- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Батцэрэг: Эвслийн бүлэг Тавантолгойн гэрээг авч хэлэлцээгүй
УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, хэд хэдэн асуудлыг авч хэлэлцжээ.
Бүлгийн хуралдааны мэдээллийг бүлгийн дарга Н.Батцэрэг хийлээ. Тус бүлгийн хуралдаанаас Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Төрийн өмчийн ашигтай ажиллагааг зөвхөн төсөвт төвлөрүүлдэг биш, хуримтлал үүсгэдэг байх нь улс орны ирээдүйг харсан хэрэг гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн байна. Харин энэхүү хуулийн төслөөр ирэх долоо хоногт Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөс дахин мэдээлэл сонсохоор тогтжээ. Мөн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн өөр нэг хуулийн төслийг авч хэлэлцсэн аж. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг хэлэлцээд "Бүхэлд нь дэмжих нь зүйтэй” хэмээн шийдсэн байна. Үүний дараа Худалдааны тухай хуулийг хэлэлцсэн бөгөөд 1990 оноос хойш хуулийн зохицуулалтгүй явж ирсэн энэ салбарын харилцааг хуульчлах цаг нь болсон. Ялангуяа гадаад зах зээл рүү гаргаж буй брэнд бүтээгдэхүүн, түүний дотор ноолуурын худалдааг нэг цонхны бодлогоор авч явдаггүйгээс дотоодын үйлдвэрлэгчид бие биенийхээ үнийг буулгадагийг анхаарах хэрэгтэй гэж бүлгийн дарга хэллээ. Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга нарын тойрогтоо ажилласан мэдээллийг сонссон байна. Иргэдийн зүгээс эдийн засгийн хямралыг богино хугацаанд амжилттай даван туулна гэсэн итгэл найдварыг Засгийн газарт хүлээлгэж байгаагаа гишүүдээр дамжуулж уламжилжээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа бүлгийн хуралдаанд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийн талаар танилцуулга хийжээ. Уг танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол Улс бүхэлдээ нэг тойрогтой байх санал дэвшүүлсэн байна. Энэхүү хувилбарыг нягталж, бүлгийн санал болгох бололцоотой гэнэ. Харин хэвлэлийнхний анхаарлыг хамгийн ихээр татаж буй Тавантолгойн асуудлыг бүлгийн хуралдаанаар авч хэлэлцээгүй аж. Учир нь албан ёсны гэрээний төсөл тараагдаагүй тул бүлэг хэлэлцсэн зүйлгүй гэсэн тайлбарыг Н.Батцэрэг дарга өглөө.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани