- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ерөнхий сайдын “бэлэг”
"Оюутолгой” нэг сая тонн баяжмал экспортолсонд баяр хүргэх нэрийдлээр манай улсад зочилсон "Рио Тинто”- гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш олз омог ихтэй буцав. Учир нь, "үхмэл” байдалд ороод бараг хоёр жилийг үдсэн далд уурхайн бүтээн байгуулалт удахгүй сэргэх нь тодорхой боллоо.
"Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын тохиролцоонд хүрсэн” хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглээд, үр дүнг нь ойрын үед олон улсад албан ёсоор зарлахаа амласан. Энэ мэдээг "Bloomberg”, "Reuters”, AFP зэрэг агентлаг олон улсад цацсаны дараа буюу өнгөрсөн даваа гарагт "Оюутолгой”-н 66 хувийг эзэмшигч "Turquoise Hill Resources” компанийн үнэ цэнэ суга өсөв. TRQ кодтой тус компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн биржид 9.8 хувиар өсөж, 4.47 канад долларт хүрсэн бол Нью- Йоркт 11.1 хувиар дээшилж, 3.6 ам.доллар болжээ.
Ингэснээр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх "Turquoise Hill Resources” компанийн зах зээлийн үнэлгээ 724 сая ам.доллараар өсөж, 7.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Товчхондоо, Ч.Сайханбилэг сайдын хэлсэн үг TRQ хувьцааны ханшийг сүүлийн нэг жилийн дээд цэгтээ хүрэхэд нөлөөлжээ.
"Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх шийдвэр гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж байна” хэмээн Ч.Сайханбилэг сайд өнгөрсөн ням гарагт олон нийтэд хандаж үг хэлэхдээ тэмдэглэсэн. Энэ тал дээр эцсийн бөгөөд байж болох хамгийн сайн саналыг Монголын талд танилцуулснаа Сэм Уолш сануулсан билээ. Далд уурхайн санхүүжилтийг эхлүүлснээр "Оюутолгой” болон "Эрдэнэс Оюутолгой” компанийн өр хэчнээн нэмэгдэх нь сонирхол татаж байна.
Өнгөрсөн оны сүүлчийн байдлаар "Оюутолгой” 7.8 тэрбум ам.доллар (үүнээс 1.5 тэрбум нь хуримтлагдсан хүү), "Эрдэнэс Оюутолгой” 751.2 сая ам.долларын өртэй байгааг "Turquoise Hill Resources” үйл ажиллагааны тайландаа тусгасан байв. Нөгөө талаас, Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд дээд цэгтээ буюу 4.7 тэрбум ам.долларт хүрсэн бол одоо 10 дахин буурчхаад байгаа. Оюутолгойн далд уурхайн санхүүжилт эхэлснээр энэ үзүүлэлт "сэв хийтэл” босоод ирэх нь тодорхой.
Дашрамд, "Оюутолгой” өнгөрсөн онд 733.7 мянган тонн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.долларын орлоготой ажилласан билээ. Тус компани өнгөрсөн жил 148.4 мянган тонн зэс, 589 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн бол энэ онд уг үзүүлэлтүүд өсөхөөр байгаа юм. Тодруулбал, 175-195 мянган тонн зэс, 600- 700 мянган унци алт агуулсан баяжмал гаргах төлөвлөгөөтэй байна.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||