- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний салбарын хүндрэлийг давж туулахад төр туслах хэрэгтэй, чөдөр болж болохгүй
Нүүрсний салбарын хүндрэлийг давж туулахад төр туслах хэрэгтэй, чөдөр болж болохгүй
Саяхан болсон "Coal Mongolia 2015” чуулга уулзалтын үеэр нүүрсний салбарын өнөөгийн төлөв байдал, тулгарч буй хүндрэл бэрхшээлээс гарах гарц, арга замын талаар уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатартай ярилцлаа.
-Тавантолгойн ордыг Монгол улсын хөгжлийн том хөшүүрэг болгож чадах уу, үгүй юу гэдэг асуудлаар олон үзэл бодол уралдаж байгаа энэ үед нүүрсний салбарын өнгөрсөн үеийг хэтийн төлөвтэй нь харьцуулвал ямар ирээдүй харагдаж байна вэ?
-Тавантолгойн орд бол хэдэн тэрбум тоннын нөөцтэй, Монголын хэвлийд байгаа томоохон баялаг. Гэхдээ энэ орд ашиглагдахгүй өчнөөн олон жил болж байна. Анх тэнд нүүрсний нөөц байгааг олж мэдсэнээс хойш далан жилийн дараа энэ ордыг ашиглах боломж нь гарч ирж байна. Яагаад өмнө нь ашиглаж чадахгүй байсан бэ гэхээр цахилгаан эрчим хүч, авто зам, төмөр зам байхгүй, ерөнхийдөө дэд бүтэц байгаагүй. Хоёрдугаарт, хамгийн гол нь зах зээл байхгүй байсантай холбоотой.
Энэ ордоор улстөржих тутам бид өнөөдөр халаасанд байгаа мөнгөө, үр хүүхдийнхээ ирээдүйг болон сайн сайхан амьдралын боломжуудаа алдах болно. Нүүрсний салбарын ирээдүйн чиг хандлага үнэхээр хэцүү байна. 2020 он хүртэл дэлхийн зах зээл ялангуяа коксжих нүүрсний эрэлт нь байгаа хэдий ч нийлүүлэлт нь давж ихэсч байгаа учраас Монгол улс тэр өрсөлдөөнд орж, зах зээлийнхээ боломжийг олж авах маш том сорилт болж байна. Бизнесменүүд маань үнэхээр хичээж байна, энэ хичээл зүтгэл дээр нь харин улс төрчид чөдөр тавиад байна. Үүнийг л болих хэрэгтэй.
Бид өнөөдөр Тавантолгойн ордоо, боломжоо алдвал арван жил дахиад энэ ордыг ашиглахгүй байх магадлал үүснэ. Гэхдээ өнөөдөр бизнес хийхэд дэлхийн зах зээл өөрөө хүндрэлтэй, бэрхшээлтэй байгаа учраас ганцхан хувийн компаниуд ч гэлтгүй төрийн өмчит компани, орон нутгийн компаниуд хаа хаанаа л асуудалтай байгаа. Гагцхүү үүнийг давж гарахад төр туслах хэрэгтэй. Чөдөр ерөөсөө тавьж болохгүй.
-Уул уурхайн судлаачийн хувиар харахад нүүрсний зах зээл дээрх бидний гол өрсөлдөгч хэн бэ?
-Ер нь ордыг хөгжүүлэхдээ хамгийн түрүүнд бидний өрсөлдөгч хэн бэ, хамтрагч буюу хэрэглэгч хэн бэ гэдгийг зөв таних ёстой. Өнөөдөр АНУ, Австрали бол Монголын хамгийн том өрсөлдөгч. Монголд орж ирж ордуудыг эзэмших сонирхол тэдэнд маш их байгаа. Ингэж байж дэлхийн гол зах зээл болох Хятадыг дангаараа базах сонирхол тэдэнд бий. Тиймээс энэ ордыг хөгжүүлэхийн тулд бид нар хамтрагчтайгаа буюу Хятад улстай хамтрах ёстой. Тэгэхээр Хятадтай хамтрах уу, Америктай хамтрах уу гэдэг маань өөрөө өрсөлдөгчтэйгээ хамтрах уу, хамтрагчтайгаа хамтрах уу гэдэг асуулттай агаар нэг болчихоод байгаа юм.
Орос ч гэсэн манай өрсөлдөгч шүү дээ. Хятадын зах зээлийг булаацалдаж байгаа. Тэгэхээр том орнууд зах зээлээ булаацалдаж манай орон дээр геополитик явуулаад байна. Таван жил дэд бүтцээ бариагүйгээс болж Орос өнөөдөр манай хамгийн том өрсөлдөгч болчихсон байгаа. Элга-гийн ордоор дамжаад Зүүн Сибирээр Хятадтай холбогдчихсон. Нүүрс угаах, коксжих нүүрс нийлүүлэх арван тэрбум долларын төслийг хэрэгжүүлж байна. Бид ухаарах ёстой.
-Аливаа асуудалд улс төрийн шийдвэр гох дэгээ, тээг болж байгааг яаж шийдэх ёстой гэж Та харж байна вэ?
-Ерөнхий сайд маань ард нийтийн санал асуулга явуулсан. Ерөнхий сайд өөрөө зангаргаараа асуудлыг шийдэх боломжгүй болоод л ийм асуулгыг хийлээ гэж харж байгаа. Тэгээд стратегийн ордуудаа хөгжүүлье гэдэг дээр олон нийт саналаа өгсөн. Тэгвэл хэн яагаад чөдөр тушаа болоод байна вэ? Бүр тодруулбал, төрийнхөн яагаад энэ асуудлыг улстөржүүлэх болов? Урт нэртэй хуулийг ямар хүмүүс батлуулсан юм бэ, Гадаадын хөрөнгө оруулагчдыг хэн хөөж явуулахад нь хэн кноп дарсан юм бэ, 68 хувийн татварыг хэн лоббидож оруулж ирж Монголыг элгээр нь хэвтүүлсэн юм бэ? Энэ хүмүүс бүгд өнөөдөр УИХ-д инээгээд л сууж байна. Өнөөдөр энэ популистууд зүгээр ажлаа хийж байгаа хүмүүсийг чичлэхээсээ илүүтэй өөрсдийнхээ хийсэн алдааг олон нийтэд нээлттэй зарлах цаг болсон. Эдийн засгийн алуурчид улсынхаа хөгжлийг ухраасныхаа хариуцлагыг хүлээх ёстой.
Хэн дээрх гурван хуулийг батлахад хувь нэмрээ оруулж хэд дахин кнопоо дарав, хэн Тавантолгойн ордыг гацаах гээд хэнтэй үгсэн хор найруулж явааг жагсаагаад гаргах хэрэгтэй. Энэ хүмүүсийн хуурамч багийг хуулах цаг ирсэн байна. Төрийн эрх мэдлээрээ далайлгаж хувийн бизнесийг боодог, улс эх орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлдэг ийм хүмүүс өнөөдөр төрөөс зайлах ёстой.
-"Coal Mongolia-2015” чуулга уулзалт болж байна. Энэ уулзалтаар яг юу шийдэж, бидэнд ямар ашиг, үр дүн ирнэ гэж Та харж байна вэ?
-"Coal Mongolia” чуулган жил бүр болдог. Чуулган дээр 1000-1500 гаруй хөрөнгө оруулагч, салбарын судлаач нар бодлого тодорхойлоход оролцдог. Энэ хурал одоо тав дахь жилдээ болж байна. Энд бид ганц л юм ярьдаг, "Монголын эдийн засгийн гол ноён нуруу бол нүүрсний салбар. Тэр тусмаа Хятад руу нийлүүлдэг коксжих нүүрсний зах зээл юм” гээд тодорхойлчихсон. Тэнд хүрэхийн тулд бид дэд бүтцээ аль болох өртөг багатай байгуулах хэрэгтэй. Төмөр замын бодлого нь гарсан ч гэсэн гүйцэтгэл дээрээ нарийн, өргөн цариг гээд эрлийз хурлийзаараа дуудалцаад баахан Монголчууд талцах юм болсон шүү дээ. Ашгүй нэг юм асуудал нь шийдэгдээд цаашаа явж байтал бас л тээг саадууд гарч ирээд байна л даа. Ингээд дотроо улстөржөөд хамаг асуудлаа будлиантуулаад ирэхээр бид хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх ямар ч боломжгүй бөгөөд нүүргүй болчихож байгаа юм. Жишээлбэл, Тавантолгой ордын консорциумд манай коксжих нүүрсийг нилээн өндөр үнэтэй авч болох Япон өөрөө шууд орж ирээд энэ төсөлд оролцож байгаа нь энэ ордын үнэлгээг өсгөж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байгаа. Ингэснээр Монголчуудын 1072 ширхэг хувьцааний үнэ өснө. Аль 2011 онд IPO хийгээд энэ орд дээр хэдэн тэрбумын мөнгө босгочих бололцоо байсан. Даанч улс төржиж, төмөр замын асуудлыг нь шийдэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүртэл дэд бүтэцгүй бахь байдгаараа л сууж байна даа.
Улсын менежмент болохгүй байгааг бид хангалттай харлаа. Бүр ганцхан Тавантолгойн орд дээр ч биш, Багануур, Шивээ гэхчлэн төрийн менежмент хийсэн нүүрсний ордууд бүгд хөрөнгөгүй, баахан өртэй, дампуурах чиглэлтэй. Ийм болохоор банкууд зээл олгодоггүй. Зээл олгохгүй болохоор Засгийн газраас, бидний өгсөн татвараас санхүүждэг. Үүнийг бид огт мэддэггүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулинд гаргасан "төрийн өмчит компаниудад төр хувь эзэмших асуудлыг хязгаарлана” гэсэн үзэл баримтлалын дагуу л бид явах ёстой.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||