Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Г.Тэмүүлэн: "Оюутолгой"-н хэлэлцээрт монголчууд нэг талдаа гарч чадахгүй байна

Г.Тэмүүлэн: "Оюутолгой"-н хэлэлцээрт монголчууд нэг талдаа гарч чадахгүй байна Уул уурхайн дэд сайд Г. Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Таныг сургууль төгссөнөөс хойш дандаа уул уурхайн салбарт ажиллаж байгаа, тэр дундаа газрын тосны салбарын бүтээгдэхүүн хуваах гэрээнүүдийн ихэнхэд нь оролцсон гэж сонссон. Ингэхэд та яг гэрээ хэлцлийн чиглэлээр мэргэшсэн хүн үү?

-Сүүлийн 10 жилд уул уурхайн салбарын яам, агентлаг, төрийн өмчит компанид ажиллалаа. Ингэхдээ уул уурхайн салбарт төрийн эрх ашгийг хамгаалах гэрээ хэлцэл байгуулахад нэлээд оролцсон юм байна. Олон улсын харилцаа, тэр дотроо маргаан шийдвэрлэх болон олон улсын удирдлагын чиглэлээр мэргэшин суралцсан. Анх сургуулиа төгсөж ирээд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт мэргэжилтнээр орж, ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэр үед газрын тосны салбар дөнгөж өндийж, гаднын хөрөнгө оруулагчид манайхыг ихэд сонирхож байсан үе. Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой 26 талбайг тодорхойлсон байсан. Намайг ажилд ороход эдгээрээс тавд нь гэрээ байгуулаад эрэл хайгуул, олборлолт хийж байлаа. Би ажиллах хугацаандаа 12 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хэлэлцээнд оролцсон.

Тэр үед бидний нөхөд газрын тосны салбарыг улс орны нийгэм, эдийн засагт тэргүүлэх хувь нэмэр оруулдаг том салбар болно гэж төсөөлж, мөрөөдөж ярьдаг байв. Дэд сайдаар томилогдоод Газрын тосны газрын хамт олонтойгоо уулзан, 10 жилийн өмнө бидний төсөөлж байсан зүйлүүд биеллээ олсон талаар ярилцахад сайхан л санагдаж байна лээ. Өнгөрсөн хугацаанд газрын тосны эрэл хайгуулын ажил эрчимтэй хийж, экспорт, олборлолтын хэмжээ нэмэгдсэн байна. Монгол Улс газрын тос экспортлогч орон боллоо. Газрын тосны салбар 1997-2006 онд улсын төсөвт 13 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол зөвхөн өнгөрсөн онд улсын төсөвт 285 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Энэ бол газрын тосны салбар өсөж өндийж байгаагийн том илрэл. Салбарын хамт олны хүч хөдөлмөр, үр дүн юм.

-"Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрт ажилласан нь тохиолдлын хэрэг биш байж, тийм үү?

-Ажлын замналаа хараад өөрийгөө азтайд тооцдог. Газрын тосны салбар анх өсөн өндийж байх тэр үед ажиллаж, ихэнх бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахад оролцсон. Дараа нь ”Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад оролцсон. Энэ бол Монгол Улсын гуравдагч орноос татсан анхны том хөрөнгө оруулалт. УИХ 2008 оны арванхоёрдугаар сард 47 дугаар тогтоолоор ”Оюутолгой"-н хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийх ажлын хэсэг байгуулах удирдамж баталсан байдаг. Үүний дагуу манай яамнаас надад ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед гаднын хөрөнгө оруулагчидтай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах цөөнгүй хэлэлцээрт орж байсан учраас надад санал тавьсан байх. Газрын тосны газрын ажилтныг уул уурхайн гэрээний ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллуулахад чиг үүргийн хувьд тохиромжгүй тул "Эрдэнэс Монгол" компанийн дэд захирлаар давхар ажиллуулахаар шийдвэр гаргасан. "Эрдэнэс Монгол" байгуулагдаад удаагүй, 10 гаруй ажилтантай, олон нийт мэддэггүй компани байлаа.

Компанийн ажилтнууд бүгд "Оюутолгой"-н гэрээ байгуулах ажилд оролцсон. Одоо "Эрдэнэс Монгол" стратегийн бүх ордод төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрхтэй, том холдинг компани болж байна. Цаашид энэ компанийн үйл ажиллагааг улам өргөжүүлэхийн тулд бизнесийн зарчмаар нь ажиллуулах шаардлагатай. Эрх зүйн шинэчлэл хийж, төрийн өмчийн компаниуд бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Төрийн гэдэг үгийг нь авч хаяад зөвхөн компани гэдэг өнцгөөс бид хармаар байгаа юм. Төрийн өмчийн компаниуд бусад 60 мянган аж ахуйн нэгжтэй адил замаар явах ёстой. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд төр оролцож, дарамтлах, эсвэл дэмжих, туслах, давуу байдал олгох ямар ч шаардлагагүй. Ингэвэл компани биш болно.

Эрх зүйн шинэчлэл хийж, төрийн өмчийн компаниуд бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Төрийн гэдэг үгийг нь авч хаяад зөвхөн компани гэдэг өнцгөөс бид хармаар байгаа юм.

-"Эрдэнэс Монгол" компанийг Сингапурын "Темасек"-ийн загвараар өөрчилж, улс төрийн хараанаас холдуулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнийг нэлээд эртнээс ярьсан ч яагаад хэрэгжүүлээгүй юм бэ?

-Бид "Оюутолгой"-н Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсны дараа "Тавантолгой" төсөлтэй холбоотой гэрээ хэлцэл хийсэн. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд төрөөс хамааралтай хүндрэл тасрахгүй байсан юм. Ингээд төрийн өмчийн компаниудыг төрийн хамаарлаас гаргах эрх зүйн зохицуулалт, шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэн 2011 оноос хамгийн сайн засаглалтай төрийн өмчит компаниудыг судалсан. Хамгийн түрүүнд Казахстаны "Самрук Казына"-гийн туршлагаас судалж, Монголын хөрсөнд хэрхэн буулгаж болох талаар зөвлөгөө авч байлаа. Дараа нь Малайзийн "Казанах", Сингапурын "Темасек" гэх мэт сайн засаглалтай компанийн туршлагаас судалсан.

Хэрэв төр сайн менежер байя гэвэл компаниуддаа сайн засаглалын зарчмыг хэвшүүлэхээс өөр замгүй. Бид судалгаагаа 2013 онд нэгтгээд "Темасек"-ийн загварыг тусгасан төслийг шаардлагатай эрх зүйн зохицуулалтын хамт бэлтгэсэн. Энэ ажлыг тухайн үед "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Сайнбуян санаачлан удирдсаныг хэлэх нь зүйтэй. Гэвч төр оролцоогоо бууруулах шийдвэр гаргаж чадаагүй юм. Улстөрчдөд хүсэл, зориг дутсан гэх юм уу даа. Засаглал болон эдийн засгийн хүндрэлийнхээ "онош"-ыг тогтоогоод цааш хөдлөх гэж байгаа энэ үед төрийн өмчит компаниудыг төрөөс хараат бус байлгах эрх зүйн зохицуулалтыг хийх хэрэгтэй. Шинэ удирдлага нь үүнийг хийж чадна гэдэгт итгэж байна.

-Таныг "Эрдэнэс Монгол"-ын дэд захирлаас ямар шалтгаанаар халсан юм бэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард халагдсан. Цэвэр улс төрийн шалтгаантай л даа. Лондонд "Рио Тинто"-гийнхонтой хэлэлцээр хийж явахад ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан байсан. Компанийн үйл ажиллагаанд төр оролцдогийн бэлэн жишээ нь би өөрөө болсон гэсэн үг. Гэхдээ төслийн хэлэлцээрт эхнээс нь оролцсон учраас намайг "Оюутолгой" компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөөгүй. Үүнийг төрийн бодлогын залгамж чанар тодорхой хэмжээнд үргэлжиллээ гэж бодож байна. Компанийн засаглалын хүрээнд гүйцэтгэх удирдлага, ТУЗ, менежментийн багийг тухайн компанид шаардлагатай мэргэжилтэй, туршлагатай боловсон хүчнээр бүрдүүлэх ёстой. Энд ямар нэгэн улс төрийн томилгоо байх ёсгүй.

-Монголчууд бидний амьдрал уул уурхайгаас бүрэн хамааралтай болчихлоо. Уул уурхайд "Оюутолгой" тосол үлэмж нөлөөтэй болсон. Уг төслийн хоёр дахь шатны санхүүжилт ямар шалтгаанаар гацчихсан бэ?

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг анх байгуулахад хоёр тал таван үндсэн зарчимд суурилсан байдаг юм. Нэгдүгээрт, Оюутолгойн бүлэг ордыг бүхэлд нь хамруулан тооцсон ТЭЗҮ-д суурилж, эдийн засгийн үр өгөөжийн тооцоогоо гарган, хоёр тал тохиролцсон. Хоёрдугаарт, эхний буюу баяжуулах үйлдвэр ашиглалтад оруулах, үйлдвэрлэлээ эхлүүлэх хүртэлх хөрөнгө оруулалтын хэмжээг ойролцоогоор таван тэрбум ам.доллар байх хязгаар тогтоосон. Гуравдугаарт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойших бүгээн байгуулалтыг өөрийн бэлэн мөнгөний урсгалаар санхүүжүүлэх ёстой. Дөрөвдүгээрт, төслийг бүрэн дуусгахад шаардагдах санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал 2012 оны гуравдугаар сард багтаан бүрдүүлэх, тавдугаарт, энэ санхүүжилтийн эрсдэлийг өөрөө үүрэх буюу Монгол Улсын Засгийн газрын өмч хөрөнгөнд эрсдэлгүйгээр бүрдүүлэхээр тохиролцон гэрээ байгуулсан юм.

Дээрх таван суурь зарчим болгон ардаа гэрээний заалт, хуулийн зохицуулалттай юм шүү дээ. Тэгэхээр гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг аль аль талд нь асуудал байгаа. Монголчууд гэрээнийхээ хэрэгжилтийг хангуулахыг шаардаж, нэг талдаа гарч чадахгүй байгаа нь хамгийн том сул тал болж байна. Нөгөө тал нь холбогдох хууль тогтоомж, байгуулсан баримт бичгийнхээ үүргийг биелүүлээгүй зөрчил гарсан. Уг нь энэ асуудлаар ярилцаад шийдэх бүрэн боломжтой. Гэхдээ өнөөдрийн манай улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалан нөгөө тал маань жаахан "гөжих", "дагуулан гуядах" хандлага ажиглагдаад байгаа.

-Одоо авахаар зэхэж буй дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт зээлийг гэрээнд огт дурдаагүй хэрэг үү?

-Баяжуулах үйлдвэр 2013 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Үүнээс хойш баяжуулах үйлдвэр 100 хувь хүчин чадлаараа ажиллаж, жил бүр ойролцоогоор хоёр тэрбум орчим ам.долларын борлуулалт хийх юм. Борлуулалтын орлогоороо үйл ажиллагаагаа санхүүжүүлээд, хөрөнгө оруулалтаа хийгээд, өр зээлээ төлөөд явах боломжтой. Ингэсэн тохиолдолд хувь нийлүүлэгч талууд 2019 оноос ногдол ашиг хүртэх байсан. Манай тал эзэмшлийн 34 хувьдаа ногдох зээлээ төлөөд 2020-2021 оноос ногдол ашгаа гар дээрээ авах тооцоололтой байлаа. Энэ тохиолдолд нэрлэсэн үнэ цэнээр 53, өнөөгийн үнэ цэнээр 59 хувийг Монгол Улс хүртэх учиртай. Ийм тооцоололтой ТЭЗҮ-д тулгуурлаж, энэ гэрээг байгуулах түүхэн шийдвэрийг Монгол Улс гаргасан.

Тухайн үед УИХ дахь намын бүлэг болон бүх гишүүнд гэрээний төслийг, ТЭЗҮ-ийн хамт хүргүүлж нягтлуулж байлаа. Гэтэл ТЭЗҮ-ийн хэрэгжилтийг одоо хэн ч хөндөхгүй орхиод байна. Далд уурхайн бүтээн байгуулалтыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон борлуулалт эхлэхтэй зэрэгцэн нөгөө тал маань зогсоосноор хөрөнгө оруулалтад зориулах 700 сая орчим ам.долларын бэлэн мөнгөний урсгал бий болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төсөл маань мөнгөтэй болж эхэлсэн мөртлөө мөнгөгүй гээд далд уурхайг зогсоож байгаа нь ойлгомжгүй. Бүх асуудлын зангилаа нь энэ учраас үүн дээр төвлөрч ярих хэрэгтэй. Гэтэл энэ сул гарсан мөнгө юунд зориулагдаж, хаашаа явж байгааг бодох хэрэгтэй. Ийм байхад нэмэлт санхүүжилтийн хэрэгцээ байна уу, үгүй юү гээд олон асуудал эндээс урган гарна.

Дэлхийн зах зээлийн ирээдүйн 10, 20, 30 жилийн төлөв байдлыг судлаад түүнд Монголын уул уурхайн татвар, эрх зүйн орчны бодлогыг тохируулах хэрэгтэй байна.

-Ерөнхий сайд "Оюутолгой"-г гацаанаас гаргах болсноо ард түмэнд дуулгасан. Манайх эдийн засгийн илүү үр өгөөж хүртэх тохиролцоо хийж чадсан болов уу?

-Миний хувьд одоо үргэлжилж буй яриа хэлэлцээнд оролцохгүй байгаа. Би ТУЗ-ийн гишүүнээс татгалзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. 2010 онд анхлан хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа бид найман төрлийн татварыг тогтвортой байхаар тогтоож, нэг татварын хуулийг хүчингүй болгосон. Ингэж Монголын тал хөрөнгө оруулагч талд татварын болоод үйл ажиллагааны тогтвортой орчныг бүрдүүлж өгсөн. Нөгөө тал санхүүжилтийг бүрдүүлэх, өөрсдийн боловсруулсан ТЭЗҮ-д суурилж менежментийг сайн ажиллуулах үүрэг хүлээсэн. Ингэж хоёр тал хүртэх үр ашгаа баталгаажуулсан хэрэг. Цаашдын яриа хэлэлцээ энэ л зарчимд суурилах ёстой. Яах гэж бид тогтвортой орчин бүрдүүлсэн юм бэ гэвэл үр өгөөжөө баталгаажуулах л гэж тэр. Хоёр талын хүртэх үр өгөөж буурах юм бол түүнийгээ нөхөх хувилбар, шийдэл, гарцыг олох ёстой. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчтай хийх одоогийн болон ирээдүйн аливаа хэлэлцээг манай талаас үр өгөөжөө нэрлэсэн үнэ цэнээр 53 хувийг баталгаажуулж байж эцэслэх ёстой. Мөн тухайн үед Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлж хийж байсан. Дараа дараагийн гэрээний өөрчлөлтийг хийхдээ энэ зарчмаа ягштал баримтлах ёстой. Хуулиас болон байгуулсан гэрээнээс давсан зүйл байх ёсгүй.

Гэтэл одоо хийж байгаа хэлэлцээр дээр ийм зарчим мөрдөж чадахгүй байгаа учраас би чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Олон нийт "Оюутолгой"-г татварын хэдэн долларын маргаан, эсвэл анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтээс үүдэн Монголын тал гацаагаад байна гэж харж, шүүмжилж байгаа. Үнэндээ бол түүнээс илүү том эрх ашгаа хамгаалж үлдэх гэж л бид өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Татварын маргаан, анхны хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шийдчихэд л "Оюутолгой"-н асуудал шийдэгдэх байсан бол аль хэдийнээ явчих байсан. Гэтэл нөгөө тал маань түүнээс илүү зүйл хүсэж, өөрсдийнхөө алдааг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг шахаж байгаа болохоор түүнийг нь хүлээн зөвшөөрөлгүй өдий хүрсэн хэрэг.

-Одоо үргэлжилж байгаа хэлэлцээрээс таатай мэдээ сонсогдохгүй байна. бас "Эрдэнэс Тавантолгой" компанийн Хятадын "Чалко"-той хийсэн нүүрс нийлүүлэх гэрээг муу гээд байдаг. Хийсэн гэрээнүүд маань яагаад асуудал дагуулаад байна вэ?

-"Чалко"-гийн гэрээ нь манай тал олдсон боломжоо ашиглах тал дээр хангалтгүй ажилладгийн жишээ. Тухайн үед гэрээний суурь үнийг 70 ам.доллараар тогтоож байсан. Энэ бол зөвхөн дөрөвдүгээр давхаргын нүүрсэнд хамаарах үнэ. Компани төлөвлөгөөний дагуу олборлолтоо нэмэгдүүлээд үйл ажиллагаагаа саадгүй, зогсолтгүй явуулсан бол 2-3 жилд нүүрсний давхарга өөрчлөгдөх байсан. Гуравдугаар давхаргаас олборлож эхэлбэл гэрээний үнийг нэмэгдүүлэх боломжтой байлаа. Үүнийг манайхан олж хараагүй. Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг төлөвлөгөөнд тусгасан ажлаа өдийг хүртэл хийгээгүй. Өөрсдөө барьдаггүй юмаа гэхэд өөр газар нүүрсээ угааж баяжуулаад үнээ өсгөх бүрэн боломж байсан. Манайхан олборлолтоо нэмэгдүүлж, нүүрснийхээ шинж чанарыг сайжруулж, гэрээний хүрээнд үр ашгаа дээшлүүлж чадаагүй.

-Нэгэнт "Эрдэнэс Тавантолгой"-той холбоотой асуулт тавьсан учир Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээний талаар тодруулахгүй өнгөрч болохгүй. Энэ гэрээг УИХ хэлэлцэх нь зөв, буруу гэж нэлээд мэтгэлцлээ. Та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна вэ?

-”Тавантолгой"-той холбоотой гэрээний яриа хэлцлийг УИХ хэлэлцэж, байгуулах зөвшөөрөл олгох нь тодорхой боллоо. Дорж гуай тэгж хэллээ, Дондог гуай ингэж үзэж байна гэх маягаар "Тавантолгой"-г тойрсон маргааныг улс төрийн өнцгөөс сул үгээр тайлбарлах хэрэггүй. УИХ, Засгийн газрын харилцааг Үндсэн хуулиар зохицуулсан. Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлд "УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн" гэж заасан. Үүний хүрээнд үйл явдал өрнөх ёстой. "Тавантолгой"-н гэрээтэй холбоотойгоор УИХ-ын дарга болоод дэд дарга нарын илэрхийлж буй байр суурь эрх зүйн бүрэн үндэстэй л гэж харж байна. УИХ-ын дарга бол чуулганаар хэлэлцэх асуудлыг шийддэг гол субъект. Харин маргаж буй талууд гэрээг хэтэрхий улс төрийн өнцгөөс харж, хувь улстөрчдийн хоорондын эв зүйгүй харилцаа болгож харагдуулж байна. Энэ нь төрийн ажил биш, гудамжинд хүмүүс хэрэлдэж байгаа юм шиг харагдаж, төслийн үнэ цэнийг унагах эрсдэлтэй.

-Ер нь уул уурхайн том төсөл хэрэгжүүлэх гэхээр буруу зөв, муу сайн гэж нийгмийг хоёр хуваан маргалдуулдаг байдал газар авлаа. Үүнийг нь нэр хүндтэй улстөрчид манлайлах юм. Яавал том төслүүдээ нэгдмэл бодлоготой хэрэгжүүлдэг болох вэ?

-Томоохон төсөл хөтөлбөрийг улс төрийн хүчин, эсвэл хэн нэгэн улстөрчтэй холбож ярихаасаа илүүтэй зах зээл, эдийн засгийн бодит судалгаанд үндэслэсэн шийдвэр гаргах тогтолцоог бүрдүүлэх ёстой. Би хувьдаа уул уурхайн бодлогын судалгааны хүрээлэн байгуулах шаардлагатай гэж хардаг. Уул уурхайн салбар доод тал нь ойрын 10-15 жилд улс орны эдийн засгийн цөм байх нь тодорхой байна. Тиймээс энэ салбарын бодлогыг тодорхой судалгаа тооцоонд суурилж явуулах ёстой. Дэлхийн зах зээлийн ирээдүйн 10, 20, 30 жилийн төлөв байдлыг судлаад түүнд Монголын уул уурхайн татвар, эрх зүйн орчны бодлогыг тохируулах хэрэгтэй байна.

Ноён уулын булш, бунхан, хиргисүүрийг хөндөхөөс хамгаалах нь зайлшгүй. Соёлын өвийг хөндөх эсэхийг мэргэжлийн төвшинд судлах ажлын хэсэг мөн ажиллаж эхэлсэн. Тэд дүгнэлт зөвлөмж гаргана.

Нэгэнт Монгол Улсын хөгжлийн гол цөм нь уул уурхай юм бол судалгаанд үндэслэсэн бодлоготой байх ёстой. Ийм байгууллагыг байгуулаагүй, мэргэжилтэн, залуучуудаа бодлоготойгоор бэлдээгүй, байгаа цөөн мэргэжилтнийхээ үгийг үл тоомсорлож явсны үр дагаврыг өнөөгийн бидний байдлаас харж болно. Бараг л бух хүн мэддэг мэддэггүй нь хамаа байхгүйгээр уул уурхайг шүүмжилдэг болж. Гэвч бодлогын шийдлийн төлөө ярьж байгаа зүйл байхгүй. Зүгээр л хэн нэг улстөрчийн тооцоо судалгаагүй, санаатай санамсаргүй хэлсэн үгээр үг хийгсэд олон байна. Үүнд бид шүүмжлэлтэй хандахаас өөр арга байхгүй. Энэ бол мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, цөөхөн тэдэндээ итгэдэггүйн гай юм. Улстөрч гэхээрээ бүхнийг мэддэг, эсвэл бүх ажлаа сонгуульд зориулсан богино хараатайгаар асуудалд хандаж болохгүй.

Хэн нь үнэн яриад байгааг ард түмэн ойлгохоо байлаа. Ер нь уул уурхайн том төслүүдээ ээлж дараатайгаар эхлүүлэх, ашиглахыг урт хугацааны бодлоготойгоо уялдуулах хэрэгтэй. Эдийн засаг хямарлаа гээд төслүүдээ нэгэн зэрэг хөдөлгөж, бүх крантаа нээж болохгүй. Дэлхийн зах зээлийн хандлага, түүнээс үүсэх хүчин зүйлүүдийг тооцох хэрэгтэй. Дэлхийд уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж байна. 2020 он хүртэл үнэ өсөх шинж алга. Ийм үед ямар бодлого баримтлахаа сайн бодох ёстой. Тухайлбал, төмрийн хүдрийн үнэ жилийн дотор гурав дахин унаад 40 ам.доллар боллоо. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж жижиг тоглогч нарыг шахах алдаатай бодлогын улмаас төмрийн хүдрийн нийлүүлэлт эрэлтээсээ давж "Рио Тинто", "Би Эйч Би" зэрэг том компани өөрсдөө санхүүгийн хүндрэлд орж эхэллээ. Үнэ дахиад ч унана. Жижиг компаниуд нь төмрийн хүдрийн уурхайгаа хааж байна. Томчууд нь "амьтай" үлдээхийн тулд санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр хайж эхэллээ. "Оюутолгой" төсөлд гэх нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр үүнд зориулагдахыг ч үгүйсгэхгүй.

-Стратегийн ордоос хувь эзэмшихгүй, нөөц ашигласны төлбөрөөс роялти буюу нэмэлт татвар авах зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд нэмж тусгасан. Нөөцөө ашиглуулж шууд үр ашгаа аваад явах нь зөв байх. Ингэж зохицуулахгүй бол уул уурхайн салбар улстөржилтөөс салахгүй шинжтэй.

-Ер нь бид цаашдаа стратегийн орд гэсэн нэр томьёог хэрэглэх эсэхээ сайтар бодолцох ёстой. Энэ ч үүднээс Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ордоос хувь эзэмшихийн оронд тусгай нэмэлт роялтигоор үр ашгаа хүртэх зарчмын өөрчлөлт хийсэн. Өмнө нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийж стратегийн орд илрүүлсэн бол төр 51 хувиас доошгүй, хувийнхан илрүүлсэн бол 34 хүртэлх хувийг заавал эзэмших хуультай байсан. Энэ бол хөрөнгө оруулагчийг наад төслөө амжилттай хэрэгжүүл, тэгээд надад татвар, төлбөрөөсөө гадна ногдол ашиг өг гэдэг бизнесийн зарчим талаасаа шударга бус зохицуулалт. Одоо хөрөнгө оруулагч нарт төрд хувь эзэмшүүлж болно, эсвэл харилцан тохиролцоод тусгай нэмэлт роялти төлөөд ордыг ашиглаж болно гэсэн хоёр хувилбар санал болгох боломжтой.

Хувь эзэмшихгүй, тусгай нэмэлт роялтитай болсноор борлуулалт эхлэнгүүт ногдол ашгаар хүртэх үр өгөөжөө шууд хүртээд явна гэсэн үг. Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа ногдол ашгаа хүртэнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр энэ бол нэг талдаа төрд хамгийн эрсдэл багатай хувилбар юм. Нөгөө талаас, хөрөнгө оруулагч компанидаа ч төр бизнесг оролцоод хяналт тогтоогоод байх эрсдэлгүй. Мөн ард түмнээс үүсэх үр өгөөжийн хүлээлтийн эрсдэл гарахгүй. Хувь эзэмшихээр л манай ногдол ашиг бага, хөрөнгө оруулалтын зардал их байна гэх мэт маргаан үүсэж буй юм.

-Төр тусгай роялтигаар үр ашгаа хүртэх анхны төсөл нь "Гацуурт" болох гэж байна уу? УИХ хувь эзэмшихийг дэмжээгүй шүү дээ. Гэтэл нөгөө талд нь түүх, соёлын дурсгалыг устгах учраас энэ ордыг ашиглуулахгүй гэж иргэний нийгмийнхэн тэмцэж байна.

-Хууль буцаж үйлчлэхгүй. Тэгэхээр шинээр ашиглах стратегийн ордуудад энэ хууль үйлчилнэ. Уг хуулийн хүрээнд "Гацуурт"-ын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй хэлэлцээ хийх шинэ багийг томилсон. Хэлэлцээ дөнгөж эхэлж байна. Ноён уулын булш, бунхан, хиргисүүрийг хөндөхөөс хамгаалах нь зайлшгүй. Соёлын өвийг хөндөх эсэхийг мэргэжлийн төвшинд судлах ажлын хэсэг мөн ажиллаж эхэлсэн. Тэд дүгнэлт зөвлөмж гаргана. Ер нь улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах төслүүдийг ашиглах ёстой. Ордыг ашиглахад түүхийн дурсгал, соёлын өвийг хөндөхөөр байвал хамгаалах нь тодорхой.

-Уул уурхайн яам хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого чиглэлийг өөрчлөхөөр ажиллаж эхэлсэн. Энэ талаар ямар ажил амжуулаад байна вэ?

-Уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого орхигдож явсан. Энэ бүхэн хүнтэй шууд холбоотой. Хүнээ бодохгүй байж ашигт малтмал олборлох гэж улайрах нь дэндүү өрөөсгөл. Нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг тавих ёстой. Өнөөдөр осол гарсны дараа хянах, шалгах, бүртгэх, нөхөн олговор олгох эрх зүйн тогтолцоо хэрэгжиж байна. Түүнээс биш, осол гарах, хүний эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдээгүй байна. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахын тулд урьдчилан сэргийлэх, шинэ стандарт нэвтрүүлэх шаардлагатай. Манай салбарт анх удаа Геологи уул уурхай, газрын тосны салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо байгууллаа.

Мөн яам, салбарын агентлагт хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнтэй боллоо. Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд хэд хэдэн ажил хийнэ. Энэ хаврын чуулганаар үүнтэй холбоотой нэг чухал асуудал орж байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын "Уурхай дахь аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай" 176 дугаар конвенцод нэгдэн орох тухай хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлж байна. Энэ конвенц нь уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн цогц бодлогыг тодорхойлох суурь баримт бичиг болох юм.

Холбогдох эрх бүхий байгууллагын үүрэг хариуцлагыг тодорхойлж, осол гэмтлийг мэдээлэх, тайлагнах, судлах, шалтгааныг олж илрүүлэх, үндэсний мэдээллийн сантай болох зэрэг нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн энэ сарын 28-нд "Нэн тэргүүн ХАБ" нэртэй бага хурлыг Хөдөлмөрийн яам, Барилга, хот байгуулалтын яамтай хамтарч хийхээр төлөвлөсөн. Хурлаар ослоос урьдчилсан сэргийлэх удирдлагын тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад хөрөнгө мөнгөө зарцуулдаг болгох бодлогын шийдлийг түлхүү ярилцах юм. Хуулиар далайлгахаас илүүтэй хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэх зан үйл, хандлага, соёлыг хэвшүүлэх нь чухал байна.

Т.ЭНХ

 

Г.Тэмүүлэн: "Оюутолгой"-н хэлэлцээрт монголчууд нэг талдаа гарч чадахгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани