Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт бидний ирээдүй мөн үү?

Алт бидний ирээдүй мөн үү? Алт хайгчид маш их газрыг  эндийчдэг, тун бага " алт” олдог.   
Гераклит


Манай нутгийн нэртэй дархан Очир гэдэг хүнийг Да лам буюу Дамбийжаагийн зарлигаар нэг өдөр гэнэт аваад явчихжээ. Мөнөөх Дамбийжаатан ардын намынханд Баруун хязгаарт алуулсны дараахан  Очир гуай нутагтаа буцаж ирэхдээ хоёр тэмээ ачаатай ирсэн юм байх. Тэр хүн Дамбийжаагийн эхнэр хүүхнүүдийн ээмэг бөгжийг хийдэг алтны дархан нь байж байгаад, гэнэтийн тэр довтолгооны үеэр багагүй алтан гулууз бултуулж авчирснаа хэнд ч хэлэлгүйгээр хаа ч юм бэ, Ханхөхий уулын ард нэгэн газар булж орхисон гэнэ. Дараа нь өвгөн "юмтай” гэдгээрээ олноо дорхноо алдаршиж, нэр нь хүртэл Баян Очир гэгдэх болсон боловч, өөд болохдоо тэрээр эхнэр хүүхэддээ хүртэл нөгөө алтаа хаа нууснаа хэлэлгүй өнгөрсөн юм гэнэ лээ гэж манай нутгийнхан шивэр авир ярьцгаадаг байлаа.
Барон Унгерн багагүй алт хойноос авчраад Монголын өргөн уудам газрын хаа нэгтээ булж орхисон нь, одоо хүртэл олдохгүй байгаа тухай орос монголын хэвлэлээр байнга яригддаг. Эх орны дайны үед фашистууд шатаах зууханд оруулж байгаа хүмүүсийнхээ алтан шүдийг бүгдийг булгалж авдаг байсан талаар ч бидний үеийнхэн бүгд мэднэ. Ер нь алт яахаараа ингэж үеийн үед  хүмүүний шуналыг хөдөлгөж, шулам болгох үүд хаалгыг нь нээж өгч байдаг юм бэ?  
Алтны энэ шулмын ид шидийг бидний өвөг дээдэс "Оройд нь хүрэшгүй жаргал, ёроолд нь хүрэхгүй там” хэмээн энгийнээр тун онож хэлсэн байдаг. Алттай боллоо гээд хэнбугайн ч сэтгэл ханаж байсан удаагүй, улам л ихийг олохыг хичээж, урьдах цуглуулснаа алдахаас айж эмээж явсаар, сэтгэл санаа нь хэзээ ч амар тайвныг үзэлгүй өрлөгдөн голоо цохиж бэдэрсээр, үхэхдээ ч  сүнс нь хорвоог амар тайван орхиж чаддаггүй, хоргодон шаналдаг гэдэг. Алт хэдийгээр есөн эрдэнийн нэгэнд ордог ч гэлээ, Монголчууд түүнийг нэг их сүртэй шүтэн биширч, эдэлж хэрэглэж байгаагүй билээ.


Нөгөө талаар, амьдрал хайр дээр тогтдог гэдэг ч, алт эрдэнэсээр амьдралыг бүхэлд нь үнэлэдэггүй юм аа гэхэд түүгээр бас хэмждэг гэдгийг хүн төрөлхтөн түүхэн явцдаа хүссэн хүсээгүй нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн байдаг.
"Атом жин нь-79” гэж үелэх системд тэмдэглэгдсэн алт хэмээх өнгөлөг шар металл яахаараа ийм үнэ цэнд хүрдэг юм болоо. Хамгийн гол нь энэ металл туйлын ховор, тэгээд түүнийг орлуулаад гаргаад авчих ямар нэг шинжлэх ухааны арга зам одоохондоо байхгүй учраас юм болов уу. Лав л алхимичид хар тугалгыг алт болгох гэж хэдэн зуун жил махаа идээд бараагүй хаясан гэдэг юм билээ.
Египетийн фараодын үеэс хүмүүний амьдралд хүч түрэн орж ирж, хүн төрөлхтний хоорондох мянга мянган жилийн алаан тулааны нэг гол шалтгаан нь болж байсан энэ металлыг дэлхийн түүхэнд манай хойд хөршийн их багш Ленин  л огт үнэлээгүй цорын ганц хүн. Яахав дээ, бид ямар мэдэхгүй биш коммунистууд хэзээ л хөрөнгө мөнгийг үнэлж байлаа. Тэр үед чинь нударган, хөрөнгөтөн гэдэг шалтгаанаар хэдэн саяар нь гэм зэмгүй хүмүүсийг өчиггүйгээр цааш нь харуулж, эд хөрөнгийг нь үрэн таран хийж байсан юм чинь. Ленин багш тэр үед ингэж айлдаж байж:
-За гайгүй, муусайн хөрөнгөтнүүдэд бид цаг нь болоод коммунизмаа байгуулах үедээ алт гэдэг чинь ямар ч үнэ цэнэгүй зүйл гэдгийг үзүүлээд  өгнөө гайгүй. Тэр цагт бид тэр шижир алтаар чинь гудамжныхаа бүх нийтийн жорлонгийн суултууруудыг хийх болно.. Тийм үе тун удахгүй ирнэ... Энэ үгийг сонсоод  бүх дэлхийн лүмпэн пролетариуд хичнээн их баярлаж хөөрч байсан ч, амьдрал нь харин дараа нь огт өөрөөр эргэцгээснийг бид мэднэ.
Зөвхөн алтанд л байдаг, байгалийн бусад бодисд байдаггүй хэд хэдэн гайхалтай шинжүүд бий. Химийн бодисын ангилал талаас нь авч үзвэл, төмөртэй л адилхан металл мөртлөө, торго мэт уян налархай, хосгүй зөөлөн эд. Алтаар утас хийгээд дээл хувцас оёж нэхэж болно. Ганцхан грамм алтыг сайн  давтаж чадвал, хааш хаашаагаа нэг метр талбайг төвөггүй бүрнэ.


Алтан ялтсан дээр бичсэн эртний судар байдаг тухай та сонссон уу? Яасан их  хүнд байдаг болоо гэж бодож байгаа бол айлтгүй. Гэрэлттэл нь нимгэлсэн алтан ялтсаар арван мянган хуудастай ном хийхэд зузаан нь ердөө л ганцхан миллиметр болох жишээтэй. Үнэмшмээргүй байгаа биз?
Алтыг гоёж гоодоход биш, үйлдвэрлэлийн зориулалтаар хамгийн их хэрэглэдэг улс гэвэл арлын Япончууд юм байх. Электрон тоног төхөөрөмж, компьютер бүтээхдээ  тэд жилд тавин тонн гаруй алт хайлдаг гэнэлээ.  Алт бусад ямар ч металлтай урвалд ордоггүй, гадаа гандаж, хөдөө хөлдөж, хэдэн мянган жилээр хэвтсэн ч, шар өнгөө хэзээ ч алддаггүй. Тийм учраас л бүстэй, бүсгүй хүний ямар ч эд эрхтнийг чимэж чаддаг увьдастай эд юм байх. Алтаар яаж төрсөн биеэ чимэж болдгийг араб, энэтхэг  бүсгүйчүүдээс яруу тодоор сурч болно шүү.
Би нэг удаа Каирт явж байгаад тэндхийн бүсгүйчүүд манайхан шиг ээмэг зүүлтийг ганц нэгээр нь санжийтал зүүдэггүй, хоёр гар, бүр хөлийнхөө шилбэнд хүртэл зузаан зузаан алтан бугуйвчийг давхар давхраар нь углачихсан, шажигнуулж явахыг нь хараад  орчуулагч залуугаасаа  тэсэлгүй "Танай нутгийн хүүхнүүд яахаараа ийм их алт биедээ үргэлж зүүж явдаг юм бэ. Өөрсдөд нь тээртэй байдаггүй юм уу” гэж асуусан чинь тэрээр миний асуултанд ийм тайлбар хийсэн юм. " Манай араб эмэгтэйчүүд шариадынхаа хуулийн дагуу эрчүүдийнхээ нүдний харцаар нь байдаг. Дөрөв хүртэл эхнэр авах эрхтэй араб эр нэг л өдөр эхнэрээ ямар нэг шалтгаан олоод гэрээсээ гэнэт хөөж орхих удаа гарч болно. Араб хүүхнүүд бусадтай адил орилж чарлах нь бүү хэл, өөдөөс нь ганц  үг дуугарах эрхгүй улс. Тийм учраас гэрээсээ өмссөн зүүсэнтэйгээ хэзээ ч хөөгдөхөд бэлэн явж байгаа нь л тэр” гэсэн юм..


Бидний өвөг дээдэс харин алтыг гоёж гоодохдоо бус хамгийн эрхэм нандин зүйлдээ хэрэглэж байсны нэг жишээ, одоо улсын номын санд хадгалаастай байгаа "Сундуйн жүд” хэмээх ном. Тэр номыг бүтээхэд 450 кг алт, мөнгө орсон гэдэг баримт бий. Алтыг та архитай ч юм уу, устай холиод тансаглан ууж болно. Тэр хүний бие эд эрхтэнд сайн болоод муу ямар ч нөлөөгүй.
Алтыг ямар ч аргаар гартаа оруулж авах гэсэн хүмүүний хөлст хөдөлмөр, цуст тэмцэл, тулаан мянга мянган жил үргэлжилсэн түүхтэй ч, одоогоор дэлхийд олборлоод байгаа бүх алтны дөрөвний гурвыг нь зөвхөн өнгөрсөн ХХ зуунд олзворлосон гэх. Шижир алтыг зарим оронд 24 карат гэж үнэлдэг бол, манайхны хувьд 999 хувийн сорьцтойг дээд зэргийн чанартайд тооцдог.
Алтны үнэ цагийн урсгалаар дээшээ доошоо ямагт өөрчлөгдөж байлаа. Хорь гаруйхан жилийн өмнө буюу 1980 онд нэг унц алтны үнэ 850 долларт хүрэн тэнгэрт хадаж байсан  бол одоогоос арав гаруй жилийн өмнө 253 болтлоо шалдаа унаж, мөн дахин өссөөр өнөөдөр Лондонгийн бирж дээр 1200 ам.доллар хүрээд байна.  
Гэхдээ хүн төрөлхтний бүхэл үеийн турш олзворлосон алтыг бүгдийг нь нэг газар авчраад овоолох юм бол манай гайгүй шиг бизнесмений гэрт багтчихаар буюу ердөө хааш хаашаагаа хорин метр куб л болох юм билээ. Өчүүхэн байгаа биз. Гэхдээ алт  маш цул хүнд. Дээрх алтны жин 160 мянган тонн болно гээд боддоо. Юун барууны кинон дээр гардгаар сайн эрчүүд банкнаас алтыг цүнх цүнхээр нь дээрэмдчихээд цагдаагаас зугатаагаад жирийлгээд  байдаг чинь шал худлаа. Аяны  бүү хэл  зүгээр л нэг дундаж албан хаагчийн өдөр тутмын хэрэглээний арав хүрэхгүй см зузаантай дипломат цүнхийг цэвэр алтан гулуузаар  дүүргэчихээд бариад яв гэвэл ийм цүнхний жин  300 кг татах учраас хэнбугай ч сачий нь хүрэхгүй.


              Алттай газар ховор уу?


Үгүй ээ, алт хаа бол хаана бий, дэлхийн хатуу хучааст хамгийн өргөн тархсан металл. Сибирийн ширэнгэн ойгоос эхлээд Сахарын элсэн цөлд ч, Алтай, Хангайн өндөр уулсаас говийн зэрэглээт хөндийд ч, тэр бүү хэл гадаад далай тэнгисийн их усанд ч алт байна. Харамсалтай нь маш бага агууламжтай. Монголын аль ч нутгийн шороог аваад угаасан танд тонн бүрээс 0.03 грамм алт өгнө гэж тооцож болно. Далай тэнгист очоод азаа үзье гэвэл алт олох шанс нь үүнээс арав, зуу дахин л багасахаас биш бас ор хоосон буцна гэж ер үгүй. Ийм учраас л тав зургаахан тонн алт авахын тулд алтны магнатууд там шиг том том нүх ухаж, уул шиг шороо овоолж хаяад байгаа юм. Эрдэмтдийн тооцоогоор хэрэв бид дэлхийн гадаргын км зузаан шороог бүгдийг нь угааж чаддагсан бол таван тэрбум тонн алттай болж болно гэжээ.
Дээрх 160 мянган тонн алт үүнтэй харьцуулахад юу ч биш байгаа биз дээ. Гэхдээ хүн төрөлхтний түүхийн урт хугацааны турш олборлосон алтыг бүгдийг нь цуглуулаад овоолох юм бол  ердөө  хааш хаашаагаа метр шоо болох тухай дээр өгүүлсэн. Тэгвэл үүнийг угаахад гарсан шороог дэргэд нь овоолох юм бол таван мянган метр өндөр асар том пирамид болох аж. Өөрөөр хэлбэл Богд уулан дээр давхарлаад дахиад таван Богд уултай өндрөөрөө дүйцнэ гэсэн үг. Өнөөх жар далан жил барьж босгосон саран дээрээс харагддаг гээд байгаа Египетийн агуу Гиза пирамид үүний хажууд юу ч биш, тэр чинь ердөө л 150-хан  метр өндөртэй  эд шүү дээ. Үүнээс даруй  дөч тавь дахин өндөр пирамид босно гэсэн үг. Санаанд ч багтамгүй.


Өвөрхангайн Уянга, Говь-Алтайн Бигэрт илэрсэн судлуудад алтны агууламж дээрх хэмжээнээс даруй зуугаас, мянга дахин өндөр байдагт  хэргийн гол учир байна. Тийм учраас эдгээр нутгуудад хүмүүс өнөөдөр мянга мянгаараа шоргоолж аятай шаван цуглаж, бараг дайн тулаандаа хүрээд байгааг бид зурагтаар олон удаа харцгаасан. Гэхдээ тэдний дундаас учиргүй баяжаад түнтийчихсэн нь тун цөөхөн, харин ихэнх нь угаасан мөнгөн ус, уусан архиндаа хордоцгоож, ухсан шороондоо дарагдан амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болцгоож байна.  Алтны улангаслын үе буюу 1850-иад онд Америкийн баруун эрэг рүү баяжихыг мөрөөдсөн 150 гаруй мянган нинжа нар очиж уралдаж ухацгаасан ч  алтыг нь худалдаж авч байсан цөөхөн хятадууд мөн ”levis” хэмээх жинсэн өмдөө тэдэнд борлуулж байсан худалдаачдаас бусад нь бүгд эрүүл мэндээрээ хохирч ядуурч дампуурсан гэдэг юм билээ. Алт гэгч ийм ид шидтэй, ад зэтгэрийн эд санж. Харамсалтай байгаа биз. Яалтай ч билээ дээ.  
  Алтыг бохир бусармаг, хууль бус аргаар олзворлох нь хувь хүн болоод улс орны хөгжилд дорвитой нөлөө үзүүлдэггүйгээс гадна цаашдаа байгаль орчинд, ирээдүйдээ маш хөнөөлтэй үр дагавар авчирдгийг одоо бараг хүн болгон ойлгох цаг нь болсон.


 ӨАБНУ өнгөрсөн зууны далаад оноос оноос өнөөдрийг хүртэл 40000 тонн алт олзворлосон нь өнөөгийн хашаар бодоход 1.6 их наяд доллар болж байна. Тэд тухайн үедээ дэлхийн алтны 80 хувийг гаргадаг байлаа. Гэтэл энэ орны хүн амын 40 хувь нь одоо хүртэл ядуу гуйланчлалын байдалд байсаар байна.
Одоогоос хорь гаруйхан жилийн өмнө манай улс "Толгойтын” хэмээх нэр хаягтай алтны ганцхан том улсын үйлдвэртэй, тэр нь жилд дөрөв таван зуун килограмм алт өгдөг байлаа. Тэр үед Заамарын алтны томоохон судлууд судалгаагаар илэрч эхэлж, "Энэ хэдэн халтар монголчуудыг чухам нүдийг нь бүлтийтэл хооллох их хөрөнгө тэнд байна” хэмээн манай яамны оросууд шүүрс алдацгаадаг байлаа. Бид ч дор бүртээ  баяжих нь хэмээн сэтгэж, их л хөөрцөглөдөг байсан.
Гэтэл өнөөдөр алтны магнат "Монгол газар” дампуурч, "Алтан Дорнод Монгол”ын эзэн Паушек гэгч орос эр хөрөнгөө хаяад Монголоос дутаав.  Гаргаж буй алтны хэмжээ ч социализмын үеийнхээс даруй хорь гуч дахин нэмэгдсэн. Бид баяжицгаав уу?, Эсвэл байгаль орчин сүйрч, өвс ургамал гундаж, ган ганчиг нэмэгдэв үү? Онгийн гол тасарч, Улаан нуур ширгэж, нийтдээ том жижиг мянга гаруй гол горхи сүүлийн хориодхон жилийн дотор амьсгал хураалаа. Одоо цаана нь хичнээн гол мөрөн, говь хангайг ийм хувь заяа хүлээж байна вэ?


Нэг төгрөгийн алтан баталгаа 0.222 грамм алттай тэнцэж байх ядуу социализмын тэр үед би 800 төгрөгийн цалинтай байсан нь 300 доллартай тэнцэж байж. Гэтэл одоо миний сарын цалин түүнээс хол давж чадаж байна уу?  Тарвага алж баяждаггүй, тамхи татаж хоосордоггүй гэдэг шиг алтаа ухсан улс орон ирээдүйд сүйрч, харин ядаж төмрөө гаргаж хайлуулдаг бол үүнээс арай өөр үр дагавартай байх магадлалтай юм уу гэлтэй.
 
                        Үнэхээр алт бидний ирээдүй мөн гэж үү?

                                    Ш.Пүрэвсүрэн

Алт бидний ирээдүй мөн үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани