Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгой тойрсон асуудлууд буюу муу эр дайнд хөөрөхийн үлгэр

Тавантолгой тойрсон асуудлууд буюу муу эр дайнд хөөрөхийн үлгэр "Шийдлийн” Засгийн газрын Ерөнхий сайд энэ сарын 5-ны ням гаригт нийт иргэддээ хандаж хэлсэн үгэндээ Тавантолгой, Оюутолгойн асуудлууд шийдэгдэж, түс тас түмпэн шанага болсон гээд байсан.

Гэтэл маргааш нь УИХ-ын хаврын чуулганы хуралдааныг нээж үг хэлсэн З.Энхболд дарга Тавантолгойн гэрээг Монгол улсад, тэр дундаа хувьцаа эзэмшигч 2 сая монголчуудад ашиггүй болсоныг дуулгаж, хэрвээ гэрээг УИХ-аар хэлэлцүүлэлгүй гарын үсэг зурах, зурах гэж оролдсон сайд нарыг огцруулах асуудлыг санаачилж хэлэлцүүлэхээ мэдэгдсэн. Ингээд асуудал үүсч АН-ынхан УИХ дахь бүлгийн хурлаараа хэлэлцээд Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх болсон.

Ингээд тэд мэдээлэл хийж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг асуудлыг УИХ яаралтай хэлэлцэж 14 хоногийн дотор бэлэн болгож өгөхийг хүссэн.

Гэвч Засгийн газар түүнээс хойш 14 хоночихоод байхад өөрсдөө Тавантолгойн гэрээг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхгүй байгаа нь сонирхолтой гэхээсээ илүү хачирхалтай хардлага дагуулсан асуудал болоод байна.

Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэхээр гурав хойшилсон Тавантолгойн гэрээг өнгөрсөн долоо хоногт ээлжит бус хурлаараа хэлэлцэж УИХ-д өргөн барих гэж буйг М.Энхсайхан сайд дуулгасан. Энэ 14 хоногт Тавантолгойн гэрээ тойрсон улстөрчилт маргаан мэтгээн ч хэтэрхий ихээр гарлаа. Энэ тухай асуудлуудыг багцлан уншигч та бүхэндээ толилуулж байна.

 

050901c5-2d52-4aa6-aff7-eb450ec59121.jpgМ.Энхсайхан: Гэрээг өргөн барихад бэлэн байна

Хоёр долоо хоногийн өмнө гарын үсэг зурах гэж байсан Тавантолгойн гэрээ УИХ-д орохоор болсон ч орж ирэлгүй хугацаа алдлаа. Энэ хооронд уг гэрээний нэг хоёр бүр гурван ч хувилбар гарч ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна.

Тэгвэл энэ сарын 17-нд Монгол Улсын сайд М.Энхсайхан өөрийн цахим хуудсаараа "Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-д өргөн барихад бэлэн боллоо. Одоо УИХ-ын дарга цаг товлохыг хүлээж байна” хэмээн жиргэлээ.

Уг нь гэрээний төсөл хэдийнэ бэлэн болчихсон, гэвч УИХ-д өргөн барихгүй удаад байгаа нь гэрээг засварлах шаардлагатай болсон талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан. Харин ийм зүйл байхгүй гэдгийг ажлын хэсгийнхний зүгээс хэлсээр байгаа.

М.Энхсайхан "Гэрээний төслүүдийг УИХ-д өргөн барихын тулд УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл, үзэл баримтлалыг мөн Засгийн газраас өргөн барих шаардлагатай байдаг байна.

Үзэл баримтлал, УИХ-ын шийдвэрийн төслүүд бичиг баримт хэлбэрт орж бэлэн боллоо” гэдгээ бас мэдэгдлээ. Засгийн газраас Тавантолгойн гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлбэл энэ долоо хоногоос эхлэн уг асуудлыг УИХ дахь нам, эвслийн бүлэг, байнгын хороод, чуулганаар хэлэлцээд эхэлнэ.

Намын бүлгүүд Тавантолгойн асуудлаар хуваагдаагүй

Тавантолгойн гэрээг УИХ-д оруулж ирж хэлэлцэнэ, хэлэлцэхгүй хэмээн намын бүлгүүд дотроо хоёр хуваагдчихаад байгаа гэсэн асуудал хэвлэлээр хөвөрсөн. МАН-ын бүлэг гэхэд л 26 гишүүн нь 12: 14-өөр хуваагдан мэтгэлцсэн гэх.

Гэвч үүнийг тус намын бүлгийнхэн болон МАН-ын генсек Ж.Мөнхбат нар үгүйсгэсэн. Ж.Мөнхбат "Уг асуудлаар манай намын бүлгийнхэн талцаагүй. Намын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын бусад удирдлагын хамт Тавантолгойн гэрээг УИХ-д оруулж ирж хэлэлцүүлэхийг Засгийн газраас шаардсан бичигт гарын үсгээ зурсан.

Тэгэхээр Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг эсэргүүцэж байгаа гишүүн манай бүлэгт байхгүй” хэмээн мэдэгдсэн.

Мөн АН-ын бүлэг, "Шударга ёс” эвслийн бүлэг ч асуудлыг УИХ хэлэлцэхийг дэмиж байгаа юм. Тэгэхээр талцаж байгаа тухай мэдээлэл худлаа бололтой.

З.Энхболдын зөвлөх А.Гансүх М.Энхсайхан сайдыг мэтгэлцээнд дуудав


Энэ хооронд УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх А.Гансүх Тавантолгойн гэрээг хийхээр томилогдсон Засгийн газрын ажлын хэсгийн дарга, сайд М.Энхсайхантай мэтгэлцэхийг санал болгосон. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Энхсайхаан, дуртай ТВ-ээ өөрөө сонго. Тавантолгой дээр байгуулахаар бэлтгэсэн 3 гэрээний талаар халз мэтгэлцээнд оръё” гэлээ.

УИХ-ын даргын зөвлөх А.Гансүхийн хувьд Тавантолгойн гэрээн дээр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлсээр байгаа хүн. Үүнийгээ ч твиттер хуудсаараа дамжуулан жиргэсээр буй юм.

Тэрбээр "Энхсайхан "Тавантолгой гадаад захиалгатай" гэжээ. М.Энхсайханы зурахаар тохирсон гэрээ Монгол Улсад ашиггүй, нөгөө талын захиалгатай гэдгийг баримтаар батална. Энхсайхан, Шинхуатай дундын зөвлөхтэй гэнэ.

Хоёр талын сонирхол адил бол дундаа зөвлөх авна. Нөгөө талын зөвлөхөөр өөртөө зөвлүүлэх гэж байх уу. Гэрээнд зааснаар Засгийн газар үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлаар шийдвэр гаргавал Энержи ресурсын өмнө буруутан болно гэжээ” гэх мэтчилэн өөрийн байр суурийг илэрхийлсээр байна.

Харин түүний халз мэтгэлцээнд оръё гэсэн асуултад Монгол Улсын сайд М.Энхсайхан одоогоор хариу өгөөгүй байна. М.Энхсайхан эсрэгээрээ УИХ Тавантолгойн гэрээг татан авч хэлэлцэх гэж байгааг гадаад улсын захиалга хэмээн мэдэгдсэн.

Түүний мэдэгдлийн гадаад улс гэдгийг олон хүн Орос гэж харж байгаа бол эсрэгээрээ түүнийг болон Засгийн зарим сайд нарыг Хятадын эрх ашгийг Монголынхоос илүүд тавьсан гэж байгаа билээ. Уг нь бэлэн болчихсон гарын үсэг зурах гэж байсан төслөө яагаад УИХ-д шууд оруулаад ирэхгүй удаад байна, энэ их "но”-той хэрэг хэмээх хардлага ч гарч эхлээд байна.

Нээрээ ч юу юугүй л гарын үсэг зурчих гээд байсан төслийг Засгийн газар өөрөө хэлэлцэх гэж ямар удаан дуншина вэ. Үүний цаана юу байна вэ. Арай янз бүрийн юм байсан юм биш байгаа хэмээх хардлагууд ихээр гарч байна.

Таван толгой төслийн гэрээг нийт ард түмнээр хэлэлцүүлэхийг шаардлаа

Тэгвэл парламентад суудалгүй намуудын төлөөлөл УИХ-ын дарга, дэд дарга, УИХ-ын гишүүдэд Таван толгойн төслийг хэрэгжүүлэх гэрээтэй холбоотой асуудлаар шаардлага гардууллаа. Уг шаардлагыг УИХ-ын дэд дарга Л.Цог хүлээн авсан.

Есөн заалт бүхий шаардлагад "Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газар түүний баялаг, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг.

Гэтэл Ч.Сайханбилэг тэргүүтэй Шийдлийн Засгийн газар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байх ёстой, төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон, Монгол Улсын хөгжилд үнэмлэхүй байр суурь эзэлж байгаа Таван толгойн ордыг нэг хөрөнгө оруулагчийн мэдэлд, хязгааргүй давуу эрхтэйгээр өгөхөөр гэрээ боловсруулж, үзэглэх гэж байгааг эсэргүүцэж байна” гэж дурджээ.

УИХ-д суудалгүй намуудын төлөөлөл Таван толгойн гэрээг Монгол улсын нийт иргэдээр хэлэлцүүлэхийг шаардаж байгаа энэ аж. Мөн хариуцлагагүй гэрээ хийж, УИХ болон Засгийн газрын тодорхой хөтөлбөрүүдийг бүдүүлгээр зөрчиж буй нэр бүхий албан тушаалтнуудыг огцруулахыг шаардаж байгаагаа ийнхүү мэдэгдсэн байна.

1072 хувьцаанаас болж М.Энхсайхан огцрох уу


Энэхүү Тавантолгойн гэрээний асуудал М.Энхсайхан сайдыг суудлаас нь огцруулахад хүргэж болзошгүй байдал байсаар л байна. УИХ-ын дарга З.Энхболд болон түүний зөвлөх А.Гансүх нарынхаар бол М.Энхсайхан огцрох болзлоо хэдийн биелүүлчихсэн хүн.

 Мөн УИХ-д суудалгүй намынхны шаардлага ч бас үүнд чиглэсэн. Түүгээр ч үл барам М.Энхсайханыг огцруулах асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ч тавьж магадгүй болчихоод байна.

Учир нь боловсруулсан гэрээнд нь Тавантолгойн хувьцаа эзэмшигч 2 сая Монголчуудын эрх ашиг хөндөгдөж байгаа аж. Тиймээс ч УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд иргэдээс асар их гомдол ирж байгаа гэнэ.

Энэ бүхнийг судалж байгаад асуудлыг шийднэ гэдгээ О.Баасанхүү мэдэгдсэн. Ийнхүү Тавантолгойн асуудал бөөн дуулиан шуугиантайхан үргэлжилж байна.

О.Хуяг

Гэрэг.мн
Тавантолгой тойрсон асуудлууд буюу муу эр дайнд хөөрөхийн үлгэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани