Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХАМААРАЛ: Сү.Батболд ба Тавантолгой

ХАМААРАЛ: Сү.Батболд ба Тавантолгой УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд. Түүнийг Тавантолгойн ордоос салгаж ойлгох аргагүй. Сү.Батболд гэвэл Тавантолгой л гэж сонсогдоно.

Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд. Монголын хөлгүй баячуудын нэг гэгд­дэг түүний нэр Таван­толгойн "бөөрөнд” наал­даастай явдаг нь учиртай.

Монгол Улсын авралын од болоод байгаа Тавантолгойн анхны эзэн нь тэр. Сү.Батболд авлаа, төрд буцааж өглөө. Дараа нь төрд өгөхөөсөө өмнө нэр бүхий улстөрчидтэй  хамтран энэ ордыг ашиглахаар ханцуй шамлаж үзжээ. Мэдээлэл ингээд л хөвөрч өгнө.

Сү.Батболд ба Тавантолгойн хамаарал одоо ч хэвээрээ.

 

Хэдийгээр Тавантолгойн орд төрд очоод, дахиад "хадамд” гарах болсон ч Сү.Батболдын нэр сонсогдсоор л байна. Тодруулбал, тун урагштай явж байсан Тавантолгойн хэлэлцээ гэнэт гацсан нь Сү.Батболдын Ерөнхий сайд, МАН-ын дарга байхдаа хийсэн "Чалко”-гийн гэрээтэй холбон тайлбарлаж байна.

 

Хамаарал 1. Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн нэгэн дугаарт Гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцсон юм. Тэрээр хэвлэлийнхэн, тэр байтугай олны чихийг дэлдийлгэсэн ноцтой баримт дэлгэсэн. Тэр талаар Times.mn мэдээллийн сайтад ингэж бичжээ. "МАХН-ын дарга Н.Энхбаяр ёстой нэг  баггүйгээр  ч гэдэг юм уу, эмээх, болгоомжлох зүйлгүйгээр, зарим улстөрчдийн нүүрийг нь улайтал үнэнийг дэлгэлээ. Түүнийг  Ерөнхийлөгч байхад Таван толгойн нүүрсний ордыг ашиглалтад оруулах тухай яриа хэлэлцээр ид өрнөж байсан билээ. Тэр үед ямар асуудал өрнөснийг, хөшигний ард  хэрхэн хор найруулалт явагдсаныг илчиллээ.

 

Одоогийн УИХ-ын гишүүн Сү.Батболд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад  уулзжээ. Тэрээр "Тавантолгойн ордын лицензийг эзэмшиж байгаа, энэ ордыг эргэлтэд оруулмаар байна, Идэж уулаа гээд хардлага дэндүү их байх юм, ийм шийдэл нь дээр гэж үзлээ. Энэ ордыг явуулахад улс төрийн хамгаалалт хэрэгтэй гэж үзэж байна. Т.Бадамжунай орж байгаа. Тэр хүн М.Энхболд гээд хотынхоо фракцаа төлөөлнө. МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяр бас байгаа. АН-аас Ц.Элбэгдорж орж байгаа. Та үүнд орохгүй юмуу”  хэмээн санал тавьсан талаар ярилаа” гэв. Энэ нэвтрүүлэг олон нийтэд хүрснээс хойш хэдэн сар болж байна. Харин мань Сү.Батболд ганц ч үг дуугараагүй байна. Тиймээс энэ асуудал өнөө хэр нь асуултын тэмдэг хэвээр байгаа билээ.

 

Хамаарал 2. Сү.Бат­болд Тавантолгойн лицензээ ард түмэнд өгсөн үү, ардын намдаа өгсөн үү гэсэн асуулт одоо ч тавигдсаар байдаг. Нийтлэлч Г.Отгонбаяр 2012 оны хоёрдугаар сард яг ингэж асуугаад томоохон нийтлэл бичиж байжээ. Сонгууль болохоос дөрөвхөн сарын өмнө гэсэн үг. Тэрээр "Та өөрөө бол ард түмэндээ өгсөн, охиноо хадамд гаргадаггүй ааштай эцэг шиг хэдэн жил хав дарж байгаад өгсөн гэдэг. Цаасан дээр буулгасан анхны хувилбараар  тийм л байх. Гэтэл бодит байдал дээр Тавантолгойн орд өнөөдөр юунд зориулагдаж, хэний "хөзөр” болж байна вэ.

 

Товчхондоо бол Тавантолгойн орд өнөөдөр хоёр намын сонгуулийн бэлэн мөнгөний амлалтаас амсуулах, улстөрчдийн дараагийн сонгуулийн бэлтгэлийг хангах сурталчилгаанд л зориулагдаж байна. Төр өөрөө тус ордын нүүрсийг түүхийгээр нь зарж олсныгоо сар бүр 21 мянган төгрөгөөр тараадаг. Эрх баригчид үүнийгээ "сонгуулийн амлалтаасаа 500 мянгыг нь бэлнээр өгч байгаа” гэх. Улстөрчдийн өдрийн хоолных нь таваг шөлний үнэтэй л дүйх 21 мянган төгрөгөөр ард түмнийхээ нэг сарын хэрэгцээг хангачихаж байгаа юм шиг залхтал сурталчлахыг нь яана. Тавантолгойн нийт хувьцааны 10 хувийг ард түмэнд үнэгүй эзэмшүүлж, нэг сая төгрөгөөр үнэлэв. Ингэснээр АН сая, МАН 1.5 сая төгрөгийн амлалтаа биелүүлж байгаа юм гэнэ. Сар бүрийн 21 мянгыг оруулбал АН сая төгрөгийн амлалтаа 1.5 сая болгон давуулан биелүүлж, МАН яг хэлсэн хэмжээндээ өгч байгаа юм байх” хэмээн бичиж байлаа.

 

Хамаарал 3. "Эрдэнэс Тавантолгой” компанийн өмнөх захирал Б.Энэбиш гадаадад гараад лав гурван жил болж байна. Түүнтэй нэгэн сэтгүүлч 2014 оны дөрөвдүгээр сард интернэтээр холбогдож ярилцлага авсан нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм. Тэрээр "...”Эрдэнэс Тавантолгой” компани 2010 оноос Тавантолгойн ордын Зүүн Цанхийн талбай дээр хөрс хуулалт хийж уурхай ажиллуулж, нүүрсээ экспортод гаргаж эхлэхдээ Хятадын төрийн өмчит "Чалко” компанитай нүүрс нийлүүлэлтийн том гэрээ байгуулж, ихээхэн хэмжээний урьдчилгаа төлбөр авахаар болсон юм. Ингэж их хэмжээний урьдчилгаа мөнгө авах үндсэн шалтгаан нь Улсын Их Хурлаар батлагдсан Төсвийн хууль, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг, Сангийн Яамны байнгын шахалтаар Хүний хөгжлийн санд компанийн зүгээс 338 тэрбум төгрөг 2011 онд багтааж төвлөрүүлэх хатуу даалгавартай байсантай холбоотой” гэсэн хариулт хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Энэбиш тухайн үеийн засаглалыг атгагчид буюу Ерөнхий сайд, МАН-ын дарга Сү.Батболдын даалгаврыг гүйцэтгэсэн гэдгээ шууд хэлсэн нь энэ. 

 

Хамаарал 4. Монгол Улсын сайд М.Энхсайхан Тавантолгойн хэлэлцээг  гардан хийж байгаа. Тэрээр гацаанд орсон хэлэлцээнийхээ талаар одоогоос яг нэг сарын өмнө нэгэн хэвлэлд ийн ярьжээ. "Том төсөл, том мөнгө, том хөрөнгө оруулалт, 30 жилийн хамтын ажиллагааны тухай яригдаж буй тул судалгаатай хандах гэж талууд хичээж байгаа. Хөрөнгө оруулагч тал маань цаг хэрэгтэй байна гэдэг хүсэлт тавиад байна. Ялангуяа "Чалко”-той холбоотой өр төлбөр, гэрээний үүргийг хөрөнгө оруулагч тал өөр дээрээ авах асуудал эрх зүйн хувьд бэрхшээлтэй байж мэдэхээр байгаа. "Эрдэнэс Тавантолгой” компаниар дамжуулж "Чалко”-гоос 350 сая ам.долларыг тухайн үед аваад "эх орны хишиг” болгон тараасан. Нүүрсний үнэ өндөр байхад боломжийн санагдаж ийм юм хийсэн байх л даа. Одоо бол нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Зах зээл дээр нүүрсний үнэ асар их унасан. Тиймээс "Чалко”-гийн өрийг төлж барагдуулж чадаагүй.

 

Одоо 150 сая орчим ам.долларын өр үлдээд байгаа. "Эрдэнэс таван толгой”-д 150 сая ам.долларын өрийг төлөхийн тулд 150 сая ам.долларын олборлолтын зардал гаргах шаардлагатай байгаа. За яахав өрийн учрыг олж болно гэж бодсон ч асуудлын гол нь "Чалко”-той байгуулсан гэрээгээр өрөө төлж дуусах хүртэл "Чалко”-д зүүн Цанхиас олборлосон нүүрсээ 100 хувь нийлүүлэх, өрөө төлж дуусаад дахин таван жил олборлосон нүүрснийхээ 80 хувийг нийлүүлэх гэрээ хийсэн юм байна.

 

Ээдрээтэй, бэрхшээлтэй асуудал бий. Шийдэл олох гэж хичээж байна. "Чалко”-той байгуулсан гэрээний үр дагаврыг сайтар нягтлахын тулд цаг хугацаа хэрэгтэй байгаа юм. Алдаа гаргавал манай Засгийн газар, Консорциум наад зах нь 50 сая ам.долларын торгууль төлөх, цаашилбал Хан ресурсын жишээгээр Олон улсын арбитрт дуудагдах магадлалтай байгаа” хэмээн ярив.

 

Сү.Батболд ба Тавантолгойн хамаарлын гол гэсэн хэсгүүд нь энэ. Эндээс харвал Сү.Батболд Тавантолгойд байнга нэр зүүгдэж явах эрхэм болж таарах нь. Хэрэв мань эр энэ олон асуултыг эхнээс нь хариултаар нимгэлж байхгүй аваас зузаараад тамтгаа алдах төлөвтэй.


Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

ХАМААРАЛ: Сү.Батболд ба Тавантолгой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өнөөдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани