Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголыг “залгих” гэрээ

Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар санал өгч байгаа Консерциумтай байгуулахаар хэлэлцээр хийж буй "Хамтын ажиллагааны гэрээ”, "Хөрөнгө оруулалтын гэрээ”, "Ухаа-худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр замын суур бүтэц барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх концессийн гэрээ”-ний төсөлд УИХ-ын дарга З.Энхболдын Ахлах зөвлөх А.Гансүх санал, дүгнэлт гаргасан нь ихээхэн анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн үед Тавантолгойн гэрээ, тэр дундаа гэрээний зүйл заалтуудтай холбоотой янз бүрийн мэдээлэл цацагдаж, "Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас хувьцаа эзэмшигч хэн бүхэнд эргэлзээ төрүүлж эхэлсэн нь нууц биш.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАРШИЛСАН ЗҮЙЛ ЗААЛТЫГ ГЭРЭЭНД ТУСГАЖЭЭ

 

Тэгвэл энэ бүхний талаар дээрх зөвлөмжид ихэд тодорхой тусгажээ. Тухайлбал, ЭТТ-ийн нийт хувьцааны 14 хувь буюу 2,100,000,000 ширхэг хувьцаа 2,091,502 иргэний нэр дээр 0,06 хувь буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол Улсын 553 аж ахуй нэгжийн нэр дээр тус тус бүртгэлтэй байдаг. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-д иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдох зохицуулалт Хамтын ажиллагааны болон Хөрөнгө оруулалтын гэрээний аль алинд нь байхгүй гэнэ. Уг нь бол УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 2015 оны хоёрдугаар сарын 18-нд хуралдаж, 5 дугаар тогтоол гарган ЭТТ компанид 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн эрх ашгийг хуулийн дагуу хангах талаар Тавантолгойн ордыг ашиглах гэрээнд тусгайлан бие даасан бүлэг оруулах үүргийг Засгийн газарт өгсөн байдаг. Гэвч хэзээ мөдхөн зурагдах гэж буй дээрх гэрээнд энэ талаар нэг үг, өгүүлбэр ч байхгүй байна.

Хөрөнгө оруулалтын гэрээний 10.4-т зааснаар Энержи Ресурс нь Ухаа худаг-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг өмчлөхөөр бөгөөд тус гэрээний хавсралт 4-т газартай холбоотой эрхийг тусгайлан зохицуулжээ. Энд зааснаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын концессын газрыг 60 жилийн хугацаатай сунгах нөхцөлтэйгээр олгож байна гэж заасан байна.

Тавантолгойн ордыг ашиглах уралдаант шалгаруулалтын нэг обьект нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болж хэлэлцээр хийгдэж байгаа юм. Гэтэл энэ чиглэлийн төмөр замыг Монгол Улсын төрийн өмчит "МТЗ” ХК эзэмшиж буй.

Төмөр замын тээврийн тухай хуулийн 6.2-т "Улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтцийг төрийн өмчийн буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байхаар, эсхүл түүний өмчлөлд ашиглалтын тодорхой хугацааны дараа шилжүүлэх нөхцлөөр шинээр байгуулж болох бөгөөд эдгээр суурь бүтэц, төмөр замын шугамын чигийг Засгийн газар тогтооно” гэж заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг уралдаант шалгаруулалтаар олгох нь үндэсний аюулгүй байдалд харшилна гэж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл үзэж зөвлөмж гаргасан бөгөөд түүнийг үндэслэн Засгийн газар шинээр төмөр зам барих тусгай зөвшөөрлийг төрийн өмчит "МТЗ” ХК-д олгосон байна.

Гэтэл одоо М.Энхсайхан сайд Таван­толгойг ашиг­лах­ уралдаант шалга­руу­лалтын нэг хэсэг бол­гож, гадаадын хөрөнгө оруулалттай компанид шилжүүлэхээр хэлэлцээр хийж байгаа нь Үндэсний аюулгүй байдлын 2011 оны 35/32 дугаар зөвлөмж, Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг дурдсан байна.

 

ХАЛХАВЧ ХИЙХ 4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЦААНА...

 

Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8(а)-д зааснаар Төсөлд оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4 тэрбум гэсэн бөгөөд энэ хөрөнгө оруулалтад "Энержи Ресурс” компанийн Ухаа худгийн уурхайд оруулсан хөрөнгө оруулалтыг багтааж тооцохоор заажээ.

"Энержи Ресурс” компанийн Ухаа худаг ордод оруулсан хөрөнгө оруулалтыг 1 тэрбум долларт тооцож байна. Энэ тухай М.Энхсайхан сайд Ардчилсан намын бүлгийн асуулгад хариулж байв. Түүний 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ЗГ-3/ 54 албан тоотод "...консерциумаас тус төсөлд нийт 4 тэрбум ам.долларын саналыг ирүүлсэн бөгөөд 1 тэрбум ам.доллар нь "Энержи Ресурс” ХХК-ийн Ухаа худаг аж үйлдвэрийн цогцолборт оруулсан бодит хөрөнгө оруулалт байх ба нэмж 3 хүртэл тэрбум ам.долларын хөрөнгө оруулна” хэмээн тодорхой бичсэн байна.

Гэвч "Энержи Ресурс” компанийн Ухаа худаг уурхайд оруулсан хөрөнгө оруулалт хэд болох, уг өртгийг яаж тооцох аргачлал, томъёололтой холбоотой заалт байхгүй байгаа гэдгийг А.Гансүх зөвлөх онцолжээ.

Энд бас нэг хачирхалтай зүйл нь энэ уурхайг эзэмшдэг "ММС” нь 2014 оны эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум хөрөнгийн хэмжээ 464.9 сая доллар болох, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон тухай "KPMG” аудитын компанийн тайланд тусгасан байна.

Түүнчлэн Хөрөнгө оруу­лагчийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь Хөрөнгө оруу­лалтын гэрээний үндсэн шалгуур болох ёстой. Хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоор заагд­сан, хэзээ, яаж хийгдэх нь дан ганц Хөрөнгө оруулагчийн үзэмжээс хамаарах боломжтой байхаар Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгажээ.

Хөрөнгө оруулалтын гэрээний 2.8 (a)-д "...ойролцоогоор 4 тэрбум” гэсэн болон М.Энхсайхан сайдын албан тоотод "нэмж 3 хүртэл тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулна” гэснээс харахад яг 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үүргийг –"Энержи Ресурс” хүлээгээгүй байгаа нь харагдаж байгаа юм.

Ингэхдээ гэрээнд заас­наар Хөрөнгө оруу­лалт хийх үе шат, хуваарийг "Энержи Ресурс” өөрөө тогтоох бөгөөд Санхүүжилтийн хуваарьт нэмэлт, өөрч­лөлт оруулах эрхтэй гэж заажээ. Эдгээр заалтын дагуу Энержи Ресурс хэзээ, ямар хөрөнгө оруулалт хийхээ өөрийн үнэлэмжээр шийдвэрлэх эрхтэй бөгөөд Засгийн газарт зөвхөн бичгээр мэдэгдэх л үүрэгтэй юм байна.

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ХӨРС ХУУЛАЛТЫН ЗАРДЛЫГ ТУСГАЖЭЭ

 

Гэрээнд буй бас нэг ноцтой заалт нь Хө­рөнгө оруулалтад хөрс хуулалтыг оруулж өгчээ. Уг нь хөрс хуулалт нь олборлолтын үйл ажиллагааны зардал байх ёстой. Үйл ажиллагааны ийм зардлыг хөрөнгө оруу­лалтад тооцвол "Энержи Ресурс” компани нь маш хурдан хугацаанд хөрөнгө оруулалтаа гүйцэтгэсэн тайлан гаргаж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл, зардалд тооцох үйл ажиллагаагаа хөрөнгө оруулалтад оруулж бодит хөрөнгө оруулалт хийх үүргээс чөлөөлөгдөх нигууртай.

Ийнхүү гэрээний заалтуудаас харахад "Энержи Ресурс” нь 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа яаж ч тооцож болох, ямар хугацаанд энэ хөрөнгө оруулалтыг оруулах нь тодорхойгүй болж байгаа юм. Тус компани амлаж байгаа 4 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа гэрээний 30 жил, сун­галтын 30 жилийн хуга­цаанд гээд нийт 60 жилийн хугацааны турш үргэлжлүүлэн цувуулж хийх, эсвэл хөрс хуулалт гэх зэрэг өндөр зардалтай үйл ажиллагааны зардлыг өсгөн тооцох зэргээр хө­рөнгө оруулалтыг өөрийн үзэмжээр хийхээр зохи­цуул­сан байгааг энд то­дотгоё. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хөрөнгө оруулалттай холбоотой ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй болж байгаа юм.

 

"ЧАЛКО”-ГИЙН ӨРНӨӨС ӨӨР ЭТТ-ТОЙ ХОЛБООТОЙ НЭМЭЛТ ТӨЛБӨРИЙН ҮҮРЭГ ХҮЛЭЭХГҮЙ

 

Хамтын ажиллагааны гэрээний 8.3-т "Чалко”-н төлбөрийг төлж барагдуулах ерөнхий зохицуулалтыг хийсэн байна. Харин хөрөнгө оруулалтын гэрээний 3.4-д "Чалко”-н 142 сая ам.долларын өрийг 12 сард бүтээгдэхүүнээр эсвэл бэлэн мөнгөний аль нэгээр төлөхийг бие даан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хамтын ажиллагааны гэрээний "Нэмэлт үүрэг хүлээхгүй” тухай хэсэгт зааснаар "Энержи Ресурс” нь "Чалко”-н гэрээг шилжүүлж авахгүй, "Чалко”-н өрөөс өөр ЭТТ-той холбоотой нэмэлт төлбөрийн үүрэг хүлээхгүй гэжээ.

Эндээс харахад ЭТТ нь Тавантолгойн Цанхийн орд дээр уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг төрийн компани бөгөөд үйл ажиллагаа явуулах бүх эрхээ "Энержи Ресурс” компанид өгч, орлого олох боломжгүй болж байгаа юм.

Гэтэл Чалкогийн гэрээг бүрэн шилжүүлж авахгүйгээр зөвхөн "Чалко”-н өрийг "Энержи Ресурс” төлөх үүрэг хүлээгээд, бусад эрх үүргийг ЭТТ-д үлдээж байгааг нь байж боломжгүй хэрэг. Учир нь ЭТТ нь Монгол Улсын Хөгжлийн банкинд 250 сая ам.доллар, дотоодын банкуудад 30 орчим сая ам.доллар, бусдад төлөх 30-50 тэрбум төгрөгийн өртэй. Тэр ч утгаараа "Чалко”-гийн гэрээг бү­хэлд нь "Энержи Ресурс” шилжүүлж авах ёстой гэдгийг зөв­лөм­жид дурджээ. Яагаад гэхээр ЭТТ болон Австралийн Макмахон компанийн хамтарсан охин компани болох ТТJVСo компанийн үйл ажиллагааны өр, төлбөр улсын арбитрын шүүхэд хандаж 120 сая доллар нэхэмжилж, Засгийн газар төлбөрийн хүү, хо­хирлын хамт 200 орчим сая долларын өр, төлбөрт унах магадлал өндөр байгаа гэдгийг УИХ-ын дарга З.Энхболдын Ахлах зөвлөх А.Гансүх Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахаар са­нал өгч байгаа Кон­сер­циумтай байгуулах гэж буй гэрээнд санал, дүгнэлт гаргасан байна.

 Ц.БАТ

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Монголыг “залгих” гэрээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани