- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа
Тавантолгой ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төслийг УИХ-аар удахгүй хэлэлцэнэ. Хөрөнгө оруулахаар хэлэлцээ хийж буй Монголын "Энержи ресурс", Хятадын "Чайна Шинхуа энержи" Японы "Сүмитомо" компани хамтын ажиллагааныхаа хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанийг удирдах юм. Хэлэлцээрт энэ компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргаж, олон нийтэд худалдах талаар тусгаагүй байна гэж зарим улстөрч шүүмжилж буй.
Харин хөрөнгө оруулагч тал "Хувьцааг нь олон нийтэд худалдах эсэх нь Засгийн газрын мэдэх асуудал. Бидэнд хамаагүй" гэж хариулж байгаа. Тавантолгойн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой"-д үлдэнэ. Тэгэхээр компанийнхаа хэлбэрийг өөрчлөх эрх Засгийн газрын мэдлийнх гэсэн үг. Хамтрагчид ордын нөөцийг л ашиглана. Үүндээ тохирсон төлбөр төлнө. Өөр асуудалд оролцохгүй.
Шийдвэр гаргагчид "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг гурван сая хүн эзэмшдэг гэж ярих дуртай. Үнэн хэрэгтээ Монгол Улсын 970 мянган иргэн, 553 аж ахуйн нэгж тус компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 6.5 хувийг эзэмшихээр бүртгүүлсэн байгаа. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохдоо МАН иргэн бүрд 1.5 сая төгрөг өгнө гэж 1072 ширхэг хувьцаа олгох "аян" өрнөснийг бид мэднэ.
2008-2012 онд ажилласан Засгийн газар нийт 770 мянган өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутанд амласан мөнгөө өгсөн. Үлдсэн 2.2 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 ширхэг хувьцааг, эсвэл нэг сая төгрөг авах эрх олгосон билээ. Ингэхэд 1.1 сая иргэн сая төгрөг авахыг сонгосон юм. Харин Засгийн газарт өгөх мөнгө байгаагүй. Тэд хувьцаа ч үгүй, мөнгө ч үгүй хоцров. Засгийн газар мөнгө өгч чадахгүй нь, хувьцаа л өгье гэж үнэнээ өчихөөс аргагүй гэж үзэх хүн олон бий. Гэвч Засгийн газар энэ талаар ам үл нээх аж.
"Эрдэнэс Тавантолгой" компанийнхан хувьцаагаа хэрхэх талаар хөрөнгө оруулалтын банкнуудаас зөвлөх үйлчилгээ авчээ. Монголын хөрөнгө оруулалтын дөрвөн банкны хамтарсан баг тус компанийн хувьцааны 51 хувийг "Эрдэнэс Монгол"-д, 34.5 хувийг зарласан хувьцаагаар "Эрдэнэс Тавантолгой"-д, 14.5-ыг нь иргэдийн, 0.05-ыг аж ахуйн нэгжүүдийн дансанд бүртгэхийг зөвлөсөн байна. Мөн тэд 1.1 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг олгож ҮЦТТТХТ-д бүртгүүлэхийг санал болгожээ. Зарласан хувьцаа гэдэг нь дотоод, гадаадын хөрөнгийн биржид худалдахаар төлөвлөж буйг хэлдэг юмсанж.
Иргэд 1072 ширхэг хувьцаа хэзээ "амь" орох бол гэж чих тавьж буй. Б.Энэбиш "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах ажлыг 2011 онд эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш IРО хийх хугацаа хойшилсоор байв. Тус компанийн дараагийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь 2016 онд хувьцаагаа хөрөнгийн биржид гаргана гэсэн нь хувьцаатай холбоотой хамгийн сүүлчийн мэдэгдэл байлаа. Харин одоо хувьцааг арилжих талаар тов хэлэх хүн алга. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан нь энэ тухай ярих цаг болоогүй гэж үзэхэд хүргэсэн болов уу.
Тавантолгойд хөрөнгө оруулах гэрээ байгуулах Засгийн газрын ажлын хэсгийг ахалж буй сайд М.Энхсайхан 2016 он гэхэд 1072 ширхэг хувьцааг "амилуулах" боломж харагдаж буйг ярьсан удаатай. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооныхон түүнтэй уулзаж, "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг "амь" оруулах хэд хэдэн хувилбар танилцуулсан гэдэг. Мөн энэ үеэр "Энержи ресурс"-ийн толгой компани ММС-ийн хувьцааг ч Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэж болохыг ярилцсан байна.
УИХ-ын дарга З.Энхболд "УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр тоглуулмааргүй байна" гэж 1072 ширхэг хувьцааны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын дарга Тавантолгойд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний төсөлд муу дүн тавиад буй нь энэ.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
О.ЛХАГВАСҮРЭН: Нүүрсний ханш сэргэсэн үед хувьцаагаа гаргавал үнэд хүрнэ
"Эрдэнэс Тавантолгой" компанийн Хөрөнгө оруулалт, төлөвлөлт, эдийн засгийн газрын захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
-"Эрдэнэс Тавантолгой"
компанийн хувьцааг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй.
Иймээс компанийн тайлан балансад тусгадаггүй. Хувьцааг нь яагаад
бүртгэлжүүлдэггүй юм бэ. Бүртгэх нь хувьцаагаа олон нийтэд худалдах
хамгийн эхний алхам биз дээ.
-Нэлээд урт тайлбар хийх хэрэгтэй болох байх. Манай компанийг 2010 оны
аравдугаар сард байгуулсан. Түүнээс хойш хувьцаатай холбоотой олон
шийдвэрийг УИХ, Засгийн газар гаргасан байдаг. Ингэхдээ Тавантолгойн
ордыг түшиглэж, "Эрдэнэс Тавантолгой" компанийг байгуулаад хувьцааных нь
20 хувийг иргэн бүрд олгохоор шийдвэрлэсэн. "Эрдэнэс Тавантолгой"
компани хувьцааныхаа бүртгэлийг өөрөө хийхгүй.
Засгийн газар брокер, дилерийн компаниудаар дамжуулаад хувьцаа
эзэмшигчдийг бүртгэх үүргийг ҮЦТТТХТ-д өгсөн. ҮЦТТТХТ иргэний шинэчилсэн
бүртгэлд хамрагдсан хүмүүсийн хувьцааг 2011-2012 онд бүртгэсэн юм. 2012
онд Засгийн газар иргэдэд нэг сая төгрөгийн хувь хишиг авах уу, эсвэл
манай компанийн 1072 ширхэг хувьцааг авах уу гэсэн сонголт олгосон.
Ингэхэд 1.8 сая иргэн бэлэн мөнгө авах хүсэлт гаргасан юм. Тэдгээрээс
нийт 770 мянга орчим өндөр настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн
нэг сая төгрөгөө авчихсан байгаа. ҮЦТТТХТ хувьцаагаа авах хүмүүсийг
бүртгэж дууссан.
Ингээд ямар нэг байдлаар хишиг хувь хүртээгүй 1.1 сая иргэн үлдээд
байна. Тэдэнд сая төгрөг биш, хувьцаа өгөх эсэхийг шийдэх хэрэгтэй. Энэ
бол "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны бүртгэлтэй холбоотой эхний
асуудал. Хоёрдугаарт, компани хувьцаагаа яаж бүртгэдгийг хөндөх
шаардлагатай. УИХ, Засгийн газар "Эрдэнэс Тавантолгой" компанийн өмнөөс
иргэдэд хувьцааг нь тараасан. Уг нь иргэд хөрөнгө оруулж байж хувьцаа
эзэмших учиртай. Тэгэхээр оруулах хөрөнгийг нь иргэдийн өмнөөс хэн
гаргах вэ гэдэг асуудал үүснэ.
Санхүүгийн тайланд актив, пассив гэсэн хоёр ойлголт бий. Пассив талд хувьцаа эзэмшигчээ, актив талдаа хувьцаа эзэмшигч хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсныг бүртгэдэг. Хөрөнгө оруулалтын олон хэлбэр бий. Бэлэн мөнгөөр, биет хөрөнгөөр оруулж болно. Засгийн газар 7.4 тэрбум тоннын нөөцтэй том ордоо "Эрдэнэс Тавантолгой"-д эзэмшүүлэх замаар хөрөнгө орууллаа гэж би ойлгож байгаа. Бид ордынхоо нөөцийн үнэлгээгээр дамжуулж, иргэд болон төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгөөр баталгаажуулахаар ажиллаж байна.
-Мөн компанийн хувьцааны нэрлэсэн ханшийг өндөр тогтоосон нь бүртгүүлэхэд төвөг удаж байгаа гэж сонссон.
-Тийм. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэнд олгосон
1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгтэй дүйцүүлээд нэгжийнх нь нэрлэсэн
үнийг 933 гэж тогтоосон. Анх энэ компанийг 15 тэрбум ширхэг хувьцаатай
байхаар шийдвэрлэсэн. Нийт хувьцааг нэрлэсэн үнээр нь үржүүлэхээр 14 их
наяд төгрөг гардаг.
14 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр тооцож байж хувьцаа нь баталгаажих хүндрэлтэй байдлыг нэрлэсэн үнэ нь үүсгэсэн. Үүнийг тайлбарлахын тулд 2011-2012 оны үйл явдлыг эргэж харах шаардлагатай. Нүүрсний үнэ өндөр байсан тухайн үед олон улсын 29 банкнаас хувьцаа гаргахад хэдэн төгрөг төвлөрүүлэх боломжтой вэ гэсэн санал авсан. Банкнууд "Эрдэнэс Тавантолгой"-г 4-28 тэрбум ам.долларын хөрөнгө татах боломжтой гэж үнэлсэн байдаг. Гэтэл үүнийг манай шийдвэр гаргагчид компанийн хөрөнгийн үнэлгээ гэж ойлгосон. Улмаар 7-8 сая ам.долларын үнэлгээтэй компани юм байна гээд нэрлэсэн үнийг нь тогтоочихсон юм. Тухайн үед Монголын нүүрсийг уурхайн аман дээрээс 70 ам.доллараар зарж байсан.
Одоо хоёр дахин буурсан. Өнөөдөр 2012 оныхоос тэс өөр, дордсон эдийн засгийн нөхцөл байдалд ажиллаж буйг ойлгох хэрэгтэй. Би хувьдаа 933 төгрөгт дүйцүүлж нэрлэсэн үнийг тогтоох нь эрсдэлтэй гэж хардаг. Нэг сая төгрөгтэйгөө дүйцүүлнэ гэж бодоод бичиж болно. Хувьцааг олон нийтэд худалдахад зах зээлийн ханш нь нэрлэсэн үнээсээ доош орвол яах вэ. Үүнийг бодолцох ёстой.
Манай Үнэт цаасны тухай хууль эрсдэл дагуулна. Тус хуульд компанийн хувьцааны ханш нэрлэсэн үнээсээ доош орвол татан буулгах тухай заалт бий. 933 төгрөгийг нэрлэсэн үнэ болгож тавих нь гол биш. Нэрлэсэн үнэ 100 төгрөг байж болно. Гол нь эдийн засгийн том өгөөж өгөх нөхцөлийг бүрдүүлж, "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааны ханшийг өсгөх ёстой юм.
-Үүсээд буй төвөгтэй байдал, бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа вэ?
-Засгийн газар хүмүүст бэлэн мөнгө олгох боломжгүй учраас хувьцаа
эзэмшүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Хувь хишиг хүрээгүй
иргэдэд хувьцаа эзэмшүүлэх тогтоолын төслийг Засгийн газарт танилцуулах
бодолтой байгаа. Үнэлгээний тухай ярихад "Эрдэнэс Тавантолгой" эзэмшлийн
талбайдаа 2011 онд дэлхийд нэртэй "Могмей" компаниар техникийн үнэлгээ
хийлгэсэн байдаг. Тэднийх манайхыг 3.9 тэрбум тонн баталгаатай нөөцтэй
гэж үнэлсэн.
Ордын бодитой нөөцөд тулгуурлаж, эдийн засгийн үнэлгээг гаргах учиртай. Ингэсний дараа хувьцааны хөрөнгө оруулалтыг баталгаажуулна. Манай компани сүүлийн хоёр жилд ордын нөөцийг баталгаажуулахаар ажиллалаа. Нөөцөө баталгаажуулах хүсэлтээ Ашигт малтмалын газарт явуулсан. Ингэхийн тулд олон улсын экспертүүдийн хөндлөнгийн дүгнэлт шаардлагатай байгаа. Ордын нөөцийн эдийн засгийн үнэлгээ хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байна.
Хоёр компани нөөцийг үнэлсний дараа хөрөнгө оруулалтыг
баталгаажуулна. Энэ бол төвөг удах ажил биш. Ирэх оноос өмнө хувьцааны
бүртгэлийг хийчих болов уу. Мөн нэрлэсэн үнийг эргэж харах бодитой
шаардлага бий. Засгийн газрын тогтоол шийдвэр гарснаас хойш "Эрдэнэс
Тавантолгой" компанийн хувьцааг бүртгэх ажлыг огт орхигдуулаагүй.
-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг олон нийтэд арилжаалах, "амьдруулах" хугацаа ойртож байна гэж ойлгож болох уу?
-Болно. Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах
хэлэлцээ үргэлжилж байна. Хөрөнгө оруулагчид төмөр замаа тавьж,
үйлдвэрлэлийг 30 сая тоннд хүргэсний дараа хувьцаагаа гаргах бололцоо
бүрдэх ёстой гэж би хувьдаа хардаг. Зөв цагт хөрөнгөө үнэд хүргэх нь
хувьцаа гаргахын гол зорилго шүү дээ. Иргэндээ хувьцаа өгсөн учраас
хэзээ ч хамаагүй гаргах ёстой гэсэн хандлага байж болохгүй. Нүүрсний үнэ
сэргэсэн үед хувьцаагаа гадаад, дотоодын зах зээлд зэрэг гаргавал үнэд
хүрнэ.
Тогтмол худалдан авагчтай, зах зээлд байр сууриа эзэлсний дараа нүүрсний үнэ хямд байсан ч хувьцаагаа гаргах боломж бий. Гэхдээ нүүрсний үнэ өсөхийг хүлээх нь гарцаагүй. Энэ том ордын хувьцааг гаргахдаа эдийн засгийн агуулгыг нь илүү харах хэрэгтэй. Үүний сацуу хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг компанийн засаглалын асуудал хөндөгдөнө. Тэдний эрх ашгийг хамгаалах төлөөллийг хэрхэн бүрдүүлэх талаар Монгол Улс даяар хэлэлцэх ёстой.
Т.Энхбат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||