Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойг царцаа, зангууны үлгэр болгов уу?

Тавантолгойг царцаа, зангууны үлгэр болгов уу?Тавантолгойн том төслийг гацаанаас гаргах их хүлээлт дагуулсан УИХ-ын тогтоол царцаж байснаа царцааны үлгэр болж эхэллээ. Царцаа ах нь усанд ойчсон шоргоолж дүүгээ аврахаар эхлээд гахайнаас дээс томох хялгас гуйна. Цаад идэмхий нь царс модны үр нэхнэ. Мод мөчрөөсөө хар хэрээг үтэр хөөх болзол тавина. Хэрээ нь өндөг шаардана, тахиа нь будаа хүснэ, агуулах нь хулганыг хөөвөл өгнө гэнэ. Хулгана нь муур махнаас гарсаны дараа болъё гэж авдаг юм. Тэгээд муур нь сүү, үнээ нь өвс авчирвал бартер солилцоо хийе гэх мэтээр цаг сунжирсаар, царцаа нь эрх биш үлгэр юм болохоор тэсч үлддэг. Хоёр долоо хоногт багтаан шийдэхээр болоод тоологдож эхэлсэн хугацаа хэлэлцэх биш хэлэлцэхгүй болоод өндөрлөлөө. Өргөн бариагүй, өргөн барьсныг нь давтан дахин буцаалаа гэсээр өндөрлөв.

 

УИХ-ын гишүүд олонхийн саналаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдвэрлээгүй, Тамгын газар нь хоёр удаа Засгийн газарт буцааж илгээв. Засгийн газар эхний буцаалтын хариуд "Иргэдийн хувьцааг дахин бүртгэх, баталгаажуулах асуудлыг шийдвэрлэлээ” гэж мэдэгдэн, нэг ёсондоо бүрдэл дутуу хэмээн үзсэн бичиг баримт нэмж хавсаргаад, нааж хавтаслаад хоёр дахиа өргөн барихаар хүргүүлтэл өөдөөс нь хоёр сая хүний хүний хоёр сая мутар шаардлаа. Хоёр дахиа буцаасан нь шалтгаан гэхээсээ шалтаг боллоо гэж сошиал сүлжээнийхэн, эдийн засагчид, бизнес эрхлэгчдийн санал бодол давалгаалж байна. Эдийн засгаа сэргээх хүлээлт, бусад олон том төсөл хөтөлбөрийг хөдөлгөх гараа болох Тавантолгойн сэдэв хэлэлцүүлэг ч болж амжихгүй байгаад бухимдсан пост, жиргээ, коммент илэрхий их түгээгджээ.

 

Сошиал сүлжээний өөрийн бодолтой, өндөр амбицтай хэрэглэгчид нэг асуудалд ингэж дийлэнхээрээ санал нийлэх нь тийм ч элбэг тохиолдол биш юм. Хэлэлцье гэвэл хэрэгцээ шаардлага нь их байна, хэлэлцэхгүй гэвэл олдохооргүй сонин шалтаг олж чадах л юм байна. УИХ-ын даргын "Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрлийг нь аваагүй тул ТТ-н тогтоолыг буцаав” гэсэн жиргээг жинхэнэ агуулга биш ёжлол байлгүй дээ гэсэн таамаг хүртэл сүүлчийн горьдлого өөртөө тээж байгаа юм. Хоёр сая толгой нэг бүрээс зөвшөөрөл авахыг хэлээгүй, тэдний хувьцаа эзэмшиж байгаа компани "Эрдэнэс тавантолгой”-н бичиг захидлыг нэхсэн биз гэсэн арга ядсан жаахан горьдлого үлдэв.

 

Хэрвээ хоёр сая хүнээс зөвшөөрөл авах гэх мэт зангууны, царцааны үлгэр хэлхсэн шалтаг бодож олоод байвал тогтоолын төсөл өндөг шиг өөгүй, судар шиг ариун байгаад ч хэлэлцүүлэгт орох босго давахгүй. Алдар гавьяат популистууд сонгууль дөхөж сезон нь орсон учир 1072 хувьцааг л амилуулахгүй бол амьдрахгүй шахам шаардлага тавьж, зурагтын цагийг дээлтэй, костюмтай, босоо, хэвтээ байдлаар пиг дүүргэсээр байгаа. Хувьцаа нь амилаагүй байхад түүнийг эзэмшигчид  хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрөх, эсвэл хориглох шийдвэр гаргах эрхтэй юу? Эхлээд арилжих, өвлүүлэх, шилжүүлэх, ашиг олвол ноогдол авах, алдагдал хүлээвэл үүрэх  албан ёсны хувьцааны эрхийг нь нээх ёстой болно.

 

2012 оны сонгуулиар асуудал шийдэх эрхийг нь ард түмэн нь олгочихсон, үүргээ биелүүлэхийг нь гурван жил ханатлаа харж байна. Ирээд буцсан хөрөнгө оруулагчдад хүлээж бай гэж мэйл явуулаад гарын үсэг цуглуулж, нотариатаар бүгдийг нь хувилж тамгалж, Хөрөнгийн бирж дээр ч юм уу аль нэг газар тоолж дүгнэх үү? Хамгийн гол нь харганын ноос түүж эсгий хийх зангууны үлгэрийг давлаа гэхэд хэдэн хувь нь зөвшөөрвөл хүчинтэйд тооцох юм бэ? Амилаагүй байгаа хувьцааны эзэд шийдвэр хууль зүйн хувьд хүчинтэй юу? Хэрвээ хоёр сая иргэн шийдвэр гаргах юм бол УИХ түүнийг дахин авч хэлэлцэх үү? УИХ-ын сонгуулиа 76 жижиг тойрогт явуулах эсэх МАН-ын санаачилсан асуулгын 2 тэрбум төгрөгийн зардлаас илүү гарах биш үү? Ирээд хоёр хувилбараас нэгийг нь дугуйлахгүй, нотариатаар орох, канондуулах бөөн ажил ундарна. Энэ бүхнийг Хөрөнгийн бирж зохион байгуулах уу, Санхүүгийн зохицуулах хороо хариуцах юм уу? Хэд нь зөвшөөрсөн, зөвшөөрөөгүйг хэн, хаана тоолох вэ? гэх мэт. Хамгийн гол нь харганын ноос түүж байх хооронд хөрөнгө оруулагчид ахиад хүлээж, нүүрсний үнэ өнөөгийнхөөс унахгүй байж байх уу? Төгрөг тэсэх үү, наадмаа яах болж байна? Бусад төсөл хөтөлбөр бүхэн хоёр сая гарын үсгээр хөдөлж байх жишиг тогтох юм уу? гэх мэт үй олон ойлгомжгүй асуулт урган гарч байна.

 

Нэг бол УИХ заавал авч хэлэлцэнэ, Засгийн газар дангаар шийдвэл зарим толгойг нь огцруулна, нөгөө бол хоёр сая гарын үсэг авчрахгүй бол ерөөсөө хэлэлцэхгүй гэх нь Монголд л болдог явдал. Засгийн газар шийдлээ гэж Ерөнхий сайд мэдэгдсэний маргааш УИХ татан авч хэлэлцэхээр болно. УИХ татан авч хэлэлцэх боллоо гэтэл Засгийн газартаа буцаагаад түлхэнэ. Татаад авна уу, түлхээд хаяна уу, өөрөө мэдээрэй, хө гэж дуулмааргүй байна. Хэлэлцэх, хэлэлцэхгүйн хоорондын хэрүүл, үлгэр сонсох зуух хөрөнгө орж ирэхгүй, долларын ханш буухгүй, төсөвт татвар, хүмүүст цалин, орлого болж очихгүй, эдийн засаг хөдөлгөөнд орж, ажлын байр нээгдэхгүй. Баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид, ажил хийж амьдардаг хэн бүхэн бэлэн хишиг горьдоогүй. Тавантолгой, түүнийг дагах бусад төсөл, бизнесээр нээгдэх боломж олгооч. Монголын эдийн засагт арагшаа явдаг  R биш, давшиж дэвшдэг D араа хэрэгтэй байна.

 

Бизнес эрхлэгч Н.Билгүүн
Тавантолгойг царцаа, зангууны үлгэр болгов уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани