Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ч.Сайханбилэг: Оюу толгойн далд уурхайн маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн олон нийтэд хандаж хэлсэн үгийг хүргэж байна.

Монгол ахан дүүс ээ

Монгол эх оронд маань өнтэй сайхан өвөл болж, өнгө нэмж өдөр уртассан, урин хавар айлчлан ирлээ. Эд баялаг хуримтлуулан, өөдлөн дэвжиж, өсч арвижихын билэгдэл хонин жил гарлаа. Ичигсэд хөдөлж амьд байгаль сэргэх ээлтэй сайхан эрхэм сайн энэ өдрийн  мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Тарган сайхан тавтай хаваржиж байна уу!

 Монголын шинэхэн түүхэнд бид анх удаа, парламентад суудалтай  улс төрийн бүх нам нэгдэж, Үндэсний эв нэгдлийн Засгийн газраа байгуулж чадлаа.  Шинэ Засгийн газраа та бүхний нэрлэснээр Шийдлийн Засгийн газар 3 дахь сардаа цаг хугацаатай уралдан ажиллаж байна.

Энэ хугацаанд хийсэн ажлаа ард түмэндээ танилцуулж тайлагнах нь манай Засгийн газрын эрхэм үүрэг бөгөөд энэ бүхний тайлал болгон Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өмнөх үдэш Та бүхэндээ чармайн хийсэн,  бүтээхээр зүтгэсэн, цаашид гүйцэлдүүлэн хийх  ажил үйлсээ өргөн танилцуулж байна.

Шинэ Засгийнхаа тэргүүлэх чиглэлийг Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг гэж тодотгосон нь учиртай, ийм ч учраас их ажлынхаа ноён нурууг энэ чиглэлд зориулж ирлээ.

Төсвийн зардлаа багасгасан, эдийн засгийн хүндрэлийг даван туулах төлөвлөгөө баталсан, чөлөөт худалдааны анхны гэрээг Япон улстай байгуулсан, МСС-н хоёр дахь төслийг хэрэгжүүлэхээр болсон, хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр байгуулсан, алт олборлолтыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан, бензин, нефть бүтээгдэхүүний санхүүжилтийг шинэ эх үүсвэртэй болгосон, яам агентлагийн зардлыг бууруулах цогц арга хэмжээ авсан, хайгуулын үйл ажиллагааг сэргээсэн, шинэ нэгдсэн эмнэлэг байгуулах болон шинээр 93 сургуулийн барилга барих хөрөнгө, Эрдэнэт-Овоотын төмөр замыг барих асуудлыг шийдвэрлэсэн, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн, төрийн өндөр албан тушаалтнуудыг төрийн өмчийн компаниудын удирдлагаас холдуулсан, ХБНГУ-ын Берлин хотноо зохиогддог дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнд Монголын өдрүүдийг зохион байгуулсан гээд тоочоод байвал 40-өөд том ажлыг 100 хоногтоо амжуулж хийж гүйцэтгэлээ. Шийдсэн асуудал, хийсэн ажил багагүй байгаа ч шийдэх асуудал, хийх ажил улам ундарсаар байна.

Цаашид бид юу хийх вэ?

Улс төржин засгаараа оролдон, УИХ-аа тараахаар жагсаал цуглаанаа үргэлжлүүлэх үү? Бидний улс төржилт хангалттай болов уу.

Уул уурхайн түүхий эдийн үнэ үргэлж тэнгэрт хадаастай байх мэтээр огоорч, багахан ололтдоо ташуурч, эх дэлхийд бус харь гаригт байгаа мэт туйлширч, хоол болохгүй хоосон улс төрдөө хүлүүллээ.

Орилж хашгирч, жагсаж тэмцэж, огцруулж сольсноор бол  бид хөгжлийн манлайд хэдийн хүрсэн байх байлаа. Нүдээ нээж эргэн тойрноо нэг анзаарцгаая.

Болохгүй, бүтэхгүйгээ хойш тавин болгож бүтээхийг эрмэлзье. Босож жагсахын оронд босгож бүтээхэд тэмүүлцгээе.

Хөгжлийг хэмжигч цаг хугацаа биднийг огтхон ч хүлээхгүй нь ээ. Миний эх орны гурван сая иргэд ч, нэг танхимд суугаа 76 гишүүн ч,  нэг гэр бүлийн эхнэр нөхөр ч үзэл санаагаа нэгтгэж, чаддаг мэддэгээрээ улс орны өмнө тулгарч буй сорилт шалгалтад, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд ханцуй шамлан орцгоохыг уриалж байна.

Иргэдийн орлого буурч, төгрөг үнэгүйдэн, түүний гадаад валюттай харьцах ханш улам буурахыг, хоорондоо үр ашиггүй маргалдан тэмцэлдэхийг  харж суух хүсэл сонирхол хэнд ч байхгүй болов уу. Их улс төр биш их ажил хийцгээе.

Бидний хэн нэгэн нь, эсхүл хэсэг бүлэг нь шийдвэрээ гаргах цаг нэгэнт болжээ. Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайдын хувьд хэцүү ч гэсэн улс оронд хэрэгтэй шийдвэрүүдийг гаргах түүхэн хариуцлагаа ч бас улам ихээр ухамсарлаж байна.

Шийдлийн, эв эеийн Засгийн газар эвлэж бүрдэн ажиллаж эхэлсэн эхний 100 хоногийн хугацаанд өдөржин шөнөжин зүтгэж чармайсан нөр  ажлын үр дүнгээ гаргаж байна. Юуны өмнө, сүүлийн гурван жил гацсан Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, сүүлийн зургаан жилийн хугацаанд саатсан Таван толгойг дэлхийн хэмжээний уурхай болгох шийдвэрүүдийг эцэслэн гаргахыг монгол хүн бүхэн хүсэн хүлээж байгаа.

Оюу толгойн далд уурхайн их ажлыг эхлүүлэх амаргүй хэлэлцээг урт удаан хугацаанд хийж явууллаа. Хоёр тал маргаантай байсан үндсэн асуудлуудаар  зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа. Одоо дотоод шат дамжлагын шийдвэрлэвэл зохих ажлаа дуусгаад, үр дүнг ойрын үед олон улсад албан ёсоор зарлах болно.

Оюу толгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө.

Таван толгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээхүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Таван Толгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо.

Таван толгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн 6 жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна.

Хүмүүсийн хамгийн их асуудаг 1072 хувьцааны талаар зориуд тэмдэглэн  хэлэхэд хэрэв УИХ хэлэлцэн зөвшөөрвөл хувьцаа эзэмшиж байгаа 1 сая 800 мянган хүний ноогдол ашигт зөвхөн энэ жил  гэхэд урьдчилгаа мөнгөнөөс хүн тус бүрт 100 мянган төгрөгийг тусгай санд хуваарилах боломж байна. Цаашид 1072 хувьцааны үнэ цэнийг дээшлүүлэх зорилгоор Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцааг Эрдэнэтийн 51%, Оюу толгойн 34% багтдаг Эрдэнэс Монгол компанийн хувьцаа руу шат ахиулан хувиргах асуудлыг бид судлан шийдэх боломжтой гэж үзэж байна.

Шулуухан хэлэхэд  хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ. Монголчуудын ахуй амьдрал дээшилнэ.  Бодлоготой зоригтой шийдэж, бодитой бүтээлч ажиллацгаая.

Ерөнхий сайдын хувьд улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой шийдвэрээ, гаргах ёстой цаг хугацаанд нь ийнхүү гаргаж байна. Энэ шийдвэрүүдийнхээ хариуцлагыг Монгол түмнийхээ өмнө, түүхийн өмнө, цаг хугацааны өмнө би бүрэн хүлээх болно. Хүнд бөгөөд онц чухал шийдвэрүүд гаргахын өмнө том бүтээн байгуулалтуудын төслийг хөдөлгөх үүргийг  иргэд та бүхнээсээ миний бие  мессежээр хүлээн авсан. Нэгдүгээр замаар яваа гэдгийг та бүхэн ч олуулаа тов тодорхой хэлсэн. Олонхийн саналд үндэслэн та бүхний захиа даалгаврыг биелүүллээ.  Одоо ханцуй шамлан ажиллах цаг хугацаа ч ирлээ.

Зөвхөн хоёр том төслөө хөдөлгөн шийдсэнээр өргөс авсан мэт өнөөгийн хүндрэл үтэр түргэн арилахгүй ээ. Гэхдээ хөгжих дэвжих том боломжоо нээлээ. Гацаа арилж, хөдөлгөөн эхэлж байна. Хичээх зүтгэх үлдлээ. Ухардаг буцдаг араанд биш, дэвшиж урагшилдаг араандаа залгаж, бусад олон төслүүдээ хөдөлгөн хурдаа авах үүрэг даалгавар ноогдлоо.   

Монгол ахан дүүс ээ

Хууль тогтоох дээд байгууллагадаа анх удаа Үндэсний эв нэгдлийн, Эв эеийг эрхэмлэсэн их зөвшилцлийн үедээ бидний ард түмэнтэйгээ хамтран хүрэх ёстой түүхэн шийдвэр бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Сонгодог парламентын засаглалдаа эргэлт буцалтгүй орох уу, сум дүүргийн даргаа иргэдээсээ шууд сонгох уу, их хурал дан эсвэл давхар танхимтай байх уу, Их хурал, Засгийн газрын гишүүн дан давхар дээлтэй байх уу, хот, нийслэлээ зааглах уу гээд олон асуудлаа нэг мөр болгох ажлаа нийгмээрээ нэг сайн хэлэлцье. Энэ Хаврын чуулганы хугацаанд хийцгээе.

 Улс төрийн намуудаа олон түмний хүсэн хүлээж байгаа эрүүл цэвэр, эрхэм шинж чанартай болгох, шинэчлэх, намын шинэ хуулийг батлах, намуудын санхүүжилтийг ил тод болгох, сонгуулийн шинэ хуулиа баталж гаргахын төлөө Засгийн газар Их хуралтай, нам эвслийн бүлгүүдтэй хамтран идэвхтэй ажиллах болно.

Популистуудын амаар бол болж бүтэх юм, хэрэгжиж дуусах юм нэг ч байхгүй. Нэг бол гэрээ нь муу гэнэ, эсвэл төмөр зам нь биш гэнэ, эцэстээ уул, үхэр, булш... гээд л хөгжлийг гацаагч үгсийн энэ цуглуулга улам баяжих шинжиндээ орлоо.

Ойрын өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн санал авахаар 130 санал орон нутагт явуулахад зөвхөн 30 нь зөвшөөрч 100 нь татгалзсан хариу ирүүлжээ. Дээрх нөхцөлүүдээс харахад бидний тогтолцоонд буруу нь байна. Танай нутагт хайгуул хийе гэхэд нутгийн уугуул иргэдэд үүнийг дэмжих сонирхол нь үнэхээр алга. Тийм учраас Засгийн газар орон нутгийн татварын шинэ тогтолцоог шийдвэрлэсэн хуулийг өргөн барина. Шинэ хуулиар уурхай үйлдвэрлэл явуулсан тохиолдолд ашигт малтмалын нөөцийн төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутгийн төсвийн татаасыг хасалгүйгээр тухайн нутагт нь үлдээж байх болно. Уурхай үйлдвэрлэл эрхлүүлж байгаа тухайн сум аймаг бусдаасаа илүү хурдан хөгжинө, илүү их мөнгө хөрөнгөтэй болно гэсэн үг. Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг. Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30%, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-г орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энэ мөнгөө  юунд зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ орон нутаг нь, ард иргэд нь өөрсдөө мэдэг. Шинэ сумаа байгуулах уу, цэцэрлэг сургуулиа барих уу, хүмүүс нь өөрсдөө шийдэг, хянаг. Иргэд нь өөрсдөө мэддэг, өөрсдөө хяналтаа тавьдаг болсон үед улс даяараа уул, булш, үхэрний хэрүүл хийж суудгаа бид сая л нэг болино.

Энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно.

Миний хөндөх дараагийн нэг том сэдэв, Засгийн газрын хийх том ажил бол үнэ чөлөөлөх асуудал юм. 24 жилийн өмнө Бямбасүрэн гуайн Засгийн газар Монгол Улсын хөгжилд нэг буянтай зүйл хийсэн нь үнэ тариф, бараа бүтээгдэхүүний үнийг чөлөөлсөн явдал юм.  Өнөөдөр бид энэ том үйлсийг дуусгаж, эцсийн цэгийг нь хатгах ёстой. Одоогоор эрчим хүч, гурил буудай, шатахуун шатах тослох материалын гэсэн 3 үнэ зах зээлийнхээ зарчмаас гажуудан төрийн оролцоотой тодорхойлогдож явсаар байна.

Эрчим хүчний үнээ зохиомлоор, хиймлээр барьснаар эдийн засаг, аж үйлдвэржилтийнхээ хөгжлийг чөдөрлөсөөр байна, бид. Өнөөдөр бусдад эрчим хүч экспортлоод сууж байхын оронд бусдаас импортолсон эрчим хүчээр хамжин дамжин онд орж байна. Өнгөрсөн хоёр жилд хүчин чадлыг нь нэмэгдүүлснийг эс тооцвол сүүлийн 40 жилд дулааны нэг ч цахилгаан станц шинээр бид барьсангүй ээ. Гаднаа түлээтэй мөртлөө цай чанахдаа ч бусдаас гал гуйж байгаа айлыг арчаатай гэх үү?

Засгийн газар энэ оны 7 сарын 1-нээс эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ зарлаж байна. Эхний ээлжинд системийн алдагдлаа бууруулах, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажлаа хийж байна.

Айл өрх, нийгмийн шаардлагатай давхаргаа хамгаалах зорилгоор энгийн хэрэглээтэй дундаж айлын 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлдөг шинэ журамд шилжинэ.

Газар тариалан, гурилын үйлдвэрлэл эрхэлдэг хувийн компаниуд маань өнгөрсөн жилүүдэд нэг талаас хувийн компани шиг нөгөө талаар төрийн өмчийнх юм шиг явж ирлээ. Төрөөс дэмжсэн бодлого урамшуулал, хөнгөлөлт чөлөөлөлт, үнийн бодлого газар тариалангийн салбарт үр ашгаа өгч өнөөдөр бид хэрэглээгээ 100 хувь өөрсдөө хангах боллоо. Гэвч төрийн байгууллага болон Тариалан эрхлэгчдийг дэмжих сан бизнест хэт их хутгалдаж, урамшууллын одоогийн тогтолцоо үеэ өнгөрөөж, гурилын үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2,5 дахин их хүчин чадалд хүрч, тариаланчид ч урдах жилүүдээсээ илүү их ургац хураах боллоо. Зах зээлийн зөв зарчим дээрээ суурилаагүй өнөөгийн байдал тариаланчдыг тариан талбай дээр бус Чингисийн талбай дээр ажлаа хийхэд хүргээд байна. Иймд ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Хуучин урамшуулалд олгодог байсан хөрөнгө мөнгөө харин нийгмийн хэрэгцээ шаардлага бүхий хэсэг бүлэгт үнийн зөрүүнд нь зарцуулдаг тогтолцоонд шилжих болно.

Бензин шатахууны үнийг цаашид үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бус дэлхийн зах зээлийн үнийн өсөлт бууралттай холбоотой дээш доошоо хэлбэлзэж буудаг тогтолцоонд шилжүүлэх цаг нь болсон. Бид эхний ээлжинд үнэ тогтворжуулах хөтөлбөрөө зогсоосон. Харамсалтай нь, дэлхий дахинд эрс хямдарсан бензин шатахууны үнэ буух байсны  оронд шатахуунд тавьсан татварыг бид нийгмийн зарим халамж, цалингийн нэмэгдэлд энэ жилдээ зарцуулахаар болсон билээ. Дэлхийд хямдарсан бензинийг Монголд үнэтэй байлгадаг нь популизм. Эдийн засаг хүндхэн байгаа ч сар шинийн дараахан бид тэтгэврийн нэмэгдлээ шийдсэн. Одоо удахгүй Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчидтойгоо тохиролцсоны дагуу цалингийн нэмэгдлээ шийдэх болно.

Миний ярих дараагийн багц асуудал бол Оюу толгой, Таван толгой төслүүдийг хөдөлгөж бид хөгжлийн том түгжээгээ мулталлаа. Одоо Засгийн газрын зүгээс эдийн засгаа тэлэх бусад том төслүүдээ явуулах бүхий л боломжоо шавхаж ажиллах төлөвлөгөөтэй байна.

Ийм ч учраас засгийн газар олон жил яригдсан 5-р цахилгаан станц төслийг гацаанаас гаргахаар боллоо. Ерөнхий сайдын хувьд хэлэлцээ хийж байгаа хоёр тал болох Засгийн газрын ажлын хэсэг, хөрөнгө оруулагч түншлэлийн төлөөллийг дуудаж уулзсан. Бүх яриа хэлэлцээ, бичиг цаасны ажлаа энэ сард багтааж дуусгахыг хоёр талд үүрэг болголоо. Хэрвээ сардаа багтаж хэлэлцээгээ дуусгаж амжихгүй бол нэг талаас яам тамгын ажлын хэсгийн гишүүдийг ажлаас нь чөлөөлөх хүртэл хариуцлага тооцно, харин нөгөө талаас тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч дараагийн түншлэлтэй шинэ хэлэлцээр эхлүүлнэ гэдгийг хувийн хэвшлийнхэнд хатуу санууллаа. Хоёр тал ингэж чадахаа илэрхийлж 5-р цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны долдугаар сард эхлүүлэхээ амаллаа.  Эхлэх төгсөх нь, хэзээ хэрхэх нь мэдэгддэггүй ийм олон төслийг энэ мэтчлэн хурдан шийдвэрлэх болно.

Засгийн газраас 5-р цахилгаан станцын төслөөс гадна Багануур, Бөөрөлжүүт, Шивээ Овоо, Тавантолгой цахигаан станц, Эг, Ховд гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг барих хөрөнгийг босгох холбогдох шийдвэрүүдийг гаргаад байна. Ялангуяа, Эгийн голын УЦС-ыг барьж ашиглалтад оруулснаар эрчим хүч системийнхээ хувьд бүрэн бүрэлдэж ажиллах боломжтой болох юм. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээршинээр 6-7 станц зэрэг баригдаж эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болно. Хүнээс гэрэл гуйхгүй, хүнд худалдаж ашиг олдог болно. Дараагийн шинэ асуудал болох дамжуулах шугамын бүтээн байгуулалтад шууд шилжин орох шаардлага урган гарч байна.

Усан болон дулааны шинэ цахилгаан станцуудаар бидний гол бүтээн байгуулалтууд хязгаарлагдахгүй ээ.

Нүүрснээс хий, шингэн түлш гаргах том төслийн хөрөнгө оруулагч шийдэгдлээ. Цементийн эх орны гэсэн тодотголтой дараагийн үйлдвэрүүд энэ зун ашиглалтад ороход бэлэн болж байна. Энэ жил бид алтны үйлдвэрлэлээ дэмжсэнээр урд өмнөх жилүүдээсээ илүү гарч 20 тн алт тушаана.

Энэ жил Дорнод болон баруун таван аймгийн хатуу хучилттай замын бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. Дээрх чиглэлийн нийт 1602 км замын тухайн хэсэг болгоны хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгч нь тодорхой болсон.

Зөвхөн хатуу хучилттай зам төдийгүй хэдэн арван жилээр хийгдээгүй төмөр зам тавих ажлууд энэ жил эхэлнэ. ТТ-Гашуун сухайт чиглэлийн 267 км-ын төмөр зам, Эрдэнэт-Овоот чиглэлийн 570 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд явагдана.

2011 оноос хойш гацсан "Шинэ Яармаг” 4000 айлын орон сууцны хорооллын бүтээн байгуулалтыг шинээр эхлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. "Шинэ Яармаг” хорооллоос гадна Улаанбаатарт долоон хорооллын шинэ бүтээн байгуулалт үргэлжлэн явагдана. Газраа эргэлтэд оруулж суурьшлын шинэ бүсүүд бий болгох ажлаа эрчимжүүлнэ.

Орон сууцны ипотекийн 8%-н зээлийн хөтөлбөрөө энэ жил үргэлжлүүлнэ. Бид энэ жил 8%-н зээлээ зөнгөөр нь үргэлжлүүлэхгүй ээ. Тэтгэврийн сангийн шинэ зохион байгуулалтыг эхлүүлж тэтгэврийн сангаа хөрөнгөжүүлэх, нэрийн дансаа хүн бүр дээр жинхэнэ утгаар нь нээн бодитой ажиллуулах, сангийн хөрөнгийг үр ашигтай арвижуулах, 8%-н моргейжийн хөтөлбөртэй холбох чухал ажлуудыг хийх болно. Ипотекийн зээлд 80 м.кв-аас дээш байр авах хүмүүсээ хамруулах ажлаа энэ жилээс эхэлнэ. Түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлж зээлэнд хамрагдах боломжгүй иргэддээ түрээсийн байранд амьдрах боломжийг шинээр бий болгоно.

24 суманд гараагаа эхэлсэн "Шинэ сум” төвийг бүтээн байгуулах ажлын дараагийн шатны санхүүжилтийг босгох, хамрагдах сумын тоог нэмэх ажлаа хийнэ.

Улаанбаатар хотын агаарын бохирдол тэр дундаа утааны тухай маргаан, шатдаг шатдаггүй, утаа гаргадаг гаргадаггүй түлшний тухай бүх маргаанаа одоо зогсоох цаг болсон. Нийслэлийн агаарын бохирдлыг арилгахын тулд эргэлт буцалтгүй газны буюу хийн үйлдвэрийг барьж байгуулах ажлаа энэ жил эхлүүлнэ. Утааг хийн хэрэглээ л арилгана. Хийн үйлдвэрийг барьж байгуулах, хэрэглэгчдэд хүргэх шугамын хөрөнгө оруулалтыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Мөн хог боловсруулах үйлдвэрийн хоёр төслийг хэрэгжүүлснээр хогны үйлдвэргүй хот гэдэг тодотголоосоо Монгол Улс салах болно.

Татварын орчныг ойлгомжтой энгийн болгох, олон улсын жишиг стандартад нийцүүлэх, татварын хувь хэмжээг бууруулах, буцаан олгох, татварын маргааныг эрүүгийн гэхээсээ илүү иргэний журмаар шийддэг болгох 10 илүү багц хуулийн төслүүдийг Засгийн газраас Их хуралд өргөн барилаа.

Хөрөнгийн биржийг Лондонгийн хөрөнгийн биржийн удирдлага зохион байгуулалтаар шинэчлэх, МИАТ компанийг дотоод гадаадын холбогдох байгууллагуудтай хамтран шинэчлэн зохион байгуулах, Иргэний нисэхийг бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт оруулах, төрийн өмчийн компаниудыг Сингапурын Темасек маягийн загвараар хөгжүүлэх зэрэг ажлуудыг Засгийн газар шийдвэрлэнэ.

Засгийн газрын гол анхаарлаа хандуулах дараагийн нэг чухал асуудал бол олон улсад "Старт ап” гэж нэрлэгддэг шинэ бизнесийг дэмжих ялангуяа, экспортод чиглэсэн үйлдвэр аж ахуйг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал байх болно. Сайн мэдээ, сайхан бүтээлч жишээ зөндөө байна. Түвдэнням захиралтай "Монгол гутал” үйлдвэр өнөөдөр Голланд улсад өөрийн үйлдвэрийн 3000 гутал нийлүүлэх гэрээ хийсэн байна.

Гэхдээ Түвдэнням захиралд энэ захиалгыг биелүүлэхийн тулд урсгал зардлын санхүүжилт хэрэгтэй байгааг төрөөс бодлогоор дэмжинэ гэсэн үг. Гаднаас доллар олж ирж байгаа гадны зах зээлд монгол бараа гаргаж байгаа ийм үйлдвэр ААН-ийг Аж үйлдвэрийн яамнаас тусгайлсан хөтөлбөрөөр дэмжих болно. Эхний ээлжинд ноолуур, арьс ширээ оруулан бусад шинэ санаачилгыг дэмжих маягаар экспортоос тэрбум доллар босгох тодорхой зорилт дэвшүүлэн ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.

Энэ дөрөв, тавдугаар саруудад Ерөнхий сайдын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор дэлхийн санхүү, хөрөнгө оруулалтын төв газруудаар хувийнхан, компаниудтайгаа хамтран явж, идэвхтэй ажиллахаар төлөвлөж байна. Дэлхийгээр дүүрэн байгаа хөрөнгө мөнгө, том зах зээл, шинэ технологи урьж авчрахаар, "аяны богц дүүрэн” ирэхийн төлөө явна. Бид аль болох их явж, аль болох их урьж байж байдал нөхцөлөө эрс сайжруулна.

Бид саяхан Берлиний аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн яармагийн албан ёсны зохион байгуулагч орны статустайгаар Монгол орноо амжилттай сурталчилж зохион байгууллаа. Дэлхийн гол жуулчлагч Герман улсын гэхэд л 3 сая хүн Монгол Улсад жуулчлах хүсэлтээ илэрхийлээд байна. Засгаас 200 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлбэл Holiday Inn, Radisson зэрэг дэлхийн 5 том сүлжээний буудлууд энэ жилдээ Улаанбаатарт ашиглалтад ороход бэлэн байна.

Бид гадныхныг хардаг нүдээ өөр болгохыг онцгойлж байна. Монголд ирж байгаа гадны хүмүүсийг бидний сайн сайхны төлөө мөнгөө энд үрэхээр ирсэн хүмүүс, хөрөнгөө энд үлдээхээр ирсэн хүмүүс гэж шинээр харж сурцгаая. Тайландчууд гудам талбайд улаан, шараараа тэмцэлдэж байсан ч үндэсний дийлэнх орлогоо бүрдүүлдэг аялал жуулчлалын салбараа унагахгүйн тулд тэмцэлдэгч талууд ч тэр, цэрэг цагдаа нь ч тэр гадаадын жуулчдыг хориглох нь байтугай гар хүрэхгүй гэдгээ байнга илэрхийлж байсныг анзаарсан л байх. Би эх орондоо хайртай гэж манайхны зарим шиг хоосон цээжээ алгадахаас илүү, эх орноо бодсон бодлого, илүү эх орончид гэж үүнийг л хэлэх байх. Бид өвөг дээдсээс үе дамнан найрсаг зочломтгой өв уламжлалтай үндэс угсаа, шашин шүтлэгээр нь үл ялгаварлаж ирсэн дэлхийн орчин үеийн анхны хүмүүсийн үр сад билээ.

Жуулчид, хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор УИХ-д өргөн барьсан казино, морин тойруулгын уралдаан бооцооны хуулиудыг яаралтай батлах, битүү цэнгэлдэх хүрээлэн барих, хурал үзэсгэлэнгийн төв, кино үйлдвэр студи шинээр байгуулах төслүүдэд Засгийн газар онцгой анхаарах болно. Ингэснээр энтертайнмэнт буюу зугаа цэнгэлийн, урлаг соёлын шинэ салбар эдийн засгаа солонгоруулах шинэ хэлбэрийг үүсгэн хөгжүүлэх ажилд том дэвшил гарах юм.

Монголд ирээд буцсан дэлхийд алдартай "Марко поло” цувралын уран бүтээлчидтэй тус киноны 2-р цуврал дээр хамтрахаар тохиролцлоо. Монголд шинэ кино студийн барилга байгууламж барьсан тохиолдолд Марко Пологийн 3,4-р цуврал, дараагаар нь Чингис хааны цуврал кинонуудыг хамтран хийхээр тохиролцлоо. Залуучууддаа зориулан нэгэн сонирхолтой мэдээ дуулгая. Энэ жилийн наадмаар хотын захиргаа, Бат-Үүл даргатай хамтран Чингисийн талбайд дэлхийн хэмжээний том уран бүтээлчийн концертыг зохион байгуулах болно гэдгээ амалж байна. Дэлхийн одод Монголыг жил бүр зорьдог уламжлал энэ жилээс эхлэн тогтоно.

Дараагийн хөндөх нэг асуудал бол нийгэмдээ эв эе, ойлголцлын уур амьсгалыг нэг хэсэгтээ бүрдүүлье.

Одоо энэ нээлттэй нийгэмд хоосон үгүйсгээд шүүмжлээд суугаад байх бус хэсэг хугацаанд дийлэнхээрээ шинэ зүйл оролдоод бүтээгээд үзэхийг хүсч байна. Гэгээн сарынхаа туршид том, дунд, жижиг, шинэ үйлдвэр, сайн үйлчилгээ, сайхан санаачилга, хариу нэхээгүй тус, бүтээлч бизнесмен, доллар олсон, Монголд бүтээсэн бүхнээ мэдээлэн сурталчилж, бахархан дуурсгая. Санал санаачилгатай, ажилсаг бүтээлч хүмүүсээ Засгийн газар боломж бололцоогоороо бодитой дэмжье.   

Ам мэх, хоосон хэрүүлээр биш ажил үйлсээр, амжилт бүтээлээрээ алдаршдаг шинэ оддоо шинэ хандлагаар төрүүлэн бойжуулъя.

Аливаа бүхнийг үл итгэх, үгүйсгэх, муулах басамжлах сөрөг бодол, сөрөг үг хэл, сөрөг үйлдлээсээ ганцхан сар ч атугай татгалзаад нэг үзье. Эхэлж л  чадвал эрүүл саруул үзэл хандлага улам бүр түгэн дэлгэрнэ.

Хэн хэлсэн нь чухал боловч юуг, яагаад хэлсэн, уриалсан учир шалтгааныг нь хамтдаа тунгааж, хийж хэрэгжүүлэхийг оролдоцгооё.  

Бүтээн байгуулалт ажил үйлсээ урагшлуулах боломж нэмэгдлээ. Цаг урагшлуулсан. Одоо ажлаа урагшлуулцгаая.

Хэлсэн үгийнхээ төгсгөлд үндсэн гол сэдвээ товчоор томъёолон илэрхийлье. Засгийн газар бага хугацаанд багагүй ажил амжууллаа, амаргүй шийдвэрүүд гаргалаа.Их бүтээн байгуулалт, ирэх хөрөнгө оруулалтыг гацааж байсан Оюутолгой, Тавантолгойн  хоёр том түгжээг нээлээ. Одоо бид юунд анхаарах вэ?

1) Үндсэн хуулиа шинэчлэн өөрчилж улс төрийн нам сонгуулийн хуулиудаа батлан гаргая.

2) Оюутолгой, Тавантолгойн араас залгуулан хөгжлийг хангах бүх том төслүүдээ хөдөлгөсөн шиг хөдөлгөе.

3) Орон нутгийн татвар бий болгож хөдөө нутгаа хөгжүүлье.

4) Шат дараатайгаар үнэ чөлөөлж эдийн засгийн чөдрийг тайлж хөгжилд хөтлөе.

5) Уул уурхайгаас гадна өөр бусад шинэ салбаруудаа нээн, хөгжүүлж эдийн засгаа солонгоруулж олон, олон өнгөтэй болгоё.

6) Валют орох урсгал нээх,  өргөсгөх, хурдасгах хөтөлбөр хэрэгжүүлье.

7) Тэтгэврийн сан, орон сууцны ипотекийн бодлогоо шинэчилж ахмад нь  амгалан, залуус нь урамтай байх тогтолцоонд дэвшин оръё.

8) Нийгмийн халамжаа хэрэгтэй хүнд нь хаягладаг, эзнээ олж хүрдэг зорилтот шинжийг олж хангая.

9)  Монголчууд эв эеэ нэгтгэж, Монгол эх орноо хөгжүүлэх хамтын их хүч, харилцан ойлголцолд хүрцгээе.

Монгол ахан дүүс ээ,

Олимпийн анхны аварга төрөхөд алтан соёмбот далбаан дороо монгол түмэн уухайлан нэгдсэн шигээ илүү сайхан өдрүүдийн төлөө эвлэн нэгдээд зүтгэцгээе.

Хүндрэл бэрхшээлийг шийдмэг зоригтой, эрч хүчтэй, илүү хурдтай туулан гарцгаая. Монгол оронд гайхамшиг болдог, монголчууд амжилтанд хүрч чаддаг ард түмэн гэдгээ дахин нэг нотлоё. Даян дэлхийд харуулъя. Монголоо саадгүй сайхан хөгжүүлцгээе.

Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

Ч.Сайханбилэг

Ч.Сайханбилэг: Оюу толгойн далд уурхайн маргаантай байсан үндсэн асуудлуудаар зарчмын үндсэн тохиролцоонд хүрч чадлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани