Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Баярсайхан: Ноён уулыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүй

 Л.Баярсайхан: Ноён уулыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүйИргэний нийгмийн идэвхтэн, доктор Л.Баярсайхантай Ноён уул болон Урт нэртэй хуулийн талаар ярилцлаа.

-Монголчууд Ноён уулаа ухуулахгүй гэж тэмцэж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Уул бол ариун нандин юм. Олон жил уул хадаар аяллаа. Сүсэг бишрэлтэй нэгний сүм хийдийг ухвал яах вэ, би тэгж хүлээж авсан. Уул уурхайн нөхөн сэргээлт гэж байдаггүй, зөвхөн өнгөлөн далдлалт бий гэж боддог. Ноён уул бол байгалийн үзэсгэлэнт тогтоцтой, олон амтай, ам болгоноос нь гол горхи урссан, гол усны эх сав газар. Бид очоод байдалтай нь танилцаж, "Сентерра гоулд” компани, Гацууртын ордыг үзсэн. Уурхай эхлэхэд бүх юм бэлэн болсон байна. Хэрэв энд уурхайн ажил өрнөвөл байгалийн өвөрмөц тогтоцтой газарт нөхөж баршгүй хохирол учрах нь маргаангүй юм. Эхнээс нь энэ сайхан уулаа дархалж улсын хамгаалалтад авахгүй яагаад өдийг хүртэл байлгаад байв аа гэдэг асуулт гарна.

Газар нутгийн хэдэн хувийг лицензээр зарсан тухай яриад юу гэхэв. Ард түмний өмчийг эрх мэдэлтнүүд луйвардсан гэж шууд хэлэх хэрэгтэй. Эхнээсээ хууль зөрчиж, өөрчилж хийсэн тул ажил хэвийн явдаггүй. Улсын төлөө биш, нам гэдэг эдийн засгийн бүлэглэлд, хувьдаа ашиг олохоор уралддаг учраас ямар ч баян орд ашиглаад иргэдэд хүртээлгүй, бизнесийнхэн ч учраа олдоггүй. Ийм зорилгоор Ноён уулын алтыг хэдийнэ лиценз нэрээр зараад идчихсэн, одоо ухуулахаас өөр сонголт үлдээгүй юм шиг санагдсан. Эрх мэдэлтнүүдийн луйврын төлөөсийг ард түмний өмчөөр төлөх ёсгүй юм. Тэгэх тусмаа Ноён уул шиг бүх монголчуудын язгуур гарвалын баталгаа болсон түүхэн дурсгалт газрыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүй.

-Энэ асуудалд гадаадын хөрөнгө оруулагчдын байр суурь чухал байна. Тэдний "нүүдлийн хүү” нь хэн байна вэ?

-Гадаадын хөрөнгө оруулагч Засгийн газартай гэрээ хийж ашиг олохын тулд ажилладаг. Үнэндээ төр засаг нь төр шиг байгаад, гэрээ шиг гэрээ хийгээд ажиллах ёстой юм. Тэрнээс гадаадын хөрөнгө оруулагч гээд муугаар дуудуулж, бас сургууль, цэцэрлэг бариад байх албагүй.  

"Нүүдлийн хүү” гэвэл намаар зангидсан Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд. Үйл болгон мөртэй, үйлдэл болгон эзэнтэй. Өнөөгийн Төр засаг Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллахгүй болсон, ажиллахаасаа өнгөрсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна.

-Та Киргиз улсын жишээн дээр Ноён уулын асуудлыг хөндөж бичсэн байсан. Манайхтай ижил төстэй юу байв?

-Киргизэд "Сентерра гоулд” компани дэлхийд гуравт орох том алтны ордтой. Би эмч хүн. Гэхдээ улс орны асуудал тулахад судлахгүй сэдэв гэж үгүй юм шиг байна. Их өрөнд унагадаг, иргэдийг ядраадаг, тэгээд чухам хөрөнгө оруулалт, уул уурхай л аварна гэдэг тархи угаалт их явуулсан нь ихээхэн танил байна.

Өнөөдөр Киргиз улс Кумторын ордын 235 тонн алтаа "Сентерра гоулд”-д тавиад туучихсан, нэмээд 500 тонн алтаа өгөх болчихсон. Эцэст нь өөрөө 3.4 тэрбум ам.долларын өрөнд орчихсон сууж байна. Төдөлгүй Тажикистан шиг газраа зарах вий.

Энэ луйврын гэрээг цуцлах даалгаврыг парламент нь таван удаа өгөөд нэмэр алга. "Ата Мекен” фракцын гишүүн Омурбек Текебаевын мэдэгдсэнээр "Сентерра гоулд” энэ улсад олон парламент, Засгийн газрыг огцруулсан ба ямар ч засаг гарсан хүүхэлдэй болдог. Хэвлэл мэдээллийг хяналтдаа авчихдаг, шүүмжилсэн гишүүдийг "популист”, ард түмний дайсан гэж харагдуулдаг гэнэ. Тэрээр одоо "Кумтор” ордын гэрээг хүчингүй болгох хуулийн төсөл дээр ажиллаж байгаа юм байна. Засгийн газраа бас огцруулна гэнэ. Төстэй байгаа биз.

Ийм их алттай, тав гаруйхан сая хүн амтай Киргизийн нэг хүнд ногдох ДНБ нь Монголынхоос тав дахин бага байна.   

-"Сентерра гоулд” компанийн булхайтай бодлого улсыг сүйрүүлж буй талаар та бичсэн байна лээ. Монголд бас тэр аргаараа хандаж байна уу?

-Уг нь 1992 оны анхны гэрээгээр Киргиз Улс Кумтор ордынхоо 70 хувийг, Канадын тал 30 хувь эзэмшинэ гэж боломжийн сайн гэрээлсэн боловч татвараас чөлөөлөх бодлого, 2003, 2004 оны "Алт” хөтөлбөрийн бүтцийн өөрчлөлтийн гэрээ, "Сентерра гоулд” компани байгуулах, мөн Монголын Бороо ба Гацууртын орд орооцолдсон наймааны эцэст өнөөдөр Кумтор үндсэндээ "Сентерра гоулд” компанийн эзэмшилд шилжжээ. Монголын Ноён уул Гацууртын орд хэдийнэ борлогдчихсон юм шиг сэтгэгдэл төрсөн. 2004 онд Киргиз улсын хяналтгүй Камекогийн саналаар Бороо ба Гацууртын алтны ордын активыг 58.9 сая ам.доллараар хэт өндөр үнэлж авсан гэж алдагдлын шалтгаанаа тоочсон нь Киргизийн Засгийн газрын улсын комиссын "Кумтор Оперейтинг Компани”-ийг шалгасан 2013 оны тайланд бас дурдсан байна лээ.

-Энэ компани булхайгаа хуулийн дагуу хийдэг буюу "лобби” хийх тал дээр супер туршлагатай гэж та бичсэн байсан. Манайд энэ туршлагаа ашиглаж байхад төрийн түшээд мэдэхгүй байна уу, эсвэл мэдсэн ч мэдээгүй дүр эсгээд байна уу?

-Гацууртын ордод эхлээд 50 тонн алт яригдсан, дараа нь 70 болсон, саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж С1 телевизээр ярихдаа 90 тонн гэх шиг боллоо. Тэнд маш их алт байгаа нь илт. Ноён уул бүхэлдээ лиценз болж зарагдсан. Гацууртын орд зөвхөн нэг хэсэг нь. "Сентерра гоулд” 13 мэхээ хийсэн нь ойлгомжтой. Нэг эхэлбэл зогсохгүй биз.

Киргизийн гайтай шинэчлэлийн гэрээг 2003 онд баталсан Байгаль орчны сайд асан Темирбек Акматалиев ба Сангийн сайд асан Болот Абилдаев нар Кумторын алт авлигын хэргээр гэмт хэрэгт татагдсан боловч үйлдсэнээс хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн гэх тайлбараар хэргийг хэрэгсэхгүй болж хариуцлагаас мултарсан. Засгийн эсрэг босохгүй бол засаг чамайг өршөөнө гэгчээр эх орноо хохироогоод цайрна гэдэг энэ. Тус гэрээгээр "Кыргызалтын”-ы эзэмшлийн 66,67 хувь 33 болж навс буурсан. Одоо зөвшөөрлийг  нь 2026 он хүртэл сунгаж, Кумтор орчинд хайгуул хийх, дахин 200 тонн алт олборлох лицензийг "Сентерра гоулд”-д олгочихсон байна. Дээр үед зөвлөлтүүдийн тодорхойлсон 850 тонн алт урсаж гарах үүд хаалга нээгджээ. Манайх яг л араас нь орчихоод нэг загвараар яваад байна.

-Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан 2.3, 6.1.6 заалтууд Монголд бус гадаадын компанид ашигтай тусч байгаа гэх юм?

-Монголд одоогийн эрх мэдэлтнүүдийн зүтгэлээр Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 2.3-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж дээрх хуулийн луйвартай утга адил өөрчлөлтийг оруулж мөн 6.1.6-д ашигт малтмал, газрын тос, байгалийн хий ашиглах газар гэж тусгай шинэ газрын сангийн ангилал үүсгэхээр оруулсан нь Монголын газар шороо, байгалийн баялгийг самруулах нөхцөл бүрдүүлж байгаа юм. Ийм хууль батлагдаад, ийм газрын сантай болчихвол Киргизтэй адил нөхцөл үүсэхгүй гэх баталгаа алга. Тэгвэл Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан бусад хууль тогтоомж саад биш болно. Арай ч ийм өөрчлөлтийг УИХ-ын гишүүд батлахгүй болов уу гэж найдах юм.

-"Ноён уулыг "Сентерра гоулд”-д самруулахыг дэмжигч бол их мөнгө, том бизнесийн золиосны хүн байж болох юм. Харин Монголын төлөө цохилох зүрхтэй хүн хэзээ ч биш” гэж та олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ?

-Өөр юу гэх вэ. Монгол Улсын Засгийн газрын өөрийнх нь өгсөн албан мэдээгээр 1.5 тэрбум ам.доллар зарж 1.7 тэрбум ам.доллар олно, ашиг нь 200 сая ам.доллар, түүний 20 хувь буюу 40 сая ам.доллар ч юм уу, нэг тонн хүрэхгүй алтны төлөө 70, магадгүй 90 тонн алтаа эхний ээлжинд алдахаар улс оронд бараг ашиггүй гэж болохоор бизнесийг дэмжээд байгаа хүн бол манай талын хүн биш. Хэрэв тэр хүн нь улс төрийн эрх мэдэлтэн бол урвагч гэж хэлэхээс өөр үг олдохгүй. Өөр улсад бол ийм илт дээрмийн шинжтэй наймааг шууд зогсоож, буруутанд хариуцлага тооцох байсан биз.

-Энэ бүгдийг хянаж хязгаарладаг, засч залруулдаг субьект, институт Монголд алга гэж үү?

-Миний хувийн бодол бол ямар ч их алт ам.долларын төлөө байсан ч сайхан уулыг хэнээр ч ухуулж төнхүүлж болохгүй. Улс дархалж цаазлан хамгаалаасай. За, тэгэхээр хувиараа алт олборлогч нарын үүд хаалгыг нээж байна, нураагаад өгнө гэж сүржигнэх юм. Луйврын гэрээ хийж бүх нийтийн өмчийг зарахаар завдах үед ийм нөхцөл байдал, зөрчилдөөн үүсгэж, шийдвэрлэх ганц зам нь гадны уурхай оруулах мэтээр олны тархи угаадаг нь бусад оронд хэрэглээд ирсэн хуучны арга юм. Хаана хувиараа олборлогч нарыг замбараагүй байлгаад байна тэр газар удахгүй гадны мэдэлд очино гэж таамаглаж болно.

Яг дор нь булш байгаа юм уу гэнэ. Яагаад Ноён уул гэсэн юм бэ. Тэр ууланд дээдсийн ариун цогцос шингэсэн баримт хангалттай биш үү дээ. Бүхэл бүтэн улс үндэстний язгуур гарвалтай хамаатай чухал хэргийг нэг, хоёр хэмжээсээр харж болохгүй. Бүх юм хоорондоо учир холбоотой, үр дагавартай. Өнөөдөр эрх мэдэлтний луйврыг нууж, тэдний хийсэн хямрал, өр ширийг шийдэхээр уулаа ухаад байлаа гэе. 100-200 жилийн дараа монголчууд хаана, хэнээс хэн болсноо гэрчлэх төрсний гэрчилгээгүй болчихсон явах вий.

Гадаадын хөрөнгө оруулагчид улс орноо худалдсан дөрвөн жил болоод зүсээ хувиргадаг нөхөдтэй биш, харин тогтвортой төр, түмнээ бодсон засагтай хамтарч ажиллахыг хичээмээр байна. Өнөөдөр ард түмнээ мэхлэж байгаа увайгүй улстөрчид, маргааш ямар ч хөрөнгө оруулагчийг мэхлэх нь тодорхой юм.

-Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирээд Монголын байгалийн баялгийг нээж өгсөн. Нээхийн тулд асар их хөрөнгө зарсан шүү дээ?

-Нөгөө л гадаадын хөрөнгө, уул уурхайгүй хөгжихгүй гэдэг шиг капитализмын дээд шат имперализм буюу түүний өнөөгийн хэлбэр либерал глобализмын түгээмэл суртал ухуулга. Эрт үеэс монголчууд хаана, юу байгаагаа маш сайн мэддэг, хаанаас юуг олборлох үгүйг хууль цаазаараа журамласан ард түмэн. Авах ёстой газраасаа алтаа авч гоёл чимэглэлээ хийж, харин ч нэг хүнд оногдох алт, мөнгөн чимэглэлээр дэлхийд тэргүүлж явсан.

Энэ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт, Төмөрт, Алтат, Нүүрст, Тост гэх мэт байгалийн баялгаар оноосон олон нэр томьёо 1990 оноос хойш гэнэт гараад ирээгүй юм шүү.

XVIII зуунаас эхлэн алтны нөөц, усны сав газар, бэлчээрээ хамгаалж ирсэн.

-Улс орноо буруу удирдаж, буруу бодлого явуулсных нь төлөө сайдуудыг албан тушаалаас нь огцруулдаг. Энэ нь ял шийтгэлээс мултрах зальт арга гэсэн таны үг бас анхаарал татаж байна?

-Алтан дээр суусан гуйлгачин гэнэ. Өөрийгөө гуйлгачин гэж нэг бодсон хүн яаж ч баян болсон гуйлгачин шиг л байдаг юм. Тогтолцоо нь буруу байхад юуг ч огцруулаад онцын ялгаагүй. Харин ч зөв буруугаа тайлагнах байсан этгээд завшиж, гэм шийтгэлгүй амардаг, гадаадад гардаг. Төрийн өндөр эрх мэдэлтэн буруу зүйл хийсэн, улс орныг хохироосон гээд огцорсон бол даруй зохих шийтгэлээ эдэлж байвал сая хариуцлагатай зөв тогтолцоо руу шилжих цорын ганц нөхцөл бүрдэх юм. Өөрсдөө төлж чадахгүйгээ мэдсээр байж зээл авах нь хэнийг барьж өгнө гэж. Газар бол улсын өмч, байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Эрх мэдэлтний луйврыг энэ өмчөөр төлөх үү. Зөвхөн өршөөлийн хууль нэртэй цагаандаа гарсан хууран мэхлэлтийн төлөө хариуцлага тооцвол зохино гэж бодох юм. Ямар хуулийг хэн оруулж, хэн батлаад байна. Ямар ордыг хэний зүтгэлээр хаашаа алдаад байна гэдгийг иргэд хянаж хариуцлага тооцохоос өөр зам үгүй. Өмчийн эзэн нь иргэд шүү дээ.


Х.МОНГОЛХАТАН

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Л.Баярсайхан: Ноён уулыг наймаалах эрх ямар ч Засгийн газарт байх ёсгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани