- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголчуудаас алсран холдох Оюутолгой
Манай сонин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд "Ц.Элбэгдорж: Ноён Сэм Уолш
бид хоёр түүхэнд тохиролцоонд хүрлээ” гэсэн наргиан нийтлүүлснээсээ
болж Оюутолгойн хэвлэлийн алба болон зарим улстөрчдийн зүгээс асуулга,
байцаалтанд орж хариуд нь "Энэ бол дөрөвдүгээр сарын 1-ний наргиан
байсан” гэж баахан тайлбарласан юмдаг.
Тэгтэл "Өглөөний сонин”-ы зүгээс дээрх эрхмүүдэд "Тэр бол дөрөвдүгээр
сарын 1-ний наргиан байсан юм” гэж тэгтлээ тайлбарлаж, "доошоо орох”
өчүүхэн ч шаардлагагүй байжээ гэдэг нь Оюутолгойн асуудал сүүлийн хэдхэн
өдөрт хэрхэн хүчээ аван эрчилж байгаагаас тодорхой харагдаж эхэллээ.
Шийдлийн Засгийн газар өнгөрсөн 15-ны өдрийн хуралдаанаараа Оюутолгойн
асуудлыг хаалттай хэлэлцэн, Рио Тинтотой "Эвлэрлийн гэрээ” байгуулах
эрхийг "Эрдэнэс Монгол” ХХК-ний Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд өгөөд
байгаа. Засгийн газрын гишүүд хоёр, гурав хуваагдаад байгаа энэхүү
"Эвлэрлийн гэрээ”-нд
"Оюутолгой компанийн Монголын татварын албанд тушаах ёстой 30 сая
долларын маргааныг хүчингүйд тооцох, хөрөнгө оруулагчдын анхны хөрөнгө
оруулалтаас хэтэрч тооцогдоод байгаа хоёр тэрбум ам.доллар болон замын
дундаас янз бүрийн шалгаан, баримтгүйгээр бүрдүүлсэн 1.4 тэрбум ам.
долларын хөрөнгө оруулалттай нэмэгдсээр анхны хөрөнгө оруулалтаас
хэтэрсэн гэх нийтдээ 3.4 тэрбум долларын асуудлыг хүчингүйд тооцох”
зэрэг Оюутолгойгоос 34 хувийн ашиг хүртэх Монгол Улсад ихээхэн
хохиролтой заалт орсныг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Оюутолгойн ТУЗ-ийн
гишүүн Г.Тэмүүлэн нар ихээхэн эсэргүүцсэн дуулдсан. Гэхдээ тэдний хувьд
"галт тэрэг нэгэнтээ хөдөлж” хурдаа авсан тул зогсоох боломж бараг л
байхгүй.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын тухайд анхнаасаа Оюутолгойн "20 мянган
хувьсагч”-тай гэрээг гардан байгуулалцсан хүний хувьд одоо хэчнээн амаа
бариад ч нэмэргүй болов уу.
Олон улсын томоохон 15 банкинд Оюутолгойн ордын баялгийг барьцаалан
зээл авахаар яаравчилж байгаа Рио Тинтогийн удирдлагууд олдсон энэ
түүхэн боломжийг алдана гэж байхгүй. Байдал нэгэнт ийм болсон тул
Монголчууд улстөрчдийнхөө сайхан амлалт, бас нэгэн томоохон молгидолттой
эвлэрэхээс өөр аргагүй болж байна.
Хоёр том толгойн нэг нь буюу Оюутолгой ийнхүү биднээс улам л алсран
холдох нь тодорхой болж байна. Тэгвэл шийдлийн Засгийн газар "шийдэх нь
тодорхой” болсон Оюутолгой болон Монголчуудыг 40 жил тэжээж байгаа
Эрдэнэт хоёрыг тоо баримтаар жаахан харьцуулан жишээд үзье.
2014 онд Монгол Улс нийтдээ 254 мянган тонн зэс үйлдвэрлэсэн байна. Энэ
нь Азийн үйлдвэрлэлийн 25.8 хувийг, дэлхийн зэс үйлдвэрлэлийн 1.36
хувийг эзэлж байгаа аж. Монголоос дэлхийн зах зээлд нийлүүлж буй зэсийн
үйлдвэрлэлийг Эрдэнэт, Оюутолгой гэсэн хоёр компани хангаж байгаа. Тус
үйлдвэрүүдийн эдийн засаг болоод нийгэмд үзүүлж буй ач холбогдлыг
харьцуулбал 2014 онд Оюутолгой нийт 33.9 сая тонн хүдэр, Эрдэнэт үйлдвэр
26 сая тонн хүдэр боловсруулж. Харин зэсийн баяжмалын боловсруулалтаар
нь авч үзвэл Оюутолгой компани 692.3 мянган тонн, Эрдэнэт 516.8 мянган
тонн зэсийн баяжмал боловсруулсан байна. Түүнчлэн хүдэрт агуулагдаж
байгаа зэсийн агуулгаар Оюутолгойнх 25.3 хувь бол Эрдэнэт үйлдвэрийнх 23
хувьтай байж.
Өнгөрсөн оны тайлан мэдээнээс үзвэл 2014 онд Оюутолгой компани 175.6
мянган тонн зэс, Эрдэнэт үйлдвэр 137.5 мянган тонн зэс боловсруулжээ.
Харин улсын төсөвт бүрдүүлж буй орлогоор нь авч үзвэл Эрдэнэт үйлдвэр
462.4 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол "Оюутолгой” 450 орчим тэрбум
төгрөгийг төсөвт оруулсан байна.
Үнэндээ шилдэг татвар төлөгчөөр Эрдэнэт үйлдвэр 12 жил тэргүүлж буй бол
Оюутолгой 2010 оноос хойш эхний тавд багтах болсон. Дээрх тоо баримтаас
харвал "Оюутолгой”, "Эрдэнэт”-ийг бодвол алт, мөнгө, молибден, хүдэр
зэсийн баяжмал түлхүү боловсруулсан ч татвар төлөлтөөрөө Эрдэнэтийн ард
гишгэж байна. Үнэндээ "Оюутолгой”-н орд долоон "Эрдэнэт”, 45
"Бороо”-гийн ордын дайтай баялагтай гэдэг. Гэтэл тус ордыг ашиглаад
багагүй хугацааг үдэж буй ч Монголын эдийн засагт оруулж буй өгөөжөөрөө
Эрдэнэт үйлдвэрийг гүйцэхгүй л байна. 1963 онд Монгол, Зөвлөлт,
Чехословакийн хайгуулчид зэс молибдены ордыг нээснээр Монголчуудын
"саалийн үнээ” Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэх суурь болсон.
Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сангийн 51 хувийг
Монголын Засгийн газар, 49 хувийг ОХУ-ын 100 хувь төрийн өмчит
Росстехнологи корпораци эзэмшиж байгаа. Алсын хараатай, зөв мэргэн
шийдэл нь эдүгээ 100 мянган хүн амтай том хот болтлоо хөгжиж,
Монголчуудыг дахин 40 гаруй жил тэжээх чадвартай гэхээр аргагүй л зууны
бүтээн байгуулалт мөн билээ.
Харин Рио Тинтогийн удирдлагууд "Ус муутай” гэсэн шалтаг тоочин
Оюутолгойд томоохон бүтээн байгуулалт хийх, ядаж л 10-20 мянган хүнтэй
тосгон байгуулах талаар ч шийдсэн зүйлгүй, өнөөдрийг хүртэл гэр кемпэд
Монгол ажилчдаа байрлуулж, өөрсдөө түр зуурын угсардаг байшинд
амьдарсаар байгаа.
Тэдний хувьд Монголын говьд суурин амьдралтай тосгон байгуулах,
Оюутолгойг тойрсон суурьшмал амьдралын бүм байгуулахыг төдийлөн хүсэхгүй
байгаа нь өнгөрсөн дөрвөн жилийн байдлаас тодорхой харагдаж байгаа.
Одоо Монголчуудад гурваас дөрвөн жилийн дараа Оюутолгойн гүний уурхай
ашиглалтад орж говийн газрын гүний усыг их хэмжээгээр соруулан
хэрэглэснээс хэдхэн жилийн дараа гүний усны нөөц нь шавхагдаж, магадгүй
Сэлэнгэ мөрөн, Орхон голоос хоолойгоор ус татах нөхцөл үүсэхийг хүлээн
суухаас өөр аргагүй болж байх шиг байна. Гэхдээ тухайн үед "түүхэн
шийдвэр”-үүдийг Монголын эрхэм улстөрчид гаргах учиртай.
Харин бид тухайн үед хэрхэн "молгидуулах”-аа л одооноос тооцоолж суувал арай жаахан хөнгөхөн тусна.
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||