- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгой түншлэгч сумдуудтай гэрээ хийв
Оюутолгой түншлэгч сумдтай ямар гэрээ хийсэн бэ?
"Оюу толгой” ХХК өчигдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны гэрээ нь "Оюу толгой” ХХК орон нутгийн байгаль орчин, ус, мал аж ахуй, бэлчээрийн менежментийг сайжруулах, соёлыг өвийг хамгаалах, үндэсний түүх соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрээс бараа үйлчилгээ худалдан авах зэрэг үндсэн чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэх, аймаг орон нутгийн зүгээс Оюу толгой төсөл, "Оюу толгой” ХХК- ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахад цаашид талуудын баримтлах зарчим, нөхцөлийг тодорхойлсон баримт бичиг юм.
Гэрээний хүрээнд "Оюу толгой” ХХК "Хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан
жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт хийх бөгөөд дээр дурдсан
чиглэлүүдээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд уг хөрөнгийг зарцуулах юм.
Аливаа төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай шийдвэрийг компани, орон
нутгийн төлөөллөөс бүрдсэн "Хөгжлийг дэмжих сан”-гийн удирдах зөвлөл
гаргана.
Гэрээг үзэглэх үеэр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун "Талууд
орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор
үр дүнтэй, ил тод, харилцан ач холбогдол бүхий хамтын ажиллагааг дэмжин
хөгжүүлнэ. Энэ гэрээний дагуу Өмнөговь аймаг болон түншлэгч сумдын
зүгээс "Оюу толгой” компанийн бизнесийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг
үзүүлэх, "Оюу толгой” компанийн зүгээс орон нутагт тулгарч байгаа
асуудал, нэн тэргүүнд анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн талаар
нэгдсэн ойлголттой болж байгаа энэ гэрээний давуу тал гэж ойлгож байна”
гэв.
Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа "Энэ гэрээ Өмнөговь аймгийн
хөгжил цэцэглэлт, өмнөговьчуудын сайн сайхан амьдрал дэвжин дээшилэхийн
үүдийг нээлээ” гэсэн бол Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий "Хамтын
ажиллагааны гэрээ нь хүн төвтэй оюуны хөрөнгө оруулалт болоод бүтээн
байгуулалтын асар олон зүйлийг хийхээр төлөвлөсөн” гэж хэллээ.
Мөн үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ "Хамтын ажиллагааны гэрээ зурагдсан
нь тус аймаг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжсэн
жишиг болж буйг харуулж байна” гэжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||