- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!
Их хуйвалдааны босгон дээрх Монгол
-ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ ГЭГЧЭЭС ХЭН ХЭН АВЛИГА АВСАН БЭ?!-
Монголд ямар ч ашиггүй, зүгээр л харийнханд хамаг баялгаа дэлгээд
өгчихсөн "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ” гэгчид Ардын намаас Эрдэс
баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт, Ардчилсан намаас Сангийн сайд
асан С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх нар
гарын үсэг зурж, Монголыг дэвжин
дээшлүүлж байгаа байдлаар бидний тархийг угааж байсан нь хэдхэн жилийн
өмнө. Гэрээнд гарын үсэг зурснаас хойшхи хэдэн жилийн дотор Монголд юу
наалдсан бэ. Юу ч наалдаагүй. Өнөөдөр эдийн засгийн хөгжил өчнөөн алхам
ухарч, монголчууд харийнханд 15 тэрбум ам.долларын өртэй болоод байна
гэнэ. Энэ өрийн дөрөвний нэгийг сүүлийн ганцхан жилийн дотор тавилаа
гэх. Оюутолгой хэмээх биднийг 100-200 жил барууны баячууд шиг тэжээх энэ
том ордыг анх 51х49- өөр эзэмшихээр ярьж байснаа яагаад 34х66-гийн
харьцаатай болж батлагдсан бэ гэдэгт л хамаг учир байгаа юм.
Санаачилсан, гарын үсэг зурсан гол хүний нэг нь тухайн үеийн Сангийн
сайд асан С.Баярцогт юм гэнэ лээ. С.Баярцогтыгоо хэн бэ гэдгийг бид
мэднэ. Бидний татварын мөнгийг "Хятадын Монгол” нэрээр гадаадын банкинд
нууцаар байршуулчихдаг хүн. Хүмүүс авлига орсны улмаас улс оронд
ашиггүй, цөөн хэдэн хүнийг баяжуулсан гэрээ болсон гэдэг юм.
Хардлага л даа. Гэхдээ хардах олон үндэслэл ажиглагддаг. Хамгийн итгэл
үнэмшилтэй нэг баримтыг манайхан мэднэ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын
гэрээг УИХ –ын чуулган эхлэнгүүт батлаагүй. Тэгтэл "Рио Тинто”-гийн
удирдлагууд УИХ-ын гишүүдтэй ганцаарчилж уулзана” гэсэн албан ёсны
мэдээлэл тарж билээ. Энэ дагуу хэн хэнтэй ганцаарчилж уулзсан нь нууц
байдаг. Хэд хоногийн дараа чуулган дахин хуралдаж бараг л зуун хувийн
саналаар баталчихсан. Энд гэтэл хэн хэн хэдэн тэрбумын авлига авсан бэ
гэдэг нууц хоцорч байгаа юм. Эрх баригч хоёр намын аль алинаас нь авлига
авсан гэж хардах үндэслэл бий. Тэгээд л түрүүчийн болон одоогийн эрх
баригчид "Рио Тинто”- гийн аманд орж, дуугарч чадахаа больсон, ямар л
шаардлага тавинам номхон боол нь мэт залбирч сөгдөөд байх болсон гэж
олон хүн ярьдаг л даа. Үр ашиггүй гэрээ санаачилсан, гарын үсэг зурсан
нөхдийг шалгаж, хор хохирлыг олон түмэнд мэдээлэх нь чухал гэж олон
түмэн шаардсаар байгаа. Оюутолгойн ажил гэтэл сүүлийн хэдэн сар
зогсчихсон. Гадаад эзэн нь Монголын Засгийн газрыг шантаажилж,
монголчуудыг хэдэн арав, зуугаар нь халж, бараг л "техник хэрэгслээ
ачаад явна шүү” гэж айлгадаг болсон. Манай эрх баригчид ч "Рио
Тинто”-гийн удирдлагуудын шантаажинд ээрэгдэж ёстой л гэмт хүн
гэлбэлзэнэ гэдэг шиг аргаа баран хэдэн сарыг авлаа. Тэгээд "шинэчилж
дордуулсан” Засгийн газар маань "Рио Тинто”- той хэлэлцээний ширээнд
суухаар төлөөлөгчдөө Лондон уруу илгээлээ.
Үүнийг хүмүүс янз
янзаар л ярьж, бичиж байна. Хоёр тал учраа олж, "Оюутолгой” хаана
хаанаа ашигтайгаар хэвийн ажиллан, олон түмэн бидэндээ үр шимээ
хүртээхийг хүссэн хүн мэдээж олон байгаа. Зарим нь ээлжит том луйвар
эхэлсэн тухай халаглаж байна. Нэг хэсэг нь АН-ын хэдийг "Рио Тинто”-д
том буулт хийхээр явсан гэж байх юм. Юутай ч нууц сэжигтэй хуйвалдаан,
том луйвар болно гэдэгтэй би санал нэг байгаа. Өнөөгийн эрх баригчдад,
бараг яс маханд нь шингэсэн гэж хэлж болох хэдэн муу чанар бий. МАХН,
АН- ыг эрх барьж байх үед хамтарсан Засгийн газрыг сэтгүүлч бид байнга л
шүүмжилдэг байсан. Гэтэл өнөөдрийн "баг өмссөн” эрх баригчидтай жишиж
үзвэл бас ч гэлээ ардчиллын амьсгаа байжээ. Үнэмлэхүй олноороо ялчихсан
хэрнээ Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулж, Н.Алтанхуяг,
С.Баярцогт, Л.Гансүх нарын олон хүнийг хамгийн чухал салбарууддаа сайд
тавьчихаж билээ. Одоо тэд хамтарсан Засгийн газарт хамаг эрх мэдэл,
хөрөнгийг нь барьж сууснаа булзааруулан, гол бурууг ханилж явсан нөхөд
рүүгээ чихэж байгаа.
Хүн чанарын хувьд ямар өөдгүй хүмүүст их эрх мэдэл өгч байж вэ гэдэг
эндээс харагдаад байгаа юм. Түрүүчийн Засгийн газрын үед СЕХ-ны
удирдлагад Ардчилсан намаас байнга нэг хүн суулгаж байв. "Оюутолгой”-н
Төлөөлөн удирдах зөвлөлд ч энэ намаас бас л төлөөлөл оролцуулж байсан.
Өөрөөр хэлбэл, бүх зүйлд нууцлах зүйлгүй хяналттай байж. Ардчиллын хэм
хэмжээ зохих ёсоор тусгагдаж байжээ. Өнөөдөр өнөөх "ардчилсан” гэж
сайрхаад байгаа төрийн өндөрлөгүүд маань бүх зүйлийг хяналтгүй болгон
луйвар хийж байна. СЕХ-ноос бусад намынхныг хөөн зайлуулж, гурван
удаагийн сонгуулийг яаж будилаантуулав?! "Оюутолгой”-н ТУЗ-ийн монгол
талын гишүүнийг яаравчлан өөрчилж, дан өөрсдийнхөө хүмүүсээр
бүрдүүллээ. Энэ юу хэлж байна?! Да.Ганболд нарын гишүүдийг Лондон уруу
хөдөлдөг өдөр нэг найз эрдэмтэн маань утасдаж "Цаадуул чинь "Рио
Тинто”-д буулт хийхээр явлаа.
Улсаа худалдчихаад ирнэ дээ”
гэдэг байгаа. Ингээд энэ асуудлын эргэн тойронд болж байгаа үйл
явдлуудыг би эхнээс нь эргэцүүлэн бодож сууна. Нэгдүгээрт, Оюутолгойн
хэлэлцээрийг яагаад Лондонд хийх болов. Уурхайн эзэн улс-Монголдоо хийж
болоод л байсан. Энэ чухал ажил үүргийг хүлээсэн Монголын Засгийн
газрын төлөөлөгчид яагаад Англи уруу нэг компанийн удирдлагад
хөтлөгдөөд явдаг билээ. Тэнд Монголын ард түмнээс холдуулж, нууцалж
хэлэлцмээр зүйл байх нь ээ дээ. Судлаач, эдийн засагчдын үзэж
байгаагаар "Рио Тинто” компани нь урт хугацаат их хэмжээний зээл
зуучлан өөртөө баталгааны шимтгэл хэлбэрээр 5,7 тэрбум ам. доллар, дээр
нь менежментийн төлбөр болон роялти хэлбэрээр 1,4 тэрбум ам.доллар
нэмэн авах нөхцөл тулгаж байгаа. Зээлийн барьцаанд нь "Оюутолгой”
компанийн биет болон биет бус хөрөнгийг бүхлээр нь тавьж, Монгол Улсын
эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой сөрөг нөлөө үзүүлж болзошгүй
байгааг анхааруулж байна.
Хэрэв үүнийг зөвшөөрвөл улсаа худалдсантай адил гэх хүн ч таарч байна. Хоёрдугаарт, Английн Ерөнхий сайд асан Тони Блейр Монголоос "салахаа больсон”. Өнөө жил хэд ч ирэв дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээс үзвэл энэ эрхэм Монголын Засгийн газарт "зөвлөж тусалж” ажиллаж байгаа юм уу даа. Баг бүрэлдэхүүн нь ч хүрээд ирчихсэн бололтой юм. Хаа газрын нэг халагдсан Ерөнхий сайд гэв гэнэтхэн Монголд инээж ирээд байдаг нь цаанаа учиртай байж таарна гэх хүн олон. Ер нь Тони Блейр гэгч эрхэм тэр том гүрний Ерөнхий сайд байхдаа Монголд хүрч ирэх нь бүү хэл аятайхан хараад инээчихэж байсан юмуу?!
Би хувьдаа мэдэхгүй юм байна. Гэв гэнэтхэн Монголд элэгтэй болчихоод төрийн томчуултай уулзаж учраад явах болсныг хүмүүс "Оюутолгой”, "Рио Тинто”-той холбоотой гэцгээж байна. Оюутолгойн асуудлыг аль хэдийнэ Ч.Сайханбилэг, Тони Блейр нарын хүрээнд шийдчихсэн байж ядашгүй гэх хүн ч таарч л байна. Гуравдугаарт, "Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар Ардчилсан намын гишүүн, УИХ– ын түшээ асан Ц.Сэдванчиг гэдэг хүн ажиллаж байсан. Энэ хүн бол Ардчилсан намынхан дотроо нэлээн шулуун шударга, өөрийн гэсэн бодолтой хүн гэдгийг манайхан бүгд мэднэ. УИХ-ын байхдаа хааяа жинтэй дуугардаг, үнэн юм хэлдэг хүн байсныг хэн хүнгүй л мэднэ дээ. "Рио Тинто”-той хэлэлцээ хийхийн өмнө гэнэт энэ хүнийг халсан. Нэгэн захидлаас болсон гэдэг. Тэр нь "Рио Тинто”-гийн шахалт дарамтын эсрэг байр суурьтай юм билээ.
Засгийн
газар, юутай ч "Оюутолгой”-г сайн мэддэг, тэнд болоод байгаа үйл
явдалд үнэнээр ханддаг хүнд дургүй байгаа нь эндээс ажиглагддаг. Оронд
нь өнөөх казиногийн дөрвөн тонн алтны хэл амтайгаар ардчилалд орж ирсэн
Да. Ганболдоо тавьж сэтгэл нь амрана билээ. Дөрөвдүгээрт, хэлэлцээ ний
өмнө яаравчлан "Оюутолгой”-н ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг
солих хэрэгтэй болсон. Н.Багабанди нарын хүмүүс эдний нууц хэлэлцээнд
бул хар чулуу болоод байсан юм байх. "Оюутолгой”-н өнгөрсөн хугацааны
байдлыг хамгийн сайн мэдэх, бас ч өөр өөрсдийн бодол санаагаа хэнээс ч
айлгүй хэлчихээр гурван гишүүнийг яаравчлан халж, өөрийн дуулгавартай
гурван хүнийг ТУЗ-д оруулаад Лондон уруу илгээж байгаа нь тэр.
Да.Ганболдоос эхлээд энэ асуудлаар ер нь юм мэдэх болов уу.
Зэс чулуу хоёроо ялгадаг л байгаа даа. Гаднаас нь харсан байж магадгүй
дээ. Монголдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх хэмжээний, олон улсын олз
хайгчдын арааны шүлсийг асгаруулж байгаа тэр аварга ордынхоо тухай наад
захын мэдлэггүй хүмүүс, зөвхөн гарын үсэг зурах зорилгоор очиж байгаа
биш байгаа даа.
Тавдугаарт, "Зууны мэдээ” сонины энэ оны есдүгээр сарын 17- ны дугаарт уул уурхайн инженер– эдийн засагч, доктор С.Авирмэдийн "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ гэх жонхуу” гэсэн гурван нүүр материал хэвлэгдлээ. Энэ том доктор ард түмэнд "Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний тухай бараг л хичээл заачихлаа даа. Энэ төр засгийн удирдлага харийнхантай сүлбээдэн Монгол орноо яаж цөлмөж байдгийг хөдөлшгүй баримтаар нотолсон байна. Эрх баригчид булхайгаа нуун дарж байхын тулд С.Авирмэд мэтийн үндэсний боловсон хүчнийг шахаж зайлуулаад, ямар ч мэдлэг мэргэжилгүй өөрсдийнхөө "уяаны” нөхдөөр тойруулж суудгийг тодорхой баримтаар ил гаргаж тавьсан байна. Энэ эрдэмтний тооцоо судалгаагаар бол өнөөх нэр цуутай "Оюутолгой” маань харийн хэдэн ноёдыг, түүнтэй сүлбэлдсэн эрх баригч бүлэг хүмүүсийг хэдэн үеэр нь тансаглуулж, тэжээж байгаа юм билээ. Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ийм бодлого явуулж байгаа хэрнээ ард түмнээ "бүсээ чангал!” гэж загнаад байгааг юу гэж ойлгох нь олон түмний хэрэг.
"Шинэчилж
дордуулсан” Засгийн газрын элч төлөөлөгчид Лондон зорьсныг би түрүүнд
хэлсэн. Тэдний богц аль тал уруугаа хэлтийж ирэхийг монголчууд
төдийгүй, дэлхийн олон улс орон ширтэж байгаа. "Рио Тинто”-гийн тийшээ
хазайсан богц санжигануулсаар ирвэл ТУЗ-ийн гурвыг "цаашаа” л гэмээр
байна. Монгол минь их хуйвалдааны- их луйврын босгон дээр ирчихээд
байна гэх юм. Жаахан хүлээж харах уу даа.
Г.ЖАМЬЯН
/Монгол Улсын Соёлын
Гавьяат Зүтгэлэн/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||