- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Толгой шилжүүлэн суулгахад 15 сая ам.доллар
Толгой шилжүүлэн суулгахад 15 сая ам.доллар
Италийн эмч Сержио Канаверо
Шинжлэх ухааны түүхэнд анх удаа хүний толгойг донорын биед шилжүүлэн суулгах мэс засал тун удахгүй хийгдэх бололтой. Боломжгүй мэт санагдах энэхүү мэс заслыг Италийн эмч Сержио Канаверо "ямар ч асуудалгүй гүйцэтгэж чадна” хэмээн 2013 онд мэдэгдсэн билээ. Үүнээс хойш олон нийт түүнийг "Франкштейн эмч” хэмээн хочлох болж, мэргэжил нэгтнүүд нь "галзуурсан” гэлцэж байна. Гэвч тэрээр нуруу нугас, булчингийн өвчин, хорт хавдрын улмаас саажсан хүмүүст шинэ амьдрал бэлэглэхийн тулд толгой шилжүүлэн суулгах мэс заслыг хийхээр зориг шулууджээ.
Толгой шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн чухал асуудал бол донор биеийн дархлааны систем эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлэх, нугасыг залгах аж. Толгойг донорын биед шилжүүлэн суулгахын тулд Цельсийн 10-15 хэмд хөргөх бөгөөд мэс заслын дараа зохиомлоор нэг сарын хугацаанд комад оруулах гэнэ. Толгойг шилжүүлэн суулгаснаас 15 минутын дараа тархинд цусны эргэлт явагдах аж. Гэхдээ мэс засал хэтэрхий удвал хүчилтөрөгчийн дутагдлаас болж тархи үхжих эрсдэлтэй гэнэ.
Бусад мэргэжилтнүүд мэс засал ойролцоогоор 36 цаг үргэлжилнэ гэж үзэж байгаа бол Сержио Канаверо тэрнээс хурдан хугацаанд гүйцэтгэх итгэлтэй байна. Энэ мэс заслыг гүйцэтгэхэд олон орны сайн дурын эмч нар түүнтэй хамтарч ажиллах гэнэ. Барагцаалбал 150 нарийн мэргэшсэн эмч нарын баг толгой шилжүүлэн суулгах анхны мэс засалд ажиллах аж. Үүний зэрэгцээ маш олон тооны бизнесменүүд Сержио эмчийн мэс заслыг санхүүжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ.
ХЭНИЙ ТОЛГОЙГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ВЭ?
Сержио Канаверо
Хачирхалтай нь толгойгоо шилжүүлэн суулгуулах хүсэлтэй олон хүн байгаа гэнэ. Гэвч Сержио Канаверо тэдний дундаас генетикийн ховор өвчтэй Валерий Спиридоновыг сонгосон байна. Валерий булчин сулрах өвчний улмаас бие нь саажсан өвчтөн юм. Өдгөө 30 настай Валерий өдрөөс өдөрт биеийнх нь байдал улам муудсаар байгаа тул өндөр эрсдлийг үүрэхээр зориг шулууджээ. Тэрээр "Би айж байгаа ч энэ маш сонирхолтой санагдаж байна” хэмээн ярьсан байна. Валерийг гэр бүлийнхэн нь бүрэн дэмжиж байгаа аж.
МЭС ЗАСЛЫГ ХААНА ХИЙХ ВЭ?
Сержио Канаверо мэс заслыг Хятадад гүйцэтгэхээр төлөвлөжээ. Учир нь энэ төрлийн мэс засал АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг орнуудад хориотой аж. Сержио Канаверо "Энэ хагалгаа улс төрийн чухал ач холбогдолтой. ЗХУ Юрий Гагариныг анх удаа сансарт нисгэсэн. Харин америкчууд анх удаа саран дээр хөл тавьсан. Үүнтэй адил энэ мэс заслыг хийсэн улс түүхэнд анхных хэмээн бичигдэнэ” хэмээжээ. Мэс заслын зардал 15 сая ам.доллар болох гэнэ. Өдгөө Сержио Канаверо мэс засалдаа бэлтгэн Турин хотын ойролцоох лабораторидоо усан гахай дээр туршилтаа үргэлжлүүлж байгаа аж.
ТОЛГОЙ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУРШИЛТУУД
Анх удаа толгой шилжүүлэн суулгах мэс заслыг ЗХУ-д 1954 онд Владимир Демихов нохой дээр туршсан байдаг. Гэвч Владимир Демиховын туршилт удаа дараа бүтэлгүйтэж, толгой шилжүүлэн суулгуулсан ноход 2-6 өдрийн дараа үхсэн байна.
Анхны амжилттай толгой шилжүүлэн суулгасан мэс засал АНУ-д 1970 онд сармагчин дээр хийгджээ. Мэс заслыг Охайо мужийн Клийвлэнд хотын анагаах ухааны их сургуулийн эмнэлгийн эмч Роберт Уайт тэргүүтэй баг гүйцэтгэсэн аж. Эмч нар сармагчны нугасыг залгаагүй учир толгойгоо хөдөлгөж чадахгүй байсан ч есөн өдөр амьдарчээ. Гэвч сармагчны биеийн дархлааны систем шилжүүлэн суулгасан толгойг эсэргүүцсэнээс үхсэн байна.
Тэгвэл Хятадын эрдэмтэд өнгөрсөн арваннэгдүгээр сард 18 хулганы толгойг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн байна. Толгой шилжүүлэн суулгасны дараа хулгануудын тархины үйл ажиллагаа хэвийн ажиллаж, нүдээ цавчих, сахлаа хөдөлгөх үйлдлийг хийж байжээ. Гэвч хулгануудын бие хүзүүнээс доош мэдээгүй болсон бөгөөд гурван цагийн дараа үхсэн байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||