- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
БНХАУ-ын Хубей мужийн Хөх мөрөн, Өвөрмонголын Хатан голын/Шар мөрөн/урсацыг хуримтлуулан ус хомсдолтой ай савд шилжүүлэн ашиглаж байгаа туршлагыг судлаад ирлээ
Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төслийн ажлын хэсэг БНХАУ-ын Хөх мөрөн, Шар мөрний усны нөөцийг зохистой ашиглах бодит төслүүдийн хэрэгжсэнийг үзэж танилцаад ирлээ. Гидротехникийн барилга байгууламжийн инженер бөгөөд усны барилга байгууламж, усны менежментийн чиглэлээр ажилладаг мэргэжилтний хувьд энэ таниилцах аялал богино хугацаанд асар их мэдээлэл олгож үр дүнг бодитоор харуулснаар, олон шинэ санаа, хөгжлийн гарцыг харлаа. Суурин соёл иргэншлийн үндсэн асуудал болсон ус хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэхэд ямар их анхаарал, хүч хөрөнгө зарцуулдгийн жишээг бишрэн гайхлаа. Танилцах аялалаар үзсэн гол байгууламжууд:
1. Гурван Хавцалын усан цогцолбор байгууламж, Дэлхийн эрчим хүчний нийслэл гэж Хятадууд энэ Вантажу хотыг нэрлэдэг юм байна. Хөх мөрний энэ хэсэгт Кэжугийн анхны боомт, цогцолбор, УЦС, сүүлд Гурван Хавцалын УЦС –ын байгууламж байгуулсан. Уг нь энэ их өндөр уулсын хавцлаар Бао гэдэг овгийн агуйд амьдардаг байсан хүмүүс одоогоор Тү овогтон гэж нэрлэгдэн амьдарч байжээ. Тэдний тоо 500000 уугуул иргэд агаад хүмүүстэй уулзахдаа дуулж уулздаг заншилтай байжээ. Жил бүрийн 3-р сарын 13-нд охидууд уран оёдол гар урлалын зүйлээ зардаг, түүнийг нь гэрлээгүй залуучууд худалдан авдаг зан үйлийн соёлтой гэнэ.Энэ боомтод загас өнгөрүүлэх байгууламж байхгүй.Гурван Хавцалын төсөл(TGP) усан цогцолбор байгууламжийг 1993-2007 онд хэрэгжүүлжээ. Боомтын өндөр 175м, усан сангийн усан гадрагын талбай 700км2.
Байгалаас бидэнд боож боомт байгуулан УЦС барь гэж заяасан газар гээд Хөх мөрөн Түвдийн өндөрлөг-мөнх цастай уулсаас эх аван 100 гаруй том цутгалаа тээн 6300 км урсаж Дорнод Хятадын тэнгист цутгахдаа ундны ус, усан тээвэр, усны эрчим хүч, хөдөө аж ахйуй, үерээс хамгаалах, хөгжилд баримжаалсан дахин төлөвлөсөн хотууд, өмнийн усны эх үүсвэрээс хойд хуурай нутаг руу шилжүүлэх, аялал жуулчлалын үндсэн эхээс гадна байгаль орчныг ивээн тэтгэж байдаг хамгийн их устай мөрөн гэж тайлбарлан яаж зохистой ашигладаг тухай мэдээлсэн юм. Жилийн дундаж урсац 1,000 миллирд м3 бөгөөд усны эрчим хүчний нөөц нь 268сая кВт гэж тооцоолжээ. 1993 он хүртэл энэ боломжийн 6хувийг ашиглаж байсан байна. Удаан хугацааны хайгуул судалгаа, зураг төсөл хийж их олон жил болсоны хойно Бүх Хятадын үндэсний конгресс "хөх мөрөн дээр гурван хавцлын төслийн барилгын тухай тогтоол гаргасан” байна. Энэ газарт 3030м бетонон боомт, 39,3 миллиард м3 багтаамжтай усан сан, 22,15 сая м3 үерийн ус гаргах халиагуурыг боомтын их биед төлөвлөжээ. Мөн хагшаас гаргах тусгай цонх бүхий байгууламжийг төлөвлөсөн нь секундэд 2,460м3 устай шавар угаан хаях юм байна.
Ус ус хаюурын байгууламжийн зарцуулга 110,000 м3/сек болжээ.
· Голын хоёр талд тус бүр 700,0 ГВт хүч чадалтай 26 турбин байрлуулж 18,2 сая кВт цахилгаан үйлдвэрлэх, жилд 84,7 миллиард кВ-цаг цахилгаан гаргах юм байна. Нэг кВ цагийн өөрийн өртөг 0,1 юань (0.0114USD)
· Усан онгоц өнгөрөөх тэнцүүлэгийн 5 үе шаттай байгууламж /50 сая тонн / барьсанаас гадна боомт дээгүүр усан онгоцыг кранаар өргөн дээд доод хашицад шилжүүлэх хүчирхэг байршуулжээ.
· Төслийн ажил 2 жил барилгын ажлыг 15 жилээр төлөвлөн хэрэгжүүлжээ.
· Төслийг хэрэгжүүлэх явцад 1,13 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, нүүдэл болон шилжүүлэн суурьшуулахтай холбоотой асуудлыг төслийн үед тусгай стандартаар төлөвөлөж барилгын үед орон нутагт загийн газрын төлөөлөгч ажиллан зохицуулсан нь сонирхолтой үлгэр юм.
· 10 жил дутам болдог үщрийн гамшгаас голын хоёр талын эргийн дагуу 33,000 км далан байгуулжээ, үерийн тооцоог 100 жилийн их үерээр тооцож, 1000 жилийн үерийн хэмжээг шалгасан байна.
· Экологийн хамгаалалт. Хүн төрлөхтөн эрчим хүч, цахилгаангүй амьдарч чадна харин усгүй бол амьдралгүй. Энэ том усан сан эргэн тойрны бичил уур амьсгалыг өөрчилж өвөл ба зуны агаарын температурыг 20С ээр буулгах аж. Энэ нь орон нутгийн таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх юм гэнэ. Усан санд загас үржүүлэх, загас агнуур хөгжүүлэх өргөн боломж нээгдсэн ажээ. Боомт хятадын хилэм/Sturgeon/ загасны амьдралд асуудал үүсгэсэнийг боомтын дэргэд ойр газар түрс шахах үед нь зохиомол үржүүлэг хийх аргыг ашиглан шийдвэрлэсэн байна.
· УЦС 85 миллиард кВцаг-аар ажиллахад жил бүр 50сая тонн нүүрс шатаадаг 14 иж бүрэн тус бүр нь 1,3 сая квт ДЦС-ийн гаргах эрчим хүчийг хэмнэж 120 сая тонн нүүрсхүчлийн хий, 2 сая тон хүхрийн давхар исэл, 10,000 тн нүүрстөрөгчийн дан ислийг гаргахгүй агаар бохирдуулахгүй юм.
1. Данжиан хотын усан сангаас Бээжин хот руу ус дамжуулах, ус шилжүүлэх төсөл, 1450 км суваг
Хөх мөрний урсацыг гурван хавцлын төслөөр зохицуулсны нэг үр дүн нь Хөх мөрний усны хэсгийг усан санд дахин хуримтлуулан Бээжин хүртэл урсгаж байгаа төслийн явц тай танилцлаа. Хөх мөрний урсац Шар мөрнийхээс 23 дахин их учраас Шар мөрний сав руу урсацын хэсгийг шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байна. Хятадын хойд хэсэг ялангуяа Бээжин хотын ус хангамж 1980-аад оноос ихээхэн хүндрэлтэй болж зарим дулааны цахилгаан станцаа зогсоож ихээхэн алдагдалд орж байсан билээ. 2000 оноос Бээжин хоногт 40 сая м3 ус хэрэглэх болж түүнийг шийдвэрлэхийн тулд Дөанжан хотод урьд нь хөх мөрний нэг салаа Ханжан гол дээр 1958-1973 онд баригдаж ашиглагдаж орсон Данжианкоу-ийн 176 м өндөр бетон, шороо хослосон боомтыг 14 өндөрлөн, ероолоороо 13 м 1:3 налуутай сувгаар өөрийн урсгалаар нь ус хүргэх төсөл хэрэгжиж дуусах гэж байна. Сонирхолтой нь сувгийн эхэн дээр дунд оврийн(10МВт) УЦС барьсан байгаа юм.
Уэхаан/Wuhan/ хот Хувей мужийн төв
10 сая хүнтэй зуны цагт халуун үнэ төлбөргүй сауны үйлчилгээтэй гэж хошигнон нэрлэдэг гэнэ. 1000 нуурын мужийн Дунху нуурын эрэг дээр Мао-гийн зуслан байжээ. Төмрийн үйлдвэр, онгоц, машины үйлдвэртэй хөгжилтэй, түгжрэлтэй хот. 32 их сургуультай олон оюутантай хот юм.
Уэхаан хотын "Хөх мөрний усны хайгуул төлөвлөлт, зураг төсөл, эрдэм шинжилгээний хүрээлэн”
Энэ хүрээлэн 1950 онд байгуулагдсан Хөх мөрний ай савд үйл ажиллагаа явуулдаг үндсэн 330, гэрээт 2200 ажилтантай, жилд 3,5 тэрбум юань орлоготой бөгөөд гол бүтээл нь Гурван хавцлын төслийг хийж хэрэгжүүлэхэд орлцсон Яамны харъяа дээд түвшний хүрээлэн юм байна. Олон жил судласны үрээр хамгийн хурц асуудал нь үерийн гамшгийг бууруулах байсныг бусад олон арга хэмжээтэй цогцолбор байдлаар шийдэх гаргалгаа гаргасан. 1980 аад оны үед нутгийн хүмүүсийн эсэргүүцэлтэй тулж байсан ч засгийн газар сайн тал нь муу талаасаа олон дахин давуутайг ойлгож 1964 төсөл гарч хэлэлцэгдсээр 1992 оны 4-р сард БХАрдын төлөөлөгчдийн хурлын гишүүдийн 1000 саналаар ялж 1993 оноос эхлэн барьж эхлэсэн. Асуулт хариулын үед дараах асуудлыг тодруулж ярилцав. Үүнд:
· Хамгийн их бэрхшээл болох өмнө суурьшсан иргэдийг нүүлгэх, зохион байгуулахтай холбогдсон зардлыг тодорхойлох тусгай стандарт боловсруулан түүний дагуу төсөлдөө тусган хэрэгжүүлэх захиргааны зардлыг хүртэл төсөвт тусган хэрэгжүүлсэн байна.
· Кежу болон Гурван хавцлын боомтод загас өнгөрүүлэх тусгай байгууламж төлөвлөөгүй учир нь асар их түрэлттэй, их урсгалыг сөрж гарах загасны боломж хязгаартай. Судалгааны явцад гүний аргаар загасны өсч бойжих арга хайж байсан. Одоо брйжуулаад 500 грамм болох үед нь голд тавих арга хэрэглэж байгаа юм байна. Хөх мөрөнд байдаг нэг төрлийн буцдаг загасны /жунха-шин-Asir enser sinensis Gray/ хэвийн амьдралыг хангах арга эрэлхийлсэн юм гэлээ.
Төслийн хэрэгжилтийг дуусах хүртэл болсон түүх, зөрчил, шийдэлтэй холбоотой 100 асуулт хариултын ном бэлэглэв.
Мөн энэ хүрээлэн Хөх мөрний урсацын хэсгээс хуурай хойд нутаг руу ус шилжүүлэх 3 том төсөл боловсруулж хэрэгжүүлжээ. Үүнд:
А.Дорнодын шугам, Хөх мөрнөөс Нажин хот хүртэл ус шилжүүлэх төсөл хэрэгжиж дууссан, шанхайн тэндээс хойш татсан
Б. Дунд шугам, Данжианкоу хотоос Бээжин хүртэл суваг/ Та нар үүний эхийг үзээд ирсэн байх.
В. Баруун шугам, хөх мөрнөөс Нинша , Гансу муж руу буюу Шар мөрний ус сэлбэх үйлдэлтэй төсөл эхлэхээр бэлтгэж байгаа юм байна. Энэ төслөөр 10,6 тэрбум м3 усыг 1456 км-т хүргэх юм гэнэ.
1. Хөх хот, ӨМӨЗО-ны Усны аж ахуй, Усны эрчим хүчний зураг төслийн хүрээлэн.
Хүрээлэн 1958 онд байгуулагдсан, 700 хүнтэй маш өндөр, том оффис, техник хангамжтай улсын 1-р зэргмйн хайгуул, төслийн хүрээлэн гэв. 167 проф, 84 ахлах инж, 12 хэлтэстэй бас Монгол салбар компанитай (Yellow River Co.ltd-2008) .
Хятадын хойд бүс нутаг ус дутмаг орон, усны нөөцийн тархалт, тэнцвэргүй иймээс энэ тэнцвэргүй байдлыг арилгахаар ус шилжүүлэх ажлын хайгуул төслийг хариуцан хийж байна. Өнгөрсөн 8 жилд 200км ус дамжуулах иж бүрэн байгууламж барьсан дамжуулах хоолойн голч 2м усан сангаас болон голын хөндийгээс олборлож байгаа, Шар мөрөн элс, шавартай гол, түүнийг шүүх цэвэрлэн ашиглах асуудал бэрххүнд ажил, гэвч бид шийдэж шинжлэх ухааны дэввшлийн олон шагнал авсан байгаа, та нар газар дээр нь үзнэ. Мөн шар мөрний хагшаас булингар ихтэй урсгалыг шүүх, өндөр хүчин чадалтай насос станц бүхий ус хангамжийн томоохон төслийг хийж хэрэгжүүлсэн туршлагаасаа хуваалцан төслийн удирдагчийг газар дээр нь явуулж бидэнд тайбарлуулсан нь манай орны байгаль цаг уурын нөхцөлтэй төстэй газар хийсэн сонирхолтой ажил байлаа.
Шар мөрөнд насос станц байгуулан хоногт 400000 м3 ус Хөх хот руу шилжүүлэх төсөлтэй газар дээр нь танилцав.
Энэ төслөөр 2000 он хүртэл газар доорх ус ашиглаж ус хүрэхгүй болсон Хөх хотыг усаар хангаж байгаа юм байна. Хөх хотын хүн ам 1979 онд 790 мянга баяснаа 2012 онд 2,1 сая болсон ажээ.
Тогтохын дулааны Цахилгаан станцын ус хангамжийн төсөлтэй мөн танилцлаа. 5000 МВт хүчин чадалтай ДЦС-ынхоногийн ус хэргэлээ 160000м3 үүний төслийг хийсэн юм. 2 эгнээ голч нь 1000мм бетон ба ган хоолой ашигласан. 1,5м гүнд суулгадаг. Хөлдөх гүн тийм.
Мөн л хөх мөрнөөс насос станцаар 6 шаттай, 52 м-т ус өргөх явцдаа 2 үе шатаар цэвэрлэх төхөөрөмж төлөвлөсөнөөс гадна өвлийн гачиг үеийн урсацыг хуримтлуулах 800000 м3 цөрөмтөй/сан хэд хэдэн 15000 сан барьсан,
Зураг төслийн үед анхаарах асуудалд
· Өвөл яаж ашиглах, хэвийн ажиллагаа
· Элснээс яаж салгах, цэвэрлэх
· Хөлдөхөөс хамгаалах,
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||