцийн байгууллагуудаар
хэлэлцэж эхлэхээр болсон байна.
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШVVН, ЗГХЭГ-ЫН ДАРГА С.БАЯРЦОГТ:
-Өнгөрсөн өдрvvдэд УИХ, Засгийн газрын хооронд vл ойлголцох байдал
vvсч, та бvхэнд ч бас эргэлзээ төрvvлэхvйц байдал vvссэн байж магадгvй.
Vндсэн хуулиар хууль санаачлах эрхтэй 78 субьектиэс эрхийнхээ дагуу
өргөн барьсан асуудлын иж бvрдлийг УИХ-ын Тамгын газар өргөн барихаас
өмнө хянаж шалгадаг.
Хуулийн дагуу 72 цагин хугацаанд хянаж шалгах ёстой. УИХ-ын Тамгын
гзрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас "Зургаан төрлийн
асуудал байна. Таван төрлийн материал нэмж өгөөч, нэг төрлийн материалыг
илvv ойлгомжтой болгож өгөөч” гэсэн хvсэлтийг өнгөрсөн даваа гаригт
буюу дөрөвдvгээр сарын 20-нд Засгийн газарт ирvvлсэн. Vvний дагуу
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг нь хэлэлцээд, 150, 151
дvгээр тогтоолууд гаргасан. Ингээд өргөн мэдvvлэх асуудлын бичиг
баримтын бvрдлийг хангасан учраас өргөн барьж байна.
Энэ иж бvрдэлд Тавантолгойн нvvрсний ордыг хөгжvvлэх талаар авах
аргахэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ,
төсөв, санхvvгийн зардлын тооцоо, төслийн талаар ТББ-уудаас ирvvлсэн
саналууд, Засгийн газрын 150, 151 дvгээр тогтоолууд багтаж байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, хамтран ажиллах
гэрээ, хамтын ажиллагааны төлбөрийн тооцоолол, газартай холбоотой эрх,
тооцооллын томъёо, Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын суурь
бvтцийн концессийн гэрээ зэрэг хавсралтуудтай. Хуулийн дагуу бvх бичиг
баримтыг бvрдvvлсэн.
МОНГОЛ УЛСЫН САЙД М.ЭНХСАЙХАН:
-Засгийн газар Тавнтолгойн төслийг эрхзvйн хувьд өөрийн эрх мэдлийн
хvрээнд шийдэх бололцоотой боловч УИХ өөрөө авч хэлэлцъя гэсэн. УИХ
Тавантолгой биш бусад хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр
гаргааса гэж хvсч байна. Том төлийг монголчууд ил тод ярьж, шийдэж
чаддагийн жишиг болоосой гэж хvсч байна.
Өнгөрсөн хугацаанд хэлэлцээний vйл явцыг тухай бvрт Засгийн газар, УИХ,
Vндэсний аюулгvй байдлын зөвлөлд танилцуулж ирсэн. Монгол Улсын
Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байсныг хэлэх хэрэгтэй.
Тэр Тавантолгойн хэлэлцээ, гэрээний төслvvдийг муу муухай хэрvvл, амны
зугаа битгий гэж хэлж байсныг УИХ, Засгийн газрын гишvvд анхаарах байх.
Энэ асуудлыг УИХ арван дөрвөн хоногийн дотор шийднэ гэж байсан. Чуулганы
нээлтийн ажиллагаанаас тоол бол цаг хугацаа нэлээд алдсан. Одоо нэгэнт
өргөн баригдсан болохоор шуурхай хэлэлцээд, шийдэж өгөх байх. Иргэдэд
тараагдсан "Эрдэнэс Тавантолгой” компаний хувьцааны тухайд зарим хvмvvс
мөнгө болгоод солиод авчихсан, зарим нь хvсэлтээ гаргасан боловч мөнгөө
авч чадаагvй. Хувьцаагаа эзэмших хvсэлтэй хvмvvс ч байгаа. Мөнгө болгож
авахаар хvсэлтээ өгчихсөн хvмvvс Консорциумтай хийж байгаа хэлэлцээ,
хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаар мөнгө ч vгvй, хувьцаа ч vгvй болох
нь гэж санаа зовж, УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандсан байна. 3000
гаруй санал ирсэн юм билээ. Энэ асуудлыг Засгийн газар хэлэлцээд,
хувьцаагаа мөнгөжvvлж чадаагvй 1.1 сая гаруй хувьцаа эзэмшигчийг дахин
бvртгэх даалгавар авсан.
УИХ-ын Тамгын газраас тбслийг буцаасан vндэслэлд зарим бичиг баримт
дутуу байна гэсэн. Дутуу байгаа бичгийн нэг нь хувьцаа эзэмшигчдийн
өөрсдийнх нь шийдвэр алга гэсэн асуудал байсан. Тэр 1072 ширхэг хувьцаа
гэдэг бол Эрдэнэс Тавантолгойн компанийн нийт хувьцааны 6,5 хувьтай
тэнцэж байгаа. Гэхдээ өмнө гарсан шийдвэрvvдээр саналын идвэхигvй
хувьцаа. Цаана нь vлдэж байгаа 93 орчим хувийг Засгийн газар өмчилж
байгаа. Тийм учраас Засгийн газар өөрөө энэ гэрээ хэлцлийг хийх
даалгавар өгсөн байх ёстой гэж УИХ-ын Тамгын газар хvссэн. Энэ хvсэлтийн
дагуу Засгийн газар хуралдаад Тавантолгой компанийн дийлэнх хувийг
эзэмшиж байгаа учраас өөрийнхөө шийдвэрийг гаргаж өгсөн.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА С.ЖАВХАНБААТАР
-Тавантолгойн гэрээ зурагдснаар эхний ээлжинд 650 сая ам.доллар бэлнээр
Монголд орж ирнэ. Vvнд Чалкогийн өр, Монголын төмөр замын зарцуулсан
хөрөнгийн шилжvvлэг, Засгийн газар урьдчилгаа төлбөрийг багтаасан дvн.
Ерөнхийдөө төслийн нийт хөрөнгө оруулалт болох 4.0 тэрбум ам.доллар
эхний таван жилд бvрэн гvйцэт хийгдэнэ. Тэр дундаа 80-90 шахам хувь нь
эхний гурван жилд орох төлөвлөгөөтэй. Хамтын ажиллагааныхаа төлбөрийн
хувьд нvvрсний vнээс хамаарч талууд ашиг, хувиа хvртэх ёстой гэсэн
зарчмаар явсан. Мэдээж vнэ нэмэгдэх тусам орлого, ашиг нэмэгдэнэ. Энэ
ашиг, орлогоос Эрдэнэс Тавантолгой компани бас хvртэх ёстой гэсэн vндсэн
зарчмыг баримталсан. Хамтын ажиллагааны төлбөрийнхөө хамгийн доод
хувийг одоогийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 40 хувиар
тооцсон. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 5.0 хувь байгаа. Vvний 40
хувь нь 2.0 хувь болж байгаа юм. Энэ 2.0 хувь маань нvvрсний vнэ ямар
байхаас шалтгаалж 8.0 хvртэл хувь болж өсөх тооцоололтой. Хамгийн бага
төлбөр буюу 2.0 хувийн төлбөрөө нvvрсний vнэ 85 доллар, буюу тvvнээс
доош хэд ч болж буурсан 2.0 хувиа баримтална. Харин vнэ 85 ам.доллароос
өсөх тохиолдлыг бид 15 долларын зөрvvтэйгээр найман шатлалаар тооцож
тогтоосон. Тодруулбал, нvvрсний vнэ 85-аас 100 доллар болоход манай
хамтын ажиллагааны төлбөр 2.6 хувь болно. 100-аас 120 болоход 3.0 хувь
руу орох жишээтэй. Ингэж хамтын ажиллагааны төлбөр буюу өсөн нэмэгдэх
роялти маань 8.0 хvртэл хувь өсөх боломжтой. Төслийн хvрээнд
Тавантолгойд нийт 30 сая тоннын хvчин чадалтай нvvрс угаах vйлдвэр барих
ёстой. Гэхдээ мэдээж, 30 сая тонн хvртэл тулгаж экспортлохгvй байх.
Одоогийн ТЭЗV-ээр 20 сая гаруй тонныг төмөр замаар тээвэрлэж, гадаад зах
зээлд гаргана. Гэхдээ бид дотоод, гадаад борлуулалтын аль алинаас
хамтын ажиллагааны төлбөр тооцно. Борлуулалтын механизмыг Монгол Улс
бусад хуулиар хянаж ажиллана. Сангийн яамнаас нvvрсний татварыг
тооцохдоо 2015 оны нэгдvгээр сарын 1-нээс жишиг vнийг мөрдөж байгаа.
Ухаа худгийн лиценз төслийн компани руу шилжих учраас хамтын ажиллагааны
төлбөр бvх талбайд оногдоно. Өөрөөр хэлбэл, Ухаа худгийн талбайд хамтын
ажиллагааны төлбөр ноогдохгvй, Эрдэнэс Тавантолгойн талбайд ноогдоно
гэвэл төлбөр ноогдох борлуулалтыг өөр талбайд шилжvvлэх гэх мэт асуудал
vvсэх магадлалтай шvv дээ. Тиймээс бvх талбайг төсөлд хамруулна. сэн
ойлголт буруу. Тэгэхээр Ер нь олборлолт, борлуулалтыг хянах механизм
олон чиглэлээр орж ирж байгаа, хуулийн хvрээнд. Тухайлбал, тухайн жилийн
уул уурхайн төлөвлөлтийн ажлыг тэртэй тэргvй төслийн компанид гаргаж
өгч батлуулна. Энэ бол нэг хяналт. Дээр нь Эрдэнэс Тавантолгой компани
өөрөө лиценз эзэмшигчийн хувиар тодорхой татваруудыг төлөх хуулийн
vvрэгтэй. Эдгээр татваруудынхаа хөрөнгийг авахдаа төслийн компаниас
бодит хэмжээгээр орж ирж байна уу гэдгийг нэг хянана. Дээрээс нь хил,
гааль, мэргэжлийн хянат, өрсөлдөөний тухай хуулиудаар хянах бvрэн
боломжтой гэж харж байгаа.Хөрөнгө оруулагч нар орлого, ашгаа гадаад дахь
данснуудаараа гvйлгэж Монгол Улсад мөнгө орж ирэхгvй бах вий гэсэн
хардлага явдаг.
Тавантолгойн гэрээнд энэ талаар Хөрөнгө оруулалтын тухай Монгол Улсын
хуульд буй заалтыг хийж өгсөн. Хуульд, хэрэв та Монголд vйл ажиллагаа
явуулаад бvх татвараа төлсний дараа хэрэв vнэхээр гадаадад ашиг орлогоо
шилжvvлэх шаардлагатай бол тvvнийг чинь чөлөөтэй шилжvvлэх эрхийгб
аталгаажуулж байна гэсэн заалттай. Дээрээс нь Монголын аж ахуйн нэгж
менежтентэд 51 хувиар орж ирж байгаа нь Монгол руу мөнгө урсаж орно
гэсэн баталгаа болно. Гэрээгээр Ххөрөнгө оруулагч тал төмөр замыг 2.5
жилд багтаан барьж дуусгах, Мөн далайн боомт дээр Монголын нvvрсийг vнэ
хvргэж өрсөлдөх чадвартай болгож зарах vvрэг хvлээж байгаа. Ер нь
Монголын нvvрс далайн боомтод саадгvй хvрэх талаар хөрөнгө оруулагчид
хичээ ажиллахаас гадна Засгийн газрууд дэмжлэг vзvvлэх шаардлага бий.
Эх сурвалж:
Тавантолгойн гэрээний төслийг УИХ хvлээн авлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани