- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн гэрээний хамгийн ноцтой заалтууд!
Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдэгдэлдээ "Америк, Хонгконгт төвтэй хоёр том хуулийн фирм энэ гэрээнд ажилласан. Монголын хамгийн туршлагатай хоёр фирм ажилласан. Бид хүчээ нийлүүлж хуулийн компаниудыг хөлсөлж ажиллуулсан. Дундын юм гэж ойлгох хэрэгтэй. Ажил бол дундын юм байсан гэж ойлгох хэрэгтэй” гэсэн байна. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд үүнийг "Тавантолгойн гэрээний талууд дундаа гадны зөвлөх компани авсан гэж М.Энхсайхан сайд хэллээ, энэ сайд хэний талд байна вэ” хэмээсэн юм.
1. Гэрээний дээрх хэсэгт Энэржи Ресурс хэмээн Монголчуудын нэрлээд байгаа үндэсний үйлдвэрлэгч нь өөрөө Хөрөнгө оруулагчдын шууд болон шууд бусаар өмч нь шүү гэдгийг хангалттай баталгаажуулж авсан байна.
2. Мэдээж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр Таван толгойн уурхай байгаа бөгөөд эргэн тойронд ахиад өөр ордууд байхыг хэн ч үгүйсгэхгүй. Мэдээж нэмэлт хайгуул хийж таарна. Гэхдээ энэхүү хайгуулын зардлыг компаний татварт ногдох хэсгээс хасч тооцож байгаа нь татвараас зайлах таатай боломжийг олгож өгч байх магадлалтай юм. Хайгуулын зардлыг хэт өндөрөөр үнэлж татвар төлөх ёстой хэсгээсээ ч давуулан гаргах аюултай!
3. Хамгийн даварсан заалтуудын нэг гэж хэлж болно! Энэ уурхайг ашиглах эс ашиглахыг зөвхөн Шинхуачууд л мэдэх юм. Үүнд Монголын Засгийн газар оролцох эрх байхгүй. Үндсэндээ гэрээгээ хийж аваад 30 жил нэг ч хүрз нүүрс зарахгүй дараад хэвтэж болно гэсэн үг. Яагаад гэвэл тэд хэзээ хэрхэн зөөхөө өөрсдөө бие даан шийднэ.
4. Оюу толгой дээр гарсан хамгийн аймшигтай заалт энэ гэрээнд бас байна. Мэдээж нүүрс худалдан авагч нь Хятад, Солонгос, Япончууд байх бөгөөд тэд нүүрс худалдан авсан мөнгөө Монголруу биш аль нэгэн offshore бүсд байрлах дансруу хийж болно гэсэн үг. Мэдээж Энэржи Ресурс өөрөө Кейманы арал хэмээх offshore бүсэд хамаарах улсын нэр дээр бүртгэлтэй тул Монголоос гарч буй нүүрсний мөнгө тийшээ урсан орно. Худалдан авагчид ч Монголын татварын албатай биш Кейман, Люксенбург, Хонгконг зэрэг татваргүй улс орнуудтай харилцах нь мэдээж таатай байх болно. Тэд олсон мөнгөө хэрхэн юунд зарцуулах ямар худалдан авалт хийх нь Монголын төрийн эзэмшлийн 20% -д тайлагнаад байх албагүй болох юм.
5. Шинхуачууд Таван толгойн 80% -ийг ломбарданд тавьж болно. Бүүр хүсвэл шилжүүлж ч болно. Шууд л шинэ өөр эзэнтэй болж болно.
6. Шинэ эзэн хэн байх нь Монголчуудад ямар ч хамаагүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ Монголчууд ягштал биелүүлж Шинхуад ямар ямар эрх өгч байсан түүнийгээ ямар ч асуудалгүй өгч, шилжүүлэх үүрэг хүлээжээ. Нэг үгээр хэлбэл "Нөхөр чинь чамайг зарж болно чи шинэ нөхөр дээрээ очоо л бол ямар ч хэл үггүй хоолыг нь хийгээд хүүхдийг нь төрүүлээд хөлийг нь угаа" гэдэг Хятад теором энэ гэрээнд оржээ. Хэрэв хуучин нөхөр чинь үхээд өгвөл шинэ нөхөртөө бүхий л энгэрээ бүрэн дүүрэн нээж хэл үг гаргахгүй байх үүрэг хүлээжээ.
7. Өнөөх алдартай Ухаа худаг - Гашуун сухайтын төмөр зам энэ гэрээнд зүгээр л нэг хавсрага байдлаар оржээ. Одоогоор энэ чиглэлийн төмөр замын гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, бусад хууль тогтоомжийн дагуу МТЗ хөдөлгөөнгүй эзэмшиж байгаа бол энэхүү гэрээнд зааснаар бол хууль дээгүүр жишим ч үгүй харайн гарч шуудхан Төмөр замын тусгай зөвшөөрлийг эрхийн хамт шилжүүлэн авахаар заажээ. Үүнд ямар царигаар төмөр замаа тавих нь Шинхуагийн тааллын асуудал байх болно.
8. Чингис бондын мөнгөөр санхүүжигдэн баригдсан нөгөөх айхтар төмөр замын далан, барилгын ажил чинь нэг өглөө босоод ирхэд Шинхуагийн өмч болчихсон явж байхнээ. Тэд зөвхөн үлдсэн ажлыг нь хийгээд л тэдний өмч. Нөгөө Чингис бондоор санхүүжүүлж Солонгосууд барьж, Германчууд хянасан 280 сая долларын ажлыг Шинхуад "подарк" болгох санаа энэ гэрээнд мөн суужээ.
9. Монгол Улсын Засгийн газраас гадаадаас авах ажиллах хүчний тоог жил бүр шинэчлэн тогтоож бараг 100% шахуу Хятадаас оруулж ирдэг бөгөөд "Шаардлагатай тохиолдолд" гэсэн онцгой бүрэн эрхээр Шинхуа өөрөө түүнтэй гэрээ хийсэн бүх компаниуд, туслан гүйцэтгэгч нар өөрсдийн дураар захиалан хэд л бол хэдэн хужаа Монголд оруулж ирж болох зөвшөөрөл энэ гэрээгээр авч, харин асуудалгүй оруулж ирэх үүргийг Монголын Засгийн газар хүлээжээ.
10. Энэ хэсэгт шар өнгөөр будсан хэсгийн дээд талыг анхааран уншаарай! Ажлын байрны шаардлага хангасан Монгол иргэнийг ажлын байраар хангах тухай байна. Тэгвэл ажлын байрны шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр чөлөөтэй халж сольж тэр бүү хэл энэ ажлын байран ерөөсөө Монгол хүн тэнцэхгүй гээд бүүр Монгол хүн ажилд авахгүй байж болох нөхцөл бүрдэж байна.
11. Таван толгойд одоогийн байдлаар төмөр зам тавигдах нь гарцаагүй. Тэгвэл энэхүү төмөр замыг барих ажилд 100,000 Хятад ажилтан хэрэгтэй гэвэл асуудалгүй оруулж ирэх үүрэг Монголын Засгийн газар хүлээжээ.
12. Эцэст нь энэ гэрээний хамгийн гутамшигтай заалт буюу гэрээг хүчингүй болгох үндэслэл дунд Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах тухай ганц үг ган хийвэл гэрээг цуцлах аж. Магадгүй гэрээ зурагдсан тэр өдөр Өмнөговь аймгийн Цогт цэций сумын Улаан нуурын хөндийд хилийн зурвас татаж эхэлвэл Монголын цэрэг арми зүгээр хараад сууж байх бөгөөд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авбал шууд гэрээ цуцлагдсанд тооцож, Шинхуа компанийн 30 жилийн ашигтай тэнцэх төлбөрт унах нигууртай юм.
13. F хэмээх заалтын анхааралтай сайн уншаарай! Монголчууд төмөр замаа нарийн царигтай эсвэл өргөн царигтай байх тал дээр ямар ч саналын эрхгүй ажээ. Нарийн царигаар ямар хөдлөх бүрэлдэхүүн орж ирээд цэргээ зөөнө үү зэвсэгээ зөөнө үү Монголчуудад ямар ч хамаагүй бөгөөд энэ талаар ямар нэгэн үг дуугарваас мөн л гэрээг хүчингүйд тооцож Монголчууд өрөнд орох ажээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||