Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэс тавантолгойн нинжадах арга явуургүй болжээ

Эрдэнэс тавантолгойн нинжадах арга явуургүй болжээ

Тавантолгойн хувьд итгэл, эргэлзээ хоёр нэг завинд цугтаа хөвж явна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн Монгол Улсын сайдад итгэх үү, эсвэл энэ гэрээний өргөн бариагүй төслийг хууль зөрчсөн гэж парламентын өндөр сэнтийгээс тунхагласан УИХ-ын даргад итгэх үү. Ямар боловч аль алинд нь нийгэм бүрэн итгэж чадахгүй байгаа шигээ аль алинд нь бүрэн эргэлзэж бас чадахгүй байна. Үнэн аль талдаа байгааг магадгүй цаг хугацаа л харуулах биз. Тиймээс өнгөрсөн түүхээр батлагдсан, өнөөдрийн үйл явдлаар нотлогдож буй нэгэн үнэний тухай энд баримт түшин өгүүлье. Энэ бол Тавантолгойгоо төр өөрсдөө, тодруулбал "Эрдэнэс Тавантолгой” компани аваад явж чадах уу гэсэн асуултын хариулт юм.  
Уг нь энэ асуултад энгийн ухамсрын төвшинд "тийм” гээд л хариулчих шиг амархан зүйл алга. Төрд өөрт нь лиценз нь бүрэн байгаа Тавантолгойн ордыг төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой” компани яагаад дангаараа ашиглаж болохгүй гэж. Угаасаа Цанхид олборлолт явуулж байгаа компани үйл ажиллагаагаа өртгөтгөхөд болохгүй зүйлгүй мэт. Заавал гадаад дотоодын хөрөнгө оруулагч урьж, заавал бусадтай хамтрах шаардлага Тавантолгой дээр байгаа гэж үү. Харин ч өөрсдөө олборлоод явбал өрмөө ч, хусмаа ч бусадтай хуваалцахгүй шүү дээ. Тиймээс "тийм” гэдэг хариултыг юуны түрүүн сонгочихмоор байдаг. Угаасаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон маргаантай зэрэгцэн иймэрхүү саналыг туг болгон давхих "эх оронч” улстөрчид ч гарч ирлээ. Гэвч бодит байдал, гашуун үнэн хоёр бол Тавантолгойг төр дангаараа ашиглаж дааж авч явж чадах уу гэсэн асуултад "үгүй” гэдэг хариултыг сонгож байна. Үүнийг нотлох гурван баримтыг өгүүлье.  

1.Эхний баримт бол "Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн чадамжтай холбоотой. Тавантолгой шиг уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхэд гарааны хөрөнгө зайлшгүй хэрэгтэй. Одоо яригдаж буй хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр бол энэ мөнгө нь дөрвөн тэрбум орчим ам.доллар байх бололтой. Долларын ханшаа барьж чадалгүй 2000 төгрөг хүртэл нь тавиад туучихсан Монголын төрийн хувьд дөрвөн тэрбум ам.доллар гэдэг их мөнгө. Май гээд халааснаасаа гаргаад өгье гэсэн ч чадамж нь өнөөдөртөө алга. Төр нь мөнгөгүй бол төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”-д ч энэ мөнгө байхгүй, босгож чадаагүй л гэсэн үг.  

Тиймээс Тавантолгойг "Эрдэнэс Тавантолгой” дангаараа олборлоод, нэг ёсондоо төр менежментийг нь хийнэ гэж тооцвол дор хаяж дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болох нь. Монголын арилжааны банкууд бол ийм хэмжээний мөнгийг "Эрдэнэс Тавантолгой”-д гаргаад өгөх боломжгүй. Харин гадаадын банкуудад бол боломж байгаа ч өгөхгүй. Яагаад гэвэл, Монголдоо л "амьтай” яваа болохоос "Эрдэнэс Тавантолгой” гэдэг компани бол дэлхийн санхүүгийн "хэл”-ээр бол хэдийнэ дампуурчихсан компани. Үүнийг тус компанийн 2014 оны санхүүгийн үзүүлэлтээс нь харж болж байна. "Эрдэнэс Тавантолгой”-н www.erdenestt.mn цахим хуудаст өгүүлснээр тус компани 20 тэрбум төгрөгийн л үндсэн хөрөнгөтэй юм байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний компанид олон улсын хөрөнгө оруулагч банкууд итгээд зээл өглөө гэхэд үндсэн хөрөнгийнх нь 30 хувь болох зургаан тэрбумыг л өгөх боломжтой. Зургаан тэрбум гэдэг нь төгрөг болохоос доллар биш шүү гэдгийг тодотгоё. Гэтэл бид өнөөдөр долларыг 2000-аар тооцвол найман их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Тавантолгойд босгох шаардлагатай байгааг сануулъя.
"Эрдэнэс Тавантолгой”-н хөрөнгө босгох боломжийн тухай эргээд хөндөхөд бодит байдал

дээр 20 тэрбумын үндсэн хөрөнгөтэй ч тус компанид хоёр сая төгрөг ч зээлж авах чадамж байхгүй болжээ. Учир нь, дээр өгүүлсэн санхүүгийн тайланд бичсэнээс харвал тус компани 2014 оны эцсийн байдлаар нийтдээ 903 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Бараг нэг их наядын өртэй компанид нэмээд итгэж зээл өгөх банк орчлонгоос хайгаад олохгүй л болов уу. Олдвол ганц л олдож магадгүй нь Монгол Улсын Хөгжлийн банк бололтой юм. Энэ тухай өгүүлсэн нь 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй "Эрдэнэс Тавантолгой”-д 903 тэрбум хүртэл нь зээл өгсөн банк бол Хөгжлийн банк.

"Эрдэнэс Тавантолгой”-н 2014 оны санхүүгийн тайлангаас нь харахад 471 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээлж авчээ. Нэг ёсондоо төр өөрийн мэдлийн компанидаа өөрийн мэдлийн банкнаасаа дампуурлаас аврах санаатай зээл өгсөн болж таарлаа. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн юмдагуу даа. Зах зээлийн хатуу жамаар тус болсон болов уу, ус болсон болов уу. Үүнээс өөрөөр бол хэн ч "Эрдэнэс Тавантолгой”-д ийм хэмжээний зээл итгэж өгөхгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн онд Эрдэнэс Тавантолгой компани 64 тэрбумын алдагдал хүлээжээ. Хэтийдсэн зээл тус биш ус болсоныг зах зээл өөрөө хатуу шалгаж байгаа нь энэ.

2.Төр хамгийн муу менежер гэдгийн нотолгоо нь "Эрдэнэс Тавантолгой” компани болчихоод байгаа тухай одоо өгүүлье. Баруун Цанхид олборлолт явуулж буй тус компани шахааны зардалдаа дарлуулчихаад байгааг энэ жишээ батлах мэт. Юу гэхээр, Ашигт малтмалын газраас гаргасан 2014 оны статистик мэдээ миний өмнө байна. Нүүрсний томоохон уурхайнуудын 2014 оны үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг тэднийх харьцуулжээ. Энэ судалгаанд "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс”, "МАК”, орон нутгийн Тавантолгой гээд Монголын нүүрсний "мундаг”-ууд бүгд хамрагдсан байна. Үүнээс нэг бассейнд олборлолт явуулж буй төрийн мэдлийн "Эрдэнэс Тавантолгой”, хувийн өмчит "Энежри ресурс” хоёрын хэдхэн үзүүлэлтийг харьцуулж харлаа.

"Энержи ресурс”-ынхан Ухаа худагаас 2014 онд 4.6 сая тонн нүүрс олборлосон юм байна. Ингэхийн тулд 26.2 сая шоо метр хөрс хуулсан байна. Харин "Эрдэнэс Тавантолгой” компани 4.5 сая тонныг олборлохын тулд 14.2 сая шоо метр хөрс хуулжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн нөхцөл нь Ухаа худаг дээрээ хамаагүй хүнд байгааг энэ тооноос харж болох нь. "Энержи ресурс”-ынхан бараг хоёр дахин их хөрс хуулж байж "Эрдэнэс Тавантолгой”-той ижил шахуу нүүрс олборлосон байна. Харин экспортолсон нүүрсийг нь харвал "Энержи ресурс” бүгдийг нь баяжуулж гаргажээ. Мэдээж төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани бүгдийг нь түүхийгээр нь зөөсөн байна. Зөөх зөөхдөө уурхайн аман дээрээсээ л борлуулалтаа хийж байжээ. Нэг ёсондоо ухаад зараад, ухаад зараад, ухаад зараад байхыг уул уурхайнхан нинжадах гэж ёгтолдог. Нинжадах нь төрийн менежмент юм байна. Тэнд ямар ч баяжуулалт явахгүй, ямар ч нэмүү өртөг шингэхгүй, ямар ч үйлдвэр, дэд бүтэц хөгжихгүй. Түүхий нүүрс урссаар л байсныг Ашигт малтмалын газраас гаргасан судалгаа харуулж байна.

Монголдоо нэмүү өртөг үлдээх гэсэн төрийн бодлого, нүүрсээ баяжуулж гаргах салбарын хөгжил, уурхайчдын ая тухтай амьдрах нийгмийн асуудал гээд бүх юм энд хаягдсан байна. Уурхайн амнаас хятадууд машиныхаа нумыг тэгширтэл даац хэтрүүлэн нүүрс ачаад, түүнийгээ замтай, замгүй газраас байгаль орчин сүйтгэж зөөх нь л "Эрдэнэс Тавантолгой”-н менежмент байжээ. Хувийн хэвшилдээ үлгэр үзүүлэх ёстой төрийн компани нь иймэрхүү л менежмент барьж "амжилттай” ажилласан нь мэргэжлийн агентлагийн гаргасан судалгаанаас харагдаж байна.

3. Ашигт малтмалын тухай хуульд байгалийн баялгийг сорчилж ашиглахыг хориглосон заалт байдаг. Тавантолгой дээр жишээ авахад өндөр чанартай коксжих нүүрсийг нь ашиглаад, үлдсэн эрчим хүчний хүрэн нүүрсийг нь хаяж болохгүй л гэсэн санаа. Энэ санаа хуулийн заалт болсон шалтгаан нь байгалийнхаа баялгийг сорчилж ашиглах нь эргээд олон сөрөг үр дагавартай байдаг. Ядаж л тухайн ордын уул уурхайн нөхцөлийг хүндрүүлж, ашиглалтын зардлыг нэмэгдүүлдэг муу талтай. Одоохондоо сорчилж ашиглаад ахиу мөнгө олж болох ч ирээдүйгүй, гарах зардал нь байнга өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван хувиар нэмэгддэг байна. Гэтэл Тавантолгойд өнгөрсөн хугацаанд олборлолт явуулахдаа "Эрдэнэс Тавантолгой”-нхон үргэлж сорчилж чанартайг нь ачиж өгөөд,  хольж сайжруулах боломжтойг нь хаяж байсан болж таарч байна. Чанартай, чанаргүйг нь хольж ачих гэхээр цаад тал авахгүй голно шилнэ, хямсагнана. Баяжуулах үйлдвэргүй айлын ядсан арга.Нүүрсээ түүхийгээр нь борлуулж байсан учраас зах зээлд өрсөлдөх чадвар муутай, үнэ багатай. Тиймээс л аль болох үнэ хүрэх өндөр чанартай нүүрсийг сорчилж ашиглаж, аль болох бага зардал гаргахын тулд бага хөрс хуулалт явуулж зардлаа хэмнэдэг юм байна. Мэдээж энэ бүхэн нь салбарынхаа хөгжлийн бодлого хийгээд Монгол Улсын хуулийн яг эсрэг зүг рүү чиглэж байгаа нь ойлгомжтой.

Эрдэнэс тавантолгойн нинжадах арга явуургүй болжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани