- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Рио Тинто Арбитрийн шүүхэд хандахад бэлэн байна
Дэлхийн уул уурхайн том групп "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдэд Монголд ирээд буцлаа. Сэм Уолш Оюутолгойн нэг сая тонн зэсийн баяжмал экспортолсон баярт оролцоод буцсан бөгөөд энэ үеэрээ Монголын зарим хэвлэлд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар дэлхийн эдийн засаг уул уурхайн томоохон агентлагууд мэдээлж байна.
Харин тэрбээр "Reuters” агентлагт өгсөн ярилцлагадаа "Рио Тинто" групп гацаанд орсон Оюутолгой зэсийн уурхайн олборлолтыг дахин эхлүүлэх саналыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын Засгийн газарт илгээснээ Сэм Уолш уг ярилцлагадаа онцлоод, "Бид эцсийн байдлаар саналаа тавьсан. Үүнийг дахин өөрчлөхгүй” гэж мэдэгджээ. "Рио Тинто"-гийн зүгээс 127 саяас 30 сая ам.долларт хүргэж багасгасан татварын маргаан, хоёр дахь шатны далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх дөрвөн тэрбум ам.долларын төсөл зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх санал тавьсан байна. "Энэ бол эцсийн санал. Үүнийг бид маргаантай асуудлуудыг шийдвэрлэх боломжит арга зам гэж итгэж байна” хэмээн Сэм Уолш "Reuters” агентлагт Монголд айлчлахын өмнөх ярилцлагадаа онцгойлон дурджээ.
Түүнчлэн "Бид эцсийн шийдвэрт хүрэхийн тулд хэлэлцэх олон асуудал үлдсэн. Тиймээс өнгөрсөн долоо хоногт асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Рио Тинто онцгой хандлага хүсээгүй. Бид Монголоос илүү тодорхой, баталгаатай байдлыг хүссэн. Рио Тинто групп татварын маргааныг шийдвэрлэхийн тулд олон улсын арбитрын шүүхэд хандахад бэлэн байгаа. Гэхдээ энэ нь уурхайн үйлдвэрлэлийн эхний үе шатад нөлөөлөхгүй гэж харж байна” хэмээн тэрбээр мөн ярьжээ.
Оюутолгойн 66 хувийг эзэшдэг "Рио Тинто"-гийн "Туркойз Хиллз” 2014 онд 733700 тонн зэсийн баяжмал борлуулж, 1.6 тэрбум ам.доллар олжээ. Сэм Уолш Оюутолгой төслийн хоёр дахь шат далд уурхайн төслийн санхүүжилтийг дахин хэлэлцэхийг хүсэж байгаа аж. Энэ талаар тэрбээр "Олон зээлдэгч саналаа ирүүлээд байгаа. Бид бүх асуудлыг хэлэлцэж дуусвал зээлдэгч нарт санхүүжүүлэх боломжийг баталгаажуулах хэрэгтэй” хэмээжээ. Юуны түрүүнд "Рио Тинто" Монголын Засгийн газартай хэлэлцээгээ эцэслэх шаардлагатай тул "Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захирал төслийн далд уурхайн ажил хэзээ эхлэх боломжтойг дурдаагүй байна.
Тэгвэл Оюутолгойн далд уурхайн талаар УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын мэдээ сонинд өгсөн ярилцлагадаа "Одоо маргаж байхын оронд нийт баялгийнх нь 80 хувь байгаа гүний уурхайг хурдан ажиллуулахаа бодмоор байгаа юм. Гүний уурхайг ашиглахад Монголын талаас саад болох зүйл байхгүй. Түүнд шаардлагатай хөрөнгө босгоход Монголын тал оролцохгүй байхаар гэрээ хийгдсэн” хэмээн ярьсан байна.
Одоогоор талуудын хэлэлцээр далд уурхайн асуудлаар үргэлжилсээр байгаа. Харин хэлэлцээр хэзээ бүрэн хийгдэж далд уурхайн олборлолт эхлэх талаар дурдаагүй байгаа юм.
Г.Мягмарсүх
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||