- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Иран урантайгаа үлдэх нь
Лозаннад болсон хэлэлцээрийн дүнд Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх гол асуудлаар улс төрийн зөвшилцөлд хүрчээ. АНУ, ХБНГУ, Их Британи, Франц, БНХАУ, ОХУ болон Ираны төлөөлөгчид найман өдрийн турш хэлэлцсэний дүнд 12 жил үргэлжилсэн маргаанд цэг тавих найдвар бий боллоо. Ирэх долоодугаар сарын сүүлчээр талууд гэрээнд эцсийн байдлаар гарын үсэг зурна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани, Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф нар гол асууцлаар зөвшилцөдд хүрсэн тухай мэдэгдсэн бөгөөд Тегераны тусгаарлагдмал байдал дуусаж магадгүйг ажиглагчид онцолжээ. Хэдийгээр Иран энэ удаагийн хэлэлцээрийн үеэр зарим буулт хийсэн ч энхийн зорилгоор уран баяжуулах эрхтэй үдцэв. Өөрөөр хэлбэл, Натанза дахь уран баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа цаапшд үргэлжилж, харин ураны нөөцийн хэмжээ, баяжуулах түвшин, хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нь хязгаарлагдах аж. Түүнээс гадна Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн ямар ч объектод нэвтрэх эрхтэй болох юм. Иран 10 жилийн хугацаанд 19 мянган центрфугийн гуравны хоёр хувийг зогсоох, 15 жилийн хугацаанд хүнд устай реактор бүхий шинэ объект байгуулахгүй байх үүрэг хүлээж байна.
Үүний хариуд Барууны орнууд хоригоо аажмаар сулруулах, цуцлах, Тегеран хэлсэн амандаа хүрвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн эмбаргог ч цуцлах боломжтой гэнэ. Иран болон "Их зургаа"-гийн энэхүү хэлэлцээр, зөвшилцлийг Израиль болон Саудын Араб эсэргүүцэж байна. Ираны цөмийн хөтөлбөр
Шахын үеэс буюу 1950-иад оноос эхэлсэн бөгөөд АНУ, Герман, Франц Тегеранд тусалж байв. Цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор ашиглана гэдгээ амалсан тэд 1958 онд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт элссэн юм. Харин Исламын хувьсгалын дараа эрх барьсан шинэ удирдагчид шашин болон соёлд харшилсан гэсэн шалтгаанаар АЦС барихаа зогсоож, иран болон гадаадын эрдэмтэд, мэргэжилтнүүд гаднын орнууд руу гарцгаажээ.
Цөмийн хараат бус байдлын давуу талыг төдөлгүй ойлгосон Тегеран хөтөлбөрөө сэргээсэн бөгөөд 2003 онд АНУ Ираныг цөмийн зэвсэг бүтээхийг зорьж байна гэж "сэжиглэв". Сансраас авсан гэрэл зурагт өмнө нь мэдэгдээгүй байсан нууц байгууламж илэрсний дараа Вашингтоны араас Парис, Лондон, Берлин ч түгшүүрийн харанга дэлдэж, цөмийн хөтөлбөрийнхөө талаар танилцуулж, хумихыг шаардаж эхэлсэн. Улс орныхоо цахилгааны хэрэгцээг хашахын тулд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн тайлбарыг Тегеран хийсэн бөгөөд энэ одоо ч өөрчлөгдөөгүй. 2006 оноос НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны эсрэг дөрвөн багц хориг тавьсан бөгөөд тус улсын банкнуудын дансыг царцааснаар Тегераныг шахах бодлого эхэлсэн юм. 2012 онд АНУ болон Европын холбоо Ираны газрын тосны худалдааг эрс хязгаарлах хориг тавьсан нь Тегеранд хүнд туссан. Иран болон "Их зургаа"-гийн хэлэлцээр олон жил дамнан сунжирсан ч 2013 онд Хасан Роухани Ерөнхийлөгч болсноор асуудал арай нааштайгаар эргэж, улмаар зөвшилцөлд хүрч байна. Гэхдээ хэлэлцээрийн эцсийн үр дүн нь бие биедээ хийсэн буулт ч биш, гэрээнд гарын үсэг зурах ч биш, талууд тохиролцсоноо биелүүлэх л юм гэдгийг ажиглагчид онцолж байна.
Б.Чимэг /Засгийн газрын мэдээ/
Иран урантайгаа үлдэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани