- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойд замын хураамжийн асуудал хүнд байна
Тавантолгойд замын хураамжийн асуудал хүнд байна
Шадар сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд говийн бүсэд ажиллаж байна. Тэрбээр өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллажээ. Тус суманд байрлах Тавантолгойн ордод Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн өмчит "Тавантолгой” , олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан "Энержи ресурс” компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн жижиг Тавантолгой Цанхийн хэсэгт олборлолт явуулж байгаа бол "Энержи ресурс” Ухаа худаг ордыг ашиглаж байгаа билээ.
Дээрх компаниуд нүүрсээ авто машинаар тээвэрлэдэг. Зуун тонн давсан жинтэй, хүнд даацын машинууд говийн эмзэг хөрсийг сүйтгэж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгааг бид хэдэн жил шүүмжлэн ярьж байгаа. "Энержи ресурс” компани Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд өөрийн хөрөнгөөр хатуу хучилттай зам барьсныг орон нутгийнхан уг нь сайнаар хүлээн авчээ. Гэвч "Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хураамж төлж, энэ замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой ч ижил биш тариф мөрдөгдөж байгаа нь өрсөлдөөнд сөргөөр нөлөөлж байна” гэж орон нутгийн өмчит "Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Р.Сэддорж онцлов.
"Энержи ресурс” компани нэг тонн тутамд 0.75 цент, нөгөө хоёр компани нь 1.5 доллар гэсэн тарифаар хураамж төлдөг аж. Энэ хураамж өндөр байгаагаас Орон нутгийн "Тавантолгой” болон "Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрс ачсан машинууд хил хүртэл шороон замаар явж, тоос босгосон хэвээр байгааг нутгийн иргэд ч мөн ярьжээ. Тэдний хэлснээр нүүрс тээвэрлэсэн машинууд буцахдаа 60 мянган төгрөгөөр хатуу хучилттай замаар зорчдог гэнэ.
Тодруулахад, "Энержи ресурс” компани 245 км авто замыг 118 сая ам.доллараар барьжээ. Харин "Эрдэнэс МГЛ” компани 100 сая ам.доллар төлж, үлдсэн 18 сая ам.долларыг нь замын хураамжаас төлөхөөр тохирч, тус замыг худалдан авсан юм. Энэ дагуу 0.75 ам.долларын хураамж төлж, үлдсэн 0.75 ам.долларыг нь төлбөртөө суутгаж байгаа гэж "Энержи ресурс”-ийнхэн тайлбарласан байна.
Замын хураамжтай холбоотой, говийн хөрсийг сүйтгэж байгаа энэ явдлыг зогсоохын тулд ЗГ анхаарлаа хандуулна гэдгийг Шадар сайд У.Хүрэлсүх орон нутагт ажиллах үеэрээ онцолжээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||