- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ноён уулыг орон нутгийнхан мэднэ гэдэг зөв үү
Өнгөрсөн оны сүүлчээс эхлээд Монголын түүхийн хамгийн аугаа
дурсгалуудын нэг хэсгийг хадгалж ирсэн Хараагийн Ноён уул олон нийтийн
анхаарлын төвд орсон билээ.
Ийнхүү олон нийтийн анхаарлын
төвд орсон нь тус уулын нэгэн Гацууртай хэмээх аманд байгаа алтны ордыг
ашиглах, эсэхтэй холбоотой юм.
Тус ордын шороон орд дахь
алтыг нь 1990-ээд оноос хойш ашиглачихсан бөгөөд эдүгээ үндсэн орд буюу
газрын хөрсөн доор байгаа алтыг нь ашиглах тухай асуудал үүсээд байгаа
юм.
Монгол улсад Бороогийн хэмээх алтны ордыг ашиглаж 50
гаруй тонн алт олборлосон Канадын "Сентерра гоулд” хэмээх компани
энэхүү Гацууртайн амны үндсэн ордыг ашиглаж 50 тонн алт олборлоно гэж
буй.
Гэхдээ манай төр, засгийн зарим эрх мэдэлтэн тухайлбал
ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогт гэхэд тус ордыг 70 тонн алтны нөөцтэй
хэмээн ярилцлагадаа хэлээд байгаа юм.
Харин энэхүү алтны ордыг ашиглах асуудал яагаад ийм их шуугиан дуулиан болоод байгааг дахин нэг тоймлоё.
Уг ордыг ашиглахад Ноён уулан дахь Хүннүгийн хаад, ноёдын онгон, булш бунхан хөндөгдөх үү гэдэг асуудал гол нь болоод байгаа.
Мөн урт нэртэй хуулийн үйлчлэлээс уг ордыг гаргаснаар Ноён уулын
экологийн байдалд нөлөөлөх үү гэдэг асуудал ч хүндээр тавигдаж байна.
"Сентерра гоулд” компаний мэдэлд ордын лиценз орсоны дараа Монгол улсад
урт нэртэй хууль батлагдсанаар тэд ойн сан бүхий тус ордыг ашиглаж
чадахааргүй байдалд хүрсэн.
Тиймээс 7-8 жилийн "уйгагүй”
ажиллагааныхаа үр дүнд тэд Монгол улсын хуульд байгаа цоорхойг харж
чадсан. Тэр нь уг ордыг хэрвээ стратегийн ач холбогдолтой ордын тоонд
оруулаад Монгол улсад хувь өгчих юм бол ашиглаж болно гэдгийг олж
харсан гэсэн үг.
Тиймээс ч Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх
үед Гацууртайн ордыг стратегийн ордын жагсаалтад багтаах хүсэлт тавьж,
тэр нь оны дараахан УИХ-аар шийдэгдээд буй.
Ингээд канадууд
ордыг ашиглаж эхлэх боломжтой болох цагаар олон нийтийн тэр дунд УИХ-ын
зарим гишүүд, манай нэр бүхий эрдэмтэн судлаачид ч багтаад байгаа.
Асуудал ийнхүү үүсч шуугиан дэгдэн монгол түмэн Цагаан сарын баяраа
тэмдэглэн идэж ууж байх зуур хэдэн залуу төрийн ордны дэргэд өлсөж
цангаж хэвтсэн.
Уг асуудалд Засгийн газар анхаарал хандуулан
ашиглаж болох эсэхийг судлан санал оруулж ирэх үүрэгтэй ажлын хэсэг
гаргаад байгаа. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ашиглуулах
эсэхийг нутгийн иргэд л мэднэ гэсэн.
Түүнийхээр бол Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Түнхэл тосгон, Баянгол, Мандалын иргэд л асуудлыг шийдвэрлэх эрхтэй юм байх.
Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд болохоор Гацууртайг ашиглуулахгүй гэж
байгаагийн цаана алтыг нь бас булш бунханыг нь хууль бусаар ашиглан
ухаад эрдэнэсийг нь хулгайгаар Монголоос гаргах гэсэн нинжа нар байгаа
гэсэн.
Үүнд олон хүн дургүйцлээ илэрхийлсээр байгаа юм. Тэдний
энэ санал бодлыг С.Баярцогт нарын УИХ, Засгийн газрын гишүүд ч дэмжиж
байна.
Гэтэл Монголын түүхийн гайхамшигт дурсгалуудтай Ноён
уулыг зөвхөн тэр хавийнх нь цөөн хэдэн хүний саналаар ухаж төнхүүлэх нь
нийтийн эрх ашигт нийцэхгүй гэсэн хүмүүс ч тун олон байна. Үүнтэй
холбоотой дээр дурдагдсан сумдын иргэдэд мөнгө тарааж байгаа тухай
асуудал нийгмийн сүлжээгээр тархаад байгааг ч анхаарах ёстой байх.
Гэхдээ асуудал шийдэгдэх болоогүй байгаа.
Монголын ард түмэн
нэг уулаа тэр дундаа Хүннү дээдсийн хаад, сурвалжтнуудын булш бунхныг
хадгалсан байгалийн үзэсгэлэнт Ноён уулаа ухуулах шийдвэрийг нийтээрээ
гаргах эсэхээс л асуудал хэрхэн шийдэгдэх нь тодрох буйзаа.
О.Хуяг
gereg.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||