- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нинжа нар Ноён уулыг сэндийчээд эхэлжээ
Нинжа нар Ноён уулыг сэндийчээд эхэлжээ
Гацууртын ордыг стратегийн ордод хамруулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Алтны үндсэн ордын баталгаат нөөц 50 тн, тодорхой нөхцөлд үр ашигтай байх нөөц 25 тн бөгөөд нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөний хувьд стратегийн ордын шалгуурыг хангасан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Сентерра гоулд Монголиа” ХХК нь Гацууртын ордын нөөцийн тайланг 2013 онд, ТЭЗҮ-ийг 2014 онд ЭБМЗ-өөр тус тус батлуулсан бөгөөд ашиглахад бэлэн орд юм.
Уг ордыг эргэлтэд оруулахад уурхайн зам, дэд бүтэц зэрэг бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, 1000 орчим ажлын байр бий болж, татвар, төлбөр, хураамжаар 660 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулна гэж тооцоолсон байдаг. Мөн тус ордоос олборлосон алтыг Монголбанкинд тушааснаар Монгол Улсын эрдэнэсийн сан нэмэгдэж, валютын ханшийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үздэг.
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн дотор түүх, соёлын дурсгалт зүйлс олдоогүй тухай мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсан. Харин Хүннүгийн үеийн эртний түүхэн олдвор, булшууд тусгай зөвшөөрлийн талбайгаас баруун өмнө зүгт 5.8 км (шулуун шугамаар) зайд оршиж буй юм.
Ноён ууланд байдаг Хүннүгийн цогцолбор дурсгал нь уг уулын Сүжигт, Зурамт, Хужирт зэрэг 3 газарт байрладаг. Энэ нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумдын нутагт хамаардаг байна. 1999, 2000 онд Монгол Улсын ШУА-ийн түүхийн хүрээлэн, 2005 онд МУИС-ийн Антропологи-археологийн тэнхим тус тус судалгаа хийж "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Хүннүгийн үеийн олдвор илрээгүй тухай дүгнэлт гаргажээ. Уул уурхайн яам Гацууртын ордын орчимд буй түүх, соёлын дурсгалт зүйлсийг холбогдох хуулийн дагуу авран, хамгаалах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаагаа мэдэгдсэн билээ.
Ноён уулыг гадна, дотны дээрэмчин тонуулчдад ухуулахгүй гэсэн эсэргүүцэлтэй алхам тутам тулгарсаар байгаа билээ. Уг нь Ноён уулыг ухах гээд байгаа биш, хамгийн гол нь үндсэн орд руу нь эрх зүйн чадамжтай компани оруулахыг зорьж буй. Харамсалтай нь, өнөөдрийн байдлаар Хүннүгийн цогцолбор дурсгал бүхий Ноён ууланд нинжа нар аль хэдийнэ нэвтэрч, сүйдлэж байгаа мэдээлэл ирлээ. Энэ талаар нутгийн иргэнээс тодруулахад, 10 гаруй нинжа орчихсон сүйдлэж байна. Хажуугаар нь модны "хулгайчид” байдлыг бишдүүлж байгаа гэв. Гэхдээ тэнд маш олон нинжа байгаа бололтой. Зарим эх сурвалж нутгийн иргэд өөрсдөө Ноён уулаа ухаж байна гэж мэдээлж буй бол сэлэнгэчүүд үүнийг үгүйсгэж, гадны аймгуудын иргэдийг буруутгаж буй юм.
Ямартаа ч "нинжа” нар Ноён уулыг ухаж буй нь үнэн аж. Газар дээр нь очиж байдалтай танилцсан хүмүүс халаглаж, харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Сэлэнгэ, Булганы "нинжа” нарыг Монголдоо л алдартай гэдэг. Тэр дундаа Мандал суманд гар аргаар алт олборлоод сурчихсан хүмүүс маш их. Одоо сум, орон нутгаас сайтар хамгаалалтад авахгүй бол асуудал хурцдах тийшээ хандсаныг нутгийн иргэн дуулгав. Яаралтай арга хэмжээ авахгүй бол Ноён уулаа аварч чадахгүй дээрээ тулж мэдэх нь гэсэн.
"Ноён уулаа аваръя” гэж худлаа хашгиралгүй ажлаа эхлүүлэх цаг болсныг байгаль дэлхий ч сануулж байгаа аж. "Нинжа” нарын дайрлагад өртчихвөл улс орон, байгаль орчин бүхэлдээ сүйрнэ. Тэд Ноён уулыг ухлаа гээд улсад татвар төлөхгүй нь лав юм.
Тэднийг басч болохгүй. Хүннүгийн үеийн булшийг ухаад, дотроос нь гарч ирсэн бүхнийг гадаад руу гаргаад зарчихаас сийхгүй. "Нинжа” нар юу ч хийж мэдэх хүмүүс тул хариу арга хэмжээ яаралтай авахыг хүмүүс анхаарууж байна. Нутгийн иргэний хэлснээр Ноён уулын ар, өвөр хормойгоос нинжа нар сэндийчсээр байгаа аж. Тэдний даварсан үйлдлийг дэмжих буюу дуугүй өнгөрөөвөл асуудал улам даамжрах биз ээ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||