- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ө.Энхтүвшин: Капла 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо үүнийг хэн төлөх вэ?
Ерөнхийлөгч УИХ-д өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж дууслаа. Яг одоо гишүүд ажлын тайлантай нь холбоотой асуултуудыг асууж байна.
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
"Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал дээр ямар бодолтой байна вэ, Өнгөрсөн жилийн хаврын чуулганаар гурван асуудлыг хэлэлцэж хамаг цагаа дуусгасан. Үүнд тань оруулж ирсэн давхар дээлийн хууль батлагдаагүй. Үүн дээр яагаад хориг тавиагүй юм бэ. Би таныг хориг тавих байх гэж бодож байсан. Гуравдугаарт та баялаг бүтээгчид, бизнесийн салбарын хүмүүсээ дэмжих ёстой гэж ярьж байгаа. Энэ асуудал дээл хууль хүчний байгууллагуудаас маш их дарамт ирдэг. Энэ тал дээр яаж анхаарах вэ" гэж асуусан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
"Үндсэн хуулийн өнгөрсөн хугацаанд 23 жил болж байна. Ажлын хэсэг гарсан. Ямар чиглэлд яаж өөрчлөлт хийх гэж байгаагаа олон нийтээр хэлэлцүүлэх ёстой. Батлагдаагүй хуульд хориг тавьж болдоггүй. Хуулийн байгууллага нь нэг үеэ бодвол харилцан бие биенээ хардаг, хяндаг хэлбэрт шилжсэн. Хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой олон хуулиуд батлагдаагүй байна. Сайн шийдлийг олох хэрэгтэй гэж бодож байна" гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
"Ерөнхийлөгчийн хийсэн ажлын тайланг сонслоо. Дэмжиж буй зүйл олон байна. Миний хамгийн их сонирхож буй зүйл нь таны сонгогдох үедээ хэлсэн үгнүүд байна. Шударга байцгаая, ам ажлын нэгдлээ хангая гэх зэрэг. Ам ажлын нэгдэл хэр хангагдсан бэ. Та давхар хашихыг та эсэргүүцэж байна гэж хэлж байсан. Бид энд сууж байгаа хүмүүсийг оруулахад таныг хориг тавих уу гэж харж байсан. Том төрөөс ухаалаг төр рүү гэсэн уриа явж байсан. Намаар ялгаварлаад халаад л байсан. Одоо ч халаад л байна. Үүн дээр би таныг дугарах болов уу гэж харж байлаа.
Дараагийн асуулт нь гадаадын иргэнд уучлал үзүүллээ. Энэ бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Та гаргасан. Нутаг руугаа буцсан. 35 тэрбумыг төлөхгүй гэсэн. Одоо үүнийг хэн төлөх вэ" асуусан юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
"Засгийн газрын гишүүн давхар хашихгүй гэсэн хуулийг их хурал батлах ёстой. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг багцаар нь шийдье гэж тохирсон шүү дээ. Тавантолгойн асуудалтай холбоотойгоор жилийн өмнө энэ асуудлыг ямар байдлаар шийдэх вэ. Яах ёстой вэ. Гадныхан толгой нь болоод авч явж чадахгүй нь. Тиймээс хувийн хэвшлийн болон гадны сонирхож буй компаниуд оролцоод явбал яасан бэ гэж яригдсан. Энэ асуудлаа их хурал дээр та бүхэн яриад цаг алдалгүй дэмжээд явах ёстой. Олон хуудас гэрээ хэлэлцээр хийгээд, засгийн газар урдуур нь ороод гүйгээд байх шаардлага байхгүй.
35 тэрбум төгрөгийг сургуулийн хүүхэд ч ойлгохоор болсон. Тэр Капла нарын хүмүүс шүүхэд давж заалдаагүй. Өөрийнхөө ялыг хүлээн зөвшөөрөөд явсан. Ялтан уучлал гуйсан тэр ялыг нь уучилсан. Түүнээс биш аж ахуйн нэгжид тавьсан өрийг уучлаагүй. Аж ахуйн нэгж нь давж заалдах шүүхэд хандсан. Шүүх тэр мөнгийг нь төлүүлнэ гэсэн шийдвэр гаргасан байгаа. Энд ямар нэгэн хуулийн зөрчил байхгүй. Магадгүй ойлголтын зөрчил л байгаа байх" гэв.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
"Ерөнхийлөгчийн хийсэн ажлыг цагаанаасаа хар нь илүү байна гэж иргэд үзэж байна. Нэгдүгээрт төрийн одон шагнал үнэгүйдлээ гэж байна. Бидэнд олдоггүй шагналууд тэнд тараагдаж байна. Ямар шугамаар яаж аваад байгаа нь ойлгомжгүй. Хоёрдугаарт нь сонгуультай холбоотой, шүүх засаглалтай холбоотой шүүмжлэлүүд. 2009 оны сонгуульд С.Баяртай хуйвалдаж ялсан. Өнгөрсөн сонгуульд өрсөлдөгчөө байхгүй болгож сонгуульд гарсан. Ялангуяа төрийн гурван өндөрлөг нэг намаас сонгогдсон энэ үед хүний өөрийнгүй барьж хорьж буй зүйлийг та юу гэж харж байгаа вэ. Өнөөдөр та эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэж ярьж байна. Бодит амьдрал дээр эв нэгдэл гэдэг зүйл алга. Хууль хүчний байгууллагуудаар далайлгаж өрсөлдөгчгүй боллоо.
Ноён уулыг би байгаа цагт ухуулахгүй гэж байсан. өнөөдөр ухахгүй гэж байна энэ шударга юм уу" гэж асуув.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
"Төрийн шагналтай холбоотой зүйл дээр өөрчлөлт хийе гэж үзэж байгаа. Намуудаас төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулна. Уг нь бид нийгмийн өөрчлөлтийн үед энэ асуудлаа шийдсэн бол зөв жишиг тогтох боломж байсан. хэрвээ нэртэй устай тодорхой гомдол байвал Тамгийн газарт хандах нь зүйтэй. Шагнал дээр маргаантай асуудал олон бий.
Шүүхийн эцсийн шийдвэр заавал дээд шүүх дээр очиж гардаг юм биш. Тэр Н.Энхбаяр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг асуугаад байх шиг байна. Тэр хүн уучлалаа үзээд эх орондоо ирж очоод явж байгаа. Ноён уулын асуудал дээр би нэг байр суурьтай байгаа. Орон нутгийнхантай нь очиж ярь. Өвөг дээдсийн бунхан, түүхэн дурсгалт зүйл байвал үүнийг хамгаал. Ер нь Ноён уулаас гарсан олдвор Монголд байдаггүй юм шүү дээ. Ордны гадаа хоол унд идэхгүй гэж явж байхаар. Эрмитажийн музейд асуудлаа илэрхийлэх нь дээр" гэж хариуллаа.
Гишүүд Ерөнхийлөгчөөс сонирхсон асуултуудаа үргэлжлүүлэн асууж байна. Тиймээс УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдааны цагийг 18.00 цаг хүртэл сунгалаа.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||