Уурхайн талбар дахь хоолны газрын инженерчлэл зургийн ажил
"Оюу толгой" ХХК ('Захиалагч') нь д туршлага бүхий ханган нийлүүлэгчдийг "Оюу толгой”-н уурхайн талбар дахь хоолны газрын барилга байгууламжийн инженерчлэл зургийн ажил гүйцэтгэх нээлттэй тендерт оролцож, мэдээллээ ирүүлэхийг урьж байна.
Үйлчилгээ үзүүлэх компани нь дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Нарийвчилсан инженерчлэлийн зураг боловсруулах
-
Монгол улсын хууль дурэм, Онцгой байдлын албаны дүрэм журам болон олон улсын барилгын стандарт, орон нутгийн барилгын дүрэм журмыг даган баримталж барилгын тодорхойлолтыг боловсруулна.
- Барилгын нарийвчилсан зургийг гаргахдаа барилгын урьдчилсан зохиомж зургийг ашиглана.
Тендерт оролцох сонирхолтой талууд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
- Компанийн танилцуулга
- Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн хуулбар
- Өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын туршлага
- Үндсэн ажилчдын мэдээлэл, нэрс
- Байгууллагын бүтэц зохион байгуулалтын диаграм
- Чанарын баталгаа, чанарын шаардлагын бодлого журам
Дээр дурьдсан ажлын төрлүүдтэй адил төстэй үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай компаниуд дээр заасан бичиг баримтуудыг 2015 оны 4 сарын 28-ний өдрийн 17:00 цагаас өмнө RFxBox@ot.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Оюу толгой ХХК нь дээрх шаардлагын хангасан нийлүүлэгчдээс зөвхөн Тендерт оролцох хүсэлт хүлээн авч байгаа бөгөөд энэ нь аливаа ханган нийлүүлэгч буюу ханган нийлүүлэгчдээс ажил, үйлчилгээ авах амлалт, баталгаа болохгүй болно. Тендерт оролцох хүсэлт боловсруулах, компанид хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг Оюу толгой ХХК хариуцахгүй.
Тендерт оролцох сонирхолтой талууд ”Оюу толгой” ХХК-ийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-supplier линкээр орж бүртгүүлнэ үү.
"Оюу толгой” ХХК
Хангамжийн Хэлтэс