- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэл уулын хамгаалалтын бүс тогтоох санамж гаргав
Өнөөдөр МУИС-ийн Дугуй танхимд "Дэл уул”-ын орчмын түүх, соёлын
дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт хамгаалалтын
байдлын тухай нээллтэй хэлэлцүүлэг болов.
Монголын түүх соёлын дурсгалд холбогдох хосгүй дурсгалуудын нэгд Дэл
уулын цогцолбор дурсгал зүй ёсоор ордог. Дэл уул нь Дундговь аймгийн
Өлзийт сумын Тагт багийн нутагт орших баруунаас зүүн тийш 17 км,
хойноосоо урагш 8 км орчим сунаж тогтсон жижиг жижиг дэл маягийн
хаднуудаас бүрдэх бөгөөд урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ
Цагаан суваргатай хил залган оршино.
Энэ уулнаа МЭӨ 3000 жилээс ХХ зууны дунд үе хүртэлх хүмүүсийн эдийн
болон оюуны үнэт дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн. Дэл ууланд
хүрлийн үед холбогдох 3000 орчим хадны сүг зураг, эртний хүмүүсийн
оромж бүхий хавтгай чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш, руни
бичгийн дөрвөн дурсгал, Тан улсын үед холбогдох Монгол болон Хятад
бичээс зэргийг нээн илрүүлсэн юм.
Анх 1960 онд Монгол, Оросын Д.Дорж, А.П.Окладников нарын удирдсан
шинжилгээний ангийн эрдэмтэд хамтран уг газрыг илрүүлсэн. Түүнээс хойш
Д.Дорж, Э.А.Новгородова/1969, 1975/, Хүүхэн баатар, Т.Санжмятав /1987/_
Ю.Болдбаатар /1997/, Ц.Баттулга /1998, 2000/, Д.Цэвээндорж, Н.Батболд,
Д.Сүхбаатар, Э.Жигмэддорж /2003/, Б.Батсүрэн /2006/ зэрэг гадаад,
дотоодын олон судлаачид уг дурсгалт газрын талаар судалгааны ажил
хийсээр байгаа юм.
Монгол улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улсын тусгай
хамгаалалтанд авсан мөн 2008 оны 175 дугаар тогтоолоор дахин
жагсаалтанд орж батлагдсан. Дэл уулын түүх соёлын үл хөдлөх дурсгалт
зүйлийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах зорилгоор тус газарт байгаа
сүг зураг, буган чулуу, булш, хиргисүүр, руни бичгийн дурсгалыг нэг
бүрчлэн бүртгэн, зурагжуулах, карт, дугаар, таних тэмдэгтэй болгон сүг
зураг бүхий хадан дэлүүдэд тээврийн хэрэгсэл хэт ойртохоос хамгаалж
хаалт, хашлага хийсэн.
Он жил улирахын хэрээр эдгээр дурсгалын үнэ цэнэ улам өсч байгаа ч
байгаль, нийгмийн олон хүчин зүйлийн нөлөөллөөс өдрөөс өдөрт сүйдсээр
байгааг энэ удаагийн хэлэлцүүлгээр онцолж байв. Тухайлбал, Дэл уулын
орчимд хэдэн жил дараалан ган гачиг тохиож, айлууд нутаг сэлгэн нүүж,
мөн хууль бусаар алт олох зорилгоор газар шороо ухах зэргээр уг газарт
бодит аюул учрах болжээ.
Иймд Соёлын өвийн төв, Дундговь аймгийн музей, Өлзий сумын ЗДТГ, МУИС,
ХУИС-ийн Ази судлалын тэнхим, ШУТИС, БуХИС-ийн Нийгмийн ухааны салбартай
хамтран "Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдөр”-ийг
тохиолдуулан уг хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Энэхүү хэлэлцүүлгээс: Дэл уулын хамгаалалтын бүс тогтоож, Засгийн
газрын тогтоол гаргуулах, Дэл уулын соёлын өвийн мэдээлэл, сургалт,
судалгааны төв байгуулах, Байнгын харуул хамгаалалт бий болгох, Дэл уул
орчмын түүх, соёлын дурсгалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох,
мэргэжлийн байгууллагууд болон орон нутгийн харилцаа холбоог дээшлүүлэх,
"Дэл уулын соёлын өв” хөтөлбөр боловсруулах санамж гаргалаа.
Өнөөдрийн хэлэлцүүлэгт СӨТ-ийн захирал Г.Энхбат, мэргэжилтэн
Б.Даваацэрэн, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Түүх
археологийн хүрээлэнгийн ЭША Н.Батболд МУИС-ийн багш Ц.Баттулга нарын
олон багш, эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм.
Дашрамд сонирхуулахад, Доктор, судлаач Д.Сүхбаатар 2006 онд Дэл уулын
тухай баримтат кино бүтээсэн бол 2008 гэрэл зургийн цомог гаргасан
байна.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Дэл уулын хамгаалалтын бүс тогтоох санамж гаргав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани