- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн төсвийн орлогод үзүүлэх хувь хамгийн доод хэмжээнд хүрнэ
Нүүрсний салбараас хамаарах төсвийн орлого жил ирэх тусам буурч байгаа. Үүнийг 2015 онд уул уурхайн салбарын орлогын 16 хувийг бүрдүүлнэ гэх хандлага харуулж байгаа юм. Түүнчлэн уул уурхайн салбарын чанаргүй зээлийн хэмжээ хамгийн өндөр байгаа нь тус салбарын дүр төрхийг илтгэж байна.
Уул уурхайн салбарын хөгжил Монголын
эдийн засгийн ирээдүйтэй шууд холбоотой оршдог. Ийм ч учраас эдийн
засгийн хөдөлгөгч салбарынхаа өнгөрсөн ба ирээдүйг хэлэлцэхээр "Эрдэс
баялаг 2025” чуулганыг жил бүр зохион байгуулдаг. Энэ оны чуулганаар
салбарт нөлөөлөх чухал сэдвүүдийг холбогдох эрхмүүд цохон тэмдэглэсэн.
Тэр дундаа "Эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нийгэм, эдийн засагт
үзүүлж буй нөлөө” сэдвийн хүрээнд манай улсын төдийгүй олон улсын
хэмжээнд уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний эрэлт
болон ханшийн уналт сөрөг үр дагавар авчирч буйг чухалчилсан. Түүнчлэн
хөрөнгө оруулалтын орчин тодорхой бус байгаагаас үүдэн гадаадын хөрөнгө
оруулалт буурсан хэдий ч Монгол Улсын эдийн засаг долоо орчим хувийн
өсөлттэй гарсан нь тус салбарын ач холбогдол өндөр хэвээр байгааг
харууллаа.
Манай улсын эдийн засагт дэмжлэг болох
томоохон төслүүд хэлэлцээрийн шатанд яваа. Оюутолгойн далд уурхайн
хөрөнгө оруулалт гацсан, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын
ажил өнөөг хүртэл хөрсөнд буугаагүй зэргээс шалтгаалан гадаадын шууд
хөрөнгө оруулалт тасралтгүй буурсаар өнгөрсөн оны гүйцэтгэлийн дүнгээр
644 сая ам.долларт хүрч уруудсан нь 2013 оны мөн үеийнхтэй харьцуулахад
3.3 дахин багассан тоо гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн.
Гадаад худалдааны өнгөрсөн оны тоон
мэдээллээс үзвэл экспортын тэргүүлэгч есөн бүтээгдэхүүнээс ямааны
ноолуураас бусад бүтээгдэхүүн уул уурхайн салбарт хамаарах төдийгүй
экспортын 90 гаруй хувийг бүрдүүлжээ. Энэ нь Монгол Улс уул уурхайн
бүтээгдэхүүн, үнийн өөрчлөлтөөс хэт хамааралтай болохыг харуулж байгаа
юм. Мөн 2010 онд дэлхийн зах зээл дээрх эрдэсийн бүтээгдэхүүний ханш
огцом өссөн явдал уул уурхайн салбараас төвлөрөх нийт орлогын хэмжээг
874 тэрбум төгрөгт хүргэсэн. Улмаар нэгдсэн төсвийн нийт орлогын 28
хувийг бүрдүүлсэн нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт
болсон. Өдгөө тус салбарын орлогын төсөвт эзлэх хувь тогтмол буурсаар
өнгөрсөн оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 18 хувьд хүрснийг
"Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлгийн үеэр Сангийн яамны эдийн засгийн
бодлогын газрын макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга Г.Батхүрэл
хэлсэн.
Нүүрс, зэс, төмрийн хүдрийн ханш
уруудаж байгаагаас шалтгаалан уул уурхайн салбарын орлого 852 тэрбум
төгрөг болж буурах, цаашлаад төсвийн орлогын ердөө 13 хувийг эзлэнэ
гэсэн тооцоо гарчээ. Ингэснээр төсвийн орлогод үзүүлэх хувь хэмжээ
сүүлийн таван жилийн хамгийн доод үзүүлэлтэд хүрэх аж. Зэсийн салбараас
төсөвт төвлөрөх орлого уул уурхайн салбарын нийт орлогын 40-60 хувийг
бүрдүүлж ирсэн. Уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүний үнийн бууралт
болон Оюутолгойн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа тул 2014-2015 онд
уул уурхайн нийт орлогын 60 орчим хувийг зэсийн салбар дангаар бүрдүүлэх
төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолсон.
Эх сурвалж: http://mongolianeconomy.mn
Уул уурхайн төсвийн орлогод үзүүлэх хувь хамгийн доод хэмжээнд хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани