- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхай төмөр замын дэд бүтэцтэй шууд холбоотой
Уул уурхайг төмөр замын дэд бүтцээс нь салгаж яриад эхэлбэл дахиад болохоо байна
Ч.Сүрэнхорлоо: Уул уурхайг төмөр замын дэд бүтцээс нь салгаж яриад эхэлбэл дахиад болохоо байна
Төмөр замын инженерүүдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ч.Сүрэнхорлоотой уул уурхайг түшиглэн баригдах төмөр замын ажлуудад Монголын төмөр замчдыг оролцуулах болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудлаар ярилцлаа.
-Ганц УБТЗ-аар төмөр замыг төсөөлдөг бидэнд уул уурхайн төмөр зам гэсэн шинэ ойлголт бий боллоо. Та төмөр замчин хүний хувьд цаг үеийн энэ асуудалд өөрийн байр сууриа хэлэхгүй юу?
-Монголын уурхайчид ТЭЗҮ-гээ хийгээд, уурхайгаа байгуулаад өөрсдөөс шалтгаалах бүхнээ хийчихлээ. Одоо тээвэрлэлт дээрээ гацчихаад байна. Тэд биднээс төмөр зам л нэхээд байна. Төмөр замгүйгээр уул уурхайн баялгийг тээвэрлэнэ гэж байхгүй шүү дээ. Энэ ажлыг анхнаас нь буруу эхлүүлчихсэн нь өнөөдөр жинхэнэ саад болж байна. Мэдээж санхүү мөнгө, гадна дотны нөлөө байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо бол яаралтай төмөр замаа барьж эхлэх ёстой. Хоорондоо хэрэлдэж суухын оронд, бэлтгэгдсэн 15 мянган төмөр замчин, яг одоо ажиллаж байгаа төмөр замын 450 инженерийнхээ хүчийг ашиглах ёстой. Төмөр замын холбоодууд нэгдсэн. Тэднийхээ хүчийг ашиглавал уул уурхайн төмөр замыг хурдан хугацаанд барих бололцоо бий.
-Төмөр замчдын хүчийг ашиглах байтугай төмөр зам тавих эсэх нь ч тодорхойгүй байлаа?
-Манайх төмөр зам барих гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байдалтай 6, 7 жил явсан. Төмөр замын талаар мэдлэггүй хүмүүс үү, эсвэл мэдсээр байж өөр ажил хийгээд байв уу гэдэг асуудал бий. Өнөөдөр салбарын ажил яван явсаар улс төрийн асуудал болж хувирсан. Одоо 40, 50-аад оны үе шиг биш шүү дээ. Шинжлэх ухаан, техникийн дэвшил нэвтрээд бүх тоног төхөөрөмж автомат болчихсон, хурдан хугацаанд хийх боломж бүрдсэн энэ үед зарим хүн зориуд төмөр зам гэж огт өөр тээврийн салбар байдаг аятай юм ярьж, нийгэмд буруу зөрүү ойлголт үүсгээд байна л даа.
-Тавантолгой ордыг төмөр замаас нь салгаж ойлгох ёстой гэсэн бодолтой зарим хүн бий. Орд нь тусдаа, тээвэр нь тусдаа байх ёстой юу?
-Тэгэж бодож ёстой болохгүй. Уул уурхайг төмөр замын дэд бүтцээс нь салгаж яриад эхэлвэл яг өнгөрсөн 6 жил шиг дахиад болохоо байна. Энгийнээр тайлбарлавал, төмөр замын ул шороог тусад нь, дохиолол холбоог нь нэг хэсэг хүмүүс, өртөө зөрлөг депог нь бас өөр хүмүүс хийчихье гэвэл юу болохов. Мөнгө чинь ч хүрэхгүй. Иж бүрнээр нь заавал уурхайтайгаа уяж хийж гүйцэтгэх ёстой. Уурхайнууд төмөр зам явахгүй болохоор аргаа бараад ахин дахин ачиж буулгадгаа ядаж больё, боомтын ч атугай төмөр замтай болъё гээд боомтын төмөр зам гээчийг барихаар болсон.
-Төмөр замч хүний хувьд энэ шийдвэрийг та юу гэж харж байна?
-Гашуунсухайтын хилийн төмөр зам гэж 80 сая долларын өртөгтэй 18 км төмөр зам барихаар шийдсэн. Гэтэл бас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гэж өөр төсөл яваад байна. Мэдээжээр Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод чиглэлд төмөр зам тавьчихвал одоо яригдаж байгаа өртөг 30 хувь хэмнэгдэж, өнөөдрийг хүртэл ярьсан бүх том проблем шийдвэрлэгдэнэ. Нарийн тойрог ихтэй, 30 метрийн өндөртэй 6-7 км гүүр бүхий дэлхийн том гигантуудын хийдэг ажлыг хийх гэж хөрөнгө мөнгө зарж суухын оронд нэг цогц болгож сэтгэвэл уртынх нь хэмжээ богиносно. Нөгөөх өндөр гүүрүүд байхгүй болно. Улстөрчид төмөр замын ажилд хутгалдахаар юу болдгийг харуулсан сонгодог жишээ энэ л юм.
-Та энэ шийдвэрийг гаргасан хүмүүст юу хэлэх бол?
-Төрийн гурван өндөрлөг маань нэг бодолтой байж, нэг чиглэл рүү харж чаддаг байгаасай. Шийдвэр буруу гарснаас болж техникийн өөр өөр шийдлүүд гарч ирээд, тэр шийдлүүд нь өртөг үүсгэж байна. Цаашид ингэсээр байвал энэ улсын чинь эдийн засаг унана.
-2010 онд хувийн хэвшлийнхэн төмөр зам барих эрх аваад ажлаа эхэлсэн байсан. Гэтэл энэ зөвшөөрлийг төр цуцалж, нарийн царигаар төмөр зам тавихгүй гээд нийгэм даяараа хэлэлцсэн цаг саяхан юм даа?
-Монголын анхны төмөр зам чинь Налайхын уурхайгаас ТЭЦ-1 рүүгээ татсан нарийн царигийн төмөр зам байсан юм шүү дээ. Анхны нүүрсээ нарийн царигаар тээвэрлэж байсан гэсэн үг. Дараа нь Наушк-УБ-Замын-Үүд чиглэлд, тэр байтугай Монголын хилээс Хятадын Жининь хүртэл 380 км тээвэрлэлт оросууд хийж байсан үе ч бий. Маш олон өртөө зөрлөгтэй, транзит тээвэр хийгддэг өндөр ачаалалтай өргөн төмөр зам ашиглаж байсан үе бий. Энэ бол түүх. Одоо бол хувийн хэвшлийнхэн ердөө л уурхайн төмөр зам барьж ашиглая гэж хүссэн. Уурхайдаа бол төмөр зам зардалтай, тээвэрлэлтийн зардал гээд гараад ирдэг эд л дээ. Гэтэл төмөр зам барихыг нь болиулсан. Манай улс чинь шууд далай руу гарцгүй учраас төмөр замын тээвэрлэлт маш чухал. Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд тавигдаж байгаа төмөр замын далангийн ажилд л гэхэд одоогоор 160 сая ам доллар зарсан байна. Гэтэл нийт ажлын ердөө 20-30 хувьд хүрэхгүй ажил хийгдэж. Төмөр зам тавих гэж мунгинаж байтал өнөөх нүүрснийх нь үнэ унаад, доошоогоо талийж өглөө. 6, 7 жил маргалдаж байхын оронд, төмөр замаа барьчих байсан юм гэж халаглах хүн олон байгаа гэдэгт би итгэж байна. Гэхдээ өнөөдөр халаглаж суухын оронд Монголын төмөр замчид 267 км төмөр замыг жил хагасын дотор барьчихна гэдгийг би хэлмээр байна. Шэньхуатай өрсөлдөөд байгаа юм биш, бид барьж л орхино. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Автозамыг бол барьчихаад ашиглалтыг нь өөр компанид өгөөд дараа нь хэл ам гардаг. Харин төмөр зам бол дараа нь ашиглалтаа өөрсдөө хариуцдаг учраас өөрийгөө хуурна гэж байхгүй, өөрөө өөртөө шалгалт тавьдаг салбар байгаа юм.
-Төмөр зам барихыг эсэргүүцдэг хүмүүс тэрбумын ашигтай төмөр замаа хамтарсан консорциумд өгөх гээд байгаа тухай ярьж байна?
-Техникийн ямар нөхцөл сонгохоос их зүйл шалтгаалж ашиг нь яригддаг. Жишээ нь, манай УБТЗ бол зардалтай зам. Хүний гараар, бараг хоригдлуудын хүчээр шахуу барьсан 60, 70 жил насалсан зам. Энэ зам яагаад ашиггүй байна гэхээр ихэнхдээ уруудаад, өгсүүлээд, тойруулаад машин явдаг зам шиг барьчихсан юм. Үнэн хэрэгтээ өнөөдөр зам гэдэг чинь эгц шулуун байх тусам хамгийн өндөр ашигтай байдаг байхгүй юу. Тэгэж барихын тулд уулыг сэтэлнэ, замыг нь тэгшилнэ гээд маш их ажлууд гардаг. Өртөг өндөр ч ашгаа хурдан нөхөх бололцоотой. Уул уурхайн ачааг тээхэд зориулсан хүнд даацын төмөр замаас тэрбумын ашиг олно гэж ямар тооцоо, судалгаан дээр яриад байгааг асуумаар байна. Мэргэжлийн зүйлийг тооны машин товшдог хүмүүс ярьж болохгүй, энэ чинь хутган үймүүлэгчдийн бодож байгаагаас тэс өөр салбар. Зардалтай л байхгүй юу.
-Тавантолгой ордод хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээ үзэглэхийн даваан дээр зогслоо. Та үр дагаврыг хэрхэн харж байна?
-Гаднаас өөр өөрсдийн ашиг сонирхол бүхий хоорондоо булаацалддаг юм битгий хий гэж хэлмээр байна. Нэг хараатай, нэг зорилготой бай. Тавантолгойн асуудлаар олон жил маргалдаж, маш их хугацаа алдлаа. Одоо нэг өдөр ч алдах эрх байхгүй. Хойтон жилээс Чингис бондын төлбөрийг төлж эхэлнэ. Хойч үеэ асар их өртэй үлдээвэл хараал, ерөөлтэй юм болно. Тэгээд ч төмөр замын тухайд улс угаасаа менежмент хийж чадахгүй гэдгээ хангалттай нотоллоо. Төр өөрөө хийнэ гээд, хийх гэж байсан хүмүүсээс авсан. Барьж чадахгүйгээ хангалттай харууллаа. Ер нь хувийнхан найм хэмжиж байж ганц огтолдог байхгүй юу. Манай төрийнхөн найман тал руугаа харсан байна. Өөр өөр ашиг сонирхол юуг ч бүтээхгүй.
-УИХ Тавантолгойн асуудлыг дахин хэлэлцэх нь?
-УИХ өнгөрсөн намрын чуулганаар ярилцаад, Засгийн газартаа Тавантолгойн асуудлыг шийдэх эрхийг олгочихоо биз дээ. Нэгэнт байгуулсан Засгийн газартаа итгэхгүй байгаа нь буруу. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд телевизээр их зөв юм ярьсан, бид дэмжиж байгаа. Хамгийн гол нь УИХ-ын гишүүд энэ бодлогыг өөр өнцгөөс яриад байхаар би маш их гайхаад байна. Засгийн газар чинь эрх биш шийдвэрийнхээ өмнө хариуцлага хүлээнэ шүү дээ. Coal Mongolia хурал дээр бүх л оролцогчид энэ хамтарсан консорциумаас өөр гарц одоохондоо харагдахгүй байгааг хэлсэн. Энэ бол мэргэжлийн хүмүүсийн үг. Үүнээс өөр ямар шалтаг шалтгаан хэрэгтэй гэж? Улс төрчид энд хутгалдаж болохгүй, тэгвэл цаашаа явах ч үгүй.
-Энэ гэрээ гацвал ямар байдал үүсэх бол? Таны бодлыг сонсъё.
-Энэ төсөл хэрэгжихгүй бол бид өрөнд унана. Олж ирсэн мөнгөө дуусгачихлаа. Төлбөр ялбар хийх хугацаа чинь эхлэх гэж байна. Тэгээд ч Монголд хөрөнгө оруулъя аа гээд ирсэн хөрөнгө оруулагчдаа толгой дараалан үргээж байна. Энэ нь бүр сүүлдээ зуршил боллоо. Ингэж ингэж сүүлдээ олон улсын өмнө маш эвгүй байдалд орж, нэр хүндээ алдана шүү. Төмөр замын тухайд л жишээлье. Хөрөнгө оруулалтаа алдвал бид яах вэ? Манай УБТЗ олон сая тонн нүүрс тээвэрлэж чадахгүй. Техникийн боломж нь тийм юм. Хятадууд нүүрс авъя гээд боомт гарцуудаа заагаад өгчихөөд байхад бид дотроо үнэхээр хэл амаа ололцохгүй, ард түмнээрээ асуудал руу хуйларч байна. Улс төрчид улс төрөө л хий, зориуд ингэж талцуулах нь үндэснийхээ эрх ашгийн эсрэг үйлдэл юм.
-Та Тавантолгой төсөл эхэлчихвэл ямар үр ашиг авчирна гэж харж байна?
-Үнэхээр Тавантолгой төсөл эхэлчихвэл гурван жилийн дараа л гэхэд бид сайхан амьдрах боломжтой. Энэ 76 гишүүн чинь эрхбиш монгол хүмүүс байна даа. Улс төржиж болно, хувийн эрх ашигтай байж болно. Гэхдээ улс орноо бодох байлгүй. Энэ төслөөс өөр гарц бидэнд байхгүй. Хувийн хэвшлийнхэн тооцоолсон төлөвлөснөөрөө яваасай гэж хүсч байна.
-Их л өртэй ширтэй компани гэж Энержи ресурсыг ярих юм. Та энэ яриаг яаж хүлээн авч байна?
-Амь аргацаасан хувийн жижигхээн үйлдвэрийн тухай яриад байгаа юм биш шүү дээ. Ухаа худаг бол маш өндөр технологитой, хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай үйлдвэрүүд барьж байгуулсан. Үр ашгийг нь үзэхгүй ингээд хаагаад байвал ганц компани төдийгүй Монгол улс өрөнд унана. Нэг номерт Гашуунсухайтын төмөр замыг барих ёстой. Ухаантай хүмүүс эхлээд дэд бүтцээ барьдаг. Бараг уурхайгаа эхлэхээс өмнө төмөр замаа барих ёстой байсан. Бид арал дээр гэр барьчихаад гарч явж чадахгүй байдалтай байна. Ер нь төмөр замын төслийг гацаасан хүмүүс бол дэндүү эх оронч биш. Би бодоод учрыг нь олохгүй байгаа юм. Сайншанд, Дорнийн талд ийм их мөнгөөр, ийм их шороо овоолоод, ямар ч ашиггүй юм хийгээд олон компанийг хөлдөө чирсэн хүмүүсийг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Ард түмний өмнө гэмт хэрэгтнийг гаргаж ирэх ёстой.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||