- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Эрдэнэс-Тавантолгой"-н нинжадах арга явуургүй болжээ
Тавантолгойн хувьд итгэл, эргэлзээ хоёр нэг завинд цугтаа хөвж явна. Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн Монгол Улсын сайдад итгэх үү, эсвэл энэ гэрээний өргөн бариагүй төслийг хууль зөрчсөн гэж парламентын өндөр сэнтийгээс тунхагласан УИХ-ын даргад итгэх үү. Ямар боловч аль алинд нь нийгэм бүрэн итгэж чадахгүй байгаа шигээ аль алинд нь бүрэн эргэлзэж бас чадахгүй байна. Үнэн аль талдаа байгааг магадгүй цаг хугацаа л харуулах биз. Тиймээс өнгөрсөн түүхээр батлагдсан, өнөөдрийн үйл явдпаар нотлогдож буй нэгэн үнэний тухай энд баримт түшин өгүүлье. Энэ бол Тавантолгойгоо төр өөрсдөө, тодруулбал "Эрдэнэс-Тавантолгой” компани аваад явж чадах уу гэсэн асуултын хариулт юм. Уг нь энэ асуултад энгийн ухамсрын төвшинд "тийм” гээд л хариулчих шиг амархан зүйл алга. Төрд өөрт нь лиценз нь бүрэн байгаа Тавантолгойн ордыг төрийн мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой” компани яагаад дангаараа ашиглаж болохгүй гэж. Угаасаа Цанхид олборлолт явуулж байгаа компани үйл ажиллагаагаа өртгөтгөхөд болохгүй зүйлгүй мэт. Заавал гадаад дотоодын хөрөнгө оруулагч урьж, заавал бусадтай хамтрах шаардпага Тавантолгой дээр байгаа гэж үү.
Харин ч өөрсдөө олборлоод явбал өрмөө ч, хусмаа ч бусадтай хуваалцахгүй шүү дээ. Тиймээс "тийм" гэдэг хариултыг юуны түрүүн сонгочихмоор байдаг. Угаасаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ тойрсон маргаантай зэрэгцэн иймэрхүү саналыг туг болгон давхих "эх оронч” улстөрчид ч гарч ирлээ. Гэвч бодит байдал, гашуун үнэн хоёр бол Тавантолгойг төр дангаараа ашиглаж дааж авч явж чадах уу гэсэн асуултад "үгүй” гэдэг хариултыг сонгож байна. Үүнийг нотлох гурван баримтыг өгүүлье.Эхний баримт бол "Эрдэнэс-Тавантолгой” компанийн санхүүгийн чадамжтай холбоотой. Тавантолгой шиг уул уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхэд гарааны хөрөнгө зайлшгүй хэрэгтэй. Одоо яригдаж буй хөрөнгө оруулалтын гэрээний төслөөр бол энэ мөнгө нь дөрвөн тэрбум орчим ам.доллар байх бололтой. Ам.долларын ханшаа барьж чадалгүй 2000 төгрөг хүртэл нь тавиад туучихсан Монголын төрийн хувьд дөрвөн тэрбум ам.доллар гэдэг их мөнгө, май гээд халааснаасаа гаргаад өгье гэсэн ч чадамж нь өнөөдөртөө алга.
Төр нь мөнгөгүй бол төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой”-д ч энэ мөнгө байхгүй, босгож чадаагүй л гэсэн үг.
Тиймээс Тавантолгойг "Эрдэнэс-Тавантолгой” дангаараа олборлоод, нэг ёсондоо төр менежментийг нь хийнэ гэж тооцвол дор хаяж дөрвөн тёрбум ам.долларын хөрөнгө босгох шаардлагатай болох нь. Монголын арилжааны банкууд бол ийм хэмжээний мөнгийг "Эрдэнэс-Тавантолгой”-д гаргаад өгөх боломжгүй. Харин гадаадын банкуудад бол боломж байгаа ч өгөхгүй. Яагаад гэвэл, Монголдоо л "амьтай” яваа болохоос "Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компани бол дэлхийн санхүүгийн "хэл”-ээр бол хэдийнэ дампуурчихсан. Үүнийг тус компанийн 2014 оны санхүүгийн үзүүлэлтээс нь харж болно. "Эрдэнэс-Тавантолгой”-н www.erdenestt.mn цахим хуудаст өгүүлснээр тус компани 20 тэрбум төгрөгийн л үндсэн хөрөнгөтэй юм байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний компанид олон улсын хөрөнгө оруулагч банкууд итгээд зээл өглөө гэхэд үндсэн хөрөнгийнх нь 30 хувь болох зургаан тэрбумыг л өгөх боломжтой. Зургаан тэрбум гэдэг нь төгрөг болохоос ам.доллар биш шүү гэдгийг тодотгоё. Гэтэл бид өнөөдөр ам.долларыг 2000-аар тооцвол найман их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг Тавантолгойд босгох шаардлагатай байгааг сануулъя.
"Эрдэнэс-Тавантолгой”-н хөрөнгө босгох боломжийн тухай эргээд хөндөхөд бодит байдал дээр 20 тэрбумын үндсэн хөрөнгөтэй ч тус компанид хоёр сая төгрөг ч зээлж авах чадамж байхгүй болжээ. Учир нь, дээр өгүүлсэн санхүүгийн тайланд бичсэнээс харвал тус компани 2014 оны эцсийн байдлаар нийтдээ 903 тэрбум төгрөгийн өртэй юм байна. Бараг нэг их наядын өртэй компанид нэмээд итгэж зээл өгөх банк орчлонгоос хайгаад олохгүй л болов уу. Олдвол ганц л олдож магадгүй нь Монгол Улсын Хөгжлийн банк бололтой юм. Энэ тухай өгүүлсэн нь 20-хон тэрбумын үндсэн хөрөнгөтэй "Эрдэнэс-Тавантолгой”-д 903 тэрбум хүртэл нь зээл өгсөн банк бол Хөгжлийн банк.
"Эрдэнэс-Тавантолгой”-н 2014 оны санхүүгийн тайлангаас нь харахад 471 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас зээлж авчээ.
Нэг ёсондоо төр өөрийн мэдлийн компанидаа өөрийн мэдлийн банкнаасаа дампуурлаас аврах санаатай зээл өгсөн болж таарлаа. Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхсөн юмдаг уу даа. Зах зээлийн хатуу жамаар тус болсон болов уу, ус болсон болов уу. Үүнээс өөрөөр бол хэн ч "Эрдэнэс-Тавантолгой”-д ийм хэмжээний зээл итгэж өгөхгүй нь ойлгомжтой. Өнгөрсөн онд Эрдэнэс-Тавантолгой компани 64 тэрбумын алдагдал хүлээжээ. Хэтийдсэн зээл тус биш ус болсоныг зах зээл өөрөө хатуу шалгаж байгаа нь энэ.Төр хамгийн муу менежер гэдгийн нотолгоо нь "Эрдэнэс-Тавантолгой” компани болчихоод байгаа тухай одоо өгүүлье. Баруун Цанхид олборлолт явуулж буй тус компани шахааны зардалдаа дарлуулчихаад байгааг энэ жишээ батлах мэт. Юу гэхээр, Ашигт малтмалын газраас гаргасан 2014 оны статистик мэдээ миний өмнө байна. Нүүрсний томоохон уурхайнуудын 2014 оны үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг тэднийх харьцуулжээ. Энэ судалгаанд "Эрдэнэс-Тавантолгой”,"Энержи ресурс”, "МАК”, орон нутгийн Тавантолгой гээд Монголын нүүрсний "мундаг”-ууд бүгд хамрагдсан байна. Үүнээс нэг бассейнд олборлолт явуулж буй төрийн мэдлийн "Эрдэнэс-Тавантолгой”, хувийн өмчит "Энежри ресурс” хоёрын хэдхэн үзүүлэлтийг харьцуулж харлаа.
"Энержи ресурс”-ынхан Ухаа худагаас 2014 онд 4.6 сая тонн нүүрс олборлосон юм байна. Ингэхийн тулд 26.2 сая шоо метр хөрс хуулсан байна. Харин "Эрдэнэс-Тавантолгой” компани 4.5 сая тонныг олборлохын тулд 14.2 сая шоо метр хөрс хуулжээ. Өөрөөр хэлбэл, уурхайн нөхцөл нь Ухаа худаг дээрээ хамаагүй хүнд байгааг энэ тооноос харж болох нь. "Энержи ресурс"-ынхан бараг хоёр дахин их хөрс хуулж байж "Эрдэнэс Тавантолгой’’-той ижил шахуу нүүрс олборлосон байна. Харин экспортолсон нүүрсийг нь харвал "Энержи ресурс” бүгдийг нь баяжуулж гаргажээ. Мэдээж төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компани бүгдийг нь түүхийгээр нь зөөсөн байна. Зөөх зөөхдөө уурхайн аман дээрээсээ л борлуулалтаа хийж байжээ. Нэг ёсондоо ухаад зараад, ухаад зараад, ухаад зараад байхыг уул уурхайнхан нинжадах гэж ёгтолдог. Нинжадах нь төрийн менежмент юм байна. Тэнд ямар ч баяжуулалт явахгүй, ямар ч нэмүү өртөг шингэхгүй, ямар ч үйлдвэр, дэд бүтэц хөгжихгүй. Түүхий нүүрс урссаар л байсныг Ашигт малтмалын газраас гаргасан судалгаа харуулж байна.
Монголдоо нэмүү өртөг үлдээх гэсэн төрийн бодлого, нүүрсээ баяжуулж гаргах салбарын хөгжил, уурхайчдын ая тухтай амьдрах нийгмийн асуудал гээд бүх юм энд хаягдсан байна. Уурхайн амнаас хятадууд машиныхаа нумыг тэгширтэл даац хэтрүүлэн нүүрс ачаад, түүнийгээ замтай, замгүй газраас байгаль орчин сүйтгэж зөөх нь л "Эрдэнэс-Тавантолгой”-н менежмент байжээ. Хувийн хэвшилдээ үлгэр үзүүлэх ёстой төрийн компани нь иймэрхүү л менежмент барьж "амжилттай” ажилласан нь мэргэжлийн агөнтлагийн гаргасан судалгаанаас харагдаж байна.
Ашигт малтмалын тухай хуульд байгалийн баялгийг сорчилж ашиглахыг хориглосон заалт байдаг. Тавантолгой дээр жишээ авахад өндөр чанартай коксжих нүүрсийг нь ашиглаад, үлдсэн эрчим хүчний хүрэн нүүрсийг нь хаяж болохгүй л гэсэн санаа. Энэ санаа хуулийнзаалт болсон шалтгаан нь байгалийнхаа баялгийг сорчилж ашиглах нь эргээд олон сөрөгүр дагавартай байдаг. Ядаж л тухайн ордын уул уурхайн нөхцөлийг хүндрүүлж, ашиглалтын зардлыг нэмэгдүүлдэг муу талтай.
Одоохондоо сорчилж ашиглаад ахиу мөнгө олж болох ч ирээдүйгүй, гарах зардал нь байнга өсч, хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн арван хувиар нэмэгддэг байна. Гэтэл Тавантолгойд өнгөрсөн хугацаанд олборлолт явуулахдаа "Эрдэнэс-Тавантолгой”-нхон үргэлж сор-чилж чанартайг нь ачиж өгөөд, хольж сайжруулах боломжтойг нь хаяж байсан болж таарч байна. Чанартай, чанаргүйг нь хольж ачих гэхээр цаад тал авахгүй голно шилнэ, хямсагнана. Баяжуулах үйлдвэргүй айлын ядсан арга.Нүүрсээ түүхийгээр нь борлуулж байсан учраас зах зээлд өрсөлдөх чадвар муутай, үнэ багатай. Тиймээс л аль болох үнэ хүрэх өндөр чанартай нүүрсийг сорчилж ашиглаж, аль болох бага зардал гаргахын тулд бага хөрс хуулалт явуулж зардлаа хэмнэдэг юм байна. Мэдээж энэ бүхэн нь салбарынхаа хөгжлийн бодлого хийгээд Монгол Улсын хуулийн яг эсрэг зүг рүү чиглэж байгаа нь ойлгомжтой.
Л.Тулга /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||