- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Рио Тинто”, “Гленкор”-ын нэгдэх хэлцэлд хаалт тавина
"Рио Тинто”, "Гленкор”-ын нэгдэх хэлцэлд хаалт тавина
Өнгөрсөн оны долдугаар сард "Рио Тинто”, "Гленкор” зэрэг дэлхийн хамгийн том уул уурхайн компаниуд хоорондоо нэгдэх хэлцэл хийх оролдлого хийсэн гэсэн мэдээлэл өмнөх аравдугаар сард цацагдсан билээ. "Гленкор” "Рио Тинто”-г худалдаж авах санал тавьсныг "Рио” эсэргүүцэж хүлээн аваагүйгээ тухайн үед албан ёсоор мэдээлсэн. Их Британийн хуулиар энэ сарыг хүртэл хоёр компанийн нэгдэх боломжийг хязгаарлаад байсан юм. Харин одоо бол хуулийн хүрээнд нэгдэх хэлцэл нээлттэй болж байна.
Гэвч Австралийн Сангийн сайд Жой Хоккей энэ тухайд шууд хориг тавихаа нуусангүй. Хоёр компани нэгдсэнээр ойролцоогоор үйл ажиллагаандаа 500 сая долларын хэмнэлт хийнэ гэж шинжээчид таамаглаж буй ч Австралийн хувьд татварын орлого нь багасахаар байгаа юм. "Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш энэ талаар өмнө нь Засгийн газрын зүгээс хоёр компанийн хэлцэлд хориг тавих нь тодорхой төдийгүй компаниудын үйл ажиллагаа ч хоорондоо төдий л зохицохгүйг тэмдэглэж байсан.
Гэхдээ өнөөгийн нөхцөл байдалд төмрийн хүдрийн экспортоор гол бизнесээ хийдэг "Рио”-гийн нэр хүнд улам унасаар байна. Учир нь төмрийн хүдрийн үнэ сүүлийн арван жилийн хугацаан дахь доод үнэдээ энэ сарын эхээр хүрч, нэг тонн нь 46.7 доллар болсон билээ. Төмрийн хүдрийн үнэ өчигдрийн байдлаар Хятадын эргийн боомт дээр 50.8 ам.доллар болж ялимгүй өссөн нь "Рио Тинто”,BHP, Valeзэрэг компаниудын хувьд сайн мэдээ болж буй ч шинжээчид цаашид үнэ ахиад буурна гэдэгт итгэлтэй хэвээр байна. Хятадын гангийн хэрэглээ төдийлөн сайн өсөхгүй гэсэн төлөв үүний баталгаа болох юм.
Өчигдрийн байдлаар төмрийн хүдрийн үнэ өссөнтэй холбоотойгоор "Рио”-гийн хувьцаа Лондоны бирж дээр 2.61%-иар өсчээ. Гэхдээ "Рио Тинто”-гийн хувьцааны үнэ одоогоор оны эхнийхтэйгээ харьцуулахад 4.2%-иар буурсан бол Гленкорынх 1.41%-иар өссөн дүнтэй байна. "Гленкор”-ын хувьд төмрийн хүдрийн уурхай огтхон ч ажиллуулдаггүй компани юм. Зарим шинжээч "Рио Тинто” зэрэг төмрийн хүдрийн магнатуудын хувьцааг хурдан зарахыг зөвлөжээ. Учир нь цаашид төмрийн хүдрийн үнэ буурснаар салбарын компаниудын хувьцааны ногдол ашиг буурч, хувьцааных нь үнэлгээ ч хурдацтай доошилж болзошгүй ажээ.
Нөгөөтэйгүүр, зах зээлд нийлүүлэлтийн өсөлтийг "Рио Тинто”,BHPхазаарлах ямар ч төлөвлөгөөгүй байгаа нь төмрийн хүдрийн үнэ буурах магадлалыг бүр ч нэмэгдүүлж байна. Өнөөдөр "Рио Тинто” оны эхний улирлын тайлангаа гаргасан бөгөөд 74.7 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Энэ нь шинжээчдийн тооцоолж байсан 80 сая тонны үзүүлэлтээс доогуур ч гэлээ жилийн эцсийн дүнгээр "Рио Тинто” 354 сая тонн хүдэр олборлоно гэсэн таамгийг Дойче банкны шинжээч Паул Ян дэвшүүлээд буй юм. Тэрбээр мөнBHPоны сүүлээр 250 сая тонн хүдэр олборлож төлөвлөгөөгөө 5 сая тонноор давуулна гэж төсөөлж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||