- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Алтанхуяг “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт хариуцлага хүлээх үү
Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргүүдийн нэг нь УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Л.Гансүх нарт холбогдох хэрэг байлаа.
10-ААС ГУРАВ ҮЛДЭВ
Л.Гансүхийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа "Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгөөс завшиж, мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш шалгаад, жил орчмын дараа ийнхүү прокурорын хяналтад өглөө. Уг хэрэгт холбогдуулан 10 хүнийг сэжигтнээр тооцон шалгасан бөгөөд Л.Эрдэнэбулган гэдэг хүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж буй. Түүнд холбогдох үйлдлийг нь тусгаарлан авч үлдэж, бусад сэжигтэн, яллагдагч нараас буруутай нь нотлогдсон гэх хүмүүст АТГ-аас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан "эд хөрөнгө завшсан”, 166.1 дүгээр зүйлд заасан "мөнгө угаасан”, 263 дугаар зүйлийн "төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэсэн зүйл ангиар яллах саналтай Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.
Бидэнд олдсон мэдээллээр сэжигтнээр татагдсан 10 хүнээс Л.Гансүх нарын гурван хүнд л мөрдөн байцаагч нар хавтаст хэргийг нь танилцуулсан аж. Харин бусад холбогдогчдын үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм. Магадгүй хугацаа хожихын тулд үлдсэн хүмүүсийг нь прокурорын шатанд хавтаст хэрэгтэй танилцуулах арга хэмжээ авсан ч байж болох. Гэхдээ албан бус эх сурвалж "Нүүрс” хөтөлбөрийн хэргийн холбогдогчдоос хэд хэдэн хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон гэж байсан юм. Л.Гансүх нарын хүмүүсийг 2012, 2013 онд "Багануур” хувьцаат компаниас 6.8 тэрбум төгрөгөөр нүүрс худалдан авч, тонныг нь 80 мянган төгрөгөөр борлуулан, 19.9 тэрбум төгрөгийн орлого олсон.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч MGL SB болон MGL SBD компани алдагдалтай ажиллаж байгаа мэтээр хуурамч баримт бүрдүүлж, Засгийн газрын нөөц хөрөнгөөс 854 сая төгрөг гаргуулан аваад шаардлагагүй зүйлд зарцуулсан, дээрх компаниуд 4.9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч "Багануур” ХК-д 2.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг аудитын дүгнэлтээр тогтоогоод байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ САДАА БОЛОВ
Иргэдийг чанартай, үнэ хямдтай нүүрсээр хангах зорилгоор Засгийн газраас "Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж иргэд одоо болтол ойлгож, зарим нь энэ хөтөлбөрийн үр шимээр хэсэг ч болов ажилтай болсон хэмээн АТГ-ын гадаа жагсаал цуглаан хүртэл хийж байсан. Гэтэл үнэндээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ойрын тойрон хүрээлэгчидтэйгээ нийлэн мөнгө угааж, ашиг олох арга нь уг хөтөлбөр байсан бололтой. Яагаад ийн хардах болов гэхээр Засгийн газраас "Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ямар ч тогтоол, шийдвэр гараагүйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Л.Гансүх нарт холбогдох хэргийг шалгахдаа тогтоожээ. Гэтэл Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тууз хайчлахдаа уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр иргэдэд ихээхэн үр өгөөжтэйн зэрэгцээ, Улаанбаатарын агаарын бохирдол, утааг бууруулахад ч хувь нэмэр оруулж байгаа хэмээн хэлж, вагоноос буулгасан нүүрсний эхнийхийг нь өөрөө шуудайлж байсан билээ.
Гэвч энэ бүхэн нь худал хуурмаг зүйл байсныг мөрдөн байцаалтаар тогтоохдоо тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягаас гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Улмаар түүнийг сэжигтнээр тооцох тогтоол гаргаж, холбогдох байгууллагад нь хүргүүлэхээр болсон ч УИХ-ын гишүүний халдашгүй байдал, эрх дарх нь саад болоод буйг прокурорын байгууллагын эх сурвалжууд хэлэв. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байх үед нь, эсвэл хангалттай нотлох баримт бүрдсэн тохиолдолд сэжигтэн, яллагдагчаар татаж болохоос бусад тохиолдолд эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэх утгатай "бамбай”- г гишүүд өөрсдөдөө бий болгосон.
Энэ "бамбай”-нд хоргодож байгаа болохоор Н.Алтанхуягийг сэжигтэн, яллагдагчаар татаж болохгүйд хүрээд буй гэнэ. Уг нь мөрдөн байцаах байгууллага саналаа Улсын ерөнхий прокурорт хүргүүлж, Ерөнхий прокурор УИХ-ын холбогдох Байнгын болон Дэд хороонд гаргадаг. Гэвч гишүүд эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа нэг ч "найз”-ынхаа бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж байсан удаагүй. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, уг "бамбай”-г арай өөрөөр хэрэгжүүлэх санал 2013 онд оруулсан ч гишүүд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалаад үлдсэн.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулсан, Д.Дондогийг бусдыг залилан мэхэлсэн, Ц.Батбаярыг албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт сэжигтнээр тооцон шалгахаар АТГ-аас дээр дурдсан зарчмын дагуу 2009 оноос хойш 2012 хүртэл хандсан байдаг. Гэвч хэнийх нь ч бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаагүй гэхэд хилсдэхгүй. Харин гишүүнийх нь бүрэн эрх дуусгавар болсны дараа хариуцлага тооцсон. Н.Алтанхуягийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт тавьсан ч гишүүд олонхоороо авч үлдэх байх гэж эх сурвалжууд хэлж байгаа юм. Хэрэв хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй, Н.Алтанхуяг дараачийн сонгуулиар дахин сонгогдохгүй бол эрүүгийн хариуцлагад татаж болзошгүй сурагтай.
Г.Равжаа
Өнөөдөр сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||