- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойг тал, талаас нь зулгаасан улстөрчид
Өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс
орныхоо хөгжлийг тодорхойлох хоёр замыг сонгож ард тvмнээсээ санал
асуулга явуулсан Өөрөөр хэлбэл "Оюутолгой, Тавантолгойгоо хөдөлгөж,
эдийн засгаа эрчимжvvлэх замаар ханшаа тогтоох” нэгдvгээр замыг 56.1
хувь нь сонгосон билээ. Ард иргэдийн дийлэнх саналыг авсан энэ хариулт
өнөөдөр маш олон маргааны дагуулж олон ч асуудал vvсгэж улстөрчдийг
төдийгvй монголын ард тvмнийг талцуулж байна.
Уг нь Монгол Улсын сайд М.Энхсайханаар ахлуулсан Ажлын хэсэг хөрөнгө
оруулагчидтай уулзаж тодорхой асуудлыг хэлэлцэж тохирсон ч гэлээ бараг л
гацаанд орох маягтай болчихоод буй юм. Тvрvvч нь 1-р нvvрт
Өөрөөр хэлбэл, доллар орох урсгалыг нээж, эдийн засгийг эргэлтэд
оруулах энэ төсөл нийгэмд хvлээлт vvсгэлээ гэсэн vг. Тавантолгойн
асуудлаар М.Энхсайхан сайд маш товч бөгөөд ойлгомжтойгоор монголын ард
тvмэнд тайлбарлсаар өнөөг хvрсэн. Анх тvvнийг Монгол Улсын сайдаар
томилогдох vед гацаанд байгаа бvтээн байгуулалтын ажлыг хурдан эдийн
засгийн эргэлтэд оруулж долларын урсгалыг нэмэгдvvл гэх vvргийг Засгийн
газраас өгч байсан шиг санагдаж байна. Гэтэл мань хvнийг олон уулзалт
хэлэлцээр хийсний дараа улсөрчид нам фракцаараа нийлж тvvнийг жинхэнэ
утгаар нь бөөрлөх шиг болж байна хэмээн монголын баялаг бvтээгчид нэгэн
хэвлэлийн хурал дээр хэлж байсныг тодхон санаж байна. Уг нь Тавантолгойн
асуудлыг ойлгож ядаад байх юмгvй гэдгийг зарим нэг улстөрчид ч хэлж
байсан.
Тухайлбал, УИХ-ын гишvvн Ж.Батсуурь "Хэлэлцээрийг удирдаж байгаа
М.Энхсайхан Ерөнхий сайдаар ажиллаж байсан хvн. Төрийн ажлын дадлага
туршлагатай хvн учраас итгэл хvлээлгэхэд буруудахгvй гэж би хувьдаа
боддог. Бvх зvйлийг хардаж, сэрдээд өөлж гоочлоод байвал болж бvтэх зvйл
ховор байх болов уу. Тэгэхээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэж,
цаг алдахгvйгээр шийдээсэй гэж бодож байна” гэсэн юм. Тvvнчлэн саяхан
болж өнгөрсөн "Монголын эдийн засгийн чуулга”-ны vеэр эдийн засагчидийн
хэлж буйгаар манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг
эхлvvлэх ёстой Ингэхдээ "Итгэлцэл”-ийг бий болгох нь юунаас ч илvv чухал
байгаа юм. Иймд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг
ажиллуулснаар хөрөнгө оруулагчдыг дахин татах нэг vндэс болно гэж
чуулганы индэр дээрээс хэлж байсан. Харин энэ талаар Монгол Улсын сайд
М.Энхсайхан хэлэлцээрийг хамгаалж, улстөржихгvйгээр Монголын эдийн
засагт vзvvлэх vр өгөөжийг нь харахыг шийдвэр гаргагчдад сануулаад
байгаа.
1072 хувьцааг УИХ хурал өөрөө шийдэх, дотоодын асуудал
Ингээд М.Энхсайхан сайдын ярьсан зvйлээс товчхон дурьдахад тэрбээр "Уг
нь Тавантолгойн асуудлаар байр суурь нь хоёр тийшээ хуваагдсан нөхцөл
байдал бий болчихоод байна.
УИХ-ын даргын хэлсэн vгэн дотор ойлголтын болоод мэдээллийн зөрvv байна
гэдгийг хэлмээр байна. Vндэсний аюулгvй байдлын заалтыг зөрчсөн гэж
байгаа боловч тийм зvйл байхгvй. Мөн ажлын хэсэг өөрийн хийж байсан бvх
хэлэлцээний явцыг олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн. Гэхдээ эцсийн
хvрсэн тохироог бол ажлын хэсэг Засгийн газарт л танилцуулах vvрэгтэй.
Зөв бурууг нь хэлэлцээд зөв байна гэж vзвэл УИХ-д танилцуулагдах
учиртай. 1072 хувьцааг хэлэлцээний явцад тохирсонгvй гэсэн байсан. 1072
хувьцааг УИХ хурал өөрөө шийдэх, дотоодын асуудал. Өнөөдөр Тавантолгойн
бэлтгэсэн хэлэлцээрvvдийг Засгийн газрын хуралдаан дээр хэлэлцэнэ. Уг
төслийн монголд өгөх өгөөжийг дурьдвал
-Чалкогийн өр буюу 143 сая ам.долларын өрийг хөрөнгө оруулагч тал
хvvтэй нь хvлээж аваад 12 сар дотор барагдуулна гэж vзвэл энэ төсөл
монгол улсад 500-600 сая ам.долларын өгөөжийг өгөх юм. Мөн энэ төсөл vйл
ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш жил бvр зардал болгож 700-800 сая
ам.долларыг монолд зарцуулах юм. Гэрээний тал дээр гэвэл өнгөрсөн хоёр
сард хийгдэж байсан гэрээ байгаа. Гэрээг өөрчилж, сайжруулсаар байгаа
шvv дээ.
Одоо ч гэсэн гэрээн дээр ажиллаж байгаа. Олон жилийн гэрээний зарчмыг
ярьж байгаа учраас маш нухацтай ажиллаж байгаа. Хэрвээ энэхvv гэрээ
Засгийн газраас ороод сайшаагдвал дараа нь УИХ дээр танилцуулагдана.
Гэрээнд Тавантолгой ордын лиценз Эрдэнэс-Таван толгой компанийн нэр дээр
100 хувь байгаа. Тэгэхээр зуун хувь төрийн өмч хэвээрээ байгаа гэсэн
vг.
Гэрээг бvрэн хийгдэж,баталгаажих хvртэл гэрээ нууц хэвээр байх ёстой.
Хамгийн багадаа гурван сарын дараа хэрэгжих учраас энэ хугацаанд Засгийн
газар, УИХ танилцах, хэлэлцэх бvрэн боломжтой. Би өөрийн хийж байгаа
ажилдаа бvрэн итгэлтэй байна. Хариуцлагыг хийсэн шиг хийж, vvрсэн шиг
vvрдэг байх хэрэгтэй. Ажлын хэсэг бол vндсэн болоод дэд ажлын хэсэгтэй.
Vндсэн ажлын хэсэгт би болон Уул уурхайн сайд, Сангийн сайд, Зам
тээврийн сайд оролцсон улс төрчдийн баг байсан. Дэд ажлын хэсэгт дандаа
мэргэжлийн хvмvvс оролцсон. Тиймээс мэргэжлийн хvмvvсийн баг бvрдэж
энэхvv төсөл дээр ажилласан гэж болно” гэв. Ард иргэд нь өдрийн хоолоо
арай хийн торгоож байгаа энэ цаг vед том төслvvдийн хөрөнгө оруулалтыг
гацаанд оруулсан хэвээр байлгаад байвал олон мянган хvн ажлын байргvй
болж олон ч компани хаалга vvдээ барих дээрээ тулна.
Тиймээс энэ том төслийг яаралтай хөдөлгөөнд оруулж улстөржилт хийхгvй
байвал зvгээр байна гэж Ерөнхий сайдын санал асуулгад оролцож саналаа
өгсөн олон мянган иргэд хvсч буй нь ч гарцаагvй.
Яг vнэндээ монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргvй болж, ядуурч байгаа нь бодит vнэн.
Тиймээс л уул уурхай, дэд бvтцийн чухал төслvvдээ урагш нь явуулсан шиг
явуулж, дахин улстөржилт, элдэв популизмаар төслvvдээ гацаахгvй байхыг
УИХ-ын эрхэм гишvvдэд баялаг бvтээгчид хvртэл уриалж байсан. Тавантолгой
монголын улстөр, эдийн засагт итгэл найдварын бяцхан оч сvvмvvлзvvлж
эхлээд байсан бол яах эсэх нь тодорхойгvй болж гацаанд орлоо. Биднийг
хоорондоо ийнхvv мэрэлцэж байх хойгуур бусад улс орнууд тvvхий эдээ зах
зээлд гаргаад өрсөлдөөн улам их болж бид хожигдох болоод байна шvv дээ
улстөрчид өө.
Эх сурвалж:
Тавантолгойг тал, талаас нь зулгаасан улстөрчид
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани