Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Германы нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Монголын талаар юу хэлэв

Германы нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Монголын талаар юу хэлэв Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч, Мюнхений Их Сургуулийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн "Ifo Institut”–ийн Ерөнхийлөгч Проф. Др. Хүндэт Др. Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа. Эдийн засаг хямарсан энэ үед тэрээр манай улсад хямралыг даван туулах хэд хэдэн зөвлөгөөг өгсөн юм. Тэрээр "монгол улс маш богино хугацаанд буюу хоёр жилд 2.2 тэрбум төгрөгийн их өр үүсгэж, тансаг хэрэглээ нь өсч байгаа нь буруу замналаар эдийн засаг нь нурсан улс шиг харагдаж байна” хэмээн хэлжээ. Түүний юу гэж зөвлөсөныг дэлгэрэнгүйгээр хүргэе.

1. Бонд гаргаж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаагаа засах хэрэгтэй. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг тэрээр хатуу сануулжээ. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёсгүй. Танайд далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага л байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манайд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал.

2. Япон машинд хамаг орлогоо өгдөг нь буруу. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээдгүй олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал буруу байна. Тодруулбал баялагынхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм.

3. Гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Тэрээр энэ талаар ярихдаа "Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотооын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа
болоход ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэжээ.

4. Тансаг орон сууцны хэрэглээ өндөр байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлдөг урвуу хандлагатай. Монгол улсад зээлийн хүүгийн түвшин инфляцын түвшнээс доогуур байгаа нь буруу зүйл юм. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээл өгч байгаа нь барилгын бизнестээ татаас өгч байна гэсэн үг. Орон сууцны үнийн хөөсрөл байгаа бол хэзээ нэгэн цагт хагарна. Хөөс хагарсан цагт эдийн засаг
ч хямарч, банкууд хүнд байдалд орж, хадгаламж эзэмшигчид ч эрсдэлд орно. Тэгэхээр хүүгийн түвшин өндөр байх ёстой. Гэхдээ орон сууцны зээлийн хүүд татаас өгч буй нь буруу. Танай улсын орон сууцны зах зээл халалттай байна. Үүнийг цааш өрдөх нь маш буруу гэж бодож байна. Барилгын салбарын зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хотоо бүсчилж, ямар газарт нь үйлдвэрлэлийн дүүрэг барих, хаана боловсрол, соёлын үйлчилгээний газраа барих гэж буйгаа тодорхой болгох ёстой. Бүх зүйл нь замбараагүй бөөгнөрсөн байх нь сайн зүйл биш. Зам, тээвэр дэд бүтцийн салбараа сайн төлөвлөх нь чухал.

5. Засгийн газар гаднаас зээл авч иргэдэд тараах нь буруу юм. Учир нь энэ нь хүмүүсийн хувийн хэрэглээг урамшуулах бас нэгэн түлхэц. Энэ мөнгөөрөө дэд бүтцээ сайжруулах эсвэл баялагийн сан бий болгох ёстой. Дэд бүтэц, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тээвэрлэх боломжтой төмөр зам, авто зам тавих гэх мэтээр ирээдүйд ашгаа өгөх үйлдвэрлэлийн дэд бүтцийг дэмжих нь зүйтэй. Дэлхий дээр эрдэс баялагаа үр ашигтай ашиглаж буй бүх улс баялагийн сантай байдаг. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг. Танай улс уул уурхайн орлогынхоо тодорхой хэсгийг баялагийн санг бий болгоход заруулах хэрэгтэй. Энэ Монгол улсын дараа дараагийн үед хэрэгтэй. Хэрэв ийм санг бүрдүүлж чадвал мөнгө их хэмжээгээр авах биш хүүгээр нь амьдарна гэсэн үг. Мөн баялагийн сангууд ч танай улсыг гадаад "шок”-оос хамгаалах үүрэгтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ яаж хэлбэлзсэн ч баялагийн сангаасаа нөхөх мөнгийг гаргаж, танай улсын хувьд баялагийн сан, тэтгэврийн тогтолцоог бий болгоход зарцуулаасай гэж би хүсч байна. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг.

6. Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол улсын гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна лээ. Танай улс хоёрхон жилийн дотор ийм хэмжээний өр үүсгэсэн нь түүхэндээ мэдэхгүй туршлага юм. Европын холбооны улс 100 жилийн дотор л энэ хэмжээний өртэй болсон байдаг. Гэхдээ Монгол улс хөгжиж буй улсын хувьд ирээдүй нь өөдрөг харагдаж байна. Монгол улс уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжиж, экспорт нь өсч буй улс. Гэхдээ дэлхийн уул уурхайн салбарын 0.015 хувийг эзэлж байгаа учир цаашид өсч дэвжих орон зай байна гэсэн үг. Харин уул уурхайн салбараа хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт их чухал.
Монгол улс хурдан давхидаг гөрөөс гэж нэрлэгддэг байснаа больж мөлхдөг яст мэлхий болох бий гэсэн айдас ч дэлхий нийтэд байна. Ингэхээр танай улсын Засгийн газраас гадныханд түгээх мессеж, үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах чухал.

Пунцагийн Улаанхүү

Германы нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Монголын талаар юу хэлэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани