Kenworth хүнд даацын машины нэмэлт цилиндр ханган нийлүүлэх тухай
"Оюу толгой” ХХК нь (Kenworth хүнд даацын автомашины нэмэлт цилиндр) ханган нийлүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтандаа Бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. (Дэлгэрэнгүйг хавсралтаас үзнэ үү).
Хавсралтаар өгөгдсөн мэдээллийн дагуу үнийн санал бүхий баримтууд ( цаашид материал гэх)-ыг дараах хаягаар тогтооосон хугацаанд хүлээн авна.
Материал хүлээн авах хаяг: BTbidbox@ot.mn
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2015 оны 4-р сарын 8-ны өдрийн 14.00 цаг
Анхаарах зүйлс: Та цахим шуудангаар тендерийн материал илгээхдээ "Тендерийн дугаар, Тендерийн нэр”-ийг гарчиг хэсэгт заавал бичнэ үү. Жишээ: OPTBT001- Proto брэндийн багаж хэрэгсэлүүд (Үнийн санал)
Танд энэхүү тендертэй холбоотой тодруулга болон асуулт байвал цахим шуудангаар "(Асуулт) Тендерийн дугаар, Тендерийн нэр”-ийг бичиж ирүүлнэ үү. Жишээ: (Асуулт) OPTBT001- Proto брэндийн багаж хэрэгсэлүүд
Дээрхи шаардлагыг хангасан цахим шууданг хүлээн авах бөгөөд асуулт тодруулгад хариу өгөх болно.
"Оюу толгой” ХХК нь нээлттэй сонгон шалгаруулалтандаа хугацаа хожимдсон болон мэдээлэл бүрэн бус, тодорхойгүй материалыг хүлээж авахгүй байх, шалгаруулалтанд оролцуулахаас татгалзах эрхтэй бөгөөд сонирхогчдоос материал хүлээж авснаар ямар нэгэн ажил, үйлчилгээ авах тухай баталгаа гаргаагүй болно.
Сонирхогчдоос сонгон шалгаруулалтанд ирүүлж буй материалтай холбогдолтой аливаа зардал, эрсдлийг "Оюу толгой” ХХК хариуцахгүйг анхаарна уу.
Та "Оюу толгой” ХХК-ийн ханган нийлүүлэгч болохыг хүсвэл http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-supplier - холбоосоор хандаж, ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд бүртгүүлээрэй.
"Оюу толгой” ХХК
Хангамжийн Хэлтэс