Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин өрхүүдийн нийгэм, эдийн засгийн судалгаа
Оюу толгой ХХК нь, Ханбогд сумын захиргаа болон Ханбогд сумын малчдын төлөөлөлтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин өрхүүдийн нийгэм, эдийн засгийн судалгаа хийх ажлыг гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй шалгуурыг хангасан мэргэжилтнүүдийг мэдээллээ ирүүлэхийг урьж байна.
Энэхүү судалгаатай төстэй судалгаа өмнө нь хийж байсан туршлагатай мэргэжилтнүүд хүсэлтээ илэрхийлсэн материалаа 2015 оны 4-р сарын 22-ны өдрийн 18:00 цагаас өмнө Батсайханы Нандинчимэгт (Нандиа) nandiab@gmail.com хаяг руу илгээнэ үү.
Энэхүү урилга нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй боломжит шинжээчдийг судлахыг хүсч байгаа бөгөөд аливаа хүсэлтээ илэрхийлсэн оролцогчоос ажил, үйлчилгээ авах тухай баталгаа гаргах буюу амлалт өгөхгүй болно. Тиймээс материалыг бэлтгэхэд зарцуулах цаг хугацаа болон зардлаа харгалзан үзвэл зохистой. Мэдээлэл өгөх, хүсэлт бэлдэж, хүргүүлэхтэй холбогдолтой аливаа зардлыг бид хариуцахгүй.