Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Алтсүх: Нүүрсний салбар элгээрээ хэвтсэн гэж ярьдаг ч бодит байдал дээр үйлдвэрлэл өссөн

Ашигт малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга Б.Алтсүхтэй ярилцлаа. 
 

-Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сайнгүй байна. Үүнийг дагаад энэ салбар уруудаж байгаа тухай ярих боллоо. Та үүнтэй санал нийлэх үү? 
 

-Нүүрсний салбарыг хүмүүс дэндүү харлуулж яриад байгаа юм. Юм л бол нүүрсний салбар уналаа, элгээрээ хэвтсэн тухай ярьж байна. Гэтэл тоон үзүүлэлтээр тийм биш шүү дээ. Өнгөрсөн онд 19.5 сая тонн нүүрс экспортолсон. Манай улс одоогоос арван жилийн өмнө нэг ч тонн нүүрс гадаадад худалдаалдаггүй байв. Зөвхөн цахилгаан станцад нүүрс олборлож өгдөг салбар байсан. 2008 онд жилд таван сая орчим тонн нүүрс экспортолдог болсон. Иймд энэ салбарын үйлдвэрлэл жил ирэх тусам өсч ирлээ. Мөн өмнө нь нүүрс боловсруулах талаар огт ярьдаггүй байлаа. Өнөөдөр нүүрс боловсруулах талаар олон компани төсөл гаргаад, ТЭЗҮ нь батлагдаж буй. Зарим нь бага оврын үйлдвэр ашиглалтад оруулж бүтээгдэхүүнээ гаргаж эхэлсэн. Үүнээс гадна нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын чуулганыг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг чуулганд оролцогчдын тоо буураагүй. Энэ удаад нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдаас 400-500 төлөөлөгч ирж оролцсон. Тэгэхээр манай нүүрс дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хэвээр байгаа юм. 
 

-Энэ онд хэдэн тонн нүүрс экспортлох боломжтой вэ. Улсын төсөвт нэлээд доогуур байхаар тооцсон? 
 

-Манай хэлтэс компаниудын уулын ажлын төлөвлөгөөг үндэслэн судлаад энэ онд 20 сая тонн нүүрс экспортолно гэсэн санал өгсөн. УИХ төсөв батлахдаа 15 сая тонныг экспортолно гэж тооцсон юм. Бидний судалгаагаар гарсан хэмжээний нүүрс борлуулах боломжтой гэж миний хувьд бодож байна. 
 

-Нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын чуулганаас ямар үр дүн гарах хүлээлт байна. Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх төлөв байгаа вэ? 
 

-Одоо нүүрсний салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй гэж шаардах нь тийм ч оновчтой биш. Учир нь, нүүрсний орд ашиглах 240 тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 100 орчим нь уурхай нээхэд бэлэн болж, улсын комисст шалгуулж, хүлээн авсан дүгнэлт хийлгэсэн. Энэ онд нүүрсний 59 уурхай ажиллахаар уулын ажлын төлөвлөгөөгөө манай агентлагт гаргаж өглөө. Эдгээр уурхайн хүчин чадлыг тооцоод үзвэл манай улс жилд 100 сая нүүрс олборлож чадна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хөрөнгө оруулалт төвлөрсөн гэсэн үг. Үүн дээр нэмж хөрөнгө оруулалт татаад шинээр уурхай нээх нь тийм ч оновчтой биш. Харин хөрөнгө оруулалтаа чанаржуулах, нэмүү өртөг шингэсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хамгийн чухал зорилт бидэнд бий. Өнөөдөр энэ л чухал байгаа юм. Үүнээс гадна дэд бүтэц байгуулах шаардлага тулгараад байна. Нүүрс овор хэмжээ ихтэй ашигт малтмал. Иймд нүүрсний тээвэр, ложистиг байгуулахад хөрөнгө оруулалт татах нь манай улсын гол зорилт болох юм. 


-Засгийн газраас нүүрс, цахилгааны үнийг энэ онд чөлөөлнө гэж байгаа. Энэ нь хэр оновчтой шийдвэр гэж та үзэж байна вэ? 


-Нүүрсний үнийг чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Харин эрчим хүчний үнийг чөлөөлөхөд сайн судалгаа хийж, болгоомжтой хандах учиртай гэж бодож байна. дэлхийн улс орнууд эрчим хүчний үнийг тэр бүр чөлөөлдөггүй. Их болгоомжтой ханддаг. Учир нь, эрчим хүчний үнэ иргэдийн аж амьдрал, үйлдвэрлэлд шууд нөлөөлдөг. Манай улс өнөөдөр эрчим хүчний нүүрсний үнийг чөлөөлөөгүй байгаа нь уурхайнууд хөгжихгүй, өрсөлдөгч гарч ирэхгүй, алдагдалтай ажиллах, эрчим хүчний салбартаа хүндрэл үүсгэх нэг үндэс болсон гэж бодож байна. Нүүрсний үнийг чөлөөлчихвөл уурхайнууд нүүрсний чанар, тээвэр, боловсруулалт зэргээр өрсөлдөнө. Энэ нь эрчим хүчний нүүрсний үнэ буурах нөхцөл бүрдүүлж ч болох юм.
 

 -Тэгвэл одоо ашиглаж байгаа эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудад хэдэн жил ашиглах нөөц байна вэ? 


-Манай улсад нүүрсний нөөц хангалттай. Өнөөдөр ашиглаж байгаа Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний ордыг гүйцэд судлаагүй гэж хэлж болно. Тухайлбал, Багануурын уурхайн нөөцийг саяхан шинэчилж 700 гаруй сая тонн гэж тогтоосон. Одоогийн ашиглаж байгаа хэмжээгээр тооцвол тогтоосон нөөцийг нь 50-60 жил ашиглах боломжтой юм. Тэгэхээр эрчим хүч гаргах, хийжүүлэх, шингэрүүлэх зэргээр ашиглахад хангалттай нөөц бий. 
 

-Нүүрс боловсруулах талаар ихээхэн анхаарах болсон тухай та хэлсэн. Ямар бүтээгдэхүүн гарган авах төсөл, хөтөлбөрт судалгаа хийж байна вэ? 
 

-Өмнө нь нүүрс боловсруулна, шингэрүүлнэ, хийжүүлнэ гэж нэлээд алсын зайнаас, ирээдүйд гэж ирээд ярьдаг байлаа. Тэгвэл өнөөдөр энэ байдал үгүй болж бодит төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Эхний ээлжинд нүүрс угаах үйлдвэр байгуулах болсон. Өөрөөр хэлбэл, хагас боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт чамгүй хийх болсон. Ингэснээр нүүрсийг баяжуулж чанар, зэрэглэлийг нь өндөрсгөж буй юм. Үүнээс гадна коксжуулах хэд хэдэн үйлдвэр барьж үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тухайлбал, Өмнөговь аймагт "Энк” компани коксын үйлдвэр байгуулсан. Уг компани нүүрсийг гүн боловсруулж, металлургийн кокс, шатах хий, коксын давирхай, баяжуулсан нүүрс гарган авах судалгаа, шинжилгээ, туршилт явуулсан. Үүний үр дүнд 1.2 сая тонн нүүрс гравитацын аргаар угааж баяжуулахаас гадна кокс үйлдвэрлэж байна. Бас хагас кокс үйлдвэрлэх хэд хэдэн үйлдвэр ашиглалтад оруулахад бэлэн болсон. Мөн нүүрс шингэрүүлэх дөрвөн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж буй. Тухайлбал, "Энержи ресурс” компанийн Багануурын уурхайг түшиглэсэн "Багануур Энержи”, "МАК” компанийн Адуунчулууны уурхайн нүүрсийг шингэрүүлэх төсөл бий. Бас Хятадын "Синопек” групптэй хамтарч нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Одоо төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулаад явж байна. Ингэснээр Улаанбаатар хотыг нүүрсний хийгээр хангаад илүү гарсныг нь Хятадад экспортлох юм. Нүүрсийг боловсруулж буй бас нэг хэлбэр бол эрчим хүч, дулаан гарган авч буй явдал.

 

 

Д.БУЛГАН
 

 
Б.Алтсүх: Нүүрсний салбар элгээрээ хэвтсэн гэж ярьдаг ч бодит байдал дээр үйлдвэрлэл өссөн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани