Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Голомт” банкны булхайг илчилсэн Bloomberg – 2

Монголын анхны хувийн компаниудын нэг, "Голомт” банк болон "Бодь” групп үндэсний

шилдэг аж ахуйн нэгж болтлоо мандан бадарч, олон улсад Монголын нэрийн хуудас болж байсан цаг саяхан. Харамсалтай нь өнгөрсөн оноос эхэлсэн тус компанитай холбоотой яригддаг байсан эргэлзээтэй олон асуудал үүсгэн байгуулагчид нь хөрөнгө, хувьцаагаа хуваан авцгааснаар олны анхааралд ил болоод байгаа билээ.

Монголын хамгийн том гэж хэлж болох үндэсний энэ компанитай холбоотой асуудал олон улсын хэмжээнд ч шуугиан тарьж эхэлжээ.

"Голомт” банк "Бодь” групптэй холбоотой асуудлаар "Bloomberg”-ийн сэтгүүлч Монголд ирж дараахь эрэн сурвалжилсан нийтлэл бэлтгэн хэвлүүлсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байна. Тиймээс энэ нийтлэлийг орчуулан хүргэж байна.

 

 
Чингис хаан

"Голомт” банк нь Монголын санхүүгийн тулгын чулуу юм. Төв байр нь Чингис Хааны талбайд, Монголын Хөрөнгийн Бирж болон Хотын Захиргааны байрны дунд байрладаг. Монгол улс даяар нийт 80 салбар, 1600 ажилтантай.

2000 – аад оны дунд үеэс банкны үүсгэн байгуулагчид Голомт банкийг улам тэлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор олон улсын туршлагатай банкирийг хайж эхэлсэн юм. Ингээд 2007 онд Английн иргэн, банкны салбарт 40 гаруй жилийн туршлагатай, өмгөөлөгч Жон Финиганийг Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилжээ. Жон Финиган нь Ойрхи Дорнодын Оманы Үндэсний банк болон Катарын Үндэсний Групп зэрэг банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан юм.

2007 оны сүүлээр Credit Suisse – ээс Голомт банкинд 10 сая ам.долларын хөрвөх чадвартай зээлийг ердийн хүүгээр, таван жилийн дотор хувьцаагаа нээлттэй арилжаалах урьдач нөхцөлтэйгээр олгосон. Credit Suisse хувьцаанд хувиргасан зээлийн өгөөжийн дотоод хүүгийн түвшинг 20 хувь байна гэсэн хүлээлттэй байсныг албаны хүн мэдээлжээ.

Эмиратын баялгийн сан болох Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан нь 2010 оны 6-р сард Голомт банкинд мөн ижил нөхцөлтэйгээр 25 сая ам.долларын зээл олгосныг Голомт банкны баримтуудаас харж болно.

 

 
Swiss МО – гийн хөрөнгө оруулалт

"Голомт” бусад хөрөнгө оруулагчдыг татсаар л байв. Moody’s – ийн 2011 оны 11-р сарын 9-ний тайланд дурьдсанаар, 2011 онд Их Британид байрлалтай Швейцарийн саятан Urs Schwarzenbach – ийн удирдлагад байдаг Swiss МО хөрөнгө оруулалтын сан Голомт банкны 10.7 хувийг эзэмшихээр 20 сая ам.долларын хөрөнгө оруулсан байна.

2012 онд Trafigura Beheer BV худалдааны компани Голомт банкны 5 хувийг худалдан авчээ.

Дээрх хоёр хөрөнгө оруулагчаас Голомт банкны толгой компани болох Бодь групп ХХК – д 55 сая ам.долларын зээл олгосон байна.

Банкны цахим хуудас дахь мэдээллээс үзэхэд, 2012 оны сүүлээр нийт хөрөнгө 2.5 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2007 оныхоос даруй 4 дахин өссөн бөгөөд өөрийн хөрөнгийн өгөөж 2010 онд 26.6% байсан байна.

Яг энэ үеэс өрийн асуудлууд илэрч эхэлсэн юм.

2012 оны 7-р сарын 9-нд Токиогийн Иточу корпораци Голомт банкийг 43 сая ам.доллартай тэнцэх 3.42 тэрбум иенийн 18 аккредитивыг төлөөгүйн улмаас Монголын шүүхэд өгсөн байна. Энэ нь Голомт банкны 2011 оны 12-р сарын 31-ний байдлаарх өөрийн хөрөнгийн 30% – тай нь тэнцэх хэмжээний мөнгөн дүн байв.

Эргэлзээтэй байдал:

2012 оны 10-р сар хүртэл Жон Финиган болон хэд хэдэн ТУЗ – ийн гишүүд, банкны аудиторууд, гадаадын хөрөнгө оруулагчид Иточу – тай холбоотой үүссэн асуудлын талаар огт мэдээлэлгүй байсан талаар албаны 2 хүний ярианаас мэдэгдлээ.

Дубайд төвтэй FSI – гийн удаа дараагийн шалгалтаар 2007, 2008 онд Голомт банк Монголын алт олборлох үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахад нь Иточу – тай хэлэлцээр хийж, Иточу-д аккредитив нээсэн нь тодорхой болжээ.

FSI – гийн тайланд, Жон Финиганийг Гүйцэтгэх захирал болсны дараа ТУЗ – ийн дарга болсон Д.Баясгалан "хэвийн бус, эргэлзээтэй байдал үүсгэх” энэхүү аккредитивийн үйл ажиллагааг удирдаж явуулсан гэжээ.

Иточугийн хэвлэлийн төлөөлөгч Кацүхико Хошикавагаас уг зээлийн талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд, тэдний цахим хуудас дахь нэрийг нь нууцалсан нэгэн Монголын компанид хийсэн хяналт шалгалтын тайлангаас мэдээлэл авах боломжтой хэмээсэн юм.

Улаанбаатар дахь Иточу – гийн борлуулалтын менежер тус компанийн Монгол талтай нууцаар тохиролцон, борлуулалтын гүйлгээ мэтээр нэр нь тодорхойгүй, компанийн бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлэх "санхүүгийн дэмжлэг” үзүүлсэн тухай 2009 оны 1-р сарын 28-нд тус компанийн цахим хуудсанд мэдээлсэн байна.

Монгол дахь Иточу – гийн ажилтнууд тээврийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, борлуулалтын тайландаа бүртгэж байсан хэмээн Иточу мөн мэдэгдэж байсан юм.

Устгагдсан бичиг баримтууд

FSI – гийн хэлж буйгаар, Иточу – гийн Улаанбаатар дахь ажилтан Голомт банкинд тус компаниас тэрхүү аккредитивт баталгаа гаргаж өгнө хэмээн амлалт өгсөн байна. Түүнчлэн, төлбөрийн даалгавар нь санхүүгийн бүртгэлийн хамт 2008 оны эцэс гэхэд устсан байсан төдийгүй Голомт банкны зээлийн хорооноос уг аккредитивыг Монголын зээл олгогчид эрсдэлгүй гэж үзжээ.

Иточу – гийн сүүлийн тайлангаас үзэхэд, компани наад зах нь таван жилийн хугацаанд жил бүр худалдааны орлогын дүнгээ засварлаж, Монголын хэрэгтэй холбоотой 4,3 тэрбум иений зардлыг орлогоосоо хасахаар болсон байна. Ийнхүү Иточу зээлээ төлүүлэхээр Голомт банк болон алт олборлох компани руу холбогдсон хэмээн FSI мэдээлсэн юм.

Энэхүү төлөгдөөгүй зээлийн асуудлаар Голомт банкны удирдлага болох Д.Баясгалан нь ТУЗ болон бусад удирдлагуудад мэдэгдэлгүйгээр банк болон алт олборлох компанийг төлөөлөн Иточу – тай 2009, 2010 онд хэлэлцсэн байна. Зогсонги байдалд орсон зээлийн төлөлтийн асуудлаар гурван жилийн турш хэлэлцэж, улмаар Иточу шүүхэд зарга мэдүүлжээ.

Эзгүй суудал

Финиган Иточу – гийн шүүх хурлын асуудлыг 2012 оны 10-р сарын 9-ний ТУЗ – ийн хуралд мэдэгдэхэд, Д.Баясгалан нь Иточу болон Голомт банкны хоорондын аккредитивийн асуудлыг үгүйсгэсэн хэмээн ТУЗ – тэй ойр албаны 2 хүн мэдээлсэн байна. Тэдний ярьж буйгаар, Финиган зээлийн төлөлтийн асуудлаар Иточу – тай хэлэлцэж эхэлсэн бөгөөд уг асуудлыг Монголбанкинд мэдэгджээ. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал тухайн үед Монгол улс анх удаа олон улсад ам.долларын бондоо арилжих гэж байсантай холбогдуулан, уг аккредитивын асуудлыг дэлгэхийг түр хойшлуулахыг хүссэн байна.

Төв банкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2012 оны 9-р сараас Төв банкны Ерөнхийлөгч болсон Н.Золжаргал ярилцлагадаа, Төв банк Иточу – гийн шүүх хэргийн талаар тухайн үед мэдэж байсан боловч уг асуудлыг хэлэлцэхээс татгалзсанаа хэлж, банкны нууцлалыг онцлон дурдсан байна. Мөн тэрээр уг асуудлыг дэлгэхийг түр хойшлуулах шийдвэр гаргасан эсэхдээ хариулт өгөөгүй юм.

2012 оны 12-р сард болсон ТУЗ – ийн хурлаар гадаадын хөрөнгө оруулагчид Д.Баясгаланг ТУЗ – ийн даргын суудлаас огцруулах санал өгсөн бөгөөд түүний оронд Л.Болдын дүү томилогдсон байна. Харин ТУЗ дэх эзгүй суудал Д.Баясгалангийн эхнэрт шилжжээ. Банк 12-р сарын 14-нд хийсэн мэдэгдэлдээ, Финиган гэр бүлийн шалтгааны улмаас гадагшаа явсан гэж дурджээ.

Үндэслэлгүйгээр ажлаас халсан тухай

Финиган өөрийг нь банкнаас үндэслэлгүйгээр ажлаас халсан хэмээн Лондонгийн шүүхэд хандлаа. Голомт банкны хуульч Б.Баяраагийн хэлж буйгаар, тус банк Финиганийг гэмт хэргийн шинжтэй гүтгэлэг хийсэн хэмээн хэрэг үүсгэсэн байна.

Шинээр томилогдсон ТУЗ 2012 оны санхүүгийн тайлант хугацааг дуусгаж, Ernst & Young болон PricewaterhouseCoopers – ээр аудит хийлгэж, өөр олон асуудлууд нуугдаж байсныг мөн илрүүлжээ.

PwC – ээс ТУЗ – д тавьсан тайлангийн дагуу 2012 оны эхээр Голомт банк "Хүннү Айр” компаний зээлд баталгаа гаргасан байна. Голомт банк тус компаний хоёр нисэх онгоц худалдан авсан лизингд баталгаа гаргасан талаар E & Y болон PwC нар тайландаа тэмдэглэжээ. Энэхүү баталгааг ТУЗ – ийн гишүүдэд мэдэгдэлгүй гаргасан байна.

"Хүннү Айр” компаний талаар албаны хүний мэдээлж буйгаар тухайн үед Д.Баясгалан нь тус компанийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг байжээ.

"Сүйрүүлэх шинэ баримтууд”

Аудитын дүгнэлтэд, банкны өр төлбөрт тусгагдаагүй эдгээр нуугдмал өрийн баталгаанууд нь Голомт банкны Хүннү- д олгосон зээлийг хууль бус болгож байгаа бөгөөд учир нь Монгол улсын хуулиар өөрийн хөрөнгийн 20 хувиас дээш хэмжээтэй зээлийг хамааралтай компаниуддаа олгож болохгүй билээ. Аудиторууд бусад компаниудад олгосон үүнтэй ижил зээлүүд ч байсныг мөн тэмдэглэжээ.

Хүннү компани "Голомт” банктай холбоотой асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ и-мэйлээр мэдэгдсэн бөгөөд Д.Баясгаланд хаягласан асуултуудад Л.Болормаа хариулт өгөхдөө, агаарын тээврийн компанитай холбоотой асуудалд тайлбар өгөөгүй билээ.

Ernst & Young Mongolia Audit ХХК – ийг хариуцдаг Peter Markey и-мэйлээр хариулахдаа, Голомт банк тус аудитын компаниар аудит хийлгэх хүсэлт гаргасан нь үнэн бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж, үйлчлүүлэгчийн нууц болохыг онцолсон байна.

2013 оны 3-р сард Ernst & Young Mongolia нь шаардлагатай баримтууд дутуу, хамааралтай компаниуддаа олгосон зээлээ нуусан зэрэг шалтгаанаар Голомт банкны 2012 оны үзүүлэлтэд аудит хийхээ зогсоожээ.

Тус банкны эдгээр нуусан зээлүүдийг илрүүлснээр, 2008 оноос хойших санхүүгийн тайлангууд дахь зарим үзүүлэлтүүд худал болох нь тодорхой болсон юм.

"Энэ бол банкны хувьд аймшигтай үр дүнд хүргэж чадах шинэ баримтууд” хэмээн Голомт банкны ТУЗ дэх Абу Дабигийн төлөөлөгч гишүүн Cutis 2013 оны 4-р сарын 15-нд ТУЗ болон Төв банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд бичсэн мэдэгдэлдээ дурдан, тус банкны менежментийн талаарх ноцтой асуудлуудыг хөндөн, Голомт банкны ТУЗ – өөс огцрох хүсэлтээ гаргажээ.

Ажил саатав

PwC 2013 оны 6-р сарын 28-нд ТУЗ-д танилцуулсан тайландаа, банкны баримтууд болон и-мэйлүүдийг устгасан талаар нотолгоог олсноо мэдээлжээ. 2013 оны 8-р сард PwC нь Голомт банкны зарим удирдлагууд тэднийг ажлаа хэвийн явуулахад саад учруулж байгаа тул илүү нарийн судлахад ТУЗ – ийн дэмжлэгийг хүссэн боловч ТУЗ PwC – ийн ажлыг зогсоосон байна.

PwC – ийн Улаанбаатар дахь төлөөлөгч Matthew Pottle үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэжээ.

2013 оны 9-р сард Голомт банк 2012 оны санхүүгийн үзүүлэлтдээ олон улсын хамгийн том дөрвөн нягтлан бодох бүртгэлийн компаниудаар хийлгэсэн аудитын тайлангаа танилцуулж чадаагүй нь Credit Suisse болон Абу Дабитай хийсэн гэрээгээ ноцтой зөрчсөн үндэслэл болжээ.

Арбитрийн хүсэлт

2013 оны 10-р сарын 4-нд Credit Suisse Голомт банкнаас 10 сая ам.долларын зээлийг хүүгийн хамтаар төлүүлэхээр арбитрт хандахаа мэдэгджээ. Credit Suisse – ээс 2013 оны 9-р сарын 11-нд Бодь групп болон Голомт банкинд илгээсэн захидалдаа, Голомт банк нь тохиролцсон хугацаандаа хувьцааны арилжааг гүйцэтгэж чадаагүйн улмаас Швейцарийн банкинд нийтдээ 22 сая гаруй ам.долларын өртэй болохыг дурдсан байна.

Бодь группийн Хонг – Конг дахь хуулийн зөвлөх David Norman & Co компанийн мэдэгдсэнээр, Бодь Интернэйшнл Credit Suisse – д 10.05 сая ам.долларын зээлээ төлсөн гэв. Credit Suisse өөрийн захидалдаа, энэ мөнгө нь хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн төлбөрийн нэг хэсэг гэжээ.

Харин 2013 оны 11-р сарын 11-нд Абу Дабигийн Хөрөнгө оруулалтын сан нь Голомт банкнаас гэрээгээ зөрчсөн тул хувьцааны анхдагч арилжааг хийж чадаагүйн нөхөн төлбөр багтаад нийтдээ 36.2 сая ам.долларыг нэхэмжилж байгаагаа мэдэгджээ.

Голомт банкны хуульч Б.Баяраа хэлэхдээ, Абу Дабигийн маргааны хувьд тус сантай "банкны зээлийн гэрээний заалтад байгаа зарим нөхцөлийн утга санаа болон үр дүн дээр санал зөрөлдөж” байгаагаас цаашгүй асуудал гэжээ.

90 сая ам.доллар хайж байна

Албаны хүмүүсийн мэдээлэл, зээлийн бичиг баримтуудаас үзэхэд Swiss – Mo болон Trafigura – гаас "Бодь” группд олгосон зээл мөн л асуудалтай байна.

Trafigura – гийн төлөөлөгч Victoria Dix, тус компани нь Голомт банктай холбоотой асуудлын хувьд ямар нэгэн тайлбар хийхгүй гэж мэдэгджээ. Swiss – Mo – гийн дэд ерөнхийлөгч Gerhard Harnischberg хөрөнгө оруулалтынхаа талаар мөн л тайлбар хийхгүй гэв.

Гадаадын хөрөнгө оруулагчид нийтдээ 90 сая ам.долларыг Бодь групп болон Голомт банкнаас нэхэмжилж байгаа талаар ТУЗ – тэй ойрхон албаны хүмүүс хэлсэн бөгөөд энэ нь Голомт банкны 2012 оны татварын дараах ашгаас 6 дахин их дүн юм.

Лондонд төвтэй BDO International компанийн Монгол дахь компани Голомт банкинд аудит хийн, 2013 оны 11-р сарын 8-нд 2012 оны аудитлагдсан тайланг хүргэлээ. BDO – гийн аудитийн дүгнэлтээр, Голомт банк нь өөрийн эсрэг гарсан маргааныг зохицуулж, Иточу – д 1.2 сая ам.долларыг төлсөн гэсэн байна.

BDO нь банкны 2012 оны эхэн дэх санхүүгийн баримт бичгийг харах эрхгүй байсан учир 2012 оны Голомт банкны ашгийг үнэн зөв гаргасан эсэхэд баталгаа өгч чадахгүй гэжээ.

Улаанбаатар дахь BDO Audit компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтансүх 2013 оны 1-р сарын 22-нд өгсөн ярилцлагадаа, BDO нь өмнөх аудиторуудын ажлын баримт, материалиудтай танилцах боломжгүй байсныг мөн дурджээ.

Бодь группийн хуваагдал

2013 оны 11-р сард Moody’s болон Standard & Poor’s компаниуд мэдээлэл хангалтгүй учраас Голомт банкинд үнэлгээ хийхээ зогсоосон билээ.

Харин 2013 оны 12-р сард Л.Болдхуягийн хэлснээр, Бодь группийг үндэслэгч 3 – н гэр бүл бизнесээ хуваан, Л.Болдын гэр бүл Бодь даатгалын компани, Улаанбаатар дахь олон давхар бүхий барилга болон Сар Шинэ Интернэйшнл санхүүгийн байгууллагыг авсан байна.

Д.Баясгалан, М.Зоригт нар Бодь Интернэйшнл болон түүний охин компаниуд болох Голомт банк зэргийг авч үлдсэн байна. Харин биет хөрөнгийн хэмжээ нь хэрхэн хуваарилагдсан нь албан ёсоор зарлагдаагүй байгаа юм.

Энэхүү хуваагдал нь Монгол улсын хөгжлийн банк 300 сая орчим ам.доллартай дүйцэхүйц иенийн бондоо арилжаалсантай зэрэгцэн болж өнгөрсөн юм.

Төв банкны Ерөнхийлөгч энэхүү бондын roadshow буюу танилцуулах өдөрлөгийн үеэр буюу 2013 оны 11-р сарын 20-нд Хонг – Конгод байхдаа өгсөн ярилцлагадаа, Монголбанкны хувьд Голомт банкны 2012 оны аудитын тайлангийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, "ТУЗ нь аудитыг хариуцан хийлгүүлсэн. Одоо асуудал ТУЗ – ийн түвшинд шийдэгдлээ. Бүхий л зүйлүүд ар араасаа шийдвэрлэгдэнэ гэж бодож байна. Банк зүгээр” гэж тэрээр хэлжээ.

Энэхүү нийтлэлийн талаар сурвалжлагчтай холбогдох бол Токио дахь Yuriy Humber – гийн yhumber@bloomberg.net мэйл хаягаар холбоо барина уу.

Гадаад эх сурвалж BLOOMBERG

Нийтлэлийн талаар редактортой холбогдох бол Jason Rogers – тай jrogers73@bloomberg.net хаягаар;

Peter Langan – тай plangan@bloomberg.net хаягаар тус тус холбоо барина уу.

Эх сурвалж: www.bloomberg.com

“Голомт” банкны булхайг илчилсэн Bloomberg – 2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани