- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний салбарынхан өрсөлдөх чадвараа сайжруулахыг чухалчлав
"Coal Mongolia 2015” чуулганы төлөөлөгчид нүүрсний салбарын өрсөлдөх
чадварыг олон улсад хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрөн ярилцаж байна.
Чуулганд Засгийн газрын төлөөлөл болон олборлолтын компаниуд, хөрөнгө
оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, АНУ, ОХУ, БНХАУ, Канад,
Австрали, Япон, Энэтхэг зэрэг 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна.
Тус чуулганыг Уул уурхайн сайд Р.Жигжид нээж хэлэхдээ,"Эдийн засгийн
гол тулгуур салбар бол яах аргагүй уул уурхай юм. "Coal Mongolia 2015”
чуулганы гол зорилго нь уул уурхайн салбарт ажиллаж байгаа болон хөрөнгө
оруулалт хийж буй дотоод, гадаадын хүмүүст бодлогоо таниулах, хууль
эрхзүйн орчныхоо шинэчлэлийг ойлгуулах, хөрөнгө оруулалт татахад
чиглэдэг. Монгол Улс нүүрсээ Ази номхон далайн орнуудад хүргэх зорилт
дэвшүүлэн ажиллаж байна. Хууль эрхзүйн орчин ч сайжирлаа. Монгол Улс 173
тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүнээс баталгаат нөөц нь 27 тэрбум тонн
юм” хэмээн онцлов.
2011 он бол эдийн засгийн өсөлтийн хамгийн оргил үе байсан. Үүний
хамгийн том хөдөлгөгч хүч нь нүүрс байсан бөгөөд тухайн үед 80 хувийг
нүүрсний салбараас олсон ашиг орлого зонхилж байсныг чуулганы үеэр
илтгэгчид тодотгож байв.
Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгой төслийн хөрөнгө оруулагчийн
гэрээний явц, сорилт ба шийдэл гэсэн сэдвээр илтгэл тавив. Тэрээр
илтгэлдээ, "Манай улс нэг хүнд ногдох нүүрсний нөөцөөрөө тэргүүлдэг ч
үйлдвэрлэл олборлолтынхоо хэмжээгээр сүүл мушгиж байгаа. Өнөөдөр бид
олон улсын зах зээлд өрсөлдөхийн тулд зардлаа багасгаж нүүрсний
олборлолтоо нэмэгдүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд үйлдвэрлэл,
тээвэрлэлт, борлуулалтыг нэг гарт өгөх хэрэгтэй. Энэ утгаараа бид
Тавантолгой төслийн хэлэлцээрийг амжилттай хийлээ. Нэг зүйлийг хэлэхэд
манайхан консорциум гэдгийг нэг компани мэтээр ойлгоод байх юм. Энэ бол
хамтын ажиллагаа юм. Өнөөдөр Тавантолгой төслийг хамтын ажиллагаан дээр
тулгуурлан Энэтхэг, Япон, Тайвань гээд олон улсын зах зээлд нүүрсээ
экспортлох боломжийг бүрдүүлэх юм. Сумитомо компани гэхэд японы зах
зээлд Тавантолгойн маркетинг эхэлснийг хэлж байсныг дуулгахад таатай
байна. Хэлэлцээрээр нүүрсний нөөцийг нэмэгдүүлэхээс эхлээд 300 гаруй
асуудлыг хөндсөн. Бид 200 сая ам.долларын урьдчилгаа авахаар тохиролцоод
байна. Мега төслийг урагшлуулах нийт хөрөнгө оруулалтын 70 хувийг банк
санхүүгийн байгууллагаас босгоно. Эцэст нь хэлэхэд Таван толгойн төсөл
Монгол Улсын өмч хэвээр үлдэнэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх” гэлээ.
Харин "Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар олон улсад” сэдвийн
илтгэгч Энержи ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл Монгол
Улсын ган болон коксжих нүүрсний олборлолт 563 сая тонноор хэмжигдэж
байсан өсөлт өнгөрсөн онд 20 гаруй сая тонн болж буурсныг онцолж байна.
Тэрээр хэлэхдээ, "Нүүрсний зах зээлийн гол бүс нь Япон, Солонгос,
Энэтхэгийн далайн боомт юм. Бид нүүрсээ тээвэрлэхдээ хятадын хэд, хэдэн
төмөр замын сүлжээг ашиглах боломжтой. Тээвэр, ложистикийн асуудлаа
шийдэх ёстой.Таван жилийн өмнөхийг бодвол бид олон асуудлыг шийдсэн.
Монголын нүүрсний салбар олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай. Гэхдээ
зах зээлийн өрсөлдөөнийг хэрхэн харах вэ гэдэгт гаргалгаа чухал.
Өрсөлдөгчид ямар өртгөөр бүтээгдэхүүнээ хүргэж байна вэ гэдгийг
судлаачид тооцсон байдаг. Тээврийн хувьд авч үзвэл 75-98 ам. доллараар
хүргэж байна. Нийлүүлэгчдийн 75 хувь нь алдагдалтай ажиллаж байгаагаас
үзвэл тээвэрлэлтийн асуудлыг боломжийн хувилбараар шийдэх хэрэгтэй.
Монголын нүүрсийг Тяньжиний боомт руу гаргахад өртөг нь 127 ам. доллар
болж байна. Энэ бол монголын нүүрсний өрсөлдөх чадварыг тоон баримтаар
тодорхой харуулж буй хэрэг юм. Тэгэхээр манай улсын хувьд хамгийн өндөр
өртөгтэйд орж байна. Түүнчлэн Өвөрмонголын зах зээл дээр хязгаарлагдаж
байна. Өнөөдөр бидэнд 2 зам байна. Нэг нь жижиг зах зээлдээ жижиг хэвээр
байж нүүрсээ олборлоод сорчлоод уурхайн аман дээрээс зарах. Нөгөө нь
олон улсад өрсөлдөх хэлбэр шийдлээ олж том тоглогч болохын төлөө ажиллах
зам байна” гэв. Хуралдаан үргэлжилж байна.
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Гэрэл зургийг Б.Цэрэнжамц
Нүүрсний салбарынхан өрсөлдөх чадвараа сайжруулахыг чухалчлав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани